Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 00463

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би

            Нэхэмжлэгч: “Эрдэнэт сүү Эко” ХХК-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн хуучин хороо 3 дугаар гудамжны 10б тоотод оршин суух, Сартуул овогт Мөнхжаргалын Жигмэдэд /ИГ94050416/ холбогдох

“2,194,243 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Эрдэнэт сүү эко” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мөнхжаргал овогтой Жигмэд нь 2016 оны 06 дугаар сард борлуулалтын ажилд орсон. 2016 оны 12 дугаар сарын 31-нд борлуулалтын менежертэй тооцоо нийлж 1,800,000 төгрөгийн борлуулалтын дутагдал гарсан. Эцсийн байдлаар нягтлан бодогч, борлуулалтын менежер хоёр 2017 оны 03 дугаар сарын 15-нд тооцоо нийлж сүүлийн байдлаар 2,194,243 төгрөгийн борлуулалтын төлбөрийн дутагдал гарсан тул гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Даариймаа шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн дагуу дахин тооцоо хийсэн. 1,817,943 төгрөгийн борлуулалтын мөнгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор сар бүр 260,000 төгрөгөөр төлнө. Эрдэнэт сүү Эко ХХК-ыг хохиролгүй болгоно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Эрдэнэт сүү эко” ХХК нь хариуцагч М.Жигмэдэд холбогдуулан “1,817,943 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 1,817,943 төгрөг болгосныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтантуяа нь 1,817,943 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй  болгох  нь зүйтэй  байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3,  123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Эрдэнэт сүү эко” ХХК-ийн 1,817,943 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Жигмэд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор сар бүр 260,000 төгрөгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 22,018 төгрөг, төрийн сангаас 22,018 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Эрдэнэт сүү эко” ХХК-д олгосугай.

3. Хариуцагч М.Жигмэд нь “Эрдэнэт сүү эко” ХХК-ийн 1,817,943 төгрөгийг сайн дураараа эс төлбөл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 Б.БЯМБАСҮРЭН