| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2020/00110/э |
| Дугаар | 2020/ШЗТ/116 |
| Огноо | 2020-07-31 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЗТ/116
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч Б.Сарантуяа, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Юмжирдулам,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Иргэдийн төлөөлөгч Ц.Б,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т,
Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Б.М-д холбогдох 1926003570124 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн Б.М
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн орчим Б.Г-н хэвлийн тус газар өшиглөж хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, хэвлийн цус хуралт, шилбэний цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нас барсан.” гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээж байна. Хөнгөн ял оноож өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт “...Манай аав нас барахаасаа өмнө энэ хүнийг авчирсан. Нэг нь зодсон, нөгөөх нь зодуулсан гэж байсан. Нас барсан аавыгаа бодоод хохирол, төлбөр нэхэмжлэхгүй байгаа. Хуулийн дагуу шийдэх байх гэж бодож байна. Талийгаач 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 08 цагийн орчимд гэрээс гарч явсан. Тэгээд 11 цагийн орчим хүнд зодуулчихлаа гээд орж ирсэн. Тэгэхээр нь би цагдаад хэлье гэхэд хэрэггүй тэгж байгаад бие гайгүй болох байх ядарсан хүн байгаа юм гэсэн. Хэвлий дээрээ дарчихаад ёолоод хэвтээд байсан гэв. Б.М намайг мотоцикль дээрээс татаж унагаагаад зодчихлоо. Тэгээд хэвлийгээр өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бүр бие нь муудаад байхаар нь Б.Мын гэрийг заалгаж очоод цагдаад дуудлага өгсөн. Б.М-г дагуулж ирээд таныг зодсон хүн мөн үү гэхэд мөн байна гэж хэлсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн "... Манай аав 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр сумынхаа Б.М гэдэг хүнд гэдсэн тус газраа өшиглүүлсэн гэж гэртээ орж ирсэн. Гэдэс нь хавдартай юм шиг байсан. Тэр үедээ бол Б.М гэдэг хүнийг цагдаад хэлчих гээд байсан. Би согтуу болохоор нь анзаараагүй, тэр чигт нь орхисон. Гэтэл тэрнээс хойш 2 хоног гэртээ байж байгаад 2019 оны 08 дугаар сарын 2-ны өдөр нас барсан. Тэр хооронд гэрээсээ огт гараагүй. Манай аав эрүүл биетэй хүн байсан. 2019 оны 5 сард ямаа самнаж байхдаа гэдсэндээ эвэрхий болчих шиг боллоо гэж байсан. Гэхдээ тэрнээс хойш бие өвдлөө гэж огт яриагүй.М-с өөр хүнтэй маргалдаагүй. Тэр өдөр аав бага зэрэг архи уусан байсан. ...Шинжээч дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийнхаа дагуу тохирох хариуцлагыг тооцно байх, нас барсан хүний нэрийг өндөлзүүлээд гомдол санал гаргаад яахав гэж бодож байна. Нэгэнт хуулийнхаа дагуу тогтоогдсон байгаа болохоор хуулийнхаа дагуу хариуцлагаа хүлээх байлгүй дээ. Гэдэс рүүгээ өшиглүүлчихлээ гэж ирэхээсээ өмнө зүгээр байсан. Өшиглүүлчихлээ гэж ирснээс хойш хэвлий хавьд нь хавдаад хатуурчихсан байхаар нь эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Тухайн үедээ талийгаач аав маань би өөрөө явж болоод байгаагаас хойш эмнэлэг гээд яахав, гайгүй болох байлгүй гээд байсан юм. Бид нар аавыгаа үзүүлэхгүй гэхээр нь эмнэлэг гэж яваагүй юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43, 47-48-р хуудас/
Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 08 сарын 20-ны өдрийн 15 цагийн орчимд гэртээ байж байтал гадаа гудамжинд хүмүүс маргах шиг болохоор нь хашаанаасаа гарсан чинь манай баруун талын хамар хашааны үүдэнд Б.М нь талийгаач Б.Г-г гэдсэн тус газар нь өшиглөөд авсан. Б.Г надад хандан энэ залуу намайг гэрт хүргээд өг гэхээр нь хүргэж өгсөн чинь миний гэдсэн тус газар өшиглөөд авлаа. Би гэдсэндээ ивэрхийтэй хүн юм байгаа юм. Миний ивэрхий рүү өшиглөчихлөө гээд байсан. Би Б.М-д хандан настай хүн битгий зод, чиний аав шиг хүн гэж хэлсэн чинь Б.М талийгаач Г-н мотоциклийг асаагаад талийгаач Г-г араараа сундлаад хүргэнийд нь хүргэж өгөх гээд гудамж уруудаад явсан. Үүнээс хойш юу болсныг нь мэдэхгүй. Тухайн үед Б.М согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь анзаараагүй. ...Цэнхэр өнгийн хятад мотоцикль байсан, тухайн үед мотоциклийнх нь маркийг нь харж чадаагүй. Уг мотоциклийг талийгаач Б.Г гэгч байнга унадаг байсан. Тийм болохоор талийгаачийг эзэмшилийн мотоцикпь байгаа байх. Тухайн үед Б.М-г талийгаач Б.Г-г гадаа гудамжинд өшиглөж байхад хажууд нь ойр орчимд нь хүн байгаагүй. Талийгаач Б.Г Б.М-д өшиглүүлж байхдаа ах чинь ивэрхийтэй, чи ахынхаа ивэрхий рүү өшиглөчихлөө гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52- 53 хуудас/
Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Тэр хоёр хоорондоо маш ойрхон 40-50 орчим сантиметр орчим зайтай зогсож байсан. Намайг гэрээс гараад харахад талийгаач газар уначихсан эвэрхийгээ дараад доошоо хараад хэвтсэн байрлалтай байсан. Тэр үед Б.М нь гол нуруу хэсэг рүү нь 3 удаа лав өшиглөөд авч байсан. Би тэр үед нь очиж тэр хүнийг салгасан Тухайн үед талийгаач Г М-д хандаж эвэрхий рүү өшиглөчихлөө ш дээ гээд орилоод байхаар нь би очиж салгасан. Би урьд өгсөн мэдүүлэг дээрээ дутуу ярьсан байна. Намайг хашаанаас гараад очиход талийгаач газар уначихсан эвэрхий рүү өшигөлчихпөө гээд байсан. Тэгсэн чинь Б.М ар гол нуруу хэсэг рүү нь 3 удаа өшиглөөд авсан. Тэрийг нь л би андуураад гэдэс рүү нь өшиглөсөн гэж хэлсэн байна. Тухайн үедээ би М-г хорьж болиулсан. М өшиглөх үедээ манай муу ээжийг элэг барьлаа гэлүү дээ тиймэрхүү зүйл хэлээд л өшиглөөд байсан. Тэгэхээр нь би хөгшин настай хүнийг яах гэж ингэдэг юм гээд салгаж болиулсан. Тэр үед талийгаач эвэрхий рүү өшиглөчихлөө гээд эвхэрсэн байдалтай биеийн хажуу хэсгээрээ газар хэвтэж байсан. Тэр үедээ болиулсаны дараа талийгаач босож ирж чадахгүй эвхрээд хэвтээд байсан. Тэгээд би гэртээ орохоор явсан. Тэр үед М мотоциклийг нь асаагаад талийгаачийг аваад явсан. ... Миний энэ мэдүүлэг үнэн зөв, ар гол нуруу хэсэг рүү нь гурван удаа өшиглөж авснаас өөрөөр намайг харж байхад цохиж бариагүй, намайг гэрээс гараад очиход гэдэс рүү нь өшиглөөд унагачихсан байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/
Гэрч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай аав Б.Г манай хүргэн ах Д.Б-д амьдардаг юм. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хөдөө гэрээсээ хүүхдийн хичээлийн юмыг бэлдэх гээд эхнэртэйгээ сумын төвд ирээд хүргэн ахынхаар орсон чинь эгч өөдөөс аавыг Мл гэж хүн зодсон гэнэ, эвхрээд хэвтээд байх юм гэхээр нь ааваас М-н хаягийг заалгаад гэрт нь яваад очиход М-г цагдаа нар аваад явсан гэж ээж нь хэлсэн. Тэгэхээр нь цагдаа дээр очиход М цагдаатай хамт айлын гэр ачиж байхаар нь цагдаад наад хүн чинь манай аавыг зодсон байна гэж хэлээд М-г дагуулаад гэртээ очиход аав гудсан дээрээ хэвтэж байсан. Тэгэхээр нь энэ хүн мөн үү гэж ааваас асуусан чинь М-г мөн гэх шиг болсон, тэгээд удалгүй нас барсан. Тэгэхээр нь цагдаад мэдэгдсэн. ...Эгч л аавыг М гэдсэнд нь өшиглөсөн гэнэ гэж хэлсэн. Аавын биед ил харагдах шарх сорив харагдаагүй, гэдэс нь жаахан хавдартай хүрэн юм шиг байсан. Манай аав ямар нэгэн хүнтэй огт маргалдаагүй, зодоон цохион хийгээгүй, харин тухайн үед гэртээ ирэхдээ М-д өшиглүүлсэн гээд гэдсээ дарчихсан л орж ирсэн гэж эгч хэлсэн. Манай аав огт өвчин эмгэг гэдэггүй эрүүл биетэй хүн байсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 58-59 хуудас/
Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Манай хадам аав Б.Г нь өөрийн гэсэн гэр оронгүй, үр хүүхдээрээ л хонож өнжөөд л явж байдаг. ...08 сарын 20-ны өглөө ажилдаа явахад хадам хашааны хажуудаа унтаж байгаа харагдсан орой 21 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд хадам аав манай зүүн орны урдуур газаар дээлээ нөмөрчихсөн унтаж байсан. Эхнэр аав хүнд зодуулсан, гэдсэндээ өшиглүүлсэн гэнэ ярьж байсан. Би эмнэлэгт үзүүлэх үү гээд хадам ааваас асуусан чинь хэрэггүй чи ядарч ирсэн унт гэсэн. 21-ний өглөө 05 цаг гэж босоод гэрээс гарахад хадам унтаж байгаа харагдсан.Орой гэртээ ирэхэд хадам манайд газар хэвтэж байсан та зүгээр үү гэхэд зүгээр л гэсэн. Би 22-ны өглөө 06 цаг гээд гэрээс гарч ажилдаа явсан.Намайг явахад хадам сэрчихсэн байсан. Өдөр 13 цагийн үед манай 10 настай охин гүйж ирээд өвөө сонин болчихсон гэхлээр нь гэрт ирсэн чинь гэрийн зүүн орны урд хэвтэж байсан, гарыг нь барьсан чинь гар нь хүйтэн амьсгалахгүй нас барсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 хуудас/
Гэрч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манайд 13 цагийн үед байх цагийг нь сайн мэдэхгүй байна, Б.Г ганцаараа халамцуу орж ирсэн. Удалгүй Ч.А, Н.А нар орж ирээд даалуу тоглосон. Сүүлд Б.М орж ирсэн. 15 цагийн орчимд тоглоом тараад Б.Г, Б.М нар гараад явсан. Тэрнээс хойш таараагүй. Б.Г халамцуу байсан. Ухаанаа алдтал уудаггүй байсан. Б.Мыг архи уусан талаар мэдэхгүй байна. Манайд Б.Г 1 шил 0.5л-ийн Нутгийн буян нэртэй архи авчи ирээд бүгд хувааж уусан. Тэнд ямар нэгэн хэрүүл маргаан зодоон цохион болоогүй. Тэр хоёр гараад явснаас хойш юу болсныг мэдэхгүй, тааралдаагүй. Б.Г өмнө бие өвдлөө гэж ярьж байгаагүй, би хамт архи уудаг байсан. Тухайн үед биед нь ил харагдах шарх сорви байгаагүй, бие өвдлөө гээгүй. Даалуу тоглоод, инээгээд л сууж байгаад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63 хуудас/
Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 20-ны орой 20 цаг өнгөрч байсан байх. Харанхуй болсон байхад намайг гэртээ харихад ах Б.М халамцуу гэртээ байсан. Ээж Б өдөр хашаан дотор бие засах гээд явж байхад хашааны үүдэнд Б.Г-г Б.М мотоциклиос нь түлхээд байх шиг байсан гэж ярьж байсан. ...2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр сумын цагдаагаас Б.Г гэх хүнийг нас барсан гэж сонссон. Өөр бол мэдэх зүйл байхгүй. Манай ах Б.М 2018 оны 07 дугаар сард мотоциклиос унаад биедээ гэмтэл авсан тэрнээс болж 2 сар орчим эмнэлэгт хэвтээд баруун хөлөө хадуулсан. Зүүн мөрөндөө бас хадуулсан тийм болохоор баруун, хөл зүүн мөр нь хадаастай гэмтэлтэй мөн зүүн гарын дунд хуруу, ядам хуруу хоёр нь гэмтэлтэй тайруулж байсан. бие жаахан муутай хүн байгаа юм. хадаастай хөл нь одоо байнга өвддөг юм. ...Манай ахын зан байдал нь их өрөвчхөн, цайлган зантай, хааяа жаахан архи уудаг, гэхдээ хүнтэй маргалдаад байдаг хүн биш байгаа юм. Манай ээжтэй хамт Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг Цагаан дэрс гэх газар амьдардаг юм. манай ах ажилсаг, хүнд их тусархуу даруухан зантай, жаахан дуу муутай. Нэг гэртэй, өөр хөрөнгө байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 хуудас/
Гэрч Г.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 11 цаг 40 минутын үед миний гар утас руу 98378882 дугаараас Т залгаад манай аав Г-г 2 хоногийн өмнө М гэдэг гэдэг хүн зодсон гэнэ би тэр хүнтэй уулзах гэсэн юм, таныг аваад явсан гэж байна, хаана байна гэхээр нь би ажил дээрээ байнаа хүрээд ир гэсэн. Тэгээд Т надтай ирж уулзаад ахмадын өргөө рүү очиж М-тай уулзахаар явсан. Т над руу эргэж залгаад та ирэх болж байна уу, би М-тай уулзчихлаа гэхээр нь би өрөөндөө байна, та хоёр өрөөнд хүрээд ир гэсэн. Түвшинжаргал, М нарыг албан өрөөнд ирэхээр нь Т-д хандаж та аавыгаа наад залуутайгаа хамт яваад эмнэлэг орж биеийг нь үзүүлээдэх, би араас нь очьё гэж хэлээд явуулсан. Удалгүй залгаад би Т байнаа, аав татаад сонин болчихлоо, та хүрээд ир гэхээр нь гэрт очиход Б.Г гэх хүн нас барсан байдалтай хажууд нь охин Т болон талийгаачийг зодсон гэх М нар хоёр талд нь суучихсан гарнаас нь барьсан байдалтай сууж байсан. Тэр үед талийгаачийн охин Т, хүү Т нар нь аав энэ залууг хараад намайг зодсон залуу мөн байна гэж хэлсэн. Тэгээд бие нь муудаад таталт өгч байгаад нас барчихлаа гэж байсан. Энэ залуу гэж хэлээд М-г зааж байсан. Тэгээд хамар хашааны Б гэж эмэгтэйтэй уулзаж зодоон болсон гэх асуудлын талаар асуухад 2 хоногийн өмнө М нь Г гэх хүнийг хашааныхаа гадаа зодоод байгаа харагдаж байсан гэж ярьж байсан. Мөн талийгаачийн охин Т “манай аав 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирэхдээ аавыг нь Д-тай хамт цэрэгт байсан М гэж залуу гэдэс рүү өшиглөчихлөө, одоо гэдэс хэсгээр өвдөөд байна гэж байсан. Тэгээд гудас дэвсүүлээд газраар хэвтээд өгсөн. Аавыг эмнэлэгт үзүүл гэхэд тэгж байгаад гайгүй болох байх, яах юм гээд байсан. Өнөөдөр дүү маань хөдөөнөөс ирээд эмнэлэгт үзүүлэх гэж байтал нас барчихлаа. Аав маань хоёр өдөр огиулж бөөлжөөд байсан гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-73 хуудас/
Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Намайг очиход л Г гуай нас барчихсан байсан. ...Хоёр хоногийн өмнө хүнд зодуулсан гэсэн яриа гараад байсан. Охин нь надад тэр талаар хэлэхээр нь би тэгээд эмнэлэгт үзүүлэхгүй яасан юм бэ гэхэд аав өөрөө гайгүй болчихно гээд хэвтээд байсан болохоор үзүүлээгүй гэсэн зүйл ярьж байсан. Ямар ч байсан элэг дүрээ хавьдаа өшиглүүлсэн бололтой ёолоод хэвтээд байсан гэж ярьсан. Тэгэхээр нь ямарч байсан орж үзье гээд үзлэг хийхэд нас барсан байсан. Ил харагдахаар шарх сорви бол байгаагүй. Г гуай ер нь эмнэлэгт нэг их үзүүлээд байдаггүй хүн байсан. Гэдэс хэвлий хавьдаа гэмтэл бэртэл авсан гэж эмнэлгээр ирж байгаагүй. Би сумын эмнэлэгтээ 26 жил ажиллаж байна. Намайг ажиллаж байх үед Г гуай эмнэлэгээр харагдаж байгаагүй, хааяа нэг гудамжинд халамцуу явж байдаг. Г гуайг нас барсан болохыг мэдчихээд гэрээс нь гарч ирээд охинд нь хандаж хоёр хоногийн өмнө юм бол үзүүлэхгүй яав аа, хэнд нүдүүлсэн болохыг нь мэдсэн үү гэхэд Т гэж охин нь “энэ цагдаагийн машинд сууж байгаа хүн зодсон” гэсэн гэж байсан. Тэгээд машинд байгаа хүнийг нь харахад Б.М гэж манай сумын залуу байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75-р хуудас/,
Гэрч Н.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Б.Гтой хамгийн сүүлд манай сумын иргэн Д.Н-д 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр даалуу тоглож байхдаа таарсан. Тэрнээс хойш таараагүй. Тухайн үед намайг Н-д очиход Б.Г, А, Б.М, Н-н гэрийнхэн байсан. Даалуу тоглоод дуусаагүй байхад 13 цагийн үед байх Б.Г, Б.М нар гараад явсан. Явахдаа хаана очихоо хэлээгүй, ямар нэгэн юм яриагүй юм. Тухайн үед Б.Г цэнхэр өнгийн хуучин хятад мотоцикль унаж явсан. Тэрнээс хойш тэр хоёртой тааралдаагүй. Бид нарын тоглоом 16 цагийн үед тарсан тэгээд би гэртээ харьсан. Б.Г, Б.М нар халамцуу л байсан ба ухаана алдтал уудаггүй байсан. А 1 шил 0.5л-ийн Нутгийн буян нэртэй архи авч ирээд бүгд хувааж уусан. Тэнд ямар нэгэн хэрүүл маргаан зодоон цохион болоогүй. Тэр хоёр гараад явснаас хойш юу болсныг мэдэхгүй тааралдаагүй. Б.Г бол өмнө архи уудаг байсан ба Б.М-г бол сайн мэдэхгүй байна. Б.Г өмнө бие өвдлөө гэж ярьж байгаагүй. Тухайн үед биед нь ил харагдах шарх сорви байгаагүй, бие өвдлөө гээгүй. Даалуу тоглоод инээгээд л сууж байгаад явсан ба өөр янз бүрийн зүйл яриагүй тоглоомны талаар л ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-68 хуудас/,
Гэрч Ө.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би М-н авга дүү нь байгаа юм. Уг нь зан байдлын хувьд гайгүй хүн байгаа юм. Цэрэгт яваад ирснээсээ хойш архи уух гээд байдаг болсон. Бусдаар бол элдэв муу зуршил байхгүй, Сургуульд суугаагүй, бичиг үсэг мэдэхгүй, өрхийн орлого гэх зүйл байхгүй. Хөдөө айлаар мал маллаж явдаг хүн байгаа юм. Архи уусан үедээ айхтар авир гаргаад байхгүй хүн дээ. Гэртээ ээжтэйгээ хамт хоёулаа амьдардаг хүн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76 хуудас/,
Гэрч Ө.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би М-н авга эгч нь байгаа юм. Б.М нь гаж муу зантай хүн биш,бид нарын дунд архи уугаад байдаггүй байсан. Сүүлийн 2-3 жил дандаа айлын мал маллаж байгаа. Тэгээд л архи дарс уух гээд байдаг болсон юм болов уу. Гэртээ ээжтэйгээ хоёулаа амьдардаг, дооро нэг эмэгтэй дүүтэй, тэр нь тусдаа гарчихсан, эхнэр хүүхэдгүй, цэргийн алба Өмнөговь аймагт цэргийн алба хаасан. Цэргээс ирээд мал дээр байгаа. Өөрийн гэсэн мал хуй байхгүй, дөрвөн ханатай гэртэй, өөрийн гэсэн хашаа байшин бол байхгүй, унаа тэрэг байхгүй, биеийн эрүүл мэндийн хувьд өрөөсөн гар нь хадаатай, өрөөсөн хөлөө гэмтээгээд хөлдөө гэмтэлтэй, хуруу нь гэмтэлтэй, хуруугаа тайруулсан, мотоциклийн гинжид хуруугаа авахуулж байсан. Ээж нь 54 настай, эрүүл мэндийн хувьд даралт нь унаад хөдөөнөөс орж ирээд сумын төв дээр орж ирчихээд байгаа. Яг эрхэлсэн ажилгүй, өрхийн орлогын хувьд орлого гэх зүйл байхгүй, айл амьтны мал хуй харж амьдралаа залгуулдаг хүмүүс байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 95 дугаартай цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн:
шархнаас гэдэсний агууламж /баас/ гарна, зүүн хөл хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
тогтоох боломжгүй.Цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.Үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна.
4. Нас бараад 24 цаг орчим болж байгаа.
5. Гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна.
6. Амь хохирогчийн биед хэвлийд нь эвэрхий гэх өвчин эмгэг илрээгүй.
7. Амь хохирогч нь нарийн гэдэсний шархлаа өвчтэй байсан.тухайн шарх хүндэрч язарч цоорон агууламж нь хэвлийн хөндийд гоожсон байна. Өвчин үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй гэвч 6 сар буюу түүнээс дууш хугацаанд тухайн өвчнөөр өвчилсөн байх боломжтой. Өвчин хүндэрч цоорлын үе шатандаа байсан байх боломжтой.
8. Нарийн гэдэсний язарсан шархлаат эмгэгийн улмаас хэвлийн хөндийд агууламж нь асгаран хэвлийн гялтангийн хурц үрэвслийн улмаас нас баржээ.
9. Дээрх нарийн гэдэсний шархлаат эмгэг нь өвчний шалтгаантай байна.
10. Нарийн гэдэсний шархлаа өвчний улмаас нас барсан байна. Дээрх цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
11. Амь хохирогчийн цуснаас спиртийн агууламж илрээгүй байна.Шинжээч эмч *******” гэсэн дүгнэлт /хх-ийн 85-87 хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 399 дугаартай хавтаст хэргийн материалаар 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн:
ахлах дэслэгч *******гийн 2019.10.21-ний өдрийн 95 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3, 4, 6, 11-р хариулт үндэслэлтэй, бусад хариултууд үндэслэлгүй байна.
2. Б.Г-н биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задарсан шарх,
хэвлийн цус хуралт, шилбэний цус хуралт гэмтэл учирчээ.
3.5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4. Б.Г-н биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн
үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
6. Б.Г-н биед учирсан гэмтлүүд нь амьддаа үүсгэгдсэн байна.
7. Б.Г-н биед учирсан хэвлийн битүү гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
8.Цогцост хийсэн үзлэг, шинжилгээгээр нас бараад 24 цаг орчим болсон байна.
9. Б.Г-д хийсэн цогцосны шинжилгээгээр хэвлийн ивэрхий өвчин тогтоогдохгүй байна.
10. Б.Г-д үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
11.12. Б.Г нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задарсан шархны улмаас хэвлийн гялтангийн түгмэл үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ.
13. Б.Год учирсан шилбэний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
14.15. Б.Г нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Шинжээч эмч Б.У, Т.А, Б.Н” гэсэн дүгнэлт. /хх-ийн 95-99 хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 615 дугаартай хавтаст хэргийн материалаар 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн:
хариулт үндэслэлтэй, бусад хариултууд үндэслэлгүй байна.
хуралт, шилбэний цус хуралт гэмтэл учирчээ.
1-2 хоногийн өмнө үүссэн байна.
цохих, өшиглөх, үрэх үед үүснэ.
6. Дээрх гэмтлүүд нь амьдад нь үүссэн байна.
зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
8.Цогцост хийсэн үзлэг, шинжилгээгээр нас бараад 24 цаг орчим болсон байна.
9.Талийгаач нь хэвлийн ивэрхий өвчингүй байжээ.
10.Б.Год үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй.
11.12. Б.Г нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдлын улмаас
хэвлийн гялтангийн түгмэл бааст үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ.
13. Б.Год учирсан шилбэний цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
14.15. Б.Г нь нас барах үедээ согтолтгүй байжээ. Шинжээч эмч Ц.Г, Б.Ариунзул, Ө.С, Н.Т, Ч.Э” гэсэн дүгнэлт /хх-ийн 104-107 хуудас/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-8 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1926003570124 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 113 хуудас/,
Мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-18/,
Мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хувцас болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-26/,
Мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-27-30/,
Б.Г-н №0000223909-23 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 124 хуудас/,
Шүүгдэгч Б.М-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний хуулбар /хх-143/, Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 64, 65, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай албан бичгүүд /хх-ийн 127-128, 130/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-146/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч Б.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Талийгаач Б.Г нь түүний эрүүл мэндэд учирсан хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгмэл бааст үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 399 дугаартай “...Б.Г-н биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задарсан шарх, хэвлийн цус хуралт, шилбэний цус хуралт гэмтэл учирчээ. Б.Год хийсэн цогцосны шинжилгээгээр хэвлийн ивэрхий өвчин тогтоогдохгүй байна. Б.Г нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задарсан шархны улмаас хэвлийн гялтангийн түгмэл үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ.” гэсэн шинжээчийн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 615 дугаартай “...Талийгаачид хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, хэвлийн цус хуралт, шилбэний цус хуралт гэмтэл учирчээ.Талийгаач нь хэвлийн ивэрхий өвчингүй байжээ. Б.Г нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдлын улмаас хэвлийн гялтангийн түгмэл бааст үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ.” гэсэн шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын Ховд 7 дугаар багийн нутаг Арц-2 хорооллын 6 дугаар гудамжны 108 тоот хашааны үүдэнд Б.Г-н хэвлийн тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, хэвлийн цус хуралт, шилбэний цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд Б.Г нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдлын улмаас хэвлийн гялтангийн түгмэл бааст үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдалд орж 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нас барсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Тийн өгсөн “...Манай аав нас барахаасаа өмнө энэ хүнийг авч ирсэн. Нэг нь зодсон, нөгөөх нь зодуулсан гэж байсан. Нас барсан аавыгаа бодоод хохирол, төлбөр нэхэмжлэхгүй байгаа. Хуулийн дагуу шийдэх байх гэж бодож байна. Талийгаач 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн орчимд хүнд зодуулчихлаа гээд орж ирсэн. Хэвлий дээрээ дарчихаад ёолоод хэвтээд байсан. Б.М намайг мотоцикль дээрээс татаж унагаагаад зодчихлоо гэж байсан. Тэгээд хэвлийгээр өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бүр бие нь муудаад байхаар нь Б.Мын гэрийг заалгаж очоод цагдаад дуудлага өгсөн. Б.Мыг дагуулж ирээд таныг зодсон хүн мөн үү гэхэд мөн байна гэж хэлсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.”, шүүгдэгч Б.М-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Тийн “...Манай аав 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр сумынхаа М гэж хүнд гэдсэн тус газраа өшиглүүлсэн гэж гэртээ ирсэн. Гэдэс нь хавдартай юм шиг байсан. Би согтуу болохоор нь анзаараагүй. Тэрнээс хойш 2 хоногийн дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байгаад нас барсан /хх-47-48/,
Гэрч Д.Б-н “...Би 2019 оны 08 сарын 20-ны өдрийн 15 цагийн орчимд гэртээ байж байтал гадаа гудамжинд хүмүүс маргах шиг болохоор нь хашаанаасаа гарсан. Манай баруун талын хамар хашааны үүдэнд Б.М, талийгаач Б.Г 2 байсан. Тэр хоёр хоорондоо маш ойрхон 40-50 сантиметр орчим зайтай зогсож байсан. Тэр үед Б.М талийгаачийн гол нуруу хэсэг рүү нь 3 удаа лав өшиглөөд авч байсан. Би тэр үед нь очиж тэр хүнийг салгасан. Тухайн үед талийгаач Г М-д хандаж эвэрхий рүү өшиглөчихлөө ш дээ гээд орилоод байсан. Намайг хашаанаас гараад очиход талийгаач газар уначихсан эвэрхий рүү өшиглөчихпөө гээд байсан. Тэр үед талийгаач эвэрхий рүү өшиглөчихлөө гээд эвхэрсэн байдалтай биеийн хажуу хэсгээрээ газар хэвтэж байсан. Талийгаач босож ирж чадахгүй эвхрээд хэвтээд байсан. Тэр үед М мотоциклийг нь асаагаад талийгаачийг аваад явсан.” /хх-52-55/,
Гэрч Г.Т-н “...2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хөдөө гэрээсээ хүүхдийн хичээлийн юмыг бэлдэх гээд эхнэртэйгээ сумын төвд ирээд хүргэн ахынхаар орсон чинь эгч өөдөөс аавыг М гэж хүн зодсон гэнэ, эвхрээд хэвтээд байх юм гэсэн. ...М цагдаатай хамт айлын гэр ачиж байхаар нь цагдаад наад хүн чинь манай аавыг зодсон байна гэж хэлээд Мыг дагуулаад гэртээ очиход аав гудсан дээрээ хэвтэж байсан. Тэгэхээр нь энэ хүн мөн үү гэж ааваас асуусан чинь М-г мөн гэх шиг болсон, тэгээд удалгүй нас барсан. ...Эгч л аавыг М гэдсэнд нь өшиглөсөн гэнэ гэж хэлсэн. Аавын биед ил харагдах шарх сорви харагдаагүй, гэдэс нь жаахан хавдартай хүрэн юм шиг байсан” /хх-58-59/,
Гэрч Д.Б-н “...2019 оны 08 дугаар сарын 20-ны өглөө ажилдаа явахад хадам хашааны хажууд унтаж байгаа харагдсан. Орой 21 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд хадам аав манай зүүн орны урдуур газаар дээлээ нөмөрчихсөн унтаж байсан. Эхнэр аав хүнд зодуулсан, гэдсэндээ өшиглүүлсэн гэнэ ярьж байсан. ... Би 22-ны өглөө 06 цаг гээд гэрээс гарч ажилдаа явсан.Намайг явахад хадам сэрчихсэн байсан. Өдөр 13 цагийн үед манай 10 настай охин гүйж ирээд өвөө сонин болчихсон гэхлээр нь гэрт ирсэн чинь гэрийн зүүн орны урд хэвтэж байсан, гарыг нь барьсан чинь гар нь хүйтэн амьсгалахгүй нас барсан байсан.” /6-61/,
Гэрч Д.Н-н “....2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр манайд 13 цагийн үед байх Б.Г ганцаараа халамцуу орж ирсэн. Удалгүй Ч.А, Н.А нар орж ирээд даалуу тоглосон. Сүүлд Б.М орж ирсэн. 15 цагийн орчимд тоглоом тараад Б.Г, Б.М нар гараад явсан. ...Манайд Б.Г 1 шил 0.5л-ийн Нутгийн буян нэртэй архи авчи ирээд бүгд хувааж уусан. Тэнд ямар нэгэн хэрүүл маргаан зодоон цохион болоогүй. Тэр хоёр гараад явснаас хойш юу болсныг мэдэхгүй, тааралдаагүй. Тухайн үед биед нь ил харагдах шарх сорви байгаагүй, бие өвдлөө гээгүй. Даалуу тоглоод, инээгээд л сууж байгаад явсан.” /хх-63/
Гэрч Г.Ч-н “....2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 11 цаг 40 минутын үед миний гар утас руу 98378882 дугаараас Т залгаад манай аав Г-г 2 хоногийн өмнө М гэдэг гэдэг хүн зодсон гэнэ, би тэр хүнтэй уулзах гэсэн юм гэж ярьсан. ...Т-г та аавыгаа наад залуутайгаа хамт яваад эмнэлэг орж биеийг нь үзүүлээдэх, би араас нь очьё гэж хэлээд явуулсан. Удалгүй залгаад би Т байнаа, аав татаад сонин болчихлоо, та хүрээд ир гэхээр нь гэрт очиход Б.Г гэх хүн нас барсан байдалтай хажууд нь охин Т болон талийгаачийг зодсон гэх М нар хоёр талд нь суучихсан гарнаас нь барьсан байдалтай сууж байсан. Тэр үед талийгаачийн охин Т, хүү Түвшинжаргал нар аав энэ залууг хараад намайг зодсон залуу мөн байна гэж хэлсэн. Тэгээд бие нь муудаад таталт өгч байгаад нас барчихлаа гэж байсан. Энэ залуу гэж хэлээд М-г зааж байсан. ...Хамар хашааны Б гэж эмэгтэйтэй уулзаж зодоон болсон гэх асуудлын талаар асуухад 2 хоногийн өмнө М нь Г гэх хүнийг хашааныхаа гадаа зодоод байгаа харагдаж байсан гэж ярьж байсан. Мөн талийгаачийн охин Т “манай аав 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэртээ ирэхдээ аавыг нь Д-тай хамт цэрэгт байсан М гэж залуу гэдэс рүү өшиглөчихлөө, одоо гэдэс хэсгээр өвдөөд байна” гэж байсан. Өнөөдөр дүү маань хөдөөнөөс ирээд эмнэлэгт үзүүлэх гэж байтал нас барчихлаа. Аав маань хоёр өдөр огиулж бөөлжөөд байсан гэж ярьж байсан.” /хх-72-73/,
Гэрч Д.О-н “...Намайг очиход л Г гуай нас барчихсан байсан. ...Хоёр хоногийн өмнө хүнд зодуулсан гэсэн яриа гараад байсан. Охин нь надад тэр талаар хэлэхээр нь би тэгээд эмнэлэгт үзүүлэхгүй яасан юм бэ гэхэд аав өөрөө гайгүй болчихно гээд хэвтээд байсан болохоор үзүүлээгүй гэсэн зүйл ярьж байсан. Ямар ч байсан элэг дүрээ хавьдаа өшиглүүлсэн бололтой ёолоод хэвтээд байсан гэж ярьсан. Тэгэхээр нь ямар ч байсан орж үзье гээд үзлэг хийхэд нас барсан байсан. Ил харагдахаар шарх сорви бол байгаагүй.” /хх-74-75/,
Гэрч Н.Алтантөрийн “...Би Б.Гтой хамгийн сүүлд манай сумын иргэн Д.Наранбаатарынд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр даалуу тоглож байхдаа таарсан. Тухайн үед намайг Наранбаатарынд очиход Б.Г, Алтантөр, Б.М, Наранбаатарын гэрийнхэн байсан. Даалуу тоглоод дуусаагүй байхад 13 цагийн үед байх Б.Г, Б.М нар гараад явсан. ...Тухайн үед биед нь ил харагдах шарх сорви байгаагүй, бие өвдлөө гээгүй. Даалуу тоглоод инээгээд л сууж байгаад явсан ба өөр янз бүрийн зүйл яриагүй, тоглоомны талаар л ярьж байсан” /хх-66-68/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 399 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хавтаст хэргийн материалаар шүүх эмнэлгийн шинжилгээ хийж гаргасан “...Б.Г-н биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задарсан шарх, хэвлийн цус хуралт, шилбэний цус хуралт гэмтэл учирчээ. ...Б.Г-н биед учирсан хэвлийн битүү гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Б.Г нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задарсан шархны улмаас хэвлийн гялтангийн түгмэл үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-95-99/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 615 дугаартай хавтаст хэргийн материалаар шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан “1. Талийгаачид хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, хэвлийн цус хуралт, шилбэний цус хуралт гэмтэл учирчээ. ...Нарийн гэдэсний урагдал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Б.Г нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдлын улмаас хэвлийн гялтангийн түгмэл бааст үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ“ гэсэн дүгнэлт /хх-104-107/,
Мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-18/,
Мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хувцас болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-26/,
Мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-27-30/,
Б.Г-н №0000223909-23 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 124/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1926003570124 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-113/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзэв.
Өвөрхангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэрэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан санаа зорилго, мөн учирсан хүнд гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч хохирогч нь нас барсан зэргээр хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгагдана.
Шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Г-н хэвлийн тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, хэвлийн цус хуралт, шилбэний цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд Б.Г нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдлын улмаас хэвлийн гялтангийн түгмэл бааст үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдалд орсны улмаас нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 399 дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй, 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 615 дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтүүдээр тогтоогдсон, үхлийн шалтгаан болон гэмтэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Тийн өгсөн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, хуульд заасан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 22 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 22 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгорын шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй хэдий ч түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж хуульчилсан бөгөөд үүнийг заавал хэрэглэхийг шүүхэд үүрэг болгоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс 14 дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийнх ууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн Б.М-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч ******* овгийн Б.М-г 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-н цагдан хоригдсон 22 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс 14 дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.