| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2019/0013/э |
| Дугаар | 2021/ШЗТ/09 |
| Огноо | 2021-01-15 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЗТ/09
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан,
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Иргэдийн төлөөлөгч Б.Батбаяр,
Шинжээч эмч Э.Хүрэлсүх
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э., түүний өмгөөлөгч Б.Оюунцэцэг,
Шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Ч.Алдар,
Шүүгдэгч Р.*******, түүний өмгөөлөгч П.Өнөрболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******, ******* овгийн *******ын ******* нарт холбогдох 1926003020214 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овгийн *******ын ******* /РД: *******/,
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн *******ын ******* /*******/,
Үйлдсэн хэргийн талаар:
Яллагдагч ******* овгийн *******ын ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 /ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулж, гэрээний 1 хувийг ажилтанд өгөх үүрэгтэй/ гэсэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д /захиалагч ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ,
үйлдвэрлэлийн осол хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна/ гэсэн заалтуудыг тус тус зөрчин хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй,
Яллагдагч ******* овгийн *******ын ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д /захиалагч ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна/ гэсэн, “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн 244 /Ил уурхайн авто тээврийн ашиглалт, хөдөлгөөний байдалд “Замын аюулгүй байдлын тухай хууль”,“Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн холбогдох заалтыг дагаж мөрдөх ба эрсдэлтэй нөхцөл байдлыг багасгах зорилгоор Компанийн дотоод дүрэм журмаар сайжруулалт хийж мөрдөнө. Автомашин нь техникийн хувьд бүрэн бүтэн байна./, 253/автомашины засвар, үйлчилгээ хийхээр зогсоохдоо...засварын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг баримтална./ гэсэн, АУМ АЛТ ХХК-тай байгуулсан “Нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх гэрээний дагуу ******* 803 га талбайд нөхөн сэргээлтийн ажил хийхдээ гэрээний 5.5 заалт /Б тал нь өөрийн талбай дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах ба Б тал нь өөрсдийн аюулгүй байдалдаа хариуцлага хүлээнэ, 5.7 заалт /Б тал нь А талын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх ба өөрсдийн талбайд уурхайн дотоод журам, хөдөлмөр, аюулгүй ажиллагааны төлөвлөгөө гарган мөрдөж, ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулан, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалтуудыг тус тус зөрчин, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 6 дугаар багт байрлах иргэн *******ын уурхайн карьерт Н. нь үйлдвэрлэлийн осолд орж улмаар 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-нд шилжих шөнө 00 цагийн орчим нас барж хүний амь нас хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...2019 оны 06 дугаар сард “АУМ” ХХК-тай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд техник дутуу болохоор Р.*******гийн машиныг түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Тухайн гэрээн дээр техникийн бүрэн бүтэн байдал, ажилчдын аюулгүй байдал болон аюулгүйг хангах гэсэн нөхцөлтэй байсан. Миний хувьд ажилчдыг сонгон авах, бичиг баримт, үнэмлэхтэй үнэмлэхгүйг нь мэдэхгүй. Гэрээнд заасны дагуу жолоочоо цалинжуулах эрх ашгийг нь хангах гэсэн заалттай. Манай уурхайн хувьд хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилчидтайгаа гэрээ, сургалт, сурталчилгаа явуулдаг. Энэ шалтгаан нь болохоор тухайн үед машин 20 гаран хоног ажилласан. 20 гаран хоног ажиллахдаа тухайн машин нь 3 жолооч солигдсон. Тухайн 3 жолоочийн хувьд хүмүүс яаж ажиллаад байгаа жолооны эрхийн үнэмлэх байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг нь би мэдэхгүй. Би тухайн хүмүүст ажлын зааварчилгаа өгдөггүй. Гэрээнд тусгагдсаны дагуу би тухайн машиныг 10 цаг ажиллуулдаг. Ажиллуулж байх хугацаанд түлш, хоол хүнс, амрах байраар нь хангадаг. Бусад зүйл болох аюулгүй байдлын зааварчилгаа өгдөггүй. Техникийн эвдрэл гэмтлийн талаар тухайн гэрээн дээр Р.******* өөрөө хариуцна гэж заасан байгаа. Би энэ хэрэгт гэм буруугүй гэж үзэж байна. Яагаад гэм буруугүй гэж байна гэвэл гэрээний дагуу яригдах байх. Манай компани бол өөрийн ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг. Тухайн үед бол 20 гаран хоноход 3 жолооч солигдсон байдаг. Би энэ хүн ямар бичиг баримттай, баримтгүй талаар мэдэхгүй. Би аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөггүй. Мөн тухайн хүнтэй би гэрээ хийгээгүй. Талийгаачийн газарт нь яваад оршуулгын зардлын мөнгө өгсөн. Тухайн өгсөн мөнгөний баримт байгаа. Мөн сүүлд нь надад оршуулгын зардал нэхэмжлэхэд би 9460000 төгрөг өгсөн. Надад мөнгө төгрөгний асуудал гараад байна гээд 2-3 удаа ярьсан. Та намайг ойлгоорой буяны ажил гэсэн утгатай зүйл ярихаар нь би буяны ажил гэж бодож Бундхорол гэх хүнээр 550000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь ах дахиад мөнгө дутчихлаа гэхээр нь 2500000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь би танд шүүх хурал дээр нөлөөлнө, та мөнгөний туслалцаа үзүүлээч гэсэн хүсэлт гаргахаар нь өгсөн. Нэгдүгээрт хүн нас барчихсан байсан. Хоёрдугаарт мөнгөний боломж гайгүй байсан. Гуравдугаарт манай ажлын талбай дээр болсон болохоор буяны ажил гээд боломжоороо өгч байсан” гэв.
Шүүгдэгч Р.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Анх 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ******* ахын хүү болох над руу ярьсан. Манай уурхай дээр машины хэрэгтэй байна. Та машинаа түрээслээч гэсэн. Тухайн үед би Баянхонгор аймгийн суманд явж байсан. Тэгээд би ах нь энд явж байна. Очингуутаа явуулъя гэсэн. Та 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр явуулах боломж байна уу гэсэн. Ах нь очоод машиндаа ойр зуурын засвар үйлчилгээ хийж найдвартай болгож байгаад явуулъя гэж хэлсэн. Би 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэдэг хүнээр явуулсан. Уг нь машин жолоодох хүн гэдэг хүн байсан. Жолооч маань маргааш гадуур гарах жоохон ажилтай байна, тэрийгээ эмхлүүлчихээд араас нь явъя. Эхний ээлжинд ийг явуулчих гэж хэлсэн. Тэгээд гэдэг жолоочийг явуулсан. Урд жил нь би ******* ахын уурхайд сар ажиллаж байсан. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан гэдэг жолооч 2 хоногийн дараа араас нь очоод 10 хоног барьсан байх. Би тухайн үед нь манай гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгаанаас болж Хөх хотод явж байхад араас залгаад “******* ахаа надад ажил гарлаа, машиныг чинь барьж чадахгүй нь” гэж утсаар холбогдсон. Би “ах нь энд байгаа болохоор надад хүн олдохгүй. Чи наад ажлаа зохицуул хүний ажил алав. Наад хүмүүс чинь чи бид хоёрт найдаж ажлаа явуулж байгаа байх” гэсэн. Маргааш нь холбогдоод талийгаачийг олсон байдаг. Машин баръя гэсэн хүн надад санал болгосон, найдвартай гэж байна гэхээр нь “ах нь наад хүнийг чинь мэдэхгүй. Тэглээ ч ах нь энд байгаа юм чинь ахын дүү наад ажлаа зохицуул” гэж би хэлсэн. Дараа нь холбогдсон чинь гэдэг хүн машин барихаар боллоо, машинаа хүлээлгээд өгчихлөө. Тормоз гэх мэтчилэн бүх зүйлийг нь шалгаад бүрэн бүтэн байдлыг нь хангаж өглөө гэж хэлсэн. Хэрэг болохоос өмнө гэдэг хүн 14 хоног ажилласан. Ажиллаад 7 хонож байхад нь би очиж ******* ахтай болон хоёртой уулзаад цалин мөнгөө тохиролцсон. ******* ахаас асуухад “өө танай жолооч найдвартай насаараа машин барьсан тун дажгүй хүн байна” гэсэн. 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 08 цагийн үед ******* ах над руу утсаар ярьсан. Танай жолооч чинь машины осолд орчихлоо гэсэн. Машиндаа дайруулчихсан юм шиг байна гэсэн. Тэгээд би эгч болон ар гэрийнхэнтэй нь холбогдоход ийм зүйл болсон гэж байна гэсэн. Ар гэрийнхэнтэй холбогдоод тухайн газар луу нь жолооч , манай гэр бүлийн хүн, дүү гурав явсан. Тухайн үед биеийн байдлыг нь асуухад гайгүй, ухаан санаа нь эрүүл байна, Өвөрхангай аймгийн сумын эмнэлэг рүү явж байна гэсэн. Би нөгөөдөр нь Улаанбаатар хотоос ирээд очиж ар гэрийнхэнтэй нь уулзсан. аас дараа нь асуухад сайн мэдэхгүй байна. Хэргийн газар нь очоод цагдаа нар хэргийн газар үзлэг хийсэн. Ар гэрийнхэн бүгд байсан. Машин тэргийг шалгасан. Бүх юм нь бүрэн бүтэн байна. Тормоз бол ямар ч асуудалгүй, яг юунаас болж осол гарсныг мэдэхгүй байна гэсэн хариулт надад өгсөн. Ч.*******тай 2019 оны 06 сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан. Миний хувьд тухайн техникийг хариуцаж байсан хүний санамсар болгоомжгүй үйлдлээс болсон гэж бодож байна. Би ажил явдлаар нь очиж буяны юм өгсөн. Сүүлд нь бас эгчид 5000000 төгрөг өгье гэсэн санал тавьсан. Гэхдээ нэг доор өгөх санхүүгийн боломж байхгүй. Хамт нотариат орж гэрээ байгуулаад сар болгон бага багаар нь өгье гэсэн боловч миний саналыг зөвшөөрөөгүй. Ч.*******тай 2019 оны 06 сарын 05-ны өдөр гэрээ байгуулсан. Миний хувьд машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй байсан.Урд талын гуперны тоормосны төмөр гулзайсан байсныг төмрөөр оосорлосон байсан. Тэрийг оролдоод байх шаардлага байхгүй. Хэвгий газар гар тормоз татахаа мартаж бууснаас болсон гэж би таамаглаж байгаа. Миний энэ машин чинь уул уурхайн зориулалтай техник 25-30 тонн ачдаг. Машины өөрийн жин 25 тонн. Стандарт хэмжээ гэдэг нь 25-30 тонн ачаатайгаа тодорхой хэмжээний 30-400 барих хүчийг нь стандарт хэмжээгээр нь тогтоож өгч байгаа. Тухайн хэрэг болох үед миний техник хоосон, өөрийн жингээрээ бага зэргийн налуу газар байсан. Стандарт хэмжээнд 4 дугуй гар тормозонд байх ёстойгоос 3 дугуй нь стандартад хүрэхгүй байна. Нэг дугуй нь стандарт хэмжээнд байна гэсэн. Тэгэхээр машины гар тормоз нь татсан бол өнхрөх боломжгүй Гэрээний хариуцлагыг машиныг жолоодож байгаа жолооч хүлээнэ. Байнгын ус шавартай газраар явж байгаа. Бас гүнзгий нүхнээс шороо зөөж байгаа учраас жолооч мэдрэмжтэй байх ёстой. Яагаад гэвэл тормоз элэгдэл хорогдолд орно. Тийм учраас байнгын хий авах ёстой. Би өөрөө унаж яваагүй болохоор тухайн жолоодож байсан хүн болон байгууллага хоёр хариуцлага хүлээнэ” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Түрүүн улсын яллагч ерөнхийдөө хэлсэн. 06 сарын 30-ны өглөө 09 цаг 06 минутад ******* утсаар хэлэхэд анх дуулсан. Энэ тухайн үед хүргэн хүүхдүүд амралтаа авцгаагаад ирчихсэн байсан. Өглөө утас дуугарахаар нь утсаа аваад ярьсан. Хойд өрөөнд байсан хүүхэд гүйж ирээд яасан гэнэ ээж гэхээр нь аав нь нас барсан гэнээ гэж хэлсэн. Гайгүй гэнэ үү гэхээр нь эгэм, 1-2 хавирга хугарсан байж магадгүй, эмнэлэг явж байна гэнэ ээж нь гялс яваад ирье гэсэн чинь юу гэсэн үг үү таныг юу гэж ганцааранг нь явуулах вэ? хамт явъя гэсэн. Яваад 11 цагийн орчмын үед сумын эмнэлгийн гадаа нь зогсохоор нь эмнэлэг рүү гүйгээд ороход жижиг өрөөнд манай нөхөр ухаантай, царай нь цонхигор, ер нь хүнд байдалтай бололтой харагдсан. Яагаад гэвэл би эмч мэргэжилтэй хүн. Би тухайн үед өрөөнд нь ороод царайны байдал болон ил шарх нь боолттой боловч цус шүүрээд гоожиж байсан. Уруул нь цайчихсан байхаар нь ам нь цангаж байна уу гээд ус балгуулсан. Нэг балгахаар нь дахиад балгуулах гэтэл амнаас нь нөжирсөн цус гарсан учраас би том охиныгоо дуудаж за ээж нь өөрийнхөө удирдлагыг алдах магадлалтай болох. Ямар ч байсан аав чинь дотуур цас алдаж байна. Яагаад гэвэл амыг нь зайлуулсан чинь амнаас нь цус гарч байна гэдгийг нь хэлээд. Одоо миний хүү хол ойргүй ах дүү нартаа даруйхан хэлээрэй гэж хүүхдэдээ хэлсэн. Эргэж ороод би нөхрийгөө хараад хямарсан чинь хүүхэд ээжээ та гар таныг ингээд уйлаад байхаар чинь аав хүнд гэмтснээ ойлгоод хямарчих нь, та гар гэж хэлсэн. Нээрээ тэгэх байх гээд би гарсан боловч охин уйлчихсан гүйж гарч ирээд аав эргэн тойрон харчихаад ээжийгээ дууд гээд таныг асуугаад байна, та байх ёстой юм байна гэж хэлсэн. сумын яаралтай тусламжийн эмч ар гэрийнхнээс нь хүн байна уу гэхээр нь би орж уулзсан. За энэ хүний биеийн байдал нь туйлын хүнд Уурхайгаас хүргэгдэж ирсэн. Энэ хүн нь ийм ийм хугаралтай байна. Мэс заслын баг дуудсан гэж хэлсэн. Мэс заслын багийг нь хүлээхэд 15 цагийн орчим мэс заслын баг бүрэлдэхүүн ирсэн. Мэс заслын багийн эмч нар ороод үзлэг хийж эмчилгээ асаргааны заавар өгөөд 7-8 цаг хүртэл хүлээе гэж хэлсэн. 2-3 цагийн хооронд амьсгал дутагдалд орж бие нь уналт, таталт өгөх зэрэг бие нь өөрчлөлт өгч байсан. Мөн 3 хүний донор цус олж сэлбэсэн. Эмч нар дахиж ирээд гайгүй болж одоо энэ хүнийг энд орхиод үлдээх хэцүү, хагалгаанд энд орох боломжгүй. Аймгийн төв рүү авч явъя гэхээр тээвэрлэлтийн ая даах болов уу. Тээвэрлэж явахад амьсгал хураавал эмч нар тээвэрлэж ингэчихлээ гээд байхгүй биз дээ гэж хэлж бид нараас баталгаа гаргуулсан. Бид нар гомдолгүй, энд ингэж хүлээж байхаар их газраа бараадъя, арай дээр байх гэсэн. Ингээд аймгийн төвд ирээд маргааш нь гуурс залгахад маш хэцүү байсан. Би дэргэд нь байж чадахгүй байсан. Эмч намайг та ерөөсөө энд байж чадахгүй юм байна гар гээд гаргаж байсан. Та нар бодоод үз. Хоолой өвдчихөөд эмч нар аманд шпатель хийх гэхээр хахаж цацаад байдаг. Тэгтэл миний хань 22 см цагаан өнгийн гуурс цагаан хоолой руугаа хийчихээд, гуурсыг амнаас нь гаргуулахгүй гээд давхар хэл дарагчаар дарчихсан амьсгал нь нацос шиг оволзоод амьсгалж байсан. Надад амар байсан гэж бодож байна уу? үгүй шүү дээ. Тэгээд юу ч болоогүй юм шиг. Миний хань хоёр хөлөөрөө алхаад сумын руу суулгаж өгчихөөд намайг 2 дугаар хороо ороод ирэхэд уянга сумын уурхай руу явж байна гэж хэлсэн. Ердөө л тиймхэн богинохон хором байсан. Цоо эрүүл хүн хүргэж өгчихөөд, шинжилгээний хариу байгаа. Миний хань одоогоор 54 насалсан ч гэсэн ямар ч өвчингүй эрүүл цоо эрүүл хүн байсан. Ханиад хүрч үзээгүй, тэр битгий хил толгойны эм ч ууж үзээгүй хүн байсан. Иймдээ ч би 74 цагийн дотор өвдөлтийн шок, цус алдалтын дайрлагыг тэвчиж гарлаа даа гэж баярлаж явдаг юм. Тийм амьсгалын аппарат тавьчихсан тэр вакум өрөө ямар байдаг билээ. Тэр амьсгал авч чадахгүй байгаа хүн хөлс нь гоожоод нойтон угаачихсан юм шиг үс нь норчихсон, нулимс, хөлс хоёр нь зэрэг гоожоод, завьжаар нь цус гоожоод, аппарат нь цус хурж байгаад 11 цаг 20 минутад амьсгалын аппараттай байхдаа зүрх нь зогссон. Энэ хугацаанд бүсийн оношилгооны төвд кислород байгаагүй. Нөгөө Баллон хаана байна гээд л тойроод л гүйгээд байсан. Сүүлдээ техникч рүү утсаар ярьсан. Техникч нь ирээд гүйж байгаад баллон нь цэнэгтэй байгаагүй учраас эмч зүрхэнд нь массаж хийж байхыг нь хараад би баярлах битгий хэл харамсаж байсан. Яагаад гэхээр хугарсан хавирга дээр нь дарахаар цус ямар хэмжээгээр нэвчиж хэвлийн хөндийг нь дүүргэж байсан бол гэж бодохоор харж чадахгүй халгаж байсан. сум болон аймгийн үзсэн эмч нар туйлын хүнд амьсгалын дутагдал болон гэмтэл хэлж байсан. Компьютер дээрээ хүртэл харуулж байсан. Эрүүл уушги ийм байх ёстой боловч танай хүний уушги ийм байна. 100% агаар амьсгалж байж л уушги ажиллаж байх ёстой. Тэгтэл өнөөдөр энэ хүний амьсгал уушгины дөнгөж 10% эзэлж байна гэж хэлсэн. Өчигдөр хавтаст хэрэгтээ танилцсан. Хууль сануулаад мэдүүлэг авсан байх. Тэгэхэд настай хүн хүүхэдтэйгээ орж ирээд гуурс салгасан гэж эмч мэдүүлэг өгснийг нь би гайхаж байна. сумаас яаралтай тусламжийнхан талийгаачийг аваад ирэхэд эмнэлэгт 3 хүн байсан. Нэг нь манай талийгаачаас 1 цагийн өмнө нас барсан. Нэг хүн нь Улаанбаатар хот руу тээвэрлэгдээд явсан. Тухайн хүнийг нас барахад ар гэрийнхэн нь тэрүүгээр наашаа цаашаа холхиод байхад талийгаач ухаан нь саруул байсан. Тэр нас барсан хүн нь манай баазад ажилладаг нэг жолооч байсан. Талийгаач хүн сайн таньдаг учраас тухайн хүнийг таньсан байх. Манай хүнийг үхэхгүй гэх найдварыг хэн өгсөн гэхээр хүний хуучин дээлийн шинэ гэж эмч 3 жилийн өмнө хагалгаанд орж байсан. Тухайн хагалгаанд эмч өөрөө орж байсан. суманд эмч багаар очсон. Тэгээд очиж ирээд талийгаачийг хагалгаанд оруулахгүй биеийг нь сайхан болгоно. Тэвчиж байгаарай, уг нь гүргэр хүн дээ” гэж хэлээд гарсан. Талийгаач тэр үгэнд нь аймаар баярласан “ эмч намайг хагалгаанд оруулахгүй, гоё болгоно гэсээн хөө, одоо би гүрийгээд байя” гэж байсан. Нүд нь бүлтэлзээд аврал ирж байгаа юм байхдаа нэгэн юмаар дохио өгөөд байгааг бид нар мэдэхгүй. Тэгэхэд тэр сувилагч байсан. Эмч нь хагалгаанд орох гээд цуг гарсан. Амьсгал хураасны дараа орж ирсэн ээ гүйгээд гараад эмчтэйгээ утсаар ярьсан. Тийм байж хажууд нь байсан юм шиг мэдүүлэг өгсөнд гайхаж буюу гомдож байна. Манай нөхөр техникийн кардан татахгүйгээр том тэрэг битгий хэл жижиг тэр магадгүй хүлээгээд байх уу. Ямар ч буруугүй юм шиг ингэж яриад байгаад нь гайхаж байна. Шүүх шинжилгээний эмчийн гаргасан дүгнэлтийн амьсгалын дутагдалд оруулна гэдэг шалтгаан нь түрүүн зургаар харлаа, цоо эрүүл байсан уушги. Арав гаран хавирга хэмхэрсэн. Манай эмч нар оёх боломжтой байсан бол хагалгаа хийх байсан. Гэхдээ бид нарыг Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг рүү явбал яв гэж хэлсэн. Манай охин Улаанбаатар хотын гэмтэл рүү яваад манай аавын амь аврагдах уу? тэгвэл хот руу явж болох юм уу гэсэн. Тээвэрлэлтийн хугацааг бид нар мэдэхгүй. Одоо тавиланг бас мэдэхгүй гэж хэлж байсан. 20-30 минут болоод бид нарыг дуудаад бид нар чадах зүйл болгоноо хийж байна. Биеийн байдал нь туйлын хүнд байна гэдгийг л хэлж байсан. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт ярьж байна. Том хүүхэд нь настай хүнтэй орж ирсэн гэж ярьсныг нь би гайхаж байна. Би 4 хүүхэдтэй, хамгийн бага нь охин нь аавынхаа цочролоос болоод дутуу төрсөн. Миний бага охин аавыгаа үхэхэд нь ирж чадаагүй. д байхад нь очиж уулзуулсан. Одоо хүүхэд нь жингийн алдагдалтай жижигхэн хүүхэд хараад байж байна. Энэ бэлэвсэн авгай 4 хүүхэдтэй, хөдлөх ганц хүчийг нь үхүүлсэн шүү дээ гэж хүний урманд “сайн байна уу гэж асуухгүй нь ойлгомжтой, гэхдээ таны бие сайн уу” гээд яагаад өнөөдрийг хүртэл утсаар ярьчихаж болоогүй юм. Энэ хоёр хүмүүсийн хэн нь ч тэгж яриагүй. Заримдаа би “энэ хэргийн хохирогч нь би юм болов уу, энэ хоёр залууг юм болов уу” гэж боддог. Яагаад энэ эргэлзээг төрүүлээд байна гэхээр мэргэжлийн хяналтын дүгнэлтийг гаргахаар тэгж эсэргүүцэж байна, дахин шинжилгээ хийлгэнэ гэх мэтчилэн зүйл болоод байна. Шинжээчийн дүгнэлт 3 удаа гарлаа. Та хэд ажлаа хийж байгаатай адилхан шинжээч эмч нар ажлаа бас хийж байгаа. Энэ шинжээч эмчийг би өмнө нь харж байгаагүй, өнөөдөр л харж байна танихгүй. Амьсгалын дутагдалд орсон шалтгаан нь олон хавирга хугарсны улмаас болсон. Түрүүн зурагт гинжин холбоо үүсчихсэн, цус нь бөөгнөрчихсөн байсан гэдгийг харлаа. Ийм болсон хүн амьдрах уу. ******* надад 5 сая төгрөг өгөөд тохиръё гэж хэлсэн. Харамсалтай нь эгч зөвшөөрөөгүй гэж ярьж байна. Эрхэм хоёр шүүгдэгч, өмгөөлөгч нараа, намайг А.Амарсанаа гэдэг прокурор энэ хэргийн авсан гэсэн. Нэг өдөр намайг хөдөө байсан чинь та ирээ, шүүгдэгч нар тантай тохиръё гэж байна гэж анх удаа прокурор ярьсан. Надад болохоор тулгаад хэлдэг. Маргааш, нөгөөдөр, өнөөдөр ир гэдэг. Би 150 километр зайтай болохоор өнөөдөр одоо харанхуй болж байна. Маргааш ажил тарахаас өмнө очъё гээд маргааш нь очсон. Хоёр шүүгдэгч, хоёр өмгөөлөгчтэйгөө сууж байсан. Энэ хүмүүс надад хоёр, хоёр сая төгрөг өгье гэсэн. Тэгээд ******* нь би хоёр сая төгрөгөө бэлнээр өгч чадахгүй, нотариатаар баталгаажуулаад өгнө гэсэн. Нотариатаар үнэлүүлдгийг мэдэхгүй юм байна. Би ханийгаа 4 сая төгрөгөөр үнэлэхгүй. Би үр хүүхэдтэй хүн гэсэн. Энийг доромжлол гэж ойлгосон. Дахиж тэр прокурор дахиж уулзаагүй. Хэрэг нь юу болж байгаа юм болоо гэхэд өөр прокурорт солигдсон гэсэн. Бас өмнө нь *******, өмгөөлөгч хоёр нь манай гэрийн үүдэнд ирж уулзсан. Хоёулаа ойлгож байна эгч, өгөлгүй яахав. ******* 9 сая гаран төгрөг өгсөн гэсэн. Одоо 40 сая төгрөг гэсэн дүү нь өгнө. Гэхдээ одоохондоо боломжгүй байна гэсэн. Би их бага хэмжээгээр өгөх л юм байна даа. Үхснээс үлдсэн үр хүүхдэд нь хэрэг болох байх гээд өнгөрсөн. Өнөөдрийг хүртэл би талхины мөнгөгүй гэж хэн рүү ч яриагүй. Харин манай хүүхэд ямар учраас мөнгө нэхэж авсныг прокурор, өмгөөлөгч, *******, ******* нартай уулзахад мэдсэн. Хүүхдээсээ асуухад ******* ах зүгээр өгсөн гэхээр нь тэгээд тухайн мөнгөө яасан юм гэсэн чинь туурга тусдаа болохоор ойр зуурын хэрэглээнд хэрэглээд дууссан гэсэн. Би чи сонс энэ үхсэн хүний өмнө би хууль ёсны төлөөлөгч гээд зогсож байхад чи яахаар авдаг юм гэж хэлсэн. Ажил олгогч гэдгээр би Р.*******г машин тэргээр нь хангаж өгсөн. Ч.******* нь зөөж байгаа шорооноос өөрт хэрэгцээтэй хөрөнгөө авах зорилгоор ажиллуулсан учраас хоёулаа буруутай гэж бодож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2-т Үйлдвэрлэлийн осол гээд тогтоогдоод нас барсан бол 36 сар буюу түүнээс дээш нэг удаа буюу ажил олгогч олгоно гээд заасан байгаа учраас сарын 1300000 төгрөгийн цалинтай байсан гэж үзээд 36 сарын цалинтай тэнцэх 46800000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Шинжээч эмч Э.Хүрэлсүх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Өвөрхангай аймгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч С.Хүрэлсүх би 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Н. ын нас барсан шалтгааныг тогтоох зорилгоор нэмэлт шинжилгээ хийсэн. Нэмэлт шинжилгээгээр 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаартай дүгнэлтийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн эд эсийн шинжилгээний ХӨ685 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгооны эрчимт эмчилгээний тасгийн өвчний түүх №4302, Өвөрхангай аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаартай задлан шинжилгээний дүгнэлт зэргийг үндэслэж нэмэлт шинжилгээг гаргасан. Нэмэлт шинжилгээгээр талийгаач Н.ын цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний хөндийн эрхтнүүдийн хавсарсан хүнд гэмтэл болох уушгины эдийн няцралт, цээжний хэвлийн хөндийн цус хуралт, олон хавирганы хугарал, цус дутагдалт, зүүн дал ясны хугарал, зүүн атгаал ясны хугарал гэмтлүүд тус тус тогтоогдсон. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмаар амь насанд аюултай гэмтэл учраас гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Задлан шинжилгээг 2019 оны 78 дугаартай дүгнэлтийг гаргахдаа бол шүүх эмнэлгийн практик бол тодорхой нас баралт буюу авто осол, боолт зэрэг гэсэн тодорхой үйлдлүүдэд заавал гистологийн шинжилгээ шаардахгүй, макро дүгнэлтийг гаргаж болно гэсэн байдаг учраас тухайн үед макро буюу ил харагдах шинж тэмдгээр нь нас барсан шалтгааныг нь тогтоож байсан. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бол Шүүх эмнэлгийн үндэсний хүрээлэн лүү талийгаачийн эд эсийн шинжилгээг явуулж 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаартай дүгнэлт батлагдаж ирсэн. Ийм учраас талийгаач Н.ийн нас барсан үндсэн шалтгаан болох олон хавирганы хугарал, уушгины эдийн няцралт, хурц цус алдалт, амьсгал дутагдлын улмаас нас барсан. Ил харагдах цогцсын гадна үзлэгт хийгдсэн шинжилгээнүүдээр болохоор биеийн гадаргууд үүссэн зулгаралт шарх эмнэлгийн тусламж авсан оёдол гэсэн зүйлүүдийг цогцсын гадна үзлэгт тусгаж өгсөн байгаа. Цээжний хэнхэрцэг, зүүн талдаа 1, 3, 4, 5 дугаар хавирга эгэмний дотор шугамаар, 7, 8, 9 дүгээр хавирга эгэмний дунд шугамаар 1, 2, 3, 4 ,5, 6 ,7, 8, 9 ,10 дугаар хавирга зүүг талын дотор хэсгээр хугарч цээжний хэсгийн зүүн хэсгийн хавирганы хальсан хэсэгт хар хүрэн өнгийн цус хуралт зэрэг нь цээжний хөндийн хавирганы хугарал гэмтлүүд учирсан байсан. Талийгаачийн биеийн нийт 18 ширхэг хавирга хугарсан. Энэ нь уушгийг хатгасан шарх болгосон. Мөн цээжний хөндийд цус харвачихсан. Цээжний хөндийд цус харвасан, хэвлийн хөндийд цус алдсан. 8-9-10 дугаар хавирганууд нь өрцнөөс доошоо байдаг учраас олон хавирга хугарсан болохоор уушги, хэвлийн хөндийд цус алдалтыг 8, 9 дүгээр хавирганууд үүсгэсэн. Амьсгалын аппарат нь тухайн амь хохирогчид шаардлагатай байсан. Эрчимт эмчилгээний стандартад нийцүүлээд амны хөндийгөөс уушгины хөндий хүртэл 22 см гуурсыг байрлуулсан. Уушгины эд няцраад унасан учраас гуурсыг тавьсан байгаа. Дээрээс нь зохих эмчилгээний дагуу эм бэлдмэл нэмж хийж өгсөн. Энэ нь амь насны заалттай байсан учраас эмчилгээний заалтын дагуу хийсэн. Хүний уушги өөрөө ямар нэгэн гэмтэл болон бусад шалтгааны улмаас унах, амьсгалах боломжгүй буюу уушгины тэлэгдэл байхгүй болж хүн амьсгалын дутагдалд ордог. Тухайн амь хохирогчийн хувьд бол олон хавирганы хугаралтай, тухайн хавирганы хугарал нь уушгины эдийг хатгасны улмаас уушги унасан буюу агааржилтгүй болсон. Унасан агааржилтгүй уушгинд агаар өгөх гээд амьсгалын аппарат залгасан. Талийгаач Н.Бат-Оршихыг олон хавирга хугарснаас болж нас барсан гэж үзэж байгаа. Цээжний зүүн хэсэгт үүссэн 3 шугаман хугарлууд нь болохоор цээжний хөндийд хурц цус алдалт үүсгэж, олон хавирганы хугарал нь уушгинд шарх үүсгэж цээж хэвлийн хөндийд хурц цус алдалт үүссэн, амин үзүүлэлт унаж биед эргэлдэх цусны хэмжээ багасаж амьсгал хүчил төрөгчийн дутагдалд орсон учраас нас барсан гэж үзэж байгаа. Энэ гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байсан.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 09 цаг 06 минутад Нордны эзэн ******* гэх хүн утсаар залгаж “манай нөхрийг суманд уурхай дээрээ осолд орсон, манайхан эмнэлэг рүү аваачиж байна. Гайгүй хэрлэг нь хугарсан юм шиг байна, 2-3 хавирга хугарсан байж магадгүй” гэж надад хэлсэн. Би дуулаад гэрээсээ гараад хүү ын ажлын гадаа хүлээж байгаад хамт сум руу гарсан. суманд очоод шууд эмнэлгийн гадаа очсон. Яаралтай тусламжийн нэг өрөөнд манай нөхөр ухаантай, юм яриад эмчилгээгээ хийлгээд хэвтэж байсан. Би хэргийн газарт очоогүй, манай хүү , хүргэн нар хэргийн газарт очсон. орох замдаа сумын цагдаа нарын утсыг манай хүүхэд аймгийн цагдаагийн газраас аваад нэг цагдаатай нь холбогдоод “Осол гарсан байна. Манай аав эмнэлэгт байгаа гэнэ. Ямархуу байна, очоодох” гэж хүсэлт гаргасан. Тэгтэл тэр цагдаа “манайд мэдэгдээгүй, би мэдээгүй байна. Би өөр хэргийн дуудлагаар явж байна, одоо эмнэлэг орлоо” гэж байсан. Эмнэлэгт талийгаачтай уулзахад машины урд радиатор цөмрөөд цаашаа орчихсон байсныг татах гэж байтал машин өнхрөөд экскаваторын шанага ойрхон байсан учраас шанага руу үсэрчих боломжтой байсан. Гэтэл шанага өргөгдөөд би шанаганд өртсөн. Машин, экскаваторын шанага хоёрын хооронд л хавчуулагдсан гэж надад ойлгуулж хэлсэн. Би өөрөө хэргийн газарт очоогүй учраас нарийн сайн мэдэхгүй байна. Манай нөхөр утсаар яриад суманд яваад очиход мотоцикльтой хүнээр тосуулаад авна гэж яриад байсан болохоор би ******* утсаар ярьсан юм болов уу гэж бодсон. Би *******, ******* нарын хэнийг нь ч танихгүй. Манай нөхөр суманд очоод 14 хоносон. Утсаар ярихдаа надад түрээсийн машин юм байна. ******* гэх хүнтэй уулзахад машины эзэнтэй нь цалингаа тохир манайх түрээслэж байгаа гэж хэлсэн байсан. Манай нөхөр “энд том тэрэгнүүд 1500000 төгрөгөөр цалинждаг юм байна”, тэр дүнгээр тохиръё гэж *******д санал болгосон. ******* тухайн үед хотод байна, хэд хоногоос очоод гэрээгээ хийнэ гэж надад утсаар ярьсан. Осол болохоос 3-4 хоногийн өмнө манай нөхөр USB оролт явуулаач, энэ машинд чагнах сонсох юм байхгүй байна. Машины ззэн ******* гэх хүн наашаа ирэх юм байна. Тэр хүнд өгөөд явуул гэхээр нь би *******тэй холбогдож байгаад өгөөд явуулсан. Манай нөхөр орой болгон надтай өдөр юу болсон тухайгаа ярьдаг байсан. Талийгаач амьсгаа хураатлаа ухаантай байхад уулзаж мэдүүлэг аваагүй учраас гомдолтой байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Загдзэсэм анхнаасаа энэ хэргийг ойшоогоогүй, бид нар Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гомдол гаргаж байж хэргийн газарт очоод сумын Засаг даргын дэргэдэх хурц хордлого, ослоос урьдчилан сэргийлэх комистой газар дээр нь очиж акт тогтоосон. Энэ хэрэг ингэж удааширсанаараа цаад хүмүүст боломж олгож байна. Хэрвээ машины эзэн ******* Монгол улсынхаа иргэнийхээ үүргийг биелүүлээд техникийнхээ аюулгүй байдлыг хангаж, мөн уурхайн эзэн ******* хуульд заасан Монгол улсынхаа иргэний үүргийг биелүүлээд шинээр ажилд орж байгаа хүмүүсдээ хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийг дагаж мөрдөөд сургалтанд хамруулж, өдөр тутмынхаа зааварчилгааг өгөөд хэвшүүлчихсэн байсан бол бид нар өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан. Мэргэжлийн хяналтын байцаагч Загдзэсэм бидний гомдлын хариуд ажлын талбарт болсон тул үйлдвэрлэлийн осол гэж үзлээ гэж тодорхой хариуг өгөөд шинжээчийн дүгнэлтэндээ уурхайн эзэн *******, “Нордны” эзэн *******, эксковаторын жолооч, талийгаач манай нөхөр гээд бүгдийг нь хууль тогтоомж зөрчсөн, осол яг юунаас хэний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэйг тогтоогоогүй. Маш тодорхойгүй, хариуцах эзэнгүй, мөрдөгчийн тогтоолд заасан 8 асуултанд бүрэн дүүрэн хариулаагүйгээс энэ хэрэг удаашрах гол шалтгаан болсон. Нэмэлт дүгнэлт гаргуулахад өмнөх тодорхойгүй дүгнэлтэндээ дутуу хариулсан байсан. Энэ дүгнэлтийг би хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч цаг хугацааны хувьд удаашруулж, бусад хүмүүс өөрийгөө өмөөрч хамгаалах, хариуцлагаас мултрах боломжийг олгоод байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт түрээслэгч, түрээслүүлэгчийн ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн талаар тодорхой тусгагдсан. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 97.1-2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сар буюу түүнээс дээш нэг удаа буюу түүнээс дээш нөхөн олговор олгон гэж заасан учраас би хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээгээр 36 сараар нөхөн олговорыг нэхэмжилж байна. Энэ асуудлыг уурхайн дарга ******* мэдэх байх. ******* болон ******* нар өдийг хүртэлх хугацаанд талийгаачийг нас барснаас хойш нэг ч удаа надтай уулзаж холбогдоогүй. Үхсэн хүнийг нохойноос ч дорд үзэж байгаад би маш их гомдолтой байна. Цаашилбал би эдгээр хүмүүсээс би сэтгэл санааны хохирлыг ч нөхөн гаргуулах эрх нь надад нээлттэй байгаа гэж ойлгож байна. Би тэтгэврийн зээлтэй, оюутан хүүхэдтэй, тэжээж байсан хүнээ алдсан хүнээ алдсан бидний амьдрал ямар байгааг хараад мэдэх байлгүйдээ.” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 46-48 хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.ийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Талийгаачийн оршуулгын зардалд 9400000 төгрөгийг ******* дансаар шилжүүлсэн. Оршуулгын зардалд одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо талийгаачийн ажиллаж байсан цалингийн дундажаар бодож 36 сарын тэтгэмжийг Хөдөлмөрийн хуульд заасны дагуу авна. 1 сард 1200000 төгрөгний цалингаар тооцож 36 сарын тэтгэмж болох 43200000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ нь зөвхөн хөдөлмөрийн хуулиндаа 1 буюу хэд хэдэн удаа авна гэсэн болохоор нэг удаагийн тэтгэмжийг нэхэмжилж байна. Талийгаач нөхөр маань ажилдаа орсноос хойш араас нь ******* очиж аман гэрээ хийсэн байсан. Тэгээд нөхөр маань над руу утсаар сарын 1300000 гэж тохирлоо, машины эзэн ******* цалинжуулна гэж хэлсэн. ******* талийгаачийг осолд орсны маргааш 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажилласан хоногийн цалин гэж 600000 төгрөг талийгаачийн 5556158048 тоот данс руу шилжүүлсэн. Тиймээс би бодохдоо хагас сар ажилласан болохоор 600000 төгрөг өгч байгаа юм чинь сарын 1300000 биш 1200000 гэж бодож өгч байгаа юм байна гэж бодоод уг мөнгийг 36 сараар нэг удаагийн тэтгэмжээр нэхэмжилж байна. Манай нөхөр анх очихдоо ******* гэх хүний уурхайд том тэрэг барих юм байна гэж ойлгож очсон. Очсон хойноо ачааны машин нь уурхайн түрээсийн машин юм байна, машины эзэнтэйгээ цалингаа тохирно гэж хэлсэн. Тэгээд машины эзэн нь араас нь очоод сарын 1300000 төгрөгөөр тохирлоо, тэр хавийн уурхайнууд 1.5 сая төгрөгийн ханштай байдаг юм байна. Миний хүү шиг хүн болохоор нь би 1.3 сая төгрөгөөр тохирлоо гэж хэлсэн. Тухайн үед нь машины эзэн нь ******* гэдгийг би мэдээгүй. Хэрэг болсны дараа уурхайн эзэн нь *******, машины эзэн нь ******* юм байна гэж ойлгосон. Манай нөхөр урьд нь *******, ******* нартай хамт ажиллаж байгаагүй. Миний ойлголтоор хэрэгт цугларсан бүх нотлох баримт бүрдсэн гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтүүдэд маргаан байхгүй. Миний нөхөр ослын улмаас ажлын байрандаа амь насаа алдсан энэ надад нөхөж баршгүй зүйл. Миний нэхэмжилж байгаа зүйл хүний амь наснаас үнэтэй юу гэдгийг энэ хүмүүс бодох л ёстой байх. Би хуульд заагдсан нэг удаагийн сарын цалин хөлсний 36 сарын тэтгэмж нэхэмжилж байна. Мөн миний сэтгэл санааны хохирол нэхэмжлэх эрх нь ч надад нээлттэй байгаа гэж ойлгож байна. Манай нөхөр тухайн үед 86282799, 95984776 гэсэн 2 симтэй нэг утастай байсан. Энэ дугаарууд руу анх ажилд ороогүй байхаас нь эхлээд том тэрэгний жолооч уу гээд дуудаад ярьдаг байсан. Тухайн жолооч машинаа 12 цагаар түрээслүүлнэ гэж ******* тохирсон байна. Гэтэл тэр түрээсийн цагаас хойш 09-00 цаг хүртэл 3 цаг манай нөхөртэй ******* аман гэрээ 25000 төгрөгөөр тохирсон гэж надад хэлж байсан. Осол гарахад машин техникийн бүрэн бүтэн байдал нөлөөлсөн ч илүү цагаар ажиллуулсан нь машин халалт өгөх үүний цөмөрсөн радиатороо татуулах гэснээс нь болж осол гарсан. ******* нь *******т машинаа түрээслүүлсэн учир надад хамаагүй гэсэн. ******* нь машиныг нь түрээслэсэн, жолоочийг цалинжуулна гэж яриагүй гээд бие бие рүүгээ хандсан байдалтай байгаа.” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 49-50 хуудас/,
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Өвөрхангай аймгийн сумын 7 дугаар багт иргэн *******ын уурхайд эксковаторчин ажилтай. 2019 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 08 цаг 00 минутын үед босоод гал тогоо орж цай уучихаад экскаватортоо түлш хийчихээд гарч ирэхэд улсын дугаартай нордны жолооч ах “миний нордны радиаторын хамгаалалт цаашаагаа хонхойгоод орчихжээ, тосол дусагнаад байна, татаад өг” гэхээр нь одоо хэргийн газарт байгаа байрлалдаа очоод экскаватортойгоо зогссон. ах нордоо унаж ирээд машинаасаа бууж ирээд өөрөө гинжээ гаргаж ирээд машиныхаа урдаас оосорлосон. Тэгээд экскаваторынхоо шүдийг өгөх гэтэл гинж хүрээгүй. Би экскаваторынхоо шанаганы шүдийг ойртуулаад газар тавьсан. ах гинжээ бариад экскаваторын шүд рүү алхтал араас нь зогсож байсан улсын дугаартай Норд эхлээд аажуу өнхөрсөн. “Би машин чинь өнхөрч байна, хөөе” гээд кабин дотроос орилох хооронд машин нь эрчээ аваад өнхрөөд Бас-оршихыг түлхээд шанага руу ороод ирэхээр нь би шанагаа татаж авсан. Тэр үед доошоо ойчоод дугуйн доогуур нь орох гэж байхаар нь нордны шанагаараа буцаж түлхэж машиныг жаахан хойш нь ухрааж зогсоосон. Тэгээд экскаватороосоо буугаад ойр хавийн хүмүүс рүү орилж дуудаад гүйгээд очтол гинж уясан талынхаа буюу баруун талын урд дугуйны доор зүүн талаараа унаж толгой нь жолооч тал руугаа чиглэсэн хөл нь дугуйн доор яг орох шахсан атиралдсан байрлалтай дээрээс нь тэнхлэг арай ч дарчихаагүй байсан санагдаад байна. Өөрөө мөлхөөд машин доороос гарч ирсэн яг яаж гарч ирснийг би тухайн үедээ самгардаад санахгүй байна. Яаачваа гэхэд машин өнхрөөд гээд амьсгаа нь эвгүй болоод байсан. Тэгээд ХАБ-н ажилтан ирээд кабин руу нь ороод “кардан татаагүй байна ш дээ” гээд өөрөө карданыг нь татсан. ах тэр үед наад муу кардан чинь тэгвэл буучихаж дээ гэж тэгээд олон юм яриагүй ******* ах сумын эмнэлэг рүү авчирсан. Миний эксковаторын шанаганд ах гинжээ зүүж амжаагүй байхад нь машин нь өнхрөөд ороод ирсэн. Эхлээд зүүх гээд хүрэхгүй байхаар нь би шанаганыхаа шүдийг өгсөн. Тэгээд шүд рүү нь гинж хийх гээд алхаж ирж байх хооронд машин нь өнхөрсөн. Би гинжээр Нордыг татаагүй. , ******* ах хоёр усан буун дээр шлиз /алтны нарийсгасан шороог/ авч байсан. Хад ах түлш өгч байсан, өөр хүн байгаагүй. Бид хоёртой ойрхон хүн харагдаагүй. ах унтахаараа ганц юм татдаг юм шиг байсан. Өглөө бид хоёр хоёулаа эрүүл байсан. 2019 оны 06 дугаар сарын 30-ны өглөө хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаан дээр гарын үсэг зуруулаагүй. Өмнө нь ч би зурж байгаагүй, тийм дэвтэр би харж байгаагүй. Би ******* ахын уурхайд ажилд ороод 1 сар гаран л болж байна 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр анх ажилд орсон, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй амаар тохиролцоод цалин 1600000 төгрөг өгнө гэсэн. анх ёоё гээд хэвтээд л байсан, нүүр хэсэгт нь жаахан халцарсан, сүүлд харахад нэг талынх нь гар орчмоос цус гарч байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 57-58 хуудас/,
Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ”...Би 2019 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 08:00 цагт босч цайндаа орчихоод өөрийн унаж байсан шар өнгийн 3000lc7 маркийн эксковаторынхаа түлшийг хийчихээд тосолгоогоо хийх гээд зогсож байтал машин унаад ирсэн. Тэгээд энийг татуулмаар байна гээд урд буферээ харуулсан. Тэгээд би харчихаад “наадах чинь гайгүй л юм байна ш дээ” гэхэд “тосол дусагнаад татуулахгүй бол болохгүй байна” гээд байсан. Тэгээд би та татуулах гээд байгаа юм бол гинжээ олоод ир гэсэн. Тэгээд би эксковатороо асаагаад зогсож байхад Нордны ах гинжээ өөрийнхөө машинаас зүүчихээд миний эксковаторын шанаганаас гинжний үзүүрээ зүүх гээд над руу алхтал араас нь машин нь гэнэт өнхөрсөн. Тэгээд осол болсон. Тухайн үед цаг 08 цаг өнгөрч байсан. ...Ажил 10 цагт эхэлдэг. Тэр хооронд техник хэрэгсэлдээ тослох үйлчилгээ засвар хийж байгаад хөдөлмөр хамгааллын дэвтэртээ гарын үсэг зураад гардаг.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 59-60 хуудас/,
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******ын уурхай засварын талбайтай. Хэрэг болох үед 2 ковш эгнүүлэн байрлуулсан талбай нь засварын талбай. Тэр 2 ковшноос урагш мөн талбай энэ үргэлжилдэг. Засварын талбай дээр зогсож тос, масло, эвдэрсэн эд ангиа зогсож засдаг байсан. Техникүүдийн зогсоолын талбай гэрийн зүүн талын контейнерын зүүн урд талд тэгшилсэн талбай дээр техникүүд байрлуулдаг байсан. Тэр талбайд 2 норд машин байрладаг байсан. Би эксковатороо хэрэг болсон талбайд шөнө зогсоодог байсан. хөдөлмөр хамгааллын чиглэлээр нэг удаа сургалт орсон. Ажил 10 цагт эхэлдэг болохоор өдөр тутамд ажилд гарахаас өмнө зааварчилга танилцуулж, гарын үсэг зуруулдаг. хөдөлмөр хамгааллын зааварчилга авсан эсэхийг сайн мэдэхгүй байна. ******* гэх хүн Нордоо жолоочтойгоо авч ирээд 2-3 удаа жолоочоо сольж байсан. Түрээсийн Нордны жолооч надад урд хамгаалалт нь болохгүй байна. Цаашаагаа хонхойчихсон татуулъя гэж ирсэн. Та татуулах гэж байгаа юм бол юмаа бэлдэж бай, би тосолгоогоо хиймээр байна” гэхэд татуулна гээд гуйгаад болохгүй байхаар нь “та юмнуудаа бэлдэж бай, би татаад өгье” гэсэн. Тэгээд татуулах гинжээ барьчихсан өөдөөс ирж байсан чинь зогсож байсан машин нь араас нь өнхөрсөн. Тэгээд мөргүүлээд унахаар нь өмнөөс нь шанагаа түлхэж машиныг зогсоосон. Өмнө нь талийгаач той хоолонд орох гээд хамт явахдаа таны машин зогсохдоо яагаад хойшоо жаахан өнхрөөд байдаг юм гэхэд жаахан ингэж алдаж зогсдог юм гэж хэлж байсан. Тэр өдөр тоормос, накладны талаар надад хэлээгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61-62 хуудас/,
Гэрч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би аавын уурхайд ажиллаж хүмүүст зааварчилга өгч байсан. нь түрээсийн техникийн жолооч учир цалин мөнгийг түрээслүүлэгч тал хариуцдаг. Жолоочоо өөрсдөө сонгодог, засвар үйлчилгээгээ өөрсдөө хийдэг байсан болохоор аав ******* надад од хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өг гэж хэлээгүй. Осол болоход би гадаа шлиз /угаасан шороо/ аавтай хамт авч байсан. Тэгээд мөргөлдөх чимээ гарахаар нь харахад экскаватор, машин хоёр хоорондоо ойртчихсон байсан. Тэгээд би гүйгээд очиход нордныхоо баруун урд талын буланд ойччихсон хэвтэж байсан. Тэгээд баруун урд дугуйны харалдаа урд хэвтэж байсан болохоор нь татаж дугуйнаас холдуулаад экскаваторын шанагийг авах гэхэд өнхрөх гээд байхаар нь би авалгүй, байдлыг бодоод машин дотор ороход кардан нь буучихсан байсан. Тэгээд карданыг нь татаад экскаватороо байрнаас нь хөдөлгөөгүй, мэдэхгүй, хүмүүс ирээд ахиад өнхрүүлчихэж магадгүй гээд карданыг би татсан. Цагдаа нарыг ирэхэд кардан нь татаастай байсан. Түрээсийн машины талын хүмүүс ирэхэд кардан татаастай байсан.” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 73-74 хуудас/,
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... дугаартай улбар шар өнгийн “Hоrth Benz” маркийн автомашин түрээсийн машин гэсэн хэнийх гэдгийг мэдэхгүй. Манай аав түрээсийн жолоочоор 2019 оны 06 дугаар сарын дундуур сумын өд очсон. Н.Бас-оршихын биеийн байдал нь маш хүнд байна. 2 уушги задарч зүүн гар нь экскаваторын шанаганы 2 шүд орсон шархтай, зүүн талын цээж хэсгийн яснууд бүгд бяцралттай, бүтэн яс байхгүй гэж байсан. Аймгийн төвөөс БОЭТ-ийн эмч нар ирээд хагалгааг суманд хийх боломжгүй, аймаг руу зөөвөрлөх шаардлагатай, зөөвөрлөлтийн ачаалал даахад хэцүү байна гэсэн, одоо яахыг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 79-80 хуудас/,
Гэрч Б.ын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Талийгаач аав маань 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр суманд осолд ороод сумын эрүүл мэндийн төвөөс аймгийн эмч нараар хүргэгдэн аймгийн БОЭТ-ийн эрчимт эмчилгээний тасагт 2019 оны 07 дугаар сарын 01 -нд шилжих шөнөдөө ирсэн. Биеийн байдал маш хүнд улам л дордоод байсан. Сэхээний эмч нар бид нарыг дуудаад “за өвчтөний биеийн байдал маш хүнд байна гээд ЭХО-ны зургийг хүртэл харуулж ийм байх ёстой эрхтэнүүд ийм болсон байна.” гэдгийг үзүүлж тайлбарлаж байсан. Биеийн байдал маш хүнд байгаа учраас сэтгэл санааны бэлтгэлтэй байцгаагаарай гэдгийг хэлж байсан. Манайхны ах дүүс бүгд тэр өдөржингөө эмнэлгийн үүд сахиж байцгаасан. Аав 2019 оны 07 дугаар сарын 01-ний шөнө 23 цаг өнгөрөөгөөд 5, 5 минутын зайтай үе үе тэвдүүлээд байсан. Бид нарыг оруулахгүй ганц, хоёр нь ор гээд бага багаар оруулж байсан. Тэгээд өвчнөө даахгүй шөнө дунд 00 цагийн орчимд аав маань өөд болсон. Аавыг эмнэлэгт сахиж байсан Хархорин суманд амьдардаг эгч Саруулзаяаг байхад Түмэндэлгэр гэдэг эмч хот явах гэж байгаа гээд өрөөгөөр нь ороод гарахдаа хаана хэлснийг мэдэхгүй, өөрт нь хандаж л хэлээгүй юм шиг байна лээ, “энэ хүн одоогоороо амьд байгаа юмуу, яасан бие сайтай хүн бэ” гэж ярьсан байсан. Би аавын амьсгалын аппаратыг салгаагүй. Эмч нар манайхныг дуудаж оруулаад өрөөндөө уулзахдаа “энэ хүн маань биеийн байдал маш хүнд байна, сэтгэл санааны бэлтгэлтэй бай” гээд ЭХО зураг болон бусад эмчилгээний явцын талаар хэлж ойлгуулж байсан яг ч цаашид амьдрахад хэцүү гэж хэлээгүй ч тийм байна гэдгийг л ойлгуулах санаатай байгаа юм байна, гэдгийг бид бүгд л ойлгосон. Шөнө бид нарыг эмч нар нь өрөөндөө оруулахгүй байсан болохоор цонхоор яаж байгааг нь харж байхад аавын амьсгалын аппарат гуурсыг аманд нь байрлуулсан харагдсан. Тэр гуурсаар нь амьсгалах тоолонд нь цус гарч ирээд буцаж ороод байгаа нь харагдаад байсан. Гарыг нь эмнэлгийн ортой дагуулаад уячихсан байгаа харагдсан гараа татаж авах гээд байгаа юм шиг харагдаад гар нь байнгын сарвалзаж, татвалзаад байсан. Тэрийг харахад үнэхээр хүнд байсан. Тэгээд шөнө 00 цагийн орчимд өрөөнд нь ороход эмч сувилагч нь байгаагүй. Манай ах, дүүс, бид бүгд ороод “одоо ерөнхийдөө хэцүү болчихжээ нэмэргүй болсон байна” гэцгээж байсан. Би аавын гарын уяаг орноос тайлсан. Тэр үед аав өөрөө гараараа амныхаа гуурсыг салгасан. Амьсгал хураачихлаа гэх үед сувилагч гаднаас орж ирсэн. Тэр сувилагчийг ч анзаарах сөхөөтэй хүн байгаагүй. Нэг харахад сувилагч ороод ирсэн байсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 199-200 хуудас/,
Гэрч Ө.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... улсын дугаартай, улбар шар өнгийн “Норд бенз” маркийн автомашиныг би 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр сумын 7 дугаар багт *******ын уурхайд авчирч түрээсээр унаж байгаад 06 дугаар сарын 16-ны өдөр жолооч од хүлээлгэж өгөөд явсан. Уг техникийн эзэн нь ******* гэх хүн байгаа юм. Би тэднийд түрээсээр жолоо барьж байсан. улсын дугаартай “Норд Бенз” маркийн автомашиныг ******* ах бид хоёр ажилд гарахаас нь өмнө бүх накладыг нь шинээр сольсон. Тормоз, кардан нь бүх дугуйн дээрээ барьдаг, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Би явахынхаа урд өдөр нь 06 дугаар сарын 15-нд од хүлээлгэж өгөхдөө тормозыг нь бүгдийг нь жигдлээд, чангалаад найдвартай болгоод өгсөн. Бүх зүйл нь хэвийн ажиллаж байсан. Кардан бүрэн гүйцэд татаатай байхад машин өнхрөхгүй. Дутуу татсан тохиолдолд буцаж тавигдаж өнхөрнө. Карданыг татахад дутуу татагдахааргүй түгжигдэж байсан.Яагаад өнхөрснийг нь мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 85-86 хуудас/,
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 08 цагт ээлж хүлээлцэх гэж байхад би өөрсдийн байрладаг гэрийнхээ гадаа зогсож байхад гэрээс урагш эксковатор барьдаг эксковатороо асаачихсан байсан. Наад талд нь Hорд барьдаг, нэрийг нь сайн мэдэхгүй хөгшин ах машинаа янзлах гэж байх шиг байсан. Удалгүй түг гэх чимээ гараад хүн хашгирах шиг болсон. Тэгээд би гүйгээд очиход Нордны жолооч ах машиныхаа урд талд ёолоод хэвтэж байсан. Намайг очиход надтай хамт уурхайд хамт ажилладаг хүмүүс очсон. Тэгээд бид тэр жолооч ахыг өргөж уурхайн даргын машинд суулгаад уурхайн дарга *******, Очироо гэх залуу, Нордны жолооч ах нар аваад сумын төв рүү явсан. Тухайн үйл явдал болоход хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Би ойролцоогоор 20-30 метрийн зайд зогсож байсан. улсын дугаартай Норд машины урдаас экскэ шанагаараа тулсан байдалтай, экскэний шанаганы урд талд нь ах газар хэвтчихсэн ёолоод байсан. ахын зүүн талын шанаа хэсэгт жаахан шалбарсан, зүүн талын мөр орчмоос нь цус гарч байсан. Бид нарыг ажилд гарахад манай уурхайн хөдөлмөр хамгааллын ажилтан гарын үсэг зуруулж ажилд гаргадаг. гарын үсэг зурсан талаар би сайн мэдэхгүй байна. Манайх ээлж хүлээлцэж аваагүй байхад тухайн асуудал гараад гарын үсэг зураагүй. Мөн тухайн өдөр ажилд гараагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 89-90 хуудас/,
Гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 08 цагийн үед би гэрийн гадаа ээлж хүлээлцээд зогсож байхад урд талд түг гэх чимээ гараад хүн хашгирахаар нь гүйгээд очиход эксковаторын жолооч , Нордны жолооч Бас-орших нар байсан. Эксковатор нь Нордны урд талаас шанагаараа тулсан байдалтай, эксковаторын шанага баруун тийш сунгаж тавьсан, Норд нь зүүн тийш харж урд талаараа эксковаторын шанагыг мөргөсөн байдалтай байсан. Шанага нь ертөнцийн зүгээр урд талд нь, Нордны урд талд нь жолооч газар хэвтэж байсан. Тэгээд уурхайн ажилчид ахыг уурхайн даргын машинд өргөж суулгаад дарга *******, Очироо, нар аваад сумын төв рүү явсан. Бид нарыг ажилд гарахад уурхайн хөдөлмөр хамгааллын ажилтан танилцуулж баталгаа авч гарын үсэг зуруулдаг.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 92-93 хуудас/,
Гэрч А.Түмэндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би хувийн ажлаар суманд явж байтал БОЭТ-ийн 103 дугаараас залгаад суманд ослын дуудлага ирсэн. Наанаа байж байгаарай, эндээс хагалгааны баг гарлаа гэхээр нь хүлээсэн. Тухайн өдрийн үдээс хойш 15 цагийн үед сумын эрүүл мэндийн төвд хагалгааны багаараа хүнээ хамтарч үзэхэд өвчтний биеийн байдал маш хүнд, артерын даралт хэмжигдэхгүй, биеийн арьс цайвар, өвчтөн амь тэмцсэн байдалтай байсан. Баруун цавьны венийн судсанд гуурс тавьж, зүрх судас дэмжих эмчилгээ өндөр тунгаар хийж 4000 мл шингэн сэлбэсэн, ижил бүлгийн 3 нэгж цус сэлбэсэн. Дээрх эмчилгээг 5-6 цаг хийгээд биеийн байдал харьцангуй тогтвортой болсны дараа БОЭТ-рүү тээвэрлэсэн. Өвчтөнд хагалгаа орох боломжгүй байсан. 2020 оны 07 дугаар сарын 01-ний 01 цаг өнгөрч байх үед БОЭТ-д эрчимт эмчилгээ рүү хэвтүүлсэн. Талийгаач эксковаторын шанага, Нордны завсар хавчуулагдсан, цээжээр хүчтэй өвдөнө, дотор цухалдана, амьсгал авахад хэцүү байна, дотор муухайрна гэсэн зовиуртай байсан. Тухайн хүн цус алдалт ихтэй, шокийн байдал гүнзгийрсэн, ухаан санаа бүдэг байсан. БОЭТ-д би хүргэж эрчимт эмчилгээний эмч Д.ид өвчтөнг хүлээлгэн өгсөн. Маргааш нь би Улаанбаатар хот руу өвчтөн хүргэх ажлаар явсан болохоор хэзээ нас барсныг мэдээгүй. ...Өвчтөнг аппаратнаас ямар нэгэн тохиолдолд салгах дүрэм, журам, стандарт байхгүй. Өвчтөнг эмчилгээ үр дүнгүй болж нас барах хүртэл эмчилгээг үргэлжлүүлэх ёстой” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 183-184 хуудас/,
Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Н.ийг би 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01 цаг 50 минутанд үзээд 08 цагт эмч д хүлээлгэн өгсөн. Энэ богино хугацаанд үзсэн. 1 жилийн өмнөх асуудал болохоор одоо санахгүй байна. Историо харахад энэ хүн амьсгал, зүрх судасны дутагдалтай, биеийн байдал маш хүнд хүн байсан байна. Амьсгалын хүнд дутагдалтай, амьсгалын аппаратанд авах тодорхой заалт үүсээгүй байсан, амьсгалын аппарат залгаагүй эмчид хүлээлгэн өгсөн “ гэсэн мэдүүлэг /2хх-ийн 185-186 хуудас/,
Гэрч Ч.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... сумаас дуудлагаар авч ирсэн гээд Бат-Орших гэх хүн манай тасагт хэвтэн эмчлүүлсэн. Биеийн байдал хүнд амьсгалын аппараттай байсан. Би 2020 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих ээлжтэй гарч байсан. Тэр шөнө эмч ээлжтэй хоносон. Хариуцан үзсэн эмч нь байсан. 2020 оны 07 дугаар сарын 01-ний шөнө 00 цаг болохоос өмнө хүү нь гээд нэг залуу нэг настай хүний хамт орж ирээд шууд амьсгалын аппарат болох аман дахь трупикийг сугалж авсан. Жижүүртэй байсан эмч хагалгаа орж байсан. Би дуудаад хүчилтөрөгч өгөх гэсэн чинь эхнэр нь хэрэггүй гэсэн. Тухайн үед ам нь ангалзаж байгаад амьсгал дэмжихгүй болохоор хэсэг байгаад нас барсан. Тухайн жижүүртэй эмчээсээ аппарат салгуулах тухай хүсэлтээ гаргаад эмч нь зөвшөөрвөл салгана. Тэр хүмүүс нь цаг яриад 00 цаг хэтрүүлж маргааш өдөртөө оруулахгүй гээд байсан. Маргааш нь 2 дахь өдөр байсан юм байна. Эмчлэгч эмчээс ар гэр нь зөвшөөрөл аваагүй байсан. Эмч дуудахын завдалгүй хүү нь гэх залуу сугалчихсан. Намайг ээлж авахад л амандаа трупиктэй хэрнээ ам нь трупикээ нааш цааш нь түлхээд ангалзаад байсан. Эхнэр нь “маргааш маш амьсгалуулаад байх уу” гээд байсан. Би эмчтэй уулз гэж эхнэрт нь хэлсэн. Амьсгалын аппарат залгаад амьдрах боломжтой байсан эсэхийг эмч л мэднэ. Өвчтөний биеийн байдал хүнд байсан.” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 187-188 хуудас/,
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”... Одоо сайн санахгүй байна. Өвчтөн Н.ын биеийн байдал нь хүнд, зохиомол амьсгалын аппарат залгасан, аденалын тариаг үргэлжилсэн байдлаар хийсэн, үргэлжилсэн өвчин намдааж, цус тогтоон хавсарсан антебиотек зэрэг эмчилгээг сториос харахад хийсэн байна. Амьсгалын дутагдалд орсон, өөрөө амьсгалах бололцоогүй үед энэ хүн цээжний гүнд гэмтэлтэй, уушги няцарсан, хавирга хугарсан байсан. Эмчилгээ хийгдэх үед 23 цаг 20 минутын үед сувилагч намайг дуудан ирж үзэхэд зүрхний цохилт цөөрсөн, зогсох гэж байсан. Би зүрх амьсгалын сэргээн амьдруулалт хийгээд биеийн байдал нь тогтвортой тэгш байтал 2020 оны 07 дугаар сарын 02-ны 00 цаг 02 минутад ар гэрийнхэн нь амьсгалын аппарат салгачихсан гээд сувилагч надад хагалгаа орж байхад хэлсэн. Тэгээд үзэхэд нас барсан байсан. Амьсгалын аппарат хэн салгасныг би мэдэхгүй. Амьсгалын аппарат салгаагүй байсан бол амьдрах боломжтой үгүйг хэлж мэдэхгүй. Ер нь биеийн байдал хүнд ар гэрийнхэн нь 2 дахь өдөр болох гээд 00 цаг болохоос өмнө амьсгалын аппарат салгамаар байна гэж хэлж байсан. Би зөвшөөрөөгүй. Монголд хүчин төгөлдөр үйлчилж байгаа амьсгалын аппарат салгах дүрэм, журам, заавар гэж байхгүй. Эрүүл мэндийн сайдын тушаалын хавсралтаар өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарах зөвшөөрлийн хуудсыг бөглөж, эм тарианаас татгалзаж, ар гэртээ гарах тохиолдол өндөр настан, хавдартай хүмүүст байдаг. Хуулийн байгууллагатай холбоотой асуудалд бид нар зөвшөөрөл өгч эмчилгээг зогсоох асуудал байхгүй. Өвчтөн нас барах юм уу, сэхээн амьдруулж дараагийн тасаг руу шилжтэл эмчилгээг үргэлжлүүлнэ. “ гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 189-191 хуудас/,
Гэрч Б.ийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ”... Би мэргэжлээрээ 13 жил, эрчимт эмчилгээний тасагт 15 жил ажиллаж байна. Манай тасгийн онцлог нь биеийн байдал хүнд өвчтөнүүдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Амьсгалын аппаратанд орсон тохиолдол нь олон шалтгаантай байдаг. Ямар шалтгаантай ирж байгаагаас тавилан янз бүр байдаг. Энэ тохиолдолд зохиомол амьсгалын аппарат аваагүй байсан бол өвчтөн амь насаа алдах эрсдэлтэй байсан. Гэвч амьсгалын аппаратанд орсон хүн бүр биеийн байдал сайжирч хэвийн байдалд орох боломж байхгүй. Сайжрах эсэх нь өвчтөний биеийн байдал гэмтэл, уушгины талбайн хэмжээ зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Олон хавирганы гэмтэл, уушгины няцрал гэмтлээр зохиомол амьсгалын аппаратанд орсон тохиолдол цөөн байдаг. Хамгийн сүүлд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэх өвчтөн ирсэн. Гэмтэл болон эдгэрэлт нь өвчтөний нас, биеийн онцлог хууч өвчин зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайн тохиолдлоос шалтгаалж зохиомол амьсгалын аппаратанд орсон хугацаа нь харилцан адилгүй. Манай тасагт орсон хүмүүсээс эдгэсэн хүн олон байдаг. Анагаахын шинжлэх ухааны үүднээс өвчтөний эдгэх магадлал, амьдрах хугацаа зэргийг тоо хэмжээтэй хэлэх боломжгүй. Аль болох хүмүүсийг амьдруулахын төлөө өөрсдийн мэдлэг чадвараа ашигладаг. “ гэсэн мэдүүлэг /2хх-ийн 197-198 хуудас/,
Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”...Н. гэдэг хүний биеийн байдал маш хүнд, амьсгалын дутагдалтай, шокийн байдалтай байсан. суманд манай бүрэлдэхүүн амь тариа 2 төрлийн /адерналин, допамин/ өндөр тунгаар хийсэн, гуурс цавинд тавьсан, 10-аад литр шингэн сэлбэсэн байсан. Ерөнхийдөө хүнд байсан учраас цээжний компьютероор 2 уушгины няцралттай, зүүн талдаа 2-9 дүгээр хавирга хугарсан, дал хугарсан, цээжний хөндийд зүүн талдаа цус хуралттай байсан. Амьсгалын дутагдлын 3 дугаар зэрэг, олон хавирганы хүндрэл, уушгины няцралттай, хэвлийдээ шингэнтэй, амьсгалын дутагдалтай байсан учраас амьсгалын аппарат залгасан. Би 2019 оны 07 дугаар сарын 01-нд хүлээж аваад орой ээлж хүлээлцэж эмчид хүлээлгэн өгтөл үзэж байсан. Биеийн байдал хүнд хэвээрээ, шокийн байдал арай засрах шинжтэй болсон. Гэрийнхэн нь маш олон хүн байсан. Биеийн байдал хүнд амьсгалын аппарат залгах шаардлагатай байгааг хэлж эмчилгээг тухай бүрт нь хэлж байсан. Амьсгалын аппараттай, ухаантай байгаад байхаар ар гэрийнхэнд нь төвөгтэй харагдсан байж магадгүй. Эмнэлэгт ирээд эмчилгээ хийгдээд нас барах хүртлээ 2019 оны 07 дугаар сарын 01-ний 01 цаг 35 минутаас 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 00 цаг 10 минут хүртэл амьд байсан. Амьсгалын аппаратыг салгаагүй байсан бол үргэлжлүүлээд хэр удахыг хэлэх боломжгүй байна. Биеийн байдал маш хүнд, олон эрхтний дутагдалтай хүн байсан. Ар гэрийнхэн нь надад амьсгалын аппарат салгуулах хүсэлт тавиагүй, аппарат залгахаас өмнө ар гэрийнхэнд нь тайлбарлаж, зөвшилцөлд хүрч аппарат тавьдаг юм. Тодорхой дүрэм, журам байхгүй, гадны улсуудад эмнэлгийн нөхцөлд эмнэлгийн аргаар шийдэх асуудал байдаг.Талийгаачийн тавилан тодорхой, өндөр настан, хорт хавдартай, архаг өвчний төгсгөлийн шаттай хүмүүст Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны 446 дугаар тушаалын 5 дугаар хавсралт, 2019 оны 12 дугаар сарын 30-ны А/611 дүгээр тушаалын хавсралтаар эмнэлгээс гаргах, ар гэрийн хүсэлтээр гэрт нь хүргэх асуудал гардаг. Амьсгалын дутагдал ихтэй байсан учраас яриа өгүүлэл хийхэд хүндрэлтэй, улам ачаалал авахуулаад байсан. Би асуумжийг ар гэрээс нь авсан” гэсэн мэдүүлэг /2хх-192-193 хуудас/,
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* ахын өөрийнх нь 29-60 ӨВР улсын дугаартай шар өнгийн Норд бенз маркийн машиныг би жолооддог байсан. 2019 оны 06 дугаар сарын 30-ны хэрэг гардаг өдөр уурхайн дарга *******аас чөлөө аваад хөдөө явсан байсан. Хөдөлмөр хамгааллын чиглэлээр нэг удаа сургалт орсон. Өдөр тутамд өглөө 10 цагт ажил гарахаас өмнө зааварчилга өгч, танилцуулж гарын үсэг зуруулдаг байсан. нь осол болохоос өмнө нэг удаа юм мөргөчихлөө, урд радиаторын хамгаалалт дотогшоо гулзайчихлаа, тормоз жаахан муу байх шиг байна гэж хэлсэн. Осол болохоос өмнө 7 хоногийн өмнө надад тоормос болохгүй байна гэж хэлж байсан. Хэрэг болох үед 2 ковш байсан газар нь уурхайн засварын талбай, эргэн тойронд нь шороогоор далан хийсэн байгаа. 2 ковш засварын талбай дээр зогсдог. Осол болсон талбай нь уурхайн талбайд хамаарах байх. гэсэн мэдүүлэг /1хх-ийн 81-82 хуудас/,
Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаач Н.ын задлан шинжилгээнд 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Бүсийн оношилогоо эмчилгээний төвийн эмгэг судлалын байранд орсон. ын биед задлан шинжилгээгээр цээжний хөндийн эрхтнүүдийн хавсарсан хүнд гэмтэл, уушгины эдийн няцрал, цээж хэвлийн хөндийн хурц цус алдалт, олон хавирганы хугарал, амьсгал дутагдлын шинж, зүүн дал, зүүн атгаал хугарал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийг тогтоох журмын шалгуур үзүүлэлтэд заасны дагуу амь насанд аюултай хүнд гэмтэл байсан. Талийгаачийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байснаас гадна эмчлэгч эмчийн заалтаар амьсгалын аппаратаар буюу хүчилтөрөгчөөр хангах шаардлагатай байсан байна. Талийгаачийн гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл байсан. Энэ төрлийн гэмтлүүд нь эдгэрэх магадлал багатай гэмтэл юм. Талийгаачийн хувьд биеийн байдал маш хүнд, байрлал идэвхгүй, амьсгал зүүн талд хоцорч оролцоно гэх байдал, биед учирсан гэмтлүүд, эрчимт эмчилгээний тасагт авагдсан эмчилгээ, шүүх эмнэлгийн эд эсийн шинжилгээний хариу зэргээс дүгнэхэд талийгаач нь авто ослын хавсарсан хүнд гэмтлийн улмаас олон хавирганы хугарал, уушгины эдийн няцралын улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан байх боломжтой нөхцөл байдал тогтоогдсон. Амьсгал дутагдал гэдэг нь талийгаачийн биед учирсан хүнд гэмтлээс үүссэн байх бөгөөд аппарат салгаснаас нас барах, эсхүл хүнд гэмтлээсээ нас барсан гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй. Амьсгалын дутагдалд оруулсан шалтгаан нь талийгаачийн биед учирсан олон хавирганы хугарал, уушгины эдийн няцрал юм. Хүнд гэмтлийн хувьд анагаахын шинжлэх ухааны үүднээс тавиланг урьдчилан таамаглаж тогтоох боломжгүй. Хувь хүний онцлог, эрүүл мэнд, өвчний шалтгаан, гэмтлийн шалтгаан, нас, суурь өвчин эмгэг гэх мэт олон зүйлээс шалтгаална. Талийгаач Н.ын хувьд шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийг тогтоох журам, шалгуур үзүүлэлтүүдийнхээ хувьд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан нь тогтоогдсон байсан тул амь насыг эмчилгээ явуулснаар цаашид эдгэрэх магадлал бага байгааг харуулж байна. Гэхдээ урьдчилан таамаглах боломжгүй, эмч, эмнэлгийн мэргэжилтэн хүлээсэн үүргийнхээ дагуу эмчилгээ үйлчилгээг эдгэрэх, эсхүл амь насыг эрсдэх хүртэл явуулдаг ч шинжлэх ухаанд давагдашгүй хүчин зүйл буюу амь нас эрсдэх тохиолдол байдаг. Дээрх дүгнэлтүүдийг задлан шинжилгээний дүгнэлт, шинээр үүссэн нөхцөл байдал буюу нэмэлт шинжилгээ, эд эсийн хариу, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тэргүүлэх зэргийн эмч, цагдаагийн хошууч Г.Энхбаяр, цагдаагийн хошууч Б.Ариунзул нарын зөвлөгөө, дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн хэргийн материал зэргийг үндэслэн дүгнэлт болон мэдүүлэг тайлбарыг өгч байна. ...Тухайн үед хэрэг болсон гэх цаг хугацаанд талийгаач Н.ыг осолд орсон, авто ослын хавсарсан хүнд гэмтлийн улмаас эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан нөхцөл байдлын дагуу задлан шинжилгээнд ороход үүссэн гэмтлүүд нь авто ослоос үүсэх боломжтой хүнд гэмтлүүд байсан учраас эд эсийн шинжилгээг явуулалгүйгээр дүгнэлтийг гаргах боломжтой гэж үзсэн. Жишээ нь гадны нөлөөгүй, дүүжлэлт, боолт, зам тээврийн осол, буудалт, өндрөөс уналт, живэлт гэх мэт хүний амь нас хохирсон хэрэгт эд эсийн шинжилгээг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээр тогтоолгох эсэх асуудлыг шинжээч эмч эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэдэг.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 211-212 хуудас/,
Гэрч Ч.*******ын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Техникийн хөлслөх гэрээ” иргэн Р.*******тэй байгуулахдаа улсын дугаартай “Норд бенз” маркийн автомашиныг цагийн 20000 төгрөг, өдөрт 10 цаг ажиллуулна гэж сарын 6.000.000 төгрөгөөр тохиролцсон. Уг мөнгөн дүнд жолоочийн цалин нь багтаж, P.******* өөрөө машин барих жолоочоо хариуцаж, цалин хөлсийг нь өгөхөөр тохиролцож гэрээг байгуулсан. Р.******* өөрөө улсын дугаартай “Норд бенз” маркийн автомашины бүрэн бүтэн байдал, тосолгоо үйлчилгээ, засварыг хариуцаж ажиллана гэж гэрээнд тохиролцсон. Манай зүгээс ажиллах нөхцөл бололцоог хангаж орон байр, хоол унд, түлш шатахууныг хариуцаж ажиллана гэж гэрээнд заасан. Техникийн хамт жолоочоо өөрөө хариуцна гэсэн болохоор Р.******* өөрөө тохирч л жолоочоо сольсон байх. Анх манай уурхайд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч ын хамт ирүүлээд дараа нь Ө. ирсэн, хамгийн сүүлд нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэх хүнийг Р.Энхбазар явуулсан. Уг жолооч нарыг Р.******* өөрөө мэдэж явуулдаг байсан. Хоорондоо тохирч л явуулж байгаа байх. Манайх гэрээндээ жолоочийг хариуцна гэж заагаагүй болохоор жолооч солигдоход манайх гэрээ хийх үндэслэлгүй байсан. Р.******* той өөрөө ирж уулзаж байсан. Тухайн үедээ цалингаа тохирлоо гэж ярьж байсан. Амаар тохиролцсон байх. Гэрээнд өдөрт 10 цаг ажиллана гэж заасан. Энэ хугацаанд манай уурхай зогссон байсан ч өдөрт ажилласан 10 цаг нь явж л байдаг. Тухайн техникийн өөрийнх нь эвдрэл гэмтлээс шалтгаалж засвар үйлчилгээ хийх тохиолдолд өдөрт ажиллах 10 цагаас засварын хугацааны цагийг хасаж тооцдог. Манай уурхай өглөө 10 цагт ажилчиддаа хөдөлмөр хамгааллын зааварчилга өгч гарын үсэг зуруулаад ажилд гаргадаг. Өдөр 13:30 цагаас 14:30 хүртэл 1 цаг завсарладаг. Тэгээд орой 21-22 цагийн үед 10 цаг нь болоод ажил буудаг. Шөнийн ээлж нь үргэлжлүүлээд гардаг. улсын дугаартай тээврийн хэрэгсэл шөнийн ээлжинд ерөөсөө гардаггүй. Шөнөөр ажиллуулна гэж тохироогүй болохоор өдрийн цагаар л ажиллуулдаг байсан. Мөн түрээсийн жолооч нартай гэрээг байгуулдаггүй болохоор хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг гэрээнд заасны дагуу нөгөө тал болох Р.******* хариуцаж ажиллах ёстой. Манай зүгээс хэдий түрээсээр ажиллуулж байгаа ч гэсэн ажлын цагийг мөрдүүлж амаар түрээсийн жолооч нарт заавар зөвлөгөө өгч байсан. Гэрээний 4.1-т заасны дагуу “...Хөлслүүлэгч нь өөрийн жолоочийг ажиллуулах ба өдөрт 10 цаг ажиллах үүрэгтэй...” гэж заасны дагуу хөлслүүлэгч тал өөрийн жолоочийг бүрэн хариуцаж байгаа учир хөдөлмөр хамгааллын асуудлыг мөн адил хариуцна гэж ойлгож байгаа. Манай уурхай өглөө 08:30 минутад цайндаа ажилчид орж, шөнийн ээлж солигдоод техник хэрэгсэлдээ тосолгоо үйлчилгээ хийж байгаад өдрийн ээлж нь 10 цагт хөдөлмөр хамгааллын зааварчилгаа аваад ажилдаа гардаг. Иргэн Н. нь өглөө цайндаа ороод ажил эхлэхээс өмнө өөрийн машинаа зогсоол дээрээс унаад тосолгоо үйлчилгээгээ хийж байсан эксковаторчин дээр очиж цөмөрсөн эд ангиа татуулах гэж байгаад осолд орсон байсан. Тухайн үед тосолгоо үйлчилгээ л хийгдэхээс ажил эхлэх болоогүй байсан чинь техникээ хөдөлгөөд явсан байсан. Талийгаач Н.ыг БОЭТ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байхад нь Улаанбаатар хотоос надаар амьсгалын аппарат авчруулж байсан. Тэгээд нас барах шөнийн 23 цагийн үед би уг аппаратыг аваачиж хүү т нь өгсөн. Тэгээд маргааш өглөө нь нас барсан гэж сонссон. Тэр аппаратыг ашиглаагүй, өөрийн талын хүмүүс нь эмч нарыг гуйж байгаад аппаратыг нь салгуулсан гэж сонссон. Одоогоороо миний аваачиж өгсөн аппарат шинээрээ надад байгаа. Энэ ямар учиртай асуудал гэдгийг шалгуулмаар байна. Оюунбилэг эмч манай эхнэр Тогтох руу энэ хүмүүс өөрсдөө гуйж байгаад аппаратаа салгуулчихлаа гэж хэлсэн.
Талийгаач Н.ыг би сумаас аймгийн төв рүү хүргэж өгөх үед ухаан санаа нь саруул одоо аймаг орох болж байна уу гэхээр нь баруун гуанз орж байна гэхэд одоо орлоо доо гэж яриад байсан. БОЭТ-д хэвтэж байхад нь хэд хэдэн удаа очсон. Анх осол болсны дараа би уурхайгаас сум руу хүргэж өгөх замдаа 12 км газар би 1 цаг 30 минут явсан. Энэ хугацаанд та яагаад ингэчихэв гэхэд “...машиныхаа буферыг татуулах гээд гинжээ уячихаад экскаватор руу явах үед араас машин өнхөрч ирээд мөргөчихлөө” гэж яриад байсан. Өөр юм хэлээгүй. Мөн Уянгын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа эмч нарт болсон хэргийн талаар истори дээрээ бичүүлсэн байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 65-66 хуудас/,
Гэрч Ч.*******ын 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би талийгаач Н.той цалин хөлс тохироогүй, техникээ жолоочтойгоо түрээслүүлж цалингаа өөрөө өгнө гэж ******* надтай тохирсон. Жолооч Н. *******гээс хэдэн төгрөгийн цалин авна гэж тохирсныг би мэдэхгүй. Би *******гээс улсын дугаартай тээврийн хэрэгслийг өдрийн 10 цагаар ажиллуулна, сард 6000.000 төгрөг болно үүнийг өгнө гэж тохирч гэрээ хийсэн. Жолоочийнх нь цалинг ******* өөрөө өгнө гэж тохирч жолоочоо өөрөө гаргасан. Илүү цагаар ажиллуулах бол яах вэ, гэж ******* надаас асуухад уурхайч жишгээр цагийн 20.000-25.000 төгрөгийг нэмж өгнө, гэж л ярьж байснаас тохирсон юм байхгүй. *******гийн тээврийн хэрэгслийг би илүү цагаар ажиллуулж байгаагүй. Би *******тэй техникийг нь жолоочтой нь түрээслэнэ гэж л тохирсон. ямар хүн ажиллуулж, цалингаа өгөхөө ******* өөрөө хариуцна гэж тохироод өөрөө жолоочоо сонгож явуулж байсан. Техникийн бүрэн бүтэн байдлыг ******* өөрөө хариуцах болохоор эвдрэлтэй байсан эсэхийг би мэдэхгүй байна. *******гийн техник эвдэрч зогсвол ******* өөрөө хариуцаж байгаа учраас манайх цалин зогссон цэгийн мөнгийг өгөхгүй. Харин манай техникүүдээс шалтгаалж ажил зогсвол бүтэн өдрийнх нь мөнгийг 10 цагаар бодож шууд өгнө. Ийм учраас тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал манай уурхайд хамаарахгүй эвдэрвэл өөрсдөө л хариуцах ёстой. Би техникийн шинжээчийн дүгнэлттэй танилцсаны дараа *******тэй нэг л удаа утсаар холбоо барьж танайхаас түрээсэлсэн техник бүрэн бус байсан байна гэхэд би бүрэн бүтэн техник л явуулсан. Манай жолооч л тэрнийгээ хариуцдаг надад хамаагүй гэж хэлээд дахиж холбоо бариагүй. ******* жолоочтойгоо хоорондоо тохиролцсон гэж ойлгосон. Мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлтээр асуултанд дутуу хариулж осол яг хэний үйл ажиллагаанаас болсон бусад хүчин зүйл нь осол болоход ямар шалтгаант холбоотойг тодорхой хариулаагүй бүгд буруутай гэж гаргасан нь ойлгомжгүй байна. “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68 хуудас/,
Гэрч Р.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* гуайтай 2 жилийн өмнө 1 сарын хугацаатай ажиллаж байсан ажил хэргийн танилууд юм.Талийгаач Н.ыг би танихгүй манай жолооч ажилтай учир амжихгүй нэг хүн машин баръя гэж байна гээд ыг өөрийнхөө оронд аваачсан. Би нас барахаас нь өмнө 7 хоногийн өмнө анх тэр жолоочтой уулзаад амаар цалингаа тохирсон. Гэрээ хэлэлцээр хийгээгүй. Би 2013 онд Улаанбаатар хотын Хөтөлт номгон ББСБ-аас зээлээр улсын дугаартай норд бенз маркийн автомашиныг зээлийн гэрээг хийж авсан. Зээл дууссан, нэрээ шилжүүлж амжаагүй байгаа. Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. *******ын уурхайн техник биш би түрээсээр ажиллуулж байсан. *******тай хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан. 2019 оны 03 дугаар сарын 26-нд оношлогоонд оруулахад засвар үйлчилгээ нь бүрэн хийгдсэн, хэвийн ажиллагаатай байсан. Би сум руу 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр явуулсан. Үүнээс өмнө тээвэрт явуулж байгаад хамгийн сүүлд 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн сум руу тээвэрт явчихаад 06 сарын 02-нд тээврийн хэрэгсэлдээ тосолгоо үйлчилгээ, тоормоз, накладыг нь шалгаж шинээр сольж өгөөд явуулсан. Өмнө нь техникт эвдрэл гэмтэл гарч байгаагүй. суманд болсон хэргийн улмаас нүүрэн хэсэгт эвдрэл учирсан байсан. Амаар л хоорондоо тохирдог болохоос гэрээ, хэлцэл хийгээд байдаггүй. надтай амаар тохирч ажиллаж байсан. Би *******тай гэрээ хийсэн. “ гэсэн мэдүүлэг /1хх-ийн 75-76 хуудас/,
Гэрч Р.*******гийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаач Н.ын цалинг өгнө гэж гэрээ хийгээгүй. той амаар тохирсон. Уурхайд би жолоочоо гаргаж техникээ сарын 6000000 төгрөгөөр тохирч хөлслүүлсэн. Жолоочийн цалинг би түрээснээсээ өгнө гэж тохирсон. Сарын 1200000 төгрөг өгнө, уурхайд өдрийн 10 цаг ажиллана гэж тохирсон. Илүү цагаар ажиллуулна. Хөлс өгнө гэсэн зүйл *******тай хийсэн гэрээнд байхгүй.Манай техник тэдний уурхайд очоод илүү цагаар ажиллагаагүй. Би талийгаачийн ар гэрт нь 14 хоног ажилласан цалин 600000 төгрөг өгсөн. Одоо цалин мөнгөний хувьд ямар нэгэн тооцоо байхгүй. Өвөрхангай аймгийн Авто тээврийн төвийн мэргэжилтэн Мөнхбаатар оношлогоог хийсэн. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр оношлогоонд би өөрөө ганцаараа 41-09 УНО улсын дугаартай “норд бенз” маркийн машинаа унаж очсон. Тухайн үед ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, тоормоз хэвийн ажиллагаатай байсан. Тэрнээс хойш сүүлд Баянхонгор аймаг руу тоосго буулгахаар нэг удаа өөрөө машинаа унаж явж буулгасан. Маргааш нь жолооч оор сум руу унуулж *******ын уурхайд хүргээд 4-5 хоног ажиллуулаад араас нь очиж машин 7-8 хоног унаад тэгээд Бат-Орших гэдэг хүн очиж тэр хүнд хүлээлгэн өгсөн. Тухайн үед машинаа шалгаж Бат-Орших гэдэг хүнд өгөөрэй гэж т хэлсэн. Хэвийн зүгээр машин өгсөн гэж хэлсэн. Машины тоормоз байнгын шавар усанд ажиллаж байгаа болохоор явцын дунд барихгүй болсон байх нь аргагүй гэж үзэж байна. Тухайн үед тэр дор нь чангалж байх ёстой. Жолооч машиныхаа аюулгүй байдлаа хангаж ажиллаж ёстой. Би ажил явдал болохын өмнө очсон тэрнээс хойш уулзаж чадаагүй. Миний хувьд талийгаачид өгөх цалин мөнгө, тооцоо байхгүй. “ гэсэн мэдүүлэг /1хх-ийн 77-78 хуудас/,
Иргэний хариуцагч Ч.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн.” ...Манай уурхайн талбай дотор тээврийн хэрэгсэл зогсоох болон техникүүдийн засвар үйлчилгээ хийлгэх тусгай заасан талбай байсан, хэргийн газрын үзлэгийн зурагтай танилцахад 4 дэх зурагт харуулсан осол болсон талбайн урд эгнүүлэн тавьсан 2 ковш байрласан талбай нь манай техникийн засварын талбай байгаа юм. Тухай талбайн баруун хэсэгт шороогоор далан босгож талбайг тэгшилж зассан байгаа, урд хэсэгтээ мөн хамгаалалтын далантай. Өргөн нь 20 метр, урт нь 30 метр орчим талбай байсан одоо уг талбай байхгүй. Манайх “Аум Алт ХХК”-нд нөхөн сэргээлт хийгээд талбайг хүлээлгэж өгсөн. 4 дэх зурганд тодорхой харагдаж байна. Мөн уг зурган дээрх гэрийн зүүн талд байх контейнерын зүүн талд зассан талбай байгаа. Үүн дээр ачааны хоёр машин эгнүүлэн тавигддаг зогсоол нь байсан. Ковш засварын талбай дээр тавигддаг, эксковатор зурган дээрх байгаа байрлалдаа л зогсож хонодог байсан. Засвар хийхээр бол засварын талбай руу ирдэг байсан. Манай нөгөө “Норд бенз”-ний жолооч , ковшны жолооч Очирсүрэн, , , Долгорням /2019 оны намар цэрэгт явсан/ эксковаторын жолооч нар бүгд л засварын талбай зогсоолоо мэдэж байгаа. Манай хүү нь техникүүдийн засвар үйлчилгээг хариуцаж ХАБ-ын ажлыг давхар хариуцдаг байсан. Манай ажилчин дотроос техниктэйгээ жолооч нь тусдаа түрээсийнх байсан болохоор би т хариуцуулаагүй байсан. ******* нь 20 хоногийн дотор 2-3 жолооч сольсон өөрөө хариуцаж байсан болохоор нь би т хариуцуулаагүй юм. ыг албан ёсоор хөдөлмөр хамгаалал хариуцсан ажилтнаар томилсон тушаал шийдвэр байхгүй. Уурхайд засвар үйлчилгээг хариуцаж, ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөг байсан. *******тэй тохиролцсон байсан болохоор манай зүгээс зааварчилга өгдөггүй байсан. ******* жолоочоо өөрөө хариуцна, машинтай түрээслүүлнэ гэж л надтай гэрээ хийсэн. Би талийгаач Н.ын ар гэрийнхэнд хохирол төлбөрт эхлээд дансаар рүү 9 сая гаран төгрөгийг өгсөн.Оршуулгын бензиний зардалд 1 сая гаран төгрөг, хүү т хувийн хүсэлтийн дагуу 2500000 төгрөг, мөн 550000 төгрөгийг тус тус өгсөн. Эдгээр баримтуудаа гаргаж өгнө. Шинжээчийн дүгнэлтүүдийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ******* өөрийн техникээ жолоочтойгоо бүрэн хариуцаж ажиллахаар тохиролцож надтай гэрээ хийсэн. Тухайн техникийн бүрэн бус байдлаас шалтгаалж осол гарсан гэж би үзэж байна. Тухайн үед талийгаач өөрөө болон нар норд бенз машин өнхөрсөн гэж ярьдаг. Тухайн үед ажлын цаг эхлээгүй байсан. Норд бензний жолооч өөрөө уруу газар зогсож осолд орсон байсан“ гэсэн мэдүүлэг /1хх-ийн 53-54 хуудас/,
Яллагдагч Р.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ” ...2019 оны 06 дугаар сард сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр иргэн Ч.*******т өөрийн улсын дугаартай “Норд бенз” маркийн ачааны автомашиныг түрээсээр явуулсан. Өмнө нь ******* надтай утсаар яриад техникээ түрээслээч гэсэн санал тавьсны дагуу би 2019 оны 06 дугаар сарын 02-ын өдөр жолооч аар техникээ хүргүүлсэн. Тухайн үед би гэр бүлийн хүний биеийн байдлаас болоод Хөх хотод эмчилгээгээр явж байсан юм. Тэгсэн чинь над руу утсаар яриад “би Таван толгойд байдаг машин руугаа явах ажилтай боллоо, тэнд байдаг миний машин эвдэрсэн байна, оронд нь жолооч олоод үлдээе. гэдэг хүн машин барья гэж байна” гээд гэх хүнд миний машиныг хүлээлгэж өгөөд явсан байсан. Осол болохоос 7 хоногийн өмнө гэхээр 2019 оны 06 сарын 23-ны өдөр би *******ын уурхай дээр очоод гэх хүнтэй уулзсан. Уулзаад цалингаа амаар тохироод сард 1300000 төгрөг өгөхөөр болсон тэр хүн очоод 7 хонож байна гэж байсан, намайг очиход машины техникийн бүрэн бүтэн байдал хэвийн байсан. Би өөрөө машиндаа сууж хамт шороо зөөх ажилд явсан зүгээр хэвийн байсан. той би гэрээ хэлэлцээр хийгээгүй ажиллуулах талаар амаар цалин хөлсөө тохироод машины бүрэн бүтэн байдлаа өөрөө хариуцаж машинаа шалгаж яваарай гэж хэлээд явсан. гэх хүн би том машин насаараа барьсан болохоор энэ талаар ямар нэгэн асуудал байхгүй мэдэж байгаа, бүх юмыг өөрөө бие дааж хийх чадвартай гэж байсан. Үүнээс хойш би тэр хүнтэй ахиж уулзаагүй, надтай утсаар ч яриагүй. 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би Улаанбаатар хотод ажилтай явж байхад өглөө уурхайн дарга ******* утсаар надад “танай жолооч чинь машиндаа дайруулчихлаа” гэж анх хэлсэн. Тэгээд би тухайн үед анх очсон жолооч , эхнэр Чанцалдулам, дүү Энхчулуун нарыг жолооч осолд орсон гэнэ оч гэж явуулсан. Тухайн үед жолооч газар дээр нь очоод машинаа шалгуулсан байсан. Мөн хохирогчийн ар гэрээс шалгуулсан байсан. Уурхайгаас машинаа унаж ирэхэд машины бүх зүйл хэвийн байсан. 2019 онд оношлогоонд ороод уурхайд гарсан техник, байнгын шавар усан дотор ажилладаг техник болохоор эдэлгээний хүрээнд элэгдэл гарахыг үгүйсгэхгүй. Оношлогооноор 4 дугуйны 3 дугуй нь шаардлага хангахгүй, 1 дугуй нь шаардлага хангаж байна гэж гарсан. Хэрэв 1 дугуй нь барьж байгаа үед гар кардан татсан нөхцөлд машин өнхрөх боломжгүй. Гар кардан татсан нөхцөлд буцаж буух ямар ч боломжгүй. Хүний оролцоотой гар кардан бууна. Тиймээс би үүнээс би тухайн хүний санамсаргүй болгоомжгүй байдлаас гар карданаа таталгүй уруу, налуу газар байрлуулснаас машин өнхөрсөн байх гэж бодож байна. Би *******тай техник түрээсээр ажиллуулах гэрээг хэрэг болсны дараа 2019 оны 07 дугаар сарын 04-05-ны үеэр нөхөж хийсэн. Гэрээнд техникийн бүрэн бүтэн байдлыг би хангаж, жолоочийг би өөрөө гаргаж цалинжуулна гэж тохирсон. Мөн уурхайн зүгээс жолоочоо солих тухай хүсэлт гаргавал би сольж болно. Түрээсийн техникээ 6600000 төгрөгөөр тохирсон. Үүнээс би жолоочоо цалинжуулна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 208-210 хуудас/,
Яллагдагч Ч.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ” ...Талийгаач Н. нь осолд ороод эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан ба нас барсан шалтгаан нь ар гэрийнхэн нь амьсгалын аппаратыг салгасан энэ нь нас барсан шалтгаантай хамааралтай үгүйг тогтоолгох, Р.*******тэй би техник түрээслэх гэрээ хийсэн. Энэ гэрээнд техникийн эвдрэл гэмтэл, ажилчинд өгөх цалин урамшуулал, аюулгүй байдлыг бүгдийг ******* өөрөө харьцахаар тусгагдсан би зөвхөн техник түрээсэлсэн төлбөр болох сард 6.6 сая төгрөгийг *******д шилжүүлэх үүрэгтэй байсан. Өөрөөр надад хариуцах зүйл байгаагүй. Талийгаач той би хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Цалин олгогч этгээд нь ******* байсан болохоор сард хэдэн төгрөгний цалин урамшуулал авах байсныг мэдэхгүй байна. надтай “илүү цагаар ажиллавал яах вэ”, гэсэн санал асуухад би хэрвээ илүү цаг гарвал тухай үед нь тохиръё гэж хэлсэн. Тэгээд илүү цагаар ажиллах цаг гараагүй. Миний хувьд оршуулгын зардал болон бусад гарсан зардлуудыг бүгдийг хүн чанарын хувьд нэхэмжлээгүй байхад төлсөн. Би “Аум алт” ХХК-тай “Нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх” гэрээг байгуулсан. Уг гэрээнд ямар нэгэн ажилтан томилсон тушаал шийдвэр гараагүй, надтай хувь хүнээр гэрээг хийж, би өөрөө ажиллах баг бүрдүүлж ажиллаж байсан юм. Г.ыг би ХАБ-ын ажилтнаар албан ёсоор томилсон тушаал, шийдвэр гаргаагүй, мөн талийгаач той би ямар нэгэн хөдөлмөр аюулгүй байдлын талаар гэрээ хийгээгүй, *******тэй тохиролцож ажиллахаар ирсэн, ямар ангиллын жолооны үнэмлэхтэй, ямар цалин авдаг зэрэг нь манайд хамааралгүй байсан учраас би т од хөдөлмөр аюулгүй байдлын талаар зөвлөгөө өгөх талаар хариуцуулж байгаа. нь манай хүүхэд байгаа юм. Надаас ямар нэгэн цалин хөлс авч байгаагүй. Би хүүхдээ ямар нэгэн албан тушаалд томилоогүй. Би уурхайг хувь хүнээр гэрээ байгуулж, өөрөө хариуцан ажиллаж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 202-203 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн “...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:
1.Цээжний хөндийн эрхтнүүдийн хавсарсан хүнд гэмтэл: Уушгины эдийн няцрал: Цээжний хөндий, хэвлийн хөндийн хурц цус алдалт;олон хавирганы хугарал; амьсгал дутагдал.
2. Тархи, уушгины хаван, дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн хямрал, зүүн дал ясны их биеийн хугарал, зүүн атгаал ясны ил хугарал. Дүгнэлт: 1.Талийгаач Н.ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээр дурдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн ба үхэлд хүргэсэн шалтгаан болсон байх боломжтой.
4. Талийгаас Н.ын цусанд спирт илрээгүй болно.
5. Талийгаач Н. нь авто ослын хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. “ гэсэн дүгнэлт /1-хх-ийн 122-124 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 78 дугаартай шинжээчийн:
1.4.Талийгаач Н.ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №78 тоот дүгнэлтээр “ цээжний хөндийн эрхтэнүүдийн хавсарсан хүнд гэмтэл, уушгины эдийн няцрал, цээж, хэвлийн хөндийн хурц цус алдалт, олон хавирганы хугарал, амьсгал дутагдал, зүүн дал ясны хугарал, зүүн атгаал ясны ил хугарал гэмтэл тогтоодсон. Эд эсийн шинжилгээний хариу нэмэлтээр ирүүлсэн тул №78 дугаартай дүгнэлтийн оношийн хэсэгт бичигдсэн “Амьсгал дутагдал“ нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эд эсийн шинжлгээний хариу ХӨ/685 дугаартай шинжилгээ, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний тасгийн өвчний түүх №4302 эмчлэгч эмчийн эмчилгээ хийсэн тэмдэглэлэзр нотлогдож байна.
2. 2020 оны 12 дугаэр сарын 09-ний өдрийн Шүүхийы шинжилгээний үндэсний хүрзэлэнгийн эд эсийн шинжилгээний хариу ХӨ/685, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний тасгийн өвчний түүх №4302, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №78 дугаар задлан шинжилгээний дүгнэлт зэргийг үндэслэн дүгнэх нь: талийгаач Н. нь авто ослын хавсарсан хүнд гэмтлийн улмаас олон хавирганы хугарал, уушгины эд няцралын улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ.
З.Амь насыг аврах боломжтой талаар тогтоох боломжгүй бөгөөд гэмтлийн тавиланг таамаглах боломжгүй гэмтэл юм.” гэсэн дүгнэлт /2 хх-ийн 203-204 хуудас/,
Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Загдзэсэмийн гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт:
1. Талийгаач Н.Бас-орших нь иргэн Ч.*******ын уурхайд түрээсээр ажиллаж буй автомашины жолоочоор ажиллаж байсан байна. Гэхдээ уурхайн дарга Ч.******* болон автомашин түрээслэгч Р.******* нарын хэнтэй нь ч ямар нэг гэрээ байгуулаагүй байна.
2. Иргэн Ч.*******тай иргэн Р.******* 2019 оны 06 дугаар сарын 05-нд техник хөлслөх гэрээг 2 сарын хугацаатай байгуулжээ. Уг гэрээний 4.1-д “хөлслүүлэгч нь өөрийн жолоочийг ажиллуулах ба өдөрт 10 цаг ажиллах үүрэгтэй” гэж заасан байна. Харин автомашин түрээслэгч Р.*******гийн өгсөн гэрчийн мэдүүлэгт жолооч Н.той ямар нэг гэрээ байгуулаагүй цалинг амаар тохирсон гэсэн байна. Монгол улсын Дээд шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 2006 оны 33 дугаар тогтоолын 4-т “.... ажилтан болон ажил олгогч амаар тохиролцсоны дагуу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулахаар харилцан тохиролцсон нөхцөлд хөдөлмөрийн эрхийн харилцааг амаар тохиролцсон үеэс эхэлсэн гэж тооцож болно” гэж заасан байдаг.
3.Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журам мөрдөгдөнө. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 28 дугаар зүйлийн 28.3-т “захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас
эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэг зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тодорхой тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна”, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм МNS 4969:2000 стандартын 3 дугаар зүйлийн 3.16-д “ Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэж заасныг зөрчсөн байна.
4. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж заасан байдаг.
5. Иргэн Ч.******* Р.******* нарын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан техник хөлслүүлэх гэрээний хөлслүүлэгч талын эрх үүргийн 4.2-т “хөлслүүлэгч нь техникийн элэгдэл, хорогдол, тосолгоо үйлчилгээг хариуцна”, 4.3-т “техникт хэвийн эвдрэл саатал гарсан тохиолдолд түргэн шуурхай засч ажилд гаргах үүрэгтэй бөгөөд сэлбэг олдохгүй тохиолдолд хөлслөгч талд мэдэгдэж гэрээг цуцална” гэсэн байна.
6. Талийгаач Н. нь тухайн өдөр түүнийг ажилд хуваарилж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй байхад тухайн автомашинд үйлчилгээ хийхээр ажиллуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.2-т “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх”, 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн.
7. Экскаваторын жолооч Б. нь тухайн өдөр ажилд хуваарилж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй байхад техникийг ажиллуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.2-т “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх”, 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
8. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 28 дугаар зүйлийн 28.3-т "захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол хурц хордлого мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тодорхой тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна”, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм МNЗ 4969:2000 стандартын 3 дугаар зүйлийн 3.16-д “ Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө”, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэж заасныг зөрчсөн байна.” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 135-141 хуудас/,
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Загдзэсэмийн гаргасан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт:
1. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан ажил олгогчийн үүргийн 28.1.6-д ажил олгогч ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх” гэж заасан байдаг тул иргэн Ч.*******ын уурхайд мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журам баталж мөрдөх ёстой. Иргэн Ч.*******ын уурхайд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа зөрчигдсөн.
Үүнд: Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 28 дугаар зүйлийн 28.3-т “захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тодорхой тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна”, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм МNS 4969:2000 стандартын 3 дугаар зүйлийн 3.16-д “ Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэж заасныг зөрчсөн байна.
2. 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хөлслөгч тал иргэн Ч *******, хөлслүүлэгч тал Р.******* нарын байгуулсан техник хөлслүүлэх гэрээний хөлслүүлэгч талын эрх үүргийн 4.2-т “хөлслүүлэгч нь техникийн элэгдэл, хорогдол, тосолгоо үйлчилгээг хариуцна”, 4.3-т “техникт хэвийн эвдрэл саатал гарсан тохиолдолд түргэн шуурхай засч ажилд гаргах үүрэгтэй бөгөөд сэлбэг олдохгүй тохиолдолд хөлслөгч талд мэдэгдэж гэрээг цуцална" гэсэн байгаа тул тус автомашины бүрэн бүтэн байдлыг хөлслүүлэгч тал буюу Р.******* хариуцна.
Мөн гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар тусгаагүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана” гэж заасныг зөрчсөн байна.
3. Талийгаач Н. нь тухайн өдөр ажил эхлээгүй, түүнийг ажилд хуваарилж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй байхад автомашинд үйлчилгээ хийхээр ажиллуулсан байгаа нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн. Үүнд: Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны нийтлэг үүргийг заасан ба үүний 18.2.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.2-т “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх”, 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн.
Мөн экскаваторын жолооч Б. нь тухайн өдөр ажилд хуваарилж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй байхад техникийг ажиллуулж, талийгаач Н.ын машиныг татах гэсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх’. 18.2.2-т ‘хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх”, 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
4. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 8.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх", 28 дугаар зүйлийн 28.3-т “захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тодорхой тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна”, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм МNS 4969:2000 стандартын 3 дугаар зүйлийн 3.16-д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэсэн заалтуудыг хөлслөгч, хөлслүүлэгч талууд хоёулаа зөрчсөн байна.
Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандарт дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.2-т “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх”,18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтуудыг талийгаач Н., эксковаторын жолооч Б. нар зөрчсөн байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн /, ажил олгогч шууд хариуцна гэж заасан байдаг тул Ч.******* Р.******* нар холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллуулах ёстой.” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 151-159 хуудас/,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №5-092/13 дугаартай дүгнэлт:
1. Р.******* нь өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ч.*******т хөлслүүлэхдээ өөрийн жолоочийг ажиллуулахаар тохиролцсон байна. Үүний дагуу осолдогч Н.той хийх ажил, ажлын хөлс мөнгийг амаар тохиролцон ажиллуулжээ. Иймд Монгол Улсын Дээд шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 4 дэх заалтад /... Ажилтан болон ажил олгогч амаар тохиролцсоны дагуу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба хөдөлмөрийн гэрээг бичгээр нөхөн байгуулахаар харилцан тохиролцсон нөхцөлд хөдөлмөрийн эрхийн харилцааг амаар тохиролцсон үеэс эхэлсэн гэж тооцож болно./ гэж тайлбарласан байх тул Р.******* нь осолдогч Н.ын хувьд ажил олгогч нь болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 /Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй./ гэсэн заалтын дагуу Р.******* нь осолдогч Н.той хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй.
2. Хавтаст хэрэгт авагдсан материалд улсын дугаартай NORTBENZ ND 3250S маркийн өөрөө буулгагч зориулалттай тээврийн хэрэгслийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр автотээврийн хэрэгслийн үзэж тооллогод хамруулж, тухайн тээврийн хэрэгслийн техникийн байдалд үзлэг оношлогоо хийлгүүлсэн байна. Уг тээврийн хэрэгслийг “Автотээврийн тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 17.1-д /Автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, тээвэрлэлтийн болон техникийн ашиглалтын шаардлага хангасан байдалд жилийн турш техникийн хяналтын үзлэг хийж гэрчилгээ олгоно./ гэж заасныг үндэслэн тээврийн хэрэгслийн техникийн улсын үзлэгт хамруулсан ба гэрчилгээнд шаардлага хангасан гэсэн тэмдэглэл хийгджээ. Иймд 41-09УНС улсын дугаартай zNorth benz ND 3250S” маркийн өөрөө буулгагч зориулалттай тээврийн хэрэгслийг техникийн бүрэн бус байдлыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
3. Р.******* нь өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоочийн хамт Ч.*******т шилжүүлэхдээ жолоочийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг яаж хангах, Ч.******* нь өөрийн ажлын талбай дээр ирж ажиллаж байгаа жолоочийн ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангах талаар зохицуулсан эрх зүйн акт үйлдээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Ч.******* нь “АУМ АЛТ” ХХК-тай байгуулсан “Нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ******* 803 га талбайд нөхөн сэргээлтийн ажил хийхдээ гэрээний 5.5 заалт “Б тал нь өөрийн талбай дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах ба Б тал нь өөрсдийн аюулгүй байдалдаа хариуцлага хүлээнэ./, 5.7 заалт /Б тал нь А талын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх ба өөрсдийн талбайд уурхайн дотоод журам, хөдөлмөр аюулгүй ажиллагааны төлөвлөгөө гарган мөрдөж, ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулан, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.”-ын дагуу ажлын талбай дээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй байна.
4. Ил уурхайн автотээврийн ашиглалт, аюулгүй байдалд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А/368 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийг дагаж мөрдөх ба хавтаст хэрэгт авагдсан баримтад тухайн осол гарсан ажлын талбайд тээврийн хэрэгслийн зогсоол гаргасан талаар баримт /зураг, тэмдэглэл/ байхгүй байгаа тул зогсоолыг гаргаагүй байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Ч.******* нь ажлын талбайд тээврийн хэрэгслийн зогсоол гаргаагүй, тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг боловсруулж мөрдүүлээгүй нь “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн 244. “Ил уурхайн авто тээврийн ашиглалт, хөдөлгөөний байдалд "Замын аюулгүй байдлын тухай хууль”, "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн холбогдох заалтыг дагаж мөрдөх ба эрсдэлтэй нөхцөл байдлыг багасгах зорилгоор Компанийн дотоод дүрэм журмаар сайжруулалт хийж мөрдөнө. Автомашин нь техникийн хувьд бүрэн бүтэн байна.”, 253. “Автомашиныг засвар, үйлчилгээ хийхээр зогсоохдоо ... засварын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг баримтална.” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтийн 6, 7 дугаар хариулт, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтийн 3 дугаар хариултуудтай санал нийлэхгүй байна. Учир нь осолдогч Н.Бат-Орших болон эксковаторын жолооч Б. нарын ажлын цагийн горимыг тодорхойлсон баримт буюу ажил эхлэх, дуусах хугацааг тогтоож өгөөгүй, осолдогч Н.Бат-Оршиход өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөггүй байсан байна.
6. Дахин шинжээч томилсон тогтоолд тусгагдаагүй нөхцөл байдал шинээр тогтоогдоогүй болно.” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 166-169 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Авто тээврийн төвийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн “...1.Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -6 мм, (стандарт<5мм/метр),стандартын шаардлага хангахгүй байна, залуурын дугуй болох 1-р тэнхлэгийн дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,7 кН, баруун талдаа 2,3 кН, 26,09% зөрүүтэй бариагүй (стандарт <20%), 2-р тэнхлэг болох дугуйн тоормосны хүч зүүн талдаа 13,7кН, баруун талдаа 13,4кН, зөрүү нь 2,19% зогсож барьсан 3-р тэнхлэгийн дугуйн тоормосны хүч зүүн талдаа 15,1 кН, баруун талдаа 0,80 кН, зөрүү нь 94,7% зөрүүтэй бариагүй (стандарт <30%) 1 болон 3-р тэнхлэг тоормос барихгүй, буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос 2 болон 3 дугаар тэнхлэг барих ёстой бол 3 дугаар тэнхлэгийн зүүн дугуй зогсоолын тоормос барьсан, бусад 3 дугуйн дээр бариагүй ба зогсоогүй. Зүүн гар талын гэрлийн тусгал хол дээрээ 0 сd, баруун гар талын гэрлийн тусгал хол дээрээ 0 сd байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна (стандарт 10000-225000сd) байна. Ослын улмаас урд бүфер гажиж зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгал тохиргоо алдагдсан байна. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 11-19мм (стандарт суудлын автомашины дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1 мм-ээс багагүй байх) буюу дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна.
2. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -6 мм, (стандарт<5мм/метр), стандартын шаардлага хангахгүй байна. Залуурын дугуй болох 1-р тэнхлэгийн дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,7 кН, баруун талдаа 2,3 кН, 26,09% зөрүүтэй бариагүй (стандарт <20%), 2-р тэнхлэг болох дугуйн тоормосны хүч зүүн талдаа 13,7кН, баруун талдаа 13,4кН, зөрүү нь 2,19% зогсож барьсан. 3-р тэнхлэгний дугуйн тоормосны хүч зүүн талдаа 15,1 кН, баруун талдаа 0,80 кН, зөрүү нь 94,7% зөрүүтэй бариагүй (стандарт <30%) 1 болон 3-р тэнхлэг тоормос барихгүй, буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос 2 болон 3 дугаар тэнхлэг барих ёстой бол 3 дугаар тэнхлэгний зүүн дугуй зогсоолын тоормос барьсан, бусад 3 дугуйн дээр накладка нимгэрч, суларсны улмаас бариагүй ба зогсоогүй. Зүүн гар талын гэрлийн тусгал хол дээрээ 0 сd, баруун гар талын гэрлийн тусгал хол дээрээ 0 сd байгаа нь стандартын шаардлага хангахгүй (стандарт 10000-225000сd) байна. Ослын улмаас урд бүфер гажиж зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгал тохиргоо алдагдсан, зэрэг гэмтэл байна.
З. Эвдрэл гэмтлийн хугацааг тогтоох боломжгүй.
4. Уг тээврийн хэрэгслийг Хятад улсад үйлдвэрлэгдсэн ЕWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд, залуурын дугуй болох 1-р тэнхлэгийн дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,7 кН, баруун талдаа 2,3 кН, 26,09% зөрүүтэй бариагүй (стандарт <20%), 2-р тэнхлэг болох дугуйн тоормосны хүч зүүн талдаа 13,7кН, баруун талдаа 13,4кН, зөрүү нь 2,19% зогсож барьсан 3-р тэнхлэгийн дугуйн тоормосны хүч зүүн талдаа 15,1 кН, баруун талдаа 0,80 кН, зөрүү нь 94,7% зөрүүтэй бариагүй (стандарт <30%) 1 болон 3-р тэнхлэг тоормос барихгүй, буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос 2 болон 3 дугаар тэнхлэг барих ёстой бол зүүн гар талын 3 дугаар тэнхлэгийн зогсоолын тоормос барьсан, бусад 3 дугуйн дээр бариагүй ба зогсоогүй стандартын шаардлага хангахгүй байна.
5. Тоормос, зогсоолын тоормос стандартын шаардлага хангахгүй байх тул замын хөдөлгөөнд оролцох боломжгүй. /Тоног төхөөрөмжийн хэмжилт, техникийн дүгнэлтийн хуудсыг хавсралтаар хавсаргав/.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 97-100 хуудас/,
2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 14-22 хуудас/,
2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 41-09УНС улсын дугаартай “NORTBENZ ND 3250S” маркийн өөрөө буулгагч зориулалттай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 23-29 хуудас/,
2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Н.ын өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 27-31 хуудас/,
Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 4302 дугаартай өвчний түүхийн хуулбар /1хх-174-191 хуудас/,
Өвөрхангай аймгийн сумын Эрүүл мэндийн төвийн 06/2019г дугаартай өвчний түүхийн хуулбар /2хх-ийн 15-29 хуудас/,
Мөрдөгчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн талийгаач Н.ын цогцост болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 29-39 хуудас/,
Мөрдөгчийн 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр улсын дугаартай тээврийн хэрэгсэльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн23-26 хуудас/,
2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн улсын дугаартай “North benz ND 3250S” маркийн өөрөө буулгагч зориулалттай тээврийн хэрэгслийг Р.*******д хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 250 хуудас/,
2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Техникийн хөлслөх гэрээ” /2хх-ийн 66-67 хуудас/,
Ч.*******ын “АУМ Алт” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх гэрээ” /2хх-ийн 31-34 хуудас/,
2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэсэн акт” /2хх-ийн 113-115 хуудас/,
Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Ч.Алдарын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3 дугаартай хүсэлтүүд /2хх-ийн 130-133 хуудас/,
Өв НХС ШТС-3 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 250800 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 574950 төгрөг гэсэн ШТМ-ын зарлагын падаан, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 9460000 төгрөгийг Ч.*******аас Э.т шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /2 хх-ийн 121 хуудас/,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дарь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл хошууч Б.*******ын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Норовсамбуу овогтой ын ажил байдлын тодорхойлолт,
Шүүгдэгч Ч.*******ын “Хаан банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2 хуудас,
Шүүгдэгч Ч.*******ын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймгийн сумын 8 дугаар багийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06/498 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-215-216, 2хх-4-5 хуудас/,
Шүүгдэгч Р.*******гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтйн бүртгэлийн лаьлагаа, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23/000787 дугаартай байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23-/000787/ дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1хх-226-228, 2хх-7-8 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.*******, Р.******* нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулж, гэрээний 1 хувийг ажилтанд өгөх үүрэгтэй”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.”, 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 28 дугаар зүйлийн 28.3-д “захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй,
Шүүгдэгч Ч.******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.”, 28 дугаар зүйлийн 28.1.6-д “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх”, 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 28 дугаар зүйлийн 28.3-д “захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэсэн хуулиар хүлээсэн үүргээ,
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2019 оны А/231, А/368 дугаар тушаалаар баталсан “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн 244-т “Ил уурхайн авто тээврийн ашиглалт, хөдөлгөөний байдалд Замын аюулгүй байдлын тухай хууль, Ил уурхайн аюулгүй байдлын дүрмийн холбогдох заалтыг дагаж мөрдөх ба эрсдэлтэй нөхцөл байдлыг багасгах зорилгоор Компанийн дотоод дүрэм, журмаар сайжруулалт хийж мөрдөнө. Автомашин нь техникийн хувьд бүрэн бүтэн байна.”, 253-д “Автомашиныг засвар, үйлчилгээ хийхээр зогсоохдоо ачааг бүрэн буулгасан, шавар, цасыг арилгасан байхаас гадна засварын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлана” гэсэн Захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ,
“АУМ Алт” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан №04 дугаартай “Нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.5-д заасан “өөрийн талбай дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах ба өөрсдийн аюулгүй байдалдаа хариуцлага хүлээнэ,” 5.7-д заасан “А талын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх ба өөрсдийн талбайд уурхайн дотоод журам, хөдөлмөр, аюулгүй ажиллагааны төлөвлөгөө гарган мөрдөж, ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулан, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн хэлцлээр хүлээсэн үүргээ тус тус зөрчсөний улмаас 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүгдэгч Ч.*******ын уурхайд ажиллаж байсан улсын дугаартай, “North benz” маркийн автомашины жолооч Н. нь осолд орж, олон хавирганы хугарал, уушгины эд няцралын улмаас амьсгалын дутагдлаар 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 2019 оны 07 дугаар сарын 02-нд шилжих шөнө нас барсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Талийгаач Н. нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл шүүгдэгч Р.*******гийн эзэмшлийн улсын дугаартай “North Benz” маркийн автомашины жолоочоор шүүгдэгч Ч.*******ын уурхайд ажиллаж байсан бөгөөд шүүгдэгч Р.******* нь түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э., гэрч Г., шүүгдэгч Р.*******, Ч.******* нарын мэдүүлгээр,
Шүүгдэгч Ч.******* нь шүүгдэгч Р.*******гийн улсын дугаартай “North Benz” маркийн машиныг түрээслэж ажиллуулж байсан болох нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Техникийн хөлслөх гэрээ”, гэрч Г., Н., шүүгдэгч Р.*******, Ч.******* нарын мэдүүлгээр,
Шүүгдэгч Ч.******* нь “АУМ Алт” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №04 дугаартай “Нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан бөгөөд тус гэрээгээр Ч.******* нь “өөрийн талбай дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах ба өөрсдийн аюулгүй байдалдаа хариуцлага хүлээх,” “өөрсдийн талбайд уурхайн дотоод журам, хөдөлмөр, аюулгүй ажиллагааны төлөвлөгөө гарган мөрдөж, ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулан, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах” үүрэг хүлээсэн болох нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №04 дугаартай “Нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх гэрээ”-гээр /2хх-31-34/ тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.*******ын уурхайн талбайд 41-09 улсын дугаартай “North Benz” маркийн автомашины жолооч Н.Бас-орших нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 08 цагийн орчимд осолд орсны улмаас түүний эрүүл мэндэд цээжний хөндийн эрхтнүүдийн хавсарсан хүнд гэмтэл, уушгины эдийн няцрал, цээж, хэвлийн хөндийн хурц цус алдалт, олон хавирганы хугарал, амьсгал дутагдал, зүүн дал ясны хугарал, зүүн атгаал ясны ил хугарал бүхий амь насанд аюултай хүнд гэмтлүүд учирч Өвөрхангай аймгийн сумын Эрүүл мэндийн төвд болон Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний тасагт тасралтгүй эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөрт шилжих шөнө олон хавирганы хугарал, уушгины эд няцралын улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн “...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: 1.Цээжний хөндийн эрхтнүүдийн хавсарсан хүнд гэмтэл: Уушгины эдийн няцрал: Цээжний хөндий, хэвлийн хөндийн хурц цус алдалт, олон хавирганы хугарал, амьсгал дутагдал. 2. Тархи, уушгины хаван, дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн хямрал, зүүн дал ясны их биеийн хугарал, зүүн атгаал ясны ил хугарал. Дүгнэлт: 1.Талийгаач Н.ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээр дурдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой.2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн ба үхэлд хүргэсэн шалтгаан болсон байх боломжтой. 4. Талийгаас Н.ын цусанд спирт илрээгүй болно. 5. Талийгаач Н. нь авто ослын хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ. “ гэсэн дүгнэлт /1хх-122-124 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 78 дугаартай цогцост шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн: 1.4.Талийгаач Н.ын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний №78 тоот дүгнэлтээр “цээжний хөндийн эрхтнүүдийн хавсарсан хүнд гэмтэл, уушгины эдийн няцрал, цээж, хэвлийн хөндийн хурц цус алдалт, олон хавирганы хугарал, амьсгал дутагдал, зүүн дал ясны хугарал, зүүн атгаал ясны ил хугарал гэмтэл тогтоогдсон. Эд эсийн шинжилгээний хариу нэмэлтээр ирүүлсэн тул №78 дугаартай дүгнэлтийн оношийн хэсэгт бичигдсэн “Амьсгал дутагдал“ нь 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эд эсийн шинжлгээний хариу ХӨ/685 дугаартай шинжилгээ, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний тасгийн өвчний түүх №4302 эмчлэгч эмчийн эмчилгээ хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна. 2. 2020 оны 12 дугаэр сарын 09-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрзэлэнгийн эд эсийн шинжилгээний хариу ХӨ/685, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний тасгийн өвчний түүх №4302, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №78 дугаар задлан шинжилгээний дүгнэлт зэргийг үндэслэн дүгнэх нь: талийгаач Н. нь авто ослын хавсарсан хүнд гэмтлийн улмаас олон хавирганы хугарал, уушгины эд няцралын улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ.
З.Амь насыг аврах боломжтой талаар тогтоох боломжгүй бөгөөд гэмтлийн тавиланг таамаглах боломжгүй гэмтэл юм.” гэсэн дүгнэлт /2хх-203-204 хуудас/,
Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 4302 дугаартай өвчний түүхийн хуулбар /1хх-174-191 хуудас/,
2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн талийгаач Н.ын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 32-39 хуудас/,
Гэрч А.Түмэндэлгэрийн ”...2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн үдээс хойш 15 цагийн үед сумын эрүүл мэндийн төвд хагалгааны багаараа хүнээ хамтарч үзэхэд өвчтний биеийн байдал маш хүнд, артерын даралт хэмжигдэхгүй, биеийн арьс цайвар, өвчтөн амь тэмцсэн байдалтай байсан. Баруун цавьны венийн судсанд гуурс тавьж, зүрх судас дэмжих эмчилгээ өндөр тунгаар хийж 4000 мл шингэн сэлбэсэн, ижил бүлгийн 3 нэгж цус сэлбэсэн. Дээрх эмчилгээг 5-6 цаг хийгээд биеийн байдал харьцангуй тогтвортой болсны дараа БОЭТ-рүү тээвэрлэсэн. Өвчтөнд хагалгаа орох боломжгүй байсан. 2020 оны 07 дугаар сарын 01-ний 01 цаг өнгөрч байх үед БОЭТ-д эрчимт эмчилгээ рүү хэвтүүлсэн. Талийгаач эксковаторын шанага, Нордны завсар хавчуулагдсан, цээжээр хүчтэй өвдөнө, дотор цухалдана, амьсгал авахад хэцүү байна, дотор муухайрна гэсэн зовиуртай байсан. Тухайн хүн цус алдалт ихтэй, шокийн байдал гүнзгийрсэн, ухаан санаа бүдэг байсан. ...Өвчтөнг аппаратнаас ямар нэгэн тохиолдолд салгах дүрэм, журам, стандарт байхгүй. Өвчтөнг эмчилгээ үр дүнгүй болж нас барах хүртэл эмчилгээг үргэлжлүүлэх ёстой.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 83-84 хуудас/,
Гэрч Д.ийн ”...Н.ийг би 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01 цаг 50 минутанд үзээд 08 цагт эмч д хүлээлгэн өгсөн. Энэ богино хугацаанд үзсэн. 1 жилийн өмнөх асуудал болохоор одоо санахгүй байна. Историо харахад энэ хүн амьсгал, зүрх судасны дутагдалтай, биеийн байдал маш хүнд хүн байсан байна. Амьсгалын хүнд дутагдалтай, амьсгалын аппаратанд авах тодорхой заалт үүсээгүй байсан, амьсгалын аппарат залгаагүй эмчид хүлээлгэн өгсөн.” гэсэн мэдүүлэг /2хх-185-186 хуудас/,
Гэрч Ч.гийн ”... сумаас дуудлагаар авч ирсэн гээд гэх хүн манай тасагт хэвтэн эмчлүүлсэн. Биеийн байдал хүнд, амьсгалын аппараттай байсан. Би 2020 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих ээлжтэй байсан. Намайг ээлж авахад л амандаа трубиктэй хэрнээ ам нь трубикээ нааш цааш нь түлхээд ангалзаад байсан. Эхнэр нь “маргааш бас ингээд ангалзуулаад байх уу” гээд байсан. Би эмчтэй уулз гэж эхнэрт нь хэлсэн. Тэр шөнө эмч ээлжтэй хоносон. ...2020 оны 07 дугаар сарын 01-ний шөнө 00 цаг болохоос өмнө хүү нь гэх залуу нэг настай хүний хамт орж ирээд шууд очоод амьсгалын аппарат болох аман дахь трупикийг сугалж авсан. Тэгээд би ганцаараа байсан, жижүүртэй байсан эмч хагалгаа орж байсан. Би хүчилтөрөгч өгөх гэсэн чинь эхнэр нь хэрэггүй гэсэн. Тухайн үед ам нь ангалзаж байгаад амьсгал дэмжихгүй болохоор хэсэг байгаад нас барсан. ...Тэр хүмүүс нь цаг яриад 00 цаг хэтрүүлж маргааш өдөртөө оруулахгүй гээд байсан. Эмч дуудахын завдалгүй хүү нь гэх залуу сугалчихсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 187-188 хуудас/,
Гэрч Б.ийн ”...Өвчтөн Н.ын биеийн байдал нь хүнд, зохиомол амьсгалын аппарат залгасан, адерналин тариаг үргэлжилсэн байдлаар хийсэн, үргэлжилсэн өвчин намдааж, цус тогтоох, хавсарсан антибиотек зэрэг эмчилгээг историос харахад хийсэн байна. Амьсгалын дутагдалд орсон, өөрөө амьсгалах бололцоогүй үед энэ хүн цээжний хүнд гэмтэлтэй, уушги няцарсан, хавирга хугарсан байсан учир амьсгалын аппарат залгахаас өөр аргагүй хүн байсан. Эмчилгээ хийгдэх үед 23 цаг 20 минутын үед сувилагч намайг дуудаад ирж үзэхэд зүрхний цохилт цөөрсөн зогсох гэж байсан, би зүрх амьсгалын сэргээн амьдруулалт хийгээд биеийн байдал нь тогтворжсон. Тэгж байтал 2020 оны 07 дугаар сарын 02-ны 00 цаг 02 минутад ар гэрийнхэн нь амьсгалын аппарат салгачихсан гээд сувилагч надад хагалгаа орж байхад хэлсэн. Тэгээд үзэхэд нас барсан байсан. Амьсгалын аппарат хэн салгасныг би мэдэхгүй.
Амьсгалын аппаратанд орох тохиолдол нь олон шалтгаантай байдаг. Ямар шалтгаантай ирж байгаагаас тавилан янз бүр байдаг. Энэ тохиолдолд зохиомол амьсгалын аппарат аваагүй байсан бол өвчтөн амь нас алдах эрсдэлтэй байсан. Гэвч амьсгалын аппаратанд орсон хүн бүр биеийн байдал сайжирч хэвийн байдалд орох боломж байхгүй. Сайжрах эсэх нь өвчтний биеийн байдлаас, гэмтлээс, уушгины талбайн хэмжээ зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Амьсгалын аппарат салгаагүй байсан бол амьдрах боломжтой үгүйг хэлж мэдэхгүй, ер нь биеийн байдал хүнд, ар гэрийнхэн нь 2 дахь өдөр болох гээд 00 цаг болохоос өмнө амьсгалын аппарат салгамаар байна гэж хэлж байсан. Би зөвшөөрөөгүй. Монголд хүчин төгөлдөр үйлчилж байгаа амьсгалын аппарат салгах дүрэм, журам, заавар гэж байхгүй..” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 189-191, 197-198 хуудас/,
Гэрч Э.ын ”...Н. гэдэг хүний биеийн байдал маш хүнд, амьсгалын дутагдалтай, шокийн байдалтай, цээжний компьютероор 2 уушгины няцралттай, зүүн талдаа 2-9 дүгээр хавирга хугарсан, дал хугарсан, цээжний хөндийд зүүн талдаа цус хуралттай, амьсгалын дутагдлын 3 дугаар зэрэг, олон хавирганы хугарал, уушгины няцралттай, хэвлийдээ шингэнтэй, амьсгалын дутагдалтай байсан учраас амьсгалын аппарат залгасан. ...Биеийн байдал хүнд, амьсгалын аппарат залгах шаардлагатай байгааг хэлж эмчилгээг тухай бүрт нь хэлж байсан. ...Амьсгалын аппаратыг салгаагүй байсан бол үргэлжлүүлээд хэр удахыг хэлэх боломжгүй байна. Амьсгалын аппарат тавихаас өмнө ар гэрийнхэнд нь тайлбарлаж, зөвшилцөлд хүрч аппарат тавьдаг юм.” гэсэн мэдүүлэг /2хх-192-193 хуудас/,
Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “...Талийгаач ын биед задлан шинжилгээгээр цээжний хөндийн эрхтнүүдийн хавсарсан хүнд гэмтэл, уушгины эдийн няцрал, цээж хэвлийн хөндийн хурц цус алдалт, олон хавирганы хугарал, амьсгал дутагдлын шинж, зүүн дал, зүүн атгаал хугарал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэргийг тогтоох журмын шалгуур үзүүлэлтэд зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэл байсан. Энэ төрлийн гэмтлүүд нь эдгэрэх магадлал багатай гэмтэл юм. Талийгаачийн хувьд биеийн байдал маш хүнд, байрлал идэвхгүй, амьсгал зүүн талд хоцорч оролцоно гэх байдал, биед учирсан гэмтлүүд, эрчимт эмчилгээний тасагт авагдсан эмчилгээ, шүүх эмнэлгийн эд эсийн шинжилгээний хариу зэргээс дүгнэхэд талийгаач нь авто ослын хавсарсан хүнд гэмтлийн улмаас олон хавирганы хугарал, уушгины эдийн няцралын улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан байх боломжтой нөхцөл байдал тогтоогдсон. Амьсгал дутагдал гэдэг нь талийгаачийн биед учирсан хүнд гэмтлээс үүссэн байх бөгөөд аппарат салгаснаас нас барах, эсхүл хүнд гэмтлээсээ нас барсан гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй. Амьсгалын дутагдалд оруулсан шалтгаан нь талийгаачийн биед учирсан олон хавирганы хугарал, уушгины эдийн няцрал юм. Хүнд гэмтлийн хувьд анагаахын шинжлэх ухааны үүднээс тавиланг урьдчилан таамаглаж тогтоох боломжгүй. Хувь хүний онцлог, эрүүл мэнд, өвчний шалтгаан, гэмтлийн шалтгаан, нас, суурь өвчин эмгэг гэх мэт олон зүйлээс шалтгаална” гэсэн мэдүүлэг /2хх-211-212 хуудас/ зэргээр,
Шүүгдэгч Р.******* нь шүүгдэгч Ч.*******т улсын дугаартай “North benz” маркийн автомашиныг хөлслүүлж, өөрийн жолоочийг ажиллуулж, жолоочийн цалин хөлсийг өөрөө хариуцахаар тохиролцож “Техник хөлслөх гэрээ”-г байгуулсан боловч жолоочийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэн, хэрхэн, яаж хангах талаар уг гэрээнд тусгаагүй бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.”, 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны ... зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 28 дугаар зүйлийн 28.3-д “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэж заасныг,
Мөн 41-09 улсын дугаартай “NORTBENZ” маркийн автомашины жолоочоор Н.ыг ажиллуулж, сард 1300000 төгрөгийн цалин олгож, Ч.*******ын уурхайд ажиллуулахаар амаар тохиролцсон боловч хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчсөн,
Шүүгдэгч Ч.******* нь “АУМ Алт” ХХК-тай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх гэрээ”-ний 5.5-д заасан “өөрийн талбай дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах ба өөрсдийн аюулгүй байдалдаа хариуцлага хүлээнэ”, 5.7-д “...өөрсдийн талбайд уурхайн дотоод журам, хөдөлмөр аюулгүй ажиллагааны төлөвлөгөө гарган мөрдөж, ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулан, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах” гэж заасан үүргээ биелүүлээгүй,
Мөн өөрийн хариуцан ажиллуулж байгаа уурхайд ирж ажиллаж байгаа жолооч Н.од аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулаагүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн, Р.*******тэй байгуулсан “Техник хөлслөх гэрээ”-нд жолоочийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэн, хэрхэн, яаж хангах талаар тусгаагүй бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.”, 28.1.6-д “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх”, 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 28.3-д “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэж заасныг,
Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А/368 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Ил уурхайн аюулгүй байдлын дүрмийн 244-т “Ил уурхайн авто тээврийн ашиглалт, хөдөлгөөний байдалд “Замын аюулгүй байдлын тухай хууль”,“Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн холбогдох заалтыг дагаж мөрдөх ба эрсдэлтэй нөхцөл байдлыг багасгах зорилгоор Компанийн дотоод дүрэм журмаар сайжруулалт хийж мөрдөнө. Автомашин нь техникийн хувьд бүрэн бүтэн байна.”, 253-т “автомашины засвар, үйлчилгээ хийхээр зогсоохдоо...засварын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг баримтална” гэснийг тус тус зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.ийн “...Талийгаач нөхөр маань ажилдаа орсноос хойш араас нь ******* очиж аман гэрээ хийсэн байсан. Тэгээд нөхөр маань над руу утсаар сарын 1300000 гэж тохирлоо, машины эзэн ******* цалинжуулна гэж хэлсэн. ...Манай нөхөр анх очихдоо ******* гэх хүний уурхайд том тэрэг барих юм байна гэж ойлгож очсон. Очсон хойноо ачааны машин нь уурхайн түрээсийн машин юм байна, машины эзэнтэйгээ цалингаа тохирно гэж хэлсэн. Тэгээд машины эзэн нь араас нь очоод сарын 1300000 төгрөгөөр тохирлоо, тэр хавийн уурхайнууд 1.5 сая төгрөгийн ханштай байдаг юм байна. Миний хүү шиг хүн болохоор нь би 1.3 сая төгрөгөөр тохирлоо гэж хэлсэн.”
Гэрч Б.ын “...Би Өвөрхангай аймгийн сумын 7 дугаар багт иргэн *******ын уурхайд эксковаторчин ажилтай. 2019 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 08 цаг 00 минутын үед босоод гал тогоо орж цай уучихаад эксковатортоо түлш хийчихээд гарч ирэхэд улсын дугаартай нордны жолооч ах “миний нордны радиаторын хамгаалалт цаашаагаа хонхойгоод орчихжээ, тосол дусагнаад байна, татаад өг” гэхээр нь одоо хэргийн газарт байгаа байрлалдаа очоод эксковатортойгоо зогссон. ах Нордоо унаж ирээд машинаасаа буугаад өөрөө гинжээ гаргаж ирээд машиныхаа урдаас оосорлосон. Тэгээд эксковаторынхоо шүдийг өгөх гэтэл гинж хүрээгүй. Би эксковаторынхоо шанаганы шүдийг ойртуулаад газар тавьсан. ах гинжээ бариад эксковаторын шүд рүү алхтал араас нь зогсож байсан улсын дугаартай Норд эхлээд аажуу өнхөрсөн. “Би машин чинь өнхөрч байна, хөөе” гээд кабин дотроос орилох хооронд машин нь эрчээ аваад өнхрөөд Бас-оршихыг түлхээд шанага руу
ороод ирэхээр нь би шанагаа татаж авсан. Тэр үед доошоо ойчоод дугуйн доогуур нь орох гэж байхаар нь Нордыг нь шанагаараа буцааж түлхэж машиныг жаахан хойш нь ухрааж зогсоосон. Тэгээд эксковатороосоо буугаад ойр хавийн хүмүүс рүү орилж дуудаад гүйгээд очтол гинж уясан талынхаа буюу баруун талын урд дугуйны доор зүүн талаараа унаж толгой нь жолооч тал руугаа чиглэсэн хөл нь дугуйн доор яг орох шахсан атиралдсан байрлалтай дээрээс нь тэнхлэг арай ч дарчихаагүй байсан санагдаад байна. Өөрөө мөлхөөд машин доороос гарч ирсэн. Яг яаж гарч ирснийг би тухайн үедээ самгардаад санахгүй байна. Яачихваа гэхэд машин өнхрөөд гээд амьсгаа нь эвгүй болоод байсан. ын нүүр хэсэгт нь жаахан халцарсан, сүүлд харахад нэг талынх нь гар орчмоос цус гарч байсан.Тэгээд ХАБ-н ажилтан ирээд кабин руу нь ороод “кардан татаагүй байна ш дээ” гээд өөрөө карданыг нь татсан. ах тэр үед наад муу кардан чинь тэгвэл буучихаж дээ гэж тэгээд олон юм яриагүй. ******* ах сумын эмнэлэг рүү авчирсан.” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 57-58 хуудас/,
Гэрч Г.ын “...Би аавын уурхайд ажиллаж хүмүүст зааварчилга өгч байсан. нь түрээсийн техникийн жолооч учир цалин мөнгийг түрээслүүлэгч тал хариуцдаг. Жолоочоо өөрсдөө сонгодог, засвар үйлчилгээгээ өөрсдөө хийдэг байсан болохоор аав ******* надад од хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өг гэж хэлээгүй. Осол болоход би гадаа шлиз /угаасан шороо/ аавтай хамт авч байсан. Тэгээд мөргөлдөх чимээ гарахаар нь харахад эксковатор, машин хоёр хоорондоо ойртчихсон байсан. Тэгээд би гүйгээд очиход Нордныхоо баруун урд талын буланд ойччихсон хэвтэж байсан. Тэгээд баруун урд дугуйны харалдаа урд хэвтэж байсан болохоор нь татаж дугуйнаас холдуулаад эксковаторын шанагийг авах гэхэд өнхрөх гээд байхаар нь би аюулгүй байдлыг бодоод машин дотор ороход кардан нь буучихсан байсан. Тэгээд карданыг нь татаад эксковатороо байрнаас нь хөдөлгөөгүй, мэдэхгүй хүмүүс ирээд ахиад өнхрүүлчихэж магадгүй гээд карданыг би татсан. Цагдаа нарыг ирэхэд кардан нь татаастай байсан. Түрээсийн машины талын хүмүүс ирэхэд кардан татаастай байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 73-74 хуудас/,
Гэрч Б.ын “... дугаартай улбар шар өнгийн “Nоrth Benz” маркийн автомашин түрээсийн машин гэсэн хэнийх гэдгийг мэдэхгүй. Манай аав түрээсийн жолоочоор 2019 оны 06 дугаар сарын дундуур сумын өд очсон. Н.Бас-оршихын биеийн байдал нь маш хүнд байна. 2 уушги задарч зүүн гар нь эксковаторын шанаганы 2 шүд орсон шархтай, зүүн талын цээж хэсгийн яснууд бүгд бяцралттай, бүтэн яс байхгүй гэж байсан. ...Талийгаач аав маань 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр суманд осолд ороод сумын эрүүл мэндийн төвөөс аймгийн эмч нараар хүргэгдэн аймгийн БОЭТ-ийн эрчимт эмчилгээний тасагт 2019 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнөдөө ирсэн. Биеийн байдал маш хүнд улам л дордоод байсан. Эмч нар манайхныг дуудаж оруулаад өрөөндөө уулзахдаа “за өвчтөний биеийн байдал маш хүнд байна, сэтгэл санааны бэлтгэлтэй бай” гээд ЭХО зураг болон бусад эмчилгээний явцын талаар хэлж ойлгуулж байсан. Яг ч цаашид амьдрахад хэцүү гэж хэлээгүй ч тийм байна гэдгийг л ойлгуулах санаатай байгаа юм байна гэдгийг бид бүгд л ойлгосон. ...Аав 2019 оны 07 дугаар сарын 01-ний шөнө 23 цаг өнгөрөөгөөд 5, 5 минутын зайтай үе үе тэвдүүлээд байсан. Бид нарыг оруулахгүй ганц, хоёр нь ор гээд бага багаар оруулж байсан. Тэгээд өвчнөө даахгүй шөнө дунд 00 цагийн орчимд аав маань өөд болсон. Аавыг эмнэлэгт сахиж байсан Хархорин суманд амьдардаг эгч Саруулзаяаг байхад Түмэндэлгэр гэдэг эмч хот явах гэж байгаа гээд өрөөгөөр нь ороод гарахдаа хаана хэлснийг мэдэхгүй өөрт нь хандаж л хэлээгүй юм шиг байна лээ, “энэ хүн одоогоороо амьд байгаа юмуу, яасан бие сайтай хүн бэ” гэж ярьсан байсан. Би аавын амьсгалын аппаратыг салгаагүй. Шөнө бид нарыг эмч нар нь өрөөндөө оруулахгүй байсан болохоор цонхоор яаж байгааг нь харж байхад аавын амьсгалын аппарат гуурсыг аманд нь байрлуулсан харагдсан. Тэр гуурсаар нь амьсгалах тоолонд нь цус гарч ирээд буцаж ороод байгаа нь харагдаад байсан. Гарыг нь эмнэлгийн ортой дагуулаад уячихсан байгаа харагдсан. Гараа татаж авах гээд байгаа юм шиг харагдаад гар нь байнгын сарвалзаж, татвалзаад байсан. Тэрийг харахад үнэхээр хүнд байсан. Тэгээд шөнө 00 цагийн орчимд өрөөнд нь ороход эмч сувилагч нь байгаагүй. Манай ах, дүүс, бид бүгд ороод “одоо ерөнхийдөө хэцүү болчихжээ, нэмэргүй болсон байна” гэцгээж байсан. Би аавын гарын уяаг орноос тайлсан. Тэр үед аав өөрөө гараараа амныхаа гуурсыг салгасан, амьсгал хураачихлаа гэх үед сувилагч гаднаас орж ирсэн. Тэр сувилагчийг ч анзаарах сөхөөтэй хүн байгаагүй. Нэг харахад сувилагч ороод ирсэн байсан. Би өрөөнөөс гараад гадаа хүлээсэн. Ийм л асуудал болсон.” гэсэн мэдүүлэг /1хх-7-80, 2хх-199-200 хуудас/,
Гэрч Ө.ын ”... улсын дугаартай, улбар шар өнгийн Норд бенз маркийн автомашиныг би 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр сумын 7 дугаар багт *******ын уурхайд авчирч түрээсээр унаж байгаад 06 дугаар сарын 16-ны өдөр жолооч од хүлээлгэж өгөөд явсан. Уг техникийн эзэн нь ******* гэх хүн байгаа юм. Би тэднийд түрээсээр жолоо барьж байсан. улсын дугаартай Норд Бенз маркийн автомашиныг ******* ах бид хоёр ажилд гарахаас нь өмнө бүх накладыг нь шинээр сольсон. Тоормоз, кардан нь бүх дугуйн дээрээ барьдаг, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Би явахынхаа урд өдөр нь 06 дугаар сарын 15-нд од хүлээлгэж өгөхдөө тоормозыг нь бүгдийг нь жигдлээд чангалаад найдвартай болгоод өгсөн. Бүх зүйл нь хэвийн ажиллаж байсан. Кардан бүрэн гүйцэд татаатай байхад машин өнхрөхгүй. Дутуу татсан тохиолдолд буцаж тавигдаж өнхөрнө. Карданыг татахад дутуу татагдахааргүй түгжигдэж байсан.Яагаад өнхөрснийг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 85-86 хуудас/,
Гэрч Б.ийн “...2019 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 08 цагт ээлж хүлээлцэх гэж байхад би өөрсдийн байрладаг гэрийнхээ гадаа зогсож байхад гэрээс урагш эксковатор барьдаг эксковатороо асаачихсан байсан. Наад талд нь Hорд барьдаг нэрийг нь сайн мэдэхгүй хөгшин ах машинаа янзлах гэж байх шиг байсан. Удалгүй түг гэх чимээ гараад хүн хашгирах шиг болсон. Тэгээд би гүйгээд очиход Нордны жолооч ах машиныхаа урд талд ёолоод хэвтэж байсан. Манайг очиход надтай хамт уурхайд хамт ажилладаг хүмүүс очсон. Тэгээд бид тэр жолооч ахыг өргөж уурхайн даргын машинд суулгаад уурхайн дарга *******, Очироо гэх залуу, нордны жолооч ах аваад сумын төв рүү явсан. ... улсын дугаартай норд машины урдаас экскэ шанагаараа тулсан байдалтай, экскэний шанаганы урд талд нь ах газар хэвтчихсэн ёолоод байсан. Тэгээд ахын зүүн талын шанаа хэсэгт жаахан шалбарсан, зүүн талын мөр орчмоос нь цус гарч байсан. Бид нарыг ажилд гарахад манай уурхайн хөдөлмөр хамгааллын ажилтан гарын үсэг зуруулж ажилд гаргадаг. гарын үсэг зурсан талаар би сайн мэдэхгүй байна. Манайх ээлж хүлээлцэж аваагүй байхад тухайн асуудал гараад гарын үсэг зураагүй. Мөн тухайн өдөр ажилд гараагүй.” /1хх-ийн 89-90 хуудас/,
Гэрч Э.ийн өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 30-ны өглөө 08 цагийн үед би гэрийн гадаа ээлж хүлээлцээд зогсож байхад урд талд түг гэх чимээ гараад хүн хашгирахаар нь гүйгээд очиход экскэний жолооч , нордны жолооч Бас-орших нар байсан. Экскэ нь нордны урд талаас шанагаараа тулсан, экскэний шанага баруун тийш сунгаж тавьсан, норд нь зүүн тийш харж урд талаараа экскэний шанагыг мөргөсөн байдалтай байсан. Шанага нь ертөнцийн зүгээр урд талд нь, нордны урд талд нь жолооч газар хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 92-93 хуудас/,
Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Загдзэсэмийн гаргасан 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай “...1. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан ажил олгогчийн үүргийн 28.1.6-д ажил олгогч ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх” гэж заасан байдаг тул иргэн Ч.*******ын уурхайд мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журам баталж мөрдөх ёстой. Иргэн Ч.*******ын уурхайд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа зөрчигдсөн.
Үүнд: Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, 28 дугаар зүйлийн 28.3-т “захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тодорхой тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна”, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм МNS 4969:2000 стандартын 3 дугаар зүйлийн 3.16-д “ Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэж заасныг зөрчсөн байна.
2. 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хөлслөгч тал иргэн Ч *******, хөлслүүлэгч тал Р.******* нарын байгуулсан техник хөлслүүлэх гэрээний хөлслүүлэгч талын эрх үүргийн 4.2-т “хөлслүүлэгч нь техникийн элэгдэл, хорогдол, тосолгоо үйлчилгээг хариуцна”, 4.3-т “техникт хэвийн эвдрэл саатал гарсан тохиолдолд түргэн шуурхай засч ажилд гаргах үүрэгтэй бөгөөд сэлбэг олдохгүй тохиолдолд хөлслөгч талд мэдэгдэж гэрээг цуцална" гэсэн байгаа тул тус автомашины бүрэн бүтэн байдлыг хөлслүүлэгч тал буюу Р.******* хариуцна.
Мөн гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар тусгаагүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана” гэж заасныг зөрчсөн байна.
4. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 8.1.8-д “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх", 28 дугаар зүйлийн 28.3-т “захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тодорхой тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна”, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм МNS 4969:2000 стандартын 3 дугаар зүйлийн 3.16-д “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэсэн заалтуудыг хөлслөгч, хөлслүүлэгч талууд хоёулаа зөрчсөн байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна гэж заасан байдаг тул Ч.******* Р.******* нар холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллуулах ёстой.” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 151-159 хуудас/,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №5-092/13 дугаартай:
1. Р.******* нь өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг Ч.*******т хөлслүүлэхдээ өөрийн жолоочийг ажиллуулахаар тохиролцсон байна. Үүний дагуу осолдогч Н.той хийх ажил, ажлын хөлс мөнгийг амаар тохиролцон ажиллуулжээ. Иймд Монгол Улсын Дээд шүүхийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 4 дэх заалтад “... Ажилтан болон ажил олгогч амаар тохиролцсоны дагуу ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн ба хөдөлмөрийн гэрээг бичгээр нөхөн байгуулахаар харилцан тохиролцсон нөхцөлд хөдөлмөрийн эрхийн харилцааг амаар тохиролцсон үеэс эхэлсэн гэж тооцож болно” гэж тайлбарласан байх тул Р.******* нь осолдогч Н.ын хувьд ажил олгогч нь болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй.” гэсэн заалтын дагуу Р.******* нь осолдогч Н.той хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй.
3. Р.******* нь өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоочийн хамт Ч.*******т шилжүүлэхдээ жолоочийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг яаж хангах, Ч.******* нь өөрийн ажлын талбай дээр ирж ажиллаж байгаа жолоочийн ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангах талаар зохицуулсан эрх зүйн акт үйлдээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Ч.******* нь “АУМ АЛТ” ХХК-тай байгуулсан “Нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх гэрээ”-ний дагуу ******* 803 га талбайд нөхөн сэргээлтийн ажил хийхдээ гэрээний 5.5 заалт /Б тал нь өөрийн талбай дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангах ба Б тал нь өөрсдийн аюулгүй байдалдаа хариуцлага хүлээнэ./, 5.7 заалт /Б тал нь А талын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх ба өөрсдийн талбайд уурхайн дотоод журам, хөдөлмөр аюулгүй ажиллагааны төлөвлөгөө гарган мөрдөж, ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулан, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулна./-ын дагуу ажлын талбай дээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй байна.
4. Ил уурхайн автотээврийн ашиглалт, аюулгүй байдалд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А/368 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийг дагаж мөрдөх ба хавтаст хэрэгт авагдсан баримтад тухайн осол гарсан ажлын талбайд тээврийн хэрэгслийн зогсоол гаргасан талаар баримт /зураг, тэмдэглэл/ байхгүй байгаа тул зогсоолыг гаргаагүй байжээ гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Ч.******* нь ажлын талбайд тээврийн хэрэгслийн зогсоол гаргаагүй, тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг боловсруулж мөрдүүлээгүй нь “Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн 244 “Ил уурхайн авто тээврийн ашиглалт, хөдөлгөөний байдалд "Замын аюулгүй байдлын тухай хууль”, "Ил уурхайн аюулгүй байдлын дүрэм”-ийн холбогдох заалтыг дагаж мөрдөх ба эрсдэлтэй нөхцөл байдлыг багасгах зорилгоор Компанийн дотоод дүрэм журмаар сайжруулалт хийж мөрдөнө. Автомашин нь техникийн хувьд бүрэн бүтэн байна.”, 253. Автомашиныг засвар, үйлчилгээ хийхээр зогсоохдоо ... засварын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг баримтална.” гэсэн заалтыг зөрчсөн байна. Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтийн 6, 7 дугаар хариулт, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтийн 3 дугаар хариултуудтай санал нийлэхгүй байна. Учир нь осолдогч Н.Бат-Орших болон эксковаторын жолооч Б. нарын ажлын цагийн горимыг тодорхойлсон баримт буюу ажил эхлэх, дуусах хугацааг тогтоож өгөөгүй, осолдогч Н.Бат-Оршиход өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөггүй байсан байна.” гэсэн дүгнэлт /1хх-ийн 166-169 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Авто тээврийн төвийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 41-09УНС улсын дугаартай “Northbenz ND 3250S” маркийн өөрөө буулгагч зориулалттай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Н.ын өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-ийн 14-31 хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.*******ын 2019 оны 09 дүгээр сарын 26, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Р.*******гийн 2019 оны 08 дугаар сарын 09, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан байх тул шүүх эдгээр мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Мөн Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Загдзэсэм нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 07 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “3.Талийгаач Н. нь тухайн өдөр ажил эхлээгүй, түүнийг ажилд хуваарилж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй байхад автомашинд үйлчилгээ хийхээр ажиллуулсан байгаа нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн. Үүнд: Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны нийтлэг үүргийг заасан ба үүний 18.2.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.2-т “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх”, 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн. Мөн эксковаторын жолооч Б. нь тухайн өдөр ажилд хуваарилж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй байхад техникийг ажиллуулж, талийгаач Н.ын машиныг татах гэсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх’. 18.2.2-т ‘хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх”, 18.2.7-д “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №5-092/13 дугаартай дүгнэлтийн 5-д Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2 дугаартай дүгнэлтийн 6, 7 дугаар хариулт, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтийн 3 дугаар хариултуудтай санал нийлэхгүй байна. Учир нь осолдогч Н. болон эксковаторын жолооч Б. нарын ажлын цагийн горимыг тодорхойлсон баримт буюу ажил эхлэх, дуусах хугацааг тогтоож өгөөгүй, осолдогч Н.од өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөггүй байсан байна” гэсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар шүүх хуралдаанд “...Өнөөдрийн шүүх хуралдаан дээр цагаатгах талын байр суурийг барьж ярина. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэргийн материалд цугларсан нотлох баримт нь хэргийг шийдвэрлэж чадах уу, үгүй юу гэдгийг ярих нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдал гэсэн асуудлууд байдаг. Өнөөдөр Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн дүгнэлтийг харлаа. Тухайн амь хохирогчийн амийг аврах эсэхийг тогтоох боломжгүй гэж байна. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэдэг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс яагаад цагаатгах гээд байна гэхээр нас барсан шалтгааныг Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч тогтоох боломжгүй гээд байна. Гэрч нарын мэдүүлгийг хараад байхад өнөөдөр бас нас барсан шалтгааныг мэдэх боломжгүй. Мэргэжлийн эмчийн хэллэгээр нас барсныг тогтоох боломжгүй байна. Тэгэхээр үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан гэдгийг тогтоогоогүй байж өнөөдөр үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан гэж яллах нь хууль зүйн шинжлэх ухааны үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл болон мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүнд ямар ч нотолгооны ач холбогдол байхгүй үүднээс дүгнэлт гаргаж хууль зөрчиж байгаа учраас шүүгдэгч *******ыг цагаатгаж өгнө үү. Хоёрдугаарт үйлдвэрлэлийн ослын талаарх мэргэжлийн хяналтын дүгнэлтийг би түрүүн боломжийн хэрээр тайлбарласан. Таван дүгнэлт гаргасан. Эхний дүгнэлттэй маргаагүй. 2-5 дахь дүгнэлт хавтаст хэргийн материалд авагдсан. Гэрч нарын мэдүүлэг мөн Автотээврийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт хоёр хоорондоо эрс зөрүүтэй байна. Ийм дүгнэлтээр хэргийг цааш нь шийдвэрлэх боломжгүй учир үйлдвэрлэлийн осол гэхээс илүүтэй бодит нөхцөл байдал дээр хариуцлага ярих юм бол тухайн талийгаач машиныхаа хажууд санамсар болгоомжгүй байдлаас болоод кардан татахгүй машиныхаа өмнө зогсоход машин нь өнхрөөд осол болсон зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд зааснаар үйлдвэрлэлийн осол гэдэг нь хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрийн үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн осол болон түүнтэй адил зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ гэж заасан. Хөдөлмөрийн үүргээ биелүүлэх явцад гэж байна. Ажил олгогч хуулиар хүлээсэн дүрэм журам хууль байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж байдаг. Өнөөдөр гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хөндлөнгийн байдлаас хуульч хүний байр суурьнаас харахад шинжээчийн дүгнэлт зөвхөн гэм буруугийн талаар шүүхэд нөлөөлөх дүгнэлт гарах үндэслэлтэй зүйлийг шинжээчийн дүгнэлт гээд байгаа болохоос биш бусдаар ингэж шийд гэсэн ойлголт биш. Тэгэхээр гэмт хэргийн шинж, гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд ярихад шүүгдэгч нар үйлдвэрийн осол биш бүр авто тээврийн осолд бодит байдал дээрээ орсон байна гэж үзээд маргаад байгаа юм. Тэгэхдээ өнөөдөр амь хохирогчийн амь насыг аврах боломжтой, боломжгүй талаар маргаад байгаа үйлдэл нь ослоор нас барсан гэсэн ойлголт биш. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд тодорхой заасан. Шинжээчийн дүгнэлт эргэлзээ төрүүлж байвал дахин шинжээч томилж болно. Өнөөдөр шинжээч эмч шүүх хуралдаан дээр орж ирээд анагаах ухааны хувьд энийг ингэж үзээд нас барчихна, эдгэрэх боломжтой гэдгийг хэлэх боломжгүй. Яагаад гэвэл тухайн хүний биеийн байдлаас шалтгаалдаг. Биеийн байдлаас болоод боломжгүй дүгнэлт гардаг учраас шинжээч эмч хэлэхгүй байна. Харин прокурор түрүүн мэдүүлэгтээ мэс засалд орох боломжгүй байсан гэж хэлсэн. Прокурор энийг мэдэж байгаа учраас яллах дүгнэлт үйлдээд яллаж орж байна гэж ойлголоо. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал буюу нотолбол зохих асуудлууд байхгүй байна. Гуравдугаарт шүүгдэгч яллагдагчид ашигтайгаар шийдэх юм бол Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж болон бүрэлдэхүүнийг заагаагүй байна. Хэрвээ гэмт хэргийн бүрэлдэхүүн болон гэмт хэргийн шинж байдлыг хангаагүй гэж үзэх юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэл болдог. Өнөөдөр бодит нөхцөл байдал дээр шүүгдэгч нарыг цагаатгах ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өнөрболд шүүх хуралдаанд “...Шүүх хуралдаанд эхлэхэд шүүх бүрэлдэхүүнд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс цагаатгах байр суурьтай оролцоно гэдгээ шүүх бүрэлдэхүүнд илэрхийлсэн. Үйлдвэрлэлийн осол уу эсхүл авто осол гэдэг хоёр асуултанд заавал хариулах ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.20-т зааснаар үйлдвэрлэлийн осол гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ гэж байгаа. Хөдөлмөрлөх үүрэг хэзээ эхлэх вэ гэхээр шөнө амралтын цагаар хөдөлмөрлөх үүрэг биелэхгүй. Ажил, амралтын цаг гэж байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.30-д “тухайн өдрийн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цаг хүртэлх хугацааг шөнийн цаг” гэж заасан. Хөлсөөр ажиллах гэрээгээр жолоочийг 10 цаг ажиллуулна гэдэг нь тодорхой харагдаж байдаг. Өөрөөр хэлбэл өглөөний 10 цагаас оройны 22 цаг хүртэл гэдэг хүн 41-09 УНЦ улсын дугаартай машиныг жолоодож ажил үүргээ гүйцэтгэж байх ёстой гэдэг хөдөлмөрлөх үүрэг нь яригдаж байгаа юм. Хувь хүн машинаа янзалж болно. Тэгэхдээ ажлын цаг эхлэхэд машинаа янзлал даа. Хоёрдугаарт шинжээчийн дүгнэлт дээр зогсоолын асуудал яригддаг. Гэтэл зогсоолын асуудал байдаггүй гэдэг зүйл ярьдаг. Хавтаст хэрэгт авагдсан гэрч , , *******, нар бүгд автотээврийн засварын зогсоол байгаа гэдгийг бүгд гэрчилдэг. Энэ нь бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлттэй эрс зөрдөг нь нотлох баримт шинжлэн судлахад тодорхой харагдсан. Авто тээврийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтээр 41-09 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл оношилгоонд тэнцэхгүй гэдэг зүйл ярьдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлд өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавих шаардлага гээд байгаа. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадалгаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна гэж заасан. 41-09 УНЦ улсын дугаартай машин Авто тээврийн үндэсний оношилгооны төвөөр 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр оношилгоонд ороод хуульд заасан зөөвөрлөх эрхээ хангаж байгаа гэдэг нь харагдаж байна. Карданы асуудал яригддаг. Энэ талаар ярихгүй бол болохгүй ээ. Кардан татсан, татаагүй асуудал нь болохоор хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд кардан татаагүй байсан гэдгийг , , нар бүгд хэлдэг. Дээрх гэрчүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаад хууль ёсны дагуу авсан мэдүүлэг нь хавтаст хэрэгт байгаа. Мөн техникийн бүрэн бүтэн байдлыг 06 дугаар сарын 03-ны өдөр ажил гарахад бүгдийг нь солиод янзлаад гаргасан талаар ******* мэдүүлдэг. нь жолоочид машиныг шилжүүлж өгөхдөө бүх зүйлийг нь шалгаад 3 удаа рейс хийгээд нойтон шавартай газар тормоз ингээд байдаг шүү гээд ах та болж өгвөл ойр ойрхон торомзоо чангалж яваарай гэдэг асуудлыг ярьж хэлдэг. Үйлдвэрийн осол уу, эсхүл авто тээврийн осол уу гэдэг зүйл яригддаг. Прокурор яллах дүгнэлтэндээ үйлдвэрлэлийн осолд орж нас барсан гэж байнга ярьж байна л даа. Нас барсан асуудлыг дахиад сөхье. Үйлдвэрлэлийн осолд орж нас барсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй. Хүнд гэмтлийн улмаас амьсгал дутагдаж нас барсан гэж ярьдаг. Эмч нарын мэдүүлэг бас нотолж байгаа. эмч маш тодорхой ярьж байгаа. Хүүхэд нь гэх нэг залуу орж ирээд гуурсыг нь сугалаад авсан. Хоёр дахь өдөр болох гээд байна энэ хүний амьсгалын аппаратыг ав гэсэн шашны болон хуулийн заалт хорвоо дэлхий дээр байхгүй зүйл. Хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг асуудал яригддаг. Манай талийгаач цоо эрүүл хүн байсан гэдэг. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр эрүүл хүн байсан гэдэг нь харагддаг. Хэрвээ аппаратыг сугалж аваагүй, эмчилгээ цаашаа үргэлжилсэн бол анагаах ухааны талаас биеийн онцлогоос хамаарна гэсэн зүйл яригдаж байгаа. Хэрвээ биеийн онцлог болон дархлаа сайтай байсан бол магадгүй өнөөдөр хоёр шүүгдэгч ингээд сууж байх байсан уу, үгүй юу. Аппарат сугалсан асуудал заавал яригдах ёстой. Хэрвээ аппаратыг сугалаагүй гэж байгаа бол гэдэг гэрч худал мэдүүлэг өгсөн болж таарах гээд байна. Ийм нөхцөл байдлууд нь тодорхой бус, өөрөөр хэлэх юм бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нотлох баримт нь нотлогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн ерөнхий зарчим байгаа. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Гомдол гаргачихаар дүгнэлт гараад дахиад гомдол гаргангуут дахиад дүгнэлт гаргадаг юм шиг ийм эргэлзээтэй шинжээчийн дүгнэлтээр хэргийг шийдвэрлэж болохгүй ээ. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан үндэслэлээр цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д “үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгоно”,
Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.8-д “Засгийн газар нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг батлах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.2-т Хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, хоршоо, нөхөрлөлийн гишүүн хөдөлмөр эрхлэх явцад үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн тохиолдолд тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан (Засаг даргын Тамгын газраас нэг, ажил олгогч болон ажилтны төлөөллөөс тус бүр хоёр хүний бүрэлдэхүүнтэй) комисс тухайн гарсан осол, хордлогыг судлан бүртгэж, акт тогтооно”,
Мөн дүрмийн 3.10-т “Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн хяналтын, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч ажлын 5 хоногт багтаан тус тус хянан баталгаажуулна” гэж заасан бөгөөд Өвөрхангай аймгийн сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “тухайн осол нь тус уурхайн ажлын талбай дээр гарсан тул үйлдвэрлэлийн осол байна” гэсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт тогтоосон бөгөөд Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хянан баталгаажуулсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.4-т “ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байранд амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед осол гарсан бол үйлдвэрлэлийн осол гэж үзнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Ч.*******, Р.******* нарын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Техникийн хөлслөх гэрээ”-ний 3.1-д хөлслөгч нь түрээсийн машиныг өдөрт 10 цаг ажиллуулна. Хөлслөх хугацаа нийт 2 сар байна”, гэрээний 4.1-д “хөлслүүлэгч нь өөрийн жолоочийг ажиллуулах ба өдөр 10 цаг ажиллах үүрэгтэй” гэж тус тус заасан байгаагаас үзэхэд тус гэрээнд ажил хэзээ эхэлж, хэзээ дуусахыг нарийвчлан заагаагүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өнөрболдын шүүх хуралдаанд гаргасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.30-д “тухайн өдрийн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цаг хүртэлх хугацааг шөнийн цаг” гэж заасан. Хөлсөөр ажиллах гэрээгээр жолоочийг 10 цаг ажиллуулна гэдэг нь тодорхой харагдаж байдаг. Өөрөөр хэлбэл өглөөний 10 цагаас оройны 22 цаг хүртэл гэдэг хүн 41-09 УНЦ улсын дугаартай машиныг жолоодож ажил үүргээ гүйцэтгэж байх ёстой гэдэг хөдөлмөрлөх үүрэг нь яригдаж байгаа юм. нь ажлын цаг эхлээгүй байхад машинаа янзалсан тул үйлдвэрлэлийн осол биш” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна.
Талийгаач Н.ын эрүүл мэндэд цээжний хөндийн эрхтнүүдийн хавсарсан хүнд гэмтэл, уушгины эдийн няцрал, цээж, хэвлийн хөндийн хурц цус алдалт, олон хавирганы хугарал, амьсгал дутагдал, зүүн дал ясны хугарал, зүүн атгаал ясны ил хугарал бүхий амь насанд аюултай хүнд гэмтлүүд учирч Өвөрхангай аймгийн сумын Эрүүл мэндийн төвд болон Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний тасагт тасралтгүй эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөрт шилжих шөнө олон хавирганы хугарал, уушгины эд няцралын улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан болох Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 78 дугаартай, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 78 дугаартай цогцост шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүд, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 4302 дугаартай өвчний түүхийн хуулбар, гэрч Д., Э., Б., А.Түмэндэлгэр, шинжээч Э.Хүрэлсүх нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдарын шүүх хуралдаанд гаргасан “...Талийгаачийн нас барсан шалтгааныг шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч тогтоох боломжгүй гээд байна. Гэрч нарын мэдүүлгийг хараад байхад өнөөдөр бас нас барсан шалтгааныг мэдэх боломжгүй. Мэргэжлийн эмчийн хэллэгээр нас барсныг тогтоох боломжгүй байна. Үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан гэдгийг тогтоогоогүй байж өнөөдөр үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсангэж үзэх боломжгүй” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өнөрболдын шүүх хуралдаанд гаргасан “...Энэ нь үйлдвэрлэлийн осол биш, авто осол уу гэдгийг тогтоогоогүй. Үйлдвэрлэлийн осолд орж нас барсан гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй. Хүнд гэмтлийн улмаас амьсгал дутагдаж нас барсан” гэсэн дүгнэлтүүд нь үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Р.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.8, 28 дугаар зүйлийн 28.3-д тус тус заасныг,
Шүүгдэгч Ч.******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.6, 28.1.8, 28 дугаар зүйлийн 28.3, Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/231, А/368 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Ил уурхайн аюулгүй байдлын дүрмийн 244, 253 дугаар заалт, “АУМ алт” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №04 дугаартай “Нөхөн сэргээлт хийлгэх, туслан гүйцэтгэх гэрээний 5.5, 5.7-д заасныг тус тус зөрчсөн эс үйлдэхүйн улмаас Ч.*******ын уурхайн талбайд улсын дугаартай “North Benz” маркийн автомашины жолооч Н. нь осолд орж олон хавирганы хугарал, уушгины эд няцралын улмаас амьсгалын дутагдлаар 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэг авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар, П.Өнөрболд нарын шүүгдэгч Ч.*******, Р.******* нарыг цагаатгаж өгнө үү гэсэн дээрх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэдийн төлөөлөгч нь “Хүний амь нас хохирсон гэмт хэрэг гарсан нь хууль, дүрэм журам журмыг мөрдөөгүйгээс болсон гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.*******, Р.******* нар нь гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргажээ.
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Ч.*******, Р.******* нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч ******* овгийн *******ын *******, ******* овгийн *******ын ******* нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.т 14335750 төгрөг төлсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирол төлсөн баримтуудаар тогтоогдож байна. Харин шүүгдэгч Р.*******г хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.т хохирол төлбөр төлөөгүй байна гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э. нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2-т зааснаар талийгаач Н.ын 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийн 46800000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э. нь хэлэлцэхгүй орхисон 46800000 төгрөгийн нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч Ч.*******, Р.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, тэдэнд хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “...Шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол төлсөн зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Энэ гэмт хэргийн хувьд болгоомжгүйгээр үйлдэгддэг. Хэм хэмжээний акт зөрчсөнөөр үйлдэгддэг. Үйлчлүүлэгч маань 14 сая төгрөг төлсөн. Тэгэхээр тухайн хэрэгт гэмшиж байгаагаа өөрөө илэрхийлдэг. Энэ нь хэм хэмжээний акт зөрчсөн болохоос үйлдэл биш юм. Иймд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь боломжтой тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өнөрболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өөрөө 1-5 жилийн хугацаагаар хорих ялтай буюу гэмт хэргийн хувьд хөнгөн гэмт хэрэгт хамаардаг. Миний үйлчлүүлэгч нь тухайн үйлдэлд хэдийгээр хохирогчийн буруутай үйлдэл байсан ч гэсэн гэмшиж, хүний амь нас эрсэдсэнд уучлалт гуйж гэмшсэн гэдгээ илэрхийлдэг. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа ойлгож хүлээсэн. Гэмшиж байна гэж тайлбараа илэрхийлсэн. Энэ гэмт хэрэг нь болгоомжгүй байдлын улмаас үйлдэгдсэн, хохирол төлөгдсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 10.6 дугаар зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ч.*******, Ч.******* нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй” гэж мэдүүлсэн бөгөөд гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсоны дараа гэм буруугаа хүлээж байгааг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй,
Мөн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх тул хор уршгийг арилгасан гэж үзэх боломжгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар, П.Өнөрболд нарын гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Ч.*******, Р.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ч.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.т хохиролд 14335750 төгрөг төлсөн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Р.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.т хохирол төлөөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э. нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******, Р.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тэдэнд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******, Р.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******ын ******* нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ын *******г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Говийн гончиг овгийн *******ын *******ыг 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******, Ч.******* нарт тус тус оногдуулсан 1/нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.ийн нэхэмжилсэн 46800000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э. нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Ч.*******, Р.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч
Ч.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.т 14335750 төгрөг төлсөн, шүүгдэгч Ч.******* нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э. нь гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******, Р.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхэлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, тэднийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******, Р.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.