| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2020/00111/э |
| Дугаар | 2020/ШЗТ/104 |
| Огноо | 2020-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЗТ/104
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,
Улсын яллагч Г.Цолмонгэрэл,
Хохирогч *******,
Шинжээч Э.Хүрэлсүх,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овгийн *******гийн *******д холбогдох 2026000000127 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овгийн *******гийн *******.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг “” хүнсний дэлгүүрийн гадна хохирогч *******г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух хэсэгт зулгаралт, баруун гарын бугалга, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. *******г жирэмсэн гэдгийг мэдээгүй.” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би Улаанбаатар хотоос ирээд удаагүй хяналтанд орох гээд байж байсан. Манай аав дэлгүүр ажиллуулдаг юм. Тэгээд дэлгүүртээ хүн зогсоосон байсан. Хэдэн сар мөнгө төгрөг өгөөгүй, өмнө нь очоод зодуулчихаад ирсэн гэж хэлж байсан. Тэгээд аав, эгч, дүү бид нар дэлгүүрт очсон. Бид нар очоод байж байтал ******* нөхөртэйгөө хамт ирсэн. Нөхөр нь машинаасаа бууж ирээд аптёрка бариад дэлгүүрийн дээд талын дээврийг хуулна гээд байсан. ******* нь дэлгүүр яах гэж онгойлгосон юм гээд орилоод уурлаад байсан. Над руу дайраад байхаар нь би урдаас нь хоёр гараараа түлхсэн. Тэгээд намайг шууд үсдээд авсан. Үснээс зуураад доош нь дараад тавихгүй байсан. Зууралдаж байх хооронд бид 2 газар унасан. Унахдаа би *******гийн дээрээс нь дараад унасан. Тэгсэн ******* миний гэдэс рүү 2-3 удаа тийрсэн. Аав, эгч 2 наад хүүхэд чинь жирэмсэн гэж хэлсэн. Тэгээд нөхөр нь дээвэр дээрээс бууж ирээд эхнэрээ аваад явсан. Би 1 сар гарантай жирэмсэн байсан. Миний жирэмсэн болохыг ******* мэдээгүй. Хохиролд 320000 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Шинжээч Э.Хүрэлсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Үзүүлэгч *******гийн биед тархи доргилт, толгойн зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух хэсэгт зулгаралт, баруун гарын бугалга, зүүн гарын бугалга, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилтын шинж нь нүдны алимны чичирхийлэлт, биеийн ерөнхий тэнцвэр алдалт, дагзны булчингийн хөшингө илрэх гэсэн үндсэн шинж тэмдгүүд тогтоогдож байсан. Биеийн бодит үзлэгээр зөөлөн эдийн няцралт үүссэн байсан. Тийм учраас тархинд хүч үйлчилсэн гэж үзсэн. Зөөлөн эдийн няцрал гэмтэл нь зулгаах, мохоо зүйлээр цохих, мөргөж унах гэх хүчин зүйлүүдээр үүсэх боломжтой” гэв.
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр манай аав ******* намайг “” дэлгүүр дээр хүрээд ир тооллого хийнэ гэсэн. Тэгээд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн “” хүнсний дэлгүүрт эгчийн хамт очиход манай аав *******, дүү Г. нар байсан. Бид нарыг очиход аав дэлгүүрээ онгойлгосон байсан. Тэгээд аав ажиллуулж байсан хүн 3-4 сар тооцоо хийгээгүй гэсэн. Тэгсэн нэг их удалгүй гадаа машин ирээд зогсохоор нь бид нар гартал машин дотроос эгч, ах 2 бууж ирээд бид нарыг байхгүйд дэлгүүр онгойлголоо гээд хэрүүл хийсэн. Тэр хооронд нөхөр нь бололтой нэг ах шууд л бахь, аптёрка 2 бариад дэлгүүрийн дээвэр дээр гарсан. Тэгээд эхнэр нь болох ******* нь “зөвшөөрөлгүй хамт байхдаа онгойлгосонгүй, би тооллого хийхгүй” гээд хэл амаар доромжлоод намайг барьж аваад доош нь дарсан. Аав намайг салгах гээд татсан. Тэгээд аавыг салгах хооронд би *******той давхралдаад унасан. ******* миний доороос гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Аав, эгч 2 наадах чинь жирэмсэн хүүхэд гэж хэлээд салгасан. Тэр хооронд нөхөр нь дээвэр дээрээс над руу аптёрка шидсэн л гэсэн. Түүнийг би мэдээгүй. Нөхөр нь бууж ирээд эхнэрийгээ аваад машиндаа суулгаад явсных нь дараа би харахад миний нүүр, гар хэсэгт самардчихсан байсан. Хоорондоо ноцолдож байхдаа л самардсан байх гэж бодож байна. Миний үснээс зулгаасан, давхраараа газар унасан, гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд сүүлд нь харахад миний нүүр, гарны хэсэгт самардсан байсан. Зодуулсны улмаас урагт өөрчлөлт гарсан зүйл байхгүй. Би *******г зодож цохиогүй. Гомдолтой байна. Би өөрийн эмчилгээнд гарсан зардлыг нэхэмжилнэ. Одоогоор надад гаргаж өгөх хохирлын баримт байхгүй. Прокурор, шүүхийн шатанд хохирлын баримт гаргаж өгнө.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн орчимд манай аав ******* “” хүнсний дэлгүүр дээр хүрээд ир, бараа тоолох гэсэн юм гэж хэлсэн. Бид нарыг дэлгүүрт байхад гадаа машинтай хүн ирсэн. Тухайн машин дотроос эхнэр, нөхөр бололтой 2 хүн гарч ирсэн. Тэгээд дэлгүүр дотор байсан хүмүүс бүгд дэлгүүрийн гадаа гарсан. ...Б.Сугаржав гэх ах дэлгүүрийн дээвэр дээр гарсан зогсож байхад манай эгч ******* ******* гэх хүнтэй маргалдаж ******* эгчийг ******* гэх хүн үсдээд авчихсан зогсож байсан. Тэгэхээр нь очоод салгах гээд дийлдэхгүй болохоор нь холдчихсон. Тэгсэн *******гийн нөхөр Б.Сугаржав нь дэлгүүрийн дээвэр дээр зогсож байгаад ******* эгч рүү барьж байсан аптёркаа шидсэн. Тухайн шидсэн аптёрк нь ******* эгчийн шилэн хүзүүн дээр нь унасан. Тэгээд Б.Сугаржав гэх хүн дээвэр дээрээс бууж ирээд салгаад хэсэг хэрүүлж байгаад Б.Сугаржав, ******* нар явсан. ******* эгчийн цээж, гар хэсгийг нь ******* маажсан байсан. Гэдэс хэсэг рүү нь өшиглөсөн. Мөн үснээс нь зуураад байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/,
Гэрч Б.Сугаржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчимд ******* ах дэлгүүр дээр хүрээд ир, бараагаа тоольё гэсэн. Тэгээд би эхнэр *******гийн хамт очиход эхнэр бид хоёрын түгжээд явсан дэлгүүрийг онгойлгоод дотор нь орчихсон ******* ах, 2 охин, 1 хүү, нэг танихгүй эмэгтэйтэй хамт зогсож байсан. Тэгээд эхнэр бид 2 ороод “яагаад онгойлгоод орчихсон юм бэ, бид 2 бараагаа тоолж хүлээж авсан юм чинь буцааж тоолж хүлээлгэх юм байгаа биз дээ” гэсэн чинь ******* ах би өөрийнхөө юмыг мэдэж байна. Хурдан бараагаа тоолж тооцоогоо хий гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ бараанаас чинь дутах юм бол та хариуцах юм уу, бид 2 хариуцах юм уу гэсэн чинь өөрөөс загнаад хашгичаад гуйлгачин гэх мэтээр дуудаад байсан. Тэгээд эхнэр бид 2 оёдлын машин үлдээсэн байсныгаа асуухад хойш нь хийгээд цоожилчихсон, тооцоогоо хийсний дараа өгнө барьцаалж байгаа юм гэсэн. Би эхнэрийн хамт гарч ирээд дэлгүүрийн дээд талаас туузан гэрлээ авах гээд дээшээ гараад эхнэр намайг өргөж өгчихөөд доор үлдсэн. Тэгсэн хүмүүс хашгичаад байхаар нь хартал манай эхнэр ******* гэх ******* ахын охинтой үсдэлцчихсэн байсан. Би ******* ахад хандаж наад хоёрыгоо болиулаач гэхэд хараад зогсоод байсан. Манай эхнэрийг газар унаад мөлхөж байхад ******* нь үсдээд хөл рүү нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би дээвэр дээрээс бууж ирээд эхнэрийгээ салгаж аваад машиндаа суулгаад хаалгаа түгжсэн. ...*******, ******* хоёр биенээ үснээс нь зулгаагаад дараад байсан. Тэгээд манай эхнэр газар унасан. Тэр үед нь ******* өшиглөөд байсан. Манай эхнэр миний харсанаар *******г зодож цохьсон зүйл байхгүй. Харин *******д зодуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 хуудас/,
Гэрч Г.Цэрэнхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бараагаа тоолж хүлээж авах гэж байгаа гээд би төрсөн дүү *******, аав ******* нарын хамт очиж дэлгүүрээ онгойлгочихоод тооллого хийе гэж *******, Б.Сугаржав нарыг дуудсан. Тэгсэн Д.Сүрэнхорлор, Б.Сугаржав нар ирээд дэлгүүр онгойлгочихсон байна, онгойлгочихсон дэлгүүрт би тооллого хийхгүй гээд байсан. Тэгсэн аав ******* “чи юу яриад байгаа юм, хүний юм онгойлгосон юм уу, өөрийнхөө юмыг онгойлгосон гэсэн чинь ******* нь манай аав *******ыг мөр хэсэгт нь алгадсан. Тэгсэн манай дүү ******* уурлаад *******той хэрүүл хийсэн. Тэгээд бие биенээ үсдэж аваад ******* нь манай дүүгийн гэдэс рүү нь өшиглөөд газар унагачихсан. Тэр үед дээвэр дээр байсан Б.Сугаржав барьж байсан аптёрка шидээд *******гийн шилэн хүзүү хэсэгт цохьсон. Тэгээд дээвэр дээрээс бууж ирээд эхнэрийгээ машиндаа суулгаад явсан. ******* манай аавын мөр рүү цохиод авахаар нь л манай дүү ******* өмнө нь ч гэсэн зодсон байсан, чи ер нь юу юм гээд л барилцаад авсан. Тухайн үед *******гийн хүзүү нь улайсан үс нь унасан байсан. ******* 1 сар гарантай жирэмсэн байсан учир тонус өгөөд эмнэлгээр явж үзүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 хуудас/,
Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******, Б.Сугаржав нар 2020 оны 01 дүгээр сараас эхлэн миний эзэмшлийн “” нэртэй хүнсний дэлгүүрийн худалдагчаар ажиллаж эхэлсэн. Анх сар болгон тооцоогоо нийлж байхаар аман гэрээ хийсэн байсан. Манай охин Г.Цэрэнханд *******, Б.Сугаржав нар дэлгүүрийн тооцоо хийхгүй байна гэсэн. Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Б.Сугаржав, ******* нарыг дуудсан чинь ирээд л Б.Сугаржав нь шууд л дэлгүүрийн дээвэр дээр гараад явсан. Юу хийх гээд байгааг нь би ойлгоогүй. Харин эхнэр ******* нь манай бага охин *******тай муудалцаж хэрэлдэж байгаад ******* *******г түлхсэн чинь нэг гараараа үснээс нь зуураад нөгөө гараараа *******г самардаж ураад л байсан. Би салгах гэсэн салахгүй байсан. Тэгсэн Б.Сугаржав нь барьж байсан аптёркаа манай охин ******* руу шидсэн. Манай охины хүзүү орчимд нь цохиж байгаа харагдсан. Би салгах гэж байгаад хамт унасан. Мөн манай охин газар хамт унасан чинь ******* нь манай охин *******гийн гэдэс хэвлий орчим руу нь өшиглөөд байгаа харагдсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 хуудас/,
Гэрч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тэр талаар нь мэдэхгүй байна. Намайг аймгийн төвд Б.Сугаржавын байсан гэх дэлгүүрийн залгаа өөрсдийнх нь амьдардаг гэр дотор нь байхад гаднаас хүн орж ирээд хэрүүл хийгээд байх шиг л байсан. Би өөрсдөө учраа олно биз гэж бодоод гараад явсан. Юуны талаар хэрүүл хийж байсан талаар нь мэдэхгүй байна. ******* нь Арвайхээр сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургалтын төвийн оёдлын ангид суралцаж төгссөн. Оёдолчин мэргэжилтэй. Одоо Арвайхээр суманд нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. ******* нь хүнтэй нэг их хэрүүл маргаан хийгээд байдаггүй гайгүй л зан ааштай, хүмүүжил сайтай хүүхэд. ******* нь хашаа, 5 ханатай гэртэй, 1 машинтай өөр эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй. Мөрөөрөө л амьдрах гээд зүтгэж яваа хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,
Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* нь сайхан ааш зантай, хүнтэй хэрэлдэж муудалцаад байдаггүй, даруухан л зантай хүүхэн байгаа юм. Нийлж найзалдаг найз нөхдийнх нь талаар би мэдэхгүй. ******* нь оёдолчин мэргэжилтэй, тусгай дунд боловсролтой, одоогоор гэрээрээ оёдолчин хийж байгаа байх. Цагаан сарын үеэр уулзахад дэлгүүр ажиллуулж байгаа гэж ярьж байсан. ******* нь хашаа, 5 ханатай гэрт, 1 машинтай өөр эд хөрөнгө байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-38 хуудас/,
Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*******гийн биед үүссэн тархи доргилт, толгойн зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух хэсэгт зулгаралт, баруун гарын бугалга, зүүн гарын бугалга, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэдэн удаагийн үйлчлэл гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй. Толгойн хэсэгт үүссэн хаван хавдар бүхий зөөлөн эдийн няцрал гэмтэл нь жигд тогтоцтой хаван хавдар буюу зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Энэ нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо хүчин зүйл гэдэгт зулгаах, цохих, мөргөх, мөргөлдөх, цохилдох гэх мэт үйлчлэлийн улмаас үүсч болно. Уг гэмтлийн аль нэг хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдоогүй байдал нь уг гэмтэл нь үсийг зулгаах үед үүссэн гэмтэл байх боломжтой. Үзүүлэгч *******гийн биед үүссэн зулай хэсгийн гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу үсийг зулгаах үед үүссэн гэмтэл. Харин *******гийн дагз, шилэн хүзүү хэсэгт ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Аптёрка нь өөр гэмтээгч хүчин зүйл мөн боловч үзүүлэгч *******гийн биед аптёркийн үзүүр эсвэл ар хатуу хэсгээр үйлчилснийг үгүйсгэхгүй боловч гэмтээгч хүчин зүйлийн хэлбэрийг агуулсан гэмтэл тогтоогдоогүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/,
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр манай нөхрийн утас руу Цэрэндэжид эгч залгаад дэлгүүр дээр ******* ах чинь байна, та хоёрыг ирээд бараагаа тоол гэж байна гэхээр нь очтол ******* ах 1 хүү, 2 охинтойгоо, бас танихгүй нэг эгчтэй дэлгүүр дотор орчихсон зогсож байсан. Миний оёдлын машин байсан газраа байхгүй болохоор нь би яагаад дэлгүүрийн цоожийг сольсон юм, энэ барааг хүлээлгэж өгөөгүй байхад та нар яагаад орсон юм гэсэн чинь ******* ах би өөрийнхөө юмыг өөрөө мэдэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* ахын өмнөөс нь бараагаа хүлээлгэж өгөөгүй байхад чинь гэсэн чинь ******* гэх охин нь “чи миний аавын өмнөөс хэрэлддэг хэн бэ” гээд миний цээж хэсэг рүү гараараа түлхсэн. Тэгээд ойлголцохгүй юм байна гээд нөхөртөө хандаж дэлгүүр дээрээ гараад туузан гэрлээ авчих гээд би нөхрийгөө хөлдөж өргөөд дэлгүүр дээр гаргаад байж байтал ******* гэх охин нь ирээд миний араас үсдсэн. Би зөрүүлээд *******гийн үснээс нь бариад салгах гэж байсан чинь ******* ах ирээд миний хоолойноос боож газар унагасан. Намайг газар унасан үед ******* ирээд миний зүүн хөлийн гуя хэсэгт өшиглөсөн. Тэгээд би босох гэтэл ******* дахиад намайг 2 гараараа түлхээд унагасан. Тэгсэн ******* гэх охин нь намайг үсдэж байгаад газар чирсэн. Тэр үед манай нөхөр дэлгүүрийн дээвэр дээрээс бууж ирээд намайг *******гаас салгасан. Миний биед гэмтэл бэртэл байхгүй. Би *******г үсдсэн түүнээс өөрөөр гар хүрсэн зүйл байхгүй. Намайг ******* ах хорьчихоод хөдөлгөхгүй байсан. Би 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №218 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хүний биед халдаж гэмтэл учруулаагүй байж яллагдагч болчихсон байгааг гайхаж л байна. Гэхдээ ******* гэх хүний биед халдаж үсдсэн нь үнэн. Намайг эхлээд үсдэхээр нь би зөрүүлээд үсдсэн юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 94-95 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №218 дугаартай шинжээчийн:
1.Үзүүлэгч *******гийн биед тархи доргилт, толгойн зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух хэсэгт зулгаралт, баруун гарын бугалга, зүүн гарын бугалга, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 13 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №217 дугаартай шинжээчийн:
1.Үзүүлэгч Д.Ганбаатарын биед зүүн мөр хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 18 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №240 дугаартай шинжээчийн:
1.Үзүүлэгч *******гийн биед хүзүү хоолойд сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 45 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №246 дугаартай шинжээчийн:
1.Үзүүлэгч Б.Сугаржавын биед дээд уруулын баруун сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 49 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2026000000127 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 1 хуудас/,
Хохирогч *******гийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын баримтууд,
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-86/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №82 дугаартай тодорхойлолт /хх-85/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83/, охин С.Үржинлхамын №0000604384 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-86/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн 22 дугаар гудамжны 02 тоотод үйл ажиллагаа явуулдаг “” хүнсний дэлгүүрийн гадна хохирогч *******г зодсоны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт, толгойн зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух хэсэгт зулгаралт, баруун гарын бугалга, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******гийн өгсөн “...Бид нар дэлгүүр дээр очоод байж байтал ******* нөхөртэйгөө хамт ирсэн. ******* нь дэлгүүр яах гэж онгойлгосон юм гээд орилоод уурлаад байсан. Над руу дайраад байхаар нь би урдаас нь хоёр гараараа түлхсэн. Тэгээд намайг шууд үсдээд, үснээс зуураад доош нь дараад тавихгүй байсан. Зууралдаж байх хооронд бид 2 газар унасан. Унахдаа би *******гийн дээрээс нь дараад унасан. Тэгсэн ******* миний гэдэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Аав, эгч 2 наад хүүхэд чинь жирэмсэн гэж хэлсэн. Тэгээд нөхөр нь дээвэр дээрээс бууж ирээд эхнэрээ аваад явсан”,
Шинжээч Э.Хүрэлсүхийн өгсөн “...Үзүүлэгч *******гийн биед тархи доргилт, толгойн зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух хэсэгт зулгаралт, баруун гарын бугалга, зүүн гарын бугалга, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилтын шинж нь нүдны алимны чичирхийлэлт, биеийн ерөнхий тэнцвэр алдалт, дагзны булчингын хөшинг илрэх гэсэн үндсэн шинж тэмдэгүүд тогтоогдож байсан. Биеийн бодит үзлэгээр зөөлөн эдийн няцралт үүссэн байсан. Тийм учраас тархинд хүч үйлчилсэн гэж үзсэн. Зөөлөн эдийн няцрал гэмтэл нь зулгаах, мохоо зүйлээр цохих, мөргөж унах гэх хүчин зүйлүүдээр үүсэх боломжтой гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж, хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******гийн “...2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр манай аав ******* намайг “” дэлгүүр дээр хүрээд ир тооллого хийнэ гэсэн. Тэгээд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн “” хүнсний дэлгүүрт эгчийн хамт очсон. ...******* нь хэл амаар доромжлоод намайг барьж аваад доош нь дарсан. Тэгээд аавыг салгах хооронд би *******той давхралдаад унасан. ******* миний доороос гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгсэн аав, эгч 2 наадах чинь жирэмсэн хүүхэд хөөе гэж хэлээд салгасан. Миний нүүр, гар хэсэгт самардчихсан байсан. Миний үснээс зулгааж давхраараа газар унасан, гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/,
Насанд хүрээгүй гэрч Г.гийн “...2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн орчимд манай аав ******* “” хүнсний дэлгүүр дээр хүрээд ир бараа тоолох гэсэн юм гэж хэлсэн. Бид нарыг дэлгүүрт байхад гадаа машинтай хүн ирсэн чинь тухайн машин дотроос эхнэр, нөхөр бололтой 2 хүн гарч ирсэн. Тэгээд дэлгүүр дотор байсан хүмүүс бүгд дэлгүүрийн гадаа гарсан. ...Манай эгч ******* ******* гэх хүнтэй маргалдаж ******* эгчийг ******* гэх хүн үсдээд авчихсан зогсож байсан. ******* нь ******* эгчийн цээж, гар хэсгийг нь маажсан байсан. Гэдэс хэсэг рүү нь өшиглөсөн. Мөн үснээс нь зуураад байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/,
Гэрч Б.Сугаржавын “...2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн орчимд ******* ах дэлгүүр дээр хүрээд ир бараагаа тоольё гэсэн. Тэгээд би эхнэр *******гийн хамт очиход эхнэр бид хоёрын түгжээд явсан дэлгүүрийг онгойлгоод дотор нь орчихсон ******* ах, 2 охин, 1 хүү, нэг танихгүй эмэгтэйтэй хамт зогсож байсан. Тэгээд эхнэр бид 2 ороод “яагаад онгойлгоод орчихсон юм бэ” бид 2 бараагаа тоолж хүлээж авсан юм чинь буцааж тоолж хүлээлгэх юм байгаа биз дээ гэсэн чинь ******* ах би өөрийнхөө юмыг мэдэж байна гэсэн. Би эхнэрийн хамт гарч ирээд дэлгүүрийн дээд талаас туузан гэрлээ авах гээд дээшээ гарсан. Хүмүүс хашгичаад байхаар нь хартал манай эхнэр ******* гэх ******* ахын охинтой үсдэлцчихсэн байсан. Манай эхнэр *******г зодоогүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 /,
Гэрч Г.Цэрэнхандын “...2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бараагаа тоолж хүлээж авах гэж байгаа гээд би төрсөн дүү *******, аав ******* нарын хамт очиж дэлгүүрээ онгойлогчихоод тооллого хийе гэж *******, Б.Сугаржав нарыг дуудсан. Тэгсэн Д.Сүрэнхорлор, Б.Сугаржав нар ирээд дэлгүүр онгойлгочихсон байна онгойлгочихсон дэлгүүрт би тооллого хийхгүй гээд байсан. ...******* нь манай аав *******ын мөр хэсэгт нь алгадсан чинь манай дүү ******* уурлаад *******той хэрүүл хийсэн. Тэгээд бие биенээ үсдэж аваад ******* нь манай дүүгийн гэдэс рүү нь өшиглөөд газар унагачихсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 /,
Гэрч *******ын “...2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Б.Сугаржав, ******* нарыг дуудсан чинь хүрээд ирсэн. ******* нь манай бага охин *******тай муудалцаж хэрэлдэж байгаад ******* *******г түлхсэн чинь нэг гараараа үснээс нь зуураад нөгөө гараараа *******г самардаж ураад байсан. Манай охин газар хамт унасан чинь ******* нь манай охин *******гийн гэдэс хэвлий орчим руу нь өшиглөөд байгаа харагдсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/,
Шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “... *******гийн биед үүссэн тархи доргилт, толгойн зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух хэсэгт зулгаралт, баруун гарын бугалга, зүүн гарын бугалга, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэдэн удаагийн үйлчлэл гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй. Толгойн хэсэгт үүссэн хаван хавдар бүхий зөөлөн эдийн няцрал гэмтэл нь жигд тогтоцтой хаван хавдар буюу зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Энэ нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо хүчин зүйл гэдэгт зулгаах, цохих, мөргөх, мөргөлдөх, цохилдох гэх мэт үйлчлэлийн улмаас үүсч болно. Уг гэмтлийн аль нэг хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдоогүй байдал нь уг гэмтэл нь үсийг зулгаах үед үүссэн гэмтэл байх боломжтой. Үзүүлэгч *******гийн биед үүссэн зулай хэсгийн гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу үсийг зулгаах үед үүссэн гэмтэл.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/,
Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 94-95 /,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №218 дугаартай шинжээчийн “Үзүүлэгч *******гийн биед тархи доргилт, толгойн зулай хэсэгт зөөлөн эдийн няцрал, дух хэсэгт зулгаралт, баруун гарын бугалга, зүүн гарын бугалга, зүүн гарын шуу хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-7-10/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2026000000127 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 1/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Хохирогч ******* нь гэмт хэрэг үйлдэгдэх үед 6-7 недельтэй жирэмсэн байсан болох нь жирэмсэн эхийн хөтөч дэвтрийн хуулбар, хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа хэдий ч шүүгдэгч ******* нь хохирогчийг жирэмсэн болохыг мэдээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******, гэрч Б.Сугаржав, Г.Цэрэнханд, *******, насанд хүрээгүй гэрч Г., Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №218 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хохирогч ******* нь шүүгдэгч *******гоос гэмт хэргийн учирсан хохиролд нийт 320000 төгрөг нэхэмжилж, хохирлын баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн бөгөөд шүүх хохирлын баримтыг үнэлээд дараах байдлаар шийдвэрлэлээ.
Хохирогч *******гийн нэхэмжлэлээс Улаанбаатар хот явсны замын зардал 100000 төгрөг, Орхон супер маркет 2020.07.02 вакус 4700 төгрөг, 2020.06.29 сорьцны сав 600 төгрөг, Батдаваа ХХК 2020.06.19 бараа 7300 төгрөг, Монгол аагинт 2020.07.04 Витафит био йогурт 8600 төгрөг, Арцат супермаркет 2020.06.26 хүнс 8150 төгрөг, 2020.07.03 оргилуун цэвэр ус 2600 төгрөг, 2020.06.09 ахуйн бараа 4000 төгрөг, 2020.06.09 хүнс 9100 төгрөг, Арцат супермаркет 2020.06.19 хүнс 19300 төгрөг, нийт 164850 төгрөгийн нэхэмжлэлийг уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож,
Харин бензиний болон эм авсан гэх баримтууд нь хаанаас хаа хүртэл, хэдэн километр газар, ямар марк, улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан нь тодорхойгүй, эмчид үзүүлсэн эмчийн бичиг хэрэгт авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул 154104 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.” гэж хуульчилсан байх тул хуульд заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овгийн *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овгийн *******гийн *******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* гомдолтой гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******гийн нэхэмжлэлээс 154104 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 164850 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч ******* нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гарах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.