Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЗТ/124

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Юмжирдулам,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

Иргэний нэхэмжлэгч Б.,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хандмаа,

Шүүгдэгч Б.Б, Б.С, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овгийн Алтангэрэлийн *******,  Нанжим овгийн Батцэнгэлийн *******, Үст овгийн Баярсүхийн Мөнх-Өлзий,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овгийн ******* ******* нарт холбогдох 2026000450061 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овгийн А

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овгийн Б

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Нанжим овгийн Б

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,  ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн сумын “” 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Үст овгийн Баярсүхийн Мөнх-Өлзий /РД:ВЗ96052611/.

Үйлдсэн хэргийн талаар:

Яллагдагч Б.******* нь бусадтай бүлэглэн “” ББСБ-ын эзэмшлийн улсын дугаартай Портер, *******н эзэмшлийн улсын дугааргүй улбар шар өнгийн Даюун маркийн мотоцикль зэрэг тээврийн хэрэгслүүдийг ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “” 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дунд түрүүний хүрэмний  эхний бууц” гэх газар иргэн *******ын өмчлөлийн 3 тооны, *******ийн эзэмшлийн 1 тооны, нийт 4 тооны үхрийг хулгайлсан,

Яллагдагч овгийн Алтангэрэлийн ******* нь бусадтай бүлэглэн “” ББСБ-ын эзэмшлийн улсын дугаартай Портер, *******н эзэмшлийн улсын дугааргүй улбар шар өнгийн Даюун маркийн мотоцикль зэрэг тээврийн хэрэгслүүдийг ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “” 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дунд түрүүний хүрэмний  эхний бууц” гэх газар иргэн *******ын өмчлөлийн 3 тооны, *******ийн эзэмшлийн 1 тооны, нийт 4 тооны үхрийг хулгайлсан,

Яллагдагч Намжим овгийн Батцэнгэлийн ******* нь бусадтай бүлэглэн “” ББСБ-ын эзэмшлийн улсын дугаартай Портер, *******н эзэмшлийн улсын дугааргүй улбар шар өнгийн Даюун маркийн мотоцикль зэрэг тээврийн хэрэгслүүдийг ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “” 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дунд түрүүний хүрэмний  эхний бууц” гэх газар иргэн *******ын өмчлөлийн 3 тооны, *******ийн эзэмшлийн 1 тооны, нийт 4 тооны үхрийг хулгайлсан,

Яллагдагч Үст овгийн Баярсүрэнгийн Мөнх-Өлзий нь бусадтай бүлэглэн өөрийн эзэмшлийн улсын дугааргүй улбар шар өнгийн Даюун маркийн мотоцикль, “” ББСБ-ын эзэмшлийн улсын дугаартай Портер зэрэг тээврийн хэрэгслүүдийг ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “” 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дунд түрүүний хүрэмний  эхний бууц” гэх газар иргэн *******ын өмчлөлийн 3 тооны, *******ийн эзэмшлийн 1 тооны, нийт 4 тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэв.

 

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэв.

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Б.ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай байгууллага нь зээлдэгч *******тэй автомашины зээлийн гэрээ болон ЗБ16190142 гэсэн дугаартай эд хөрөнгө өмчилж шилжүүлэх тухай гэрээ хийсэн байдаг. Тус гэрээний дагуу 6.000.000 төгрөгийг бэлнээр олгож, 2.9 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай зээл олгосон байдаг. Үүнээс хойш төлөлтүүд хэвийн явагдаж байсан. Одоогоор тус зээлийн үлдэгдэл нь 4.853.000 төгрөг байгаа. Манайхаас тээврийн хэрэгслээ гаргуулж авах хүсэлтэй байна” гэв.

 

    Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манайх 1 тооны үхэр хулгайд алдсан. 4 настай, им тамгагүй, сүүлний уг хэсэгтээ ногоон өнгийн будагтай эр үхэр байсан. Хулгайд алдагдсан үхэр манай өмчлөлийн үхэр байгаа юм. Малын А дансанд бүртгэлтэй байгаа. Алдсан үхрээ 1200000 төгрөгөөр үнэлж байна. Манайх Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг “Цагаан үзүүр” гэх газар нутаглаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр буюу хагас сайн өдөр “” манай 31 тоотой үхэр бүрэн байхыг Мягмар гэдэг хүнтэй харчихаад гэр рүүгээ явсан. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Зааны хүрэм” гэх газар байдаг ******* гэх хүн “” 37 тоотой Баяр гэх хүний 6 тооны үхэртэй байхыг харсан байсан. Түүнээс хойш 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 14 цагийн орчимд ганцаараа үхрээ харж явсан чинь 7 тооны үхэр “Дунд түрүү” гэх газрын задгай усан дээр, 23 тооны үхэр “” байсан. Тэгээд 1 тооны үхэр дутахаар нь Дунд түрүү, Зуухын нуруу, Хорны хонхор гэх газруудаар явж хайж байгаад “Хүрэмийн үзүүрийн” хороон дээр очиход ертөнцийн зүгээр хорооны зүүн талд 4 тооны үхрийн сэвс байсан. Тэндээсээ Зуухын нуруугаар хайж байгаад ******* ахтай таараад танай үхэр хаана байна, үхрээ орж бүртгэв үү гэж асуусан чинь ******* ах би хайгаад явж байна гэхээр нь “” байна, танай үхрээс 4 тооны үхэр дутсан байна, манайхаас 1 тооны үхэр дутуу байна гээд хайгаад хамт явсан. Тэгсэн бух нь айлын 2 бухтай нийлсэн “Дунд түрүүний хавцгайт” гэх газар явж байсан. Тэгээд ******* ах бид хоёр 4 тооны үхрээ хайгаад явсан. Дунд түрүүний хойд нуруугаар би яваад ******* ах хавиргаар өгсөөд олоогүй. Орой 19 цагийн орчимд гэр рүүгээ явсан. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө гараад , гэх айлуудаар үхрээ сураад орсон. ******* ахтай “Дунд түрүүнд” таараад бид хоёр нуруун дээгүүр мөр харчихаад “Хүрэмний үзүүрийн” бууцны эзэн гэх хүний гар утас руу яриад танайх байран дээрээ ойрд мал нядалсан уу гэж асуухад мал нядлаагүй, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний үед байран дээр 4 тооны үхэр нядалсан байсныг цагдаа нар үзлэг хийсний дараа машинаар зөөж доош нь асгасан. Малын сэвс байх ёсгүй гээд өөрөө ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай үхэр Зуухын нуруу, Дунд түрүү гэх газруудаар л бэлчдэг. ийн байран дээр ирж хоноод байдаггүй юм, тууж авч ирсэн болов уу гэж бодож байна, хашаан дотор нь оруулсан мөр байхгүй байгаа миний алддаг үхэр номхон үхэр байгаа юм. Би анх мотоцикльтой ирээд буулгүй явсан. Дараа нь ******* ахтай ирээд мөр харахад орос бакалан гутлын мөр, 1 жижиг тэрэгний мөр харсан, сэвсэн дээр шувуу бужигнасан юм шиг байсан. Тэгээд бид хоёр манай үхрүүдийг төхөөрсөн юм шиг байна гэж хэлсэн. Байрны ар талд нь жаахан ногоон өвс, ажлын бээлий байсан. Цуслаад цус нь урссан байсан. Би хараад хуучин юм шиг харагдахаар нь биш болов уу гэж бодож байсан. ******* ахтай хамт ирээд сайн үзсэн. ******* ах хуучин нядалсан сэвс нь байрны хашаан дотор байсан гэсэн гэж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 36-37, 66-67 хуудас/,

  Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2020 оны 01 дүгээр сарын 03-ны ойролцоо Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг “Зааны ангал” гэх газраас 52 тооны үхрээ хойш нь шахаж “Дунд түрүү” гэх газар гаргасан. Би үхрээ нэг өнжөөд эргэж тойрдог байсан. Манай үхрээс 1 тооны бяруу үхэрт мөргүүлээд үхсэн 51 тоотой байгаа. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд үхрээ эргэхэд “Дунд түрүү” гэх газар 51 тоотой бүрэн байсан. Тэгээд 01 дүгээр сарын 29-ний өдөр Хавцгай руугаа орсон байхад нь эргэхэд манай үхрээс 3 тооны үхэр алга болсон байсан. 2 тооны хар халзан зүсмийн соёолон болох үхэр, 1 тооны дагзныхаа ар дээр жаахан хартай, хонго гуя руугаа хартай, цав цагаан зүсмийн, имгүй, хоёр халзан үхэр нь зөв талын чих онь имтэй, буруу чих өмнөөсөө догол имтэй үхэр байсан. Хүрмийн үзүүрийн бууцан дээр ******* бид хоёр ирсэн чинь 4 хэсэг газар малын сэвс, нэг салбан сархинаг байсан. Тэгэхээр нь би сархинагны өнгөн хэсгийг аваад үзсэн чинь хатчихсан байсан. Би хуучин юм байна гэж хэлээд явсан. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө гэх бууцны эзэн рүү утсаар залгаж танайх байран дээрээ мал нядалсан уу гэж асуухад би байран дээр мал нядлаагүй, манай байран дотор 4 үхэр нядласан байхыг цэвэрлэж сэвсийг нь хол хаясан гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаа юм. 4 хэсэг газар байх сэвс нь байрны гадаа зүүн талд байсан. Манай үхэр “Дунд түрүүний” эхээр бэлчдэг. Арай хоолтой болохоор нь энд шахаад байдаг юм. Би хулгайд алдсан “Соёолон” болох 2 тооны үхрээ тус бүрийг 1000000 төгрөгөөр, цагаан үхрээ 1200000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 40-41, 68-69 хуудас/,

   Иргэний нэхэмжлэгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “..."Жи Эс Би Капитал" ББСБ-аас 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* гэдэг хүн автомашины зээлийн гэрээ болон эд хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулан. 6000000 төгрөгийг 30 сарын хугацаатай 2.9 хувийн хүүтэй авахаар улсын дугаартай, цагаан энгийн “Портер” маркийн автомашиныг барьцаалан зээл авсан. Уг автомашин манай "Жи Эс Би Капитал" ББСБ-ын өмчлөлд байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 30-наас хойш 4 сарын хугацаанд 1185946 төлсөн байгаа. Одоогийн байдлаар 5435169 төгрөгийн үлдэгдэл байна. Гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр дуусах ёстой гэхдээ 5435169 төгрөгийг нэхэмжлэнэ.” гэсэн мэдүүлэг  / 1хх-ийн 44-45 хуудас/,

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 10-13 тоотод оршин суух ******* нэг танихгүй хүнтэй ирж 4 тооны монгол үхрийн мах өгсөн. Тухайн үед 3 сая гаран төгрөг бэлнээр өгөөд явуулсан. Тухайн үед нь малын эзэн нь сумаасаа хол байдаг гээд байсан. Дараа нь гарал үүслийн бичиггүй гэдгийг нь мэдсэн. ******* өөрийнхөө цагаан өнгийн “Портер” маркийн автомашинтай явж байсан. Хамт явсан залуу нь малын эзэн нь гэж байсан. ******* нь манай ээжийн нутгийн хүүхэд байгаа юм. Өмнө нь ямааны мах өгч байсан. ” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 64-65 хуудас/,

   Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны 13 цагийн үед ******* над руу утсаар залгаад танай “Хүрэмний үзүүрийн” өвөлжөөн дээрээ хоол төхөөрсөн үү гэж асуухаар нь би 2019 оны 06 дугаар сараас хойш наад өвөлжөөн дээр чинь буугаагүй. Хүнс төхөөрөөгүй гэж хэлсэн чинь өвөлжөөн дээр чинь мал нядлаад орхисон үхрийнхээ гэдэс доторыг яасан юм гэхлээр доош нь зөөгөөд хаячихсан гэж хэлсэн. Тэгсэн ******* ах манайх 3 тооны ******* 1 тооны үхрээ алдсан чинь танай байрны гадаа 4 хэсэгт үхрийн хуучин ч юм шиг, шинэ ч юм шиг сэвс байх юм гэхээр нь тийм зүйл байхгүй, би бүгдийг цэвэрлэсэн, байр тойроод сэвс байх ёсгүй гэж хэгээд 14 цаг өнгөрч байхад байранд дээрээ ирэхэд *******, ******* хоёр байрны тэрүүгээр мөр үзэж байсан. ” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 70-71 хуудас/,

   Шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Б.*******, ******* , Б.******* бид нар ярьж тохиролцоод тухайн 4 тооны үхрийг нядалж махыг нь зарсан. Бид нарын үхэр нядалж зарахдаа ашигласан улсын дугаартай цагаан өнгийн “Портер маркийн автомашиныг “Жи Эс Би Капитал” ББСБ-д 6000000 төгрөгөөр 2 жилийн хугацаатай барьцаалсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 154 хуудас/,

Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...*******, Б.*******, ******* бид нар ярилцаж тохиролцоод үхэр хулгайлж нядалж зарсан. Үхрийн махыг Баянхонгор аймагт нэг үхрийн махыг 800000 төгрөгөөр, нийт 3200000 төгрөгөөр зарсан. Мөнгөө бид дөрөв тэнцүү хувааж авсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 175 хуудас/,

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Б.*******, *******, ******* бид дөрөв ярилцаж байгаад ******* бид 2 *******н эзэмшлийн “Даюун” маркийн мотоциклиор, ******* Б.******* 2 *******гийн “Портер” маркийн автомашинаар очиж айлын өвөлжөөний хажууд бэлчиж явсан 4 тооны үхрийг нядалж, тэндээ гэдэс цувдайг нь үлдээгээд бусдыг нь ачиж авч яваад замдаа жалганд толгой, шийрийг нь хаяад маргааш нь Баянхонгор аймгийн төвд үхрийн махаа зарсан. 1 махыг 800000 төгрөгөөр, нийт 3200000 төгрөгөөр зарсан. Мөнгөө дөрвүүлээ тэнцүү хувааж авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 161 хуудас/,

Шүүгдэгч *******н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...*******, Б.*******, Б.******* бид нар ярилцаж тохиролцоод үхэр хулгайлж нядалж зарсан. Тухайн үед би өөрийнхөө эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикльтой Б.*******тай хамт араас Б.*******, ******* хоёр *******гийн эзэмшлийн “Портер” маркийн машинтай ирж, мах, шир, толгой, шийрийг нь машиндаа ачаад замдаа толгой, шийрийг нь хаясан. Маргааш нь махаа Баянхонгор аймагт 3200000 төгрөгөөр зарсан. Мөнгөө тэнцүү хувааж авсан. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 168 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ний 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №03/26 дугаартай “...3 тооны үхэрийн өнөөгийн зах зээлийн үнэ 3200000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 100-104 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ний 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №03/27 дугаартай “...1 тооны үхрийн өнөөгийн зах зээлийн үнэ 1000000 төгрөг гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 111-115 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ний 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/29 дугаартай “... 2006 онд үйлдвэрлэгдсэн Хьюндэй Портер /Hyundai porter/ маркийн бага оврын ачааны автомашин 6000000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /122-127/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ний 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/28 дугаартай “... 2013 онд үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикль 200000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /134-138 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24, 24/а, 24/б, 24/в дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол / 2хх-161, 166, 171, 176 хуудас/,

Мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 4-12 хуудас/, 

2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шүүгдэгч *******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 14-19 хуудас/,

2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн эд мөрийн баримт хураан авах тухай мөрдөгчийн санал /1хх-ийн 25 хуудас/,

2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 25-33 хуудас/,

Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 97 дугаартай албан бичиг /1хх-ийн 180 хуудас/,

2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн автомашины зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл, автомашины зээлийн №ЗГ1006190142 дугаартай гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, “Жи Эс Би Капитал” ББСБ-д холбогдох материалууд /1хх-ийн 48-57 хуудас/,

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 100 дугаартай тодорхойлолт /1хх-199/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-53/,

Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлыг тодорхойлсон Баянхонгор\й аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолт /1хх-225/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-52/,

Шүүгдэгч Б.*******ийн хувийн байдлыг тодорхойлсон Баянхонгор аймгийн Баацагаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаартай тодорхойлолт /1хх-219/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-51/,

Шүүгдэгч *******н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 75 дугаартай тодорхойлолт /1хх-210/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-38/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-50/,

Хохирогч *******ын шүүхэд ирүүлсэн “... Хохирол төлбөр 3000000 төгрөг өгсөн. Гомдол саналгүй, шүүх хуралдаанд суухгүй ” гэсэн хүсэлт,

Хохирогч *******ийн нарын шүүхэд ирүүлсэн “Хохирол төлбөр 1000000 төгрөг өгсөн. Гомдол саналгүй, шүүх хуралдаанд суухгүй ” гэсэн хүсэлт зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч *******, Б.*******, Б.*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******, Б.*******, Б.*******, ******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутагт үйлдэгдсэн болох нь  Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 97 дугаартай “ Лавлагаа гаргуулахаар ирүүлсэн “Зуухын ухаа” (45053’24.4”  101018’45.6), “Дунд түрүүний хүрэмний эх” (45053’45.6”  101017’59.8) нэртэй газрууд нь сумын төвөөс баруун урд зүгт 14 км-ийн зайд байрладаг бөгөөд Нарийнтээл сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр болно” гэсэн албан бичгээр /1хх-180/ тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *******, Б.*******, Б.*******, ******* нар нь бүлэглэн “” ББСБ-ын өмчлөлийн улсын дугаартай Портер маркийн автомашин, шүүгдэгч *******н эзэмшлийн улсын дугааргүй, улбар шар өнгийн “Даюун” маркийн мотоциклийг тус тус ашиглан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “” 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дунд түрүүний хүрэмний  эхний бууц” гэх газраас хохирогч *******ын өмчлөлийн 3 тооны, хохирогч *******ийн эзэмшлийн 1 тооны, нийт 4 тооны үхрийг хулгайлсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч *******, Б.*******, Б.*******, ******* нар нь бусдын малыг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч *******ийн “...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 14 цагийн орчимд ганцаараа үхрээ харж явсан чинь 7 тооны үхэр “Дунд түрүү” гэх газрын задгай усан дээр, 23 тооны үхэр “” байсан. Тэгээд 1 тооны үхэр дутахаар нь Дунд түрүү, Зуухын нуруу, Хорны хонхор гэх газруудаар явж хайж байгаад “Хүрэмийн үзүүрийн” хороон дээр очиход ертөнцийн зүгээр хорооны зүүн талд 4 тооны үхрийн сэвс байсан. Тэндээсээ Зуухын нуруугаар хайж байгаад ******* ахтай таараад танай үхэр байна, танай үхрээс 4 тооны үхэр дутсан байна, манайхаас 1 тооны үхэр дутуу байна гээд хамт хайсан. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө гараад ******* ахтай “Дунд түрүүнд” таараад бид хоёр нуруун дээгүүр мөр харчихаад “Хүрэмний үзүүрийн” бууцны эзэн гэх хүний гар утас руу яриад танайх байран дээрээ ойрд мал нядалсан уу гэж асуухад мал нядлаагүй, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний үед байран дээр 4 тооны үхэр нядалсан байсныг цагдаа нар үзлэг хийсний дараа машинаар зөөж доош нь асгасан гэсэн. ...******* ахтай ирээд мөр харахад орос бакалан гутлын мөр, 1 жижиг тэрэгний мөр харсан, сэвсэн дээр шувуу бужигнасан юм шиг байсан. Тэгээд бид хоёр манай үхрүүдийг төхөөрсөн юм шиг байна гэж хэлсэн. Байрны ар талд нь жаахан ногоон өвс, ажлын бээлий байсан. Цуслаад цус нь урссан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67/,

Хохирогч *******ын “...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд үхрээ эргэхэд “Дунд түрүү” гэх газар 51 тоотой бүрэн байсан. Тэгээд 01 дүгээр сарын 29-ний өдөр Хавцгай руугаа орсон байхад нь эргэхэд манай үхрээс 3 тооны үхэр алга болсон байсан. 2 тооны хар халзан зүсмийн соёолон болох үхэр, 1 тооны дагзныхаа ар дээр жаахан хартай, хонго гуя руугаа хартай, цав цагаан зүсмийн, имгүй, хоёр халзан үхэр нь зөв талын чих онь имтэй, буруу чих өмнөөсөө догол имтэй үхэр байсан. Хүрмийн үзүүрийн бууцан дээр ******* бид хоёр ирсэн чинь 4 хэсэг газар малын сэвс, нэг салбан сархинаг байсан. Тэгэхээр нь би сархинагны өнгөн хэсгийг аваад үзсэн чинь хатчихсан байсан. Би хуучин юм байна гэж хэлээд явсан. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө гэх бууцны эзэн рүү утсаар залгаж танайх байран дээрээ мал нядалсан уу гэж асуухад би байран дээр мал нядлаагүй, манай байран дотор 4 үхэр нядалсан байхыг цэвэрлэж сэвсийг нь хол хаясан гэж хэлсэн. 4 хэсэг газар байх сэвс нь байрны гадаа зүүн талд байсан. Би хулгайд алдсан “Соёолон” болох 2 тооны үхрээ тус бүрийг 1000000 төгрөгөөр, цагаан үхрээ 1200000 төгрөгөөр үнэлж байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40-41, 68-69 хуудас/,

Гэрч ын “...2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн 10-13 тоотод оршин суух ******* нэг танихгүй хүнтэй ирж 4 тооны монгол үхрийн мах өгсөн. Тухайн үед 3 сая гаран төгрөг бэлнээр өгөөд явуулсан. Тухайн үед нь малын эзэн нь сумаасаа хол байдаг гээд байсан.  ******* өөрийнхөө цагаан өнгийн “Портер” маркийн автомашинтай явж байсан. Хамт явсан залуу нь малын эзэн нь гэж байсан.” гэсэн мэдүүлэг  /1хх-ийн 64-65 хуудас/,

   Гэрч ийн “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны 13 цагийн үед ******* над руу утсаар залгаад танай “Хүрэмний үзүүрийн” өвөлжөөн дээрээ хоол төхөөрсөн үү гэж асуухаар нь би 2019 оны 06 дугаар сараас хойш наад өвөлжөөн дээр чинь буугаагүй гэж хэлсэн. ******* ах манайх 3 тооны, ******* 1 тооны үхрээ алдсан чинь танай байрны гадаа 4 хэсэгт үхрийн хуучин ч юм шиг, шинэ ч юм шиг сэвс байх юм гэхээр нь тийм зүйл байхгүй, би бүгдийг цэвэрлэсэн, байр тойроод сэвс байх ёсгүй гэж хэлээд 14 цаг өнгөрч байхад байранд дээрээ ирэхэд *******, ******* хоёр байрны тэрүүгээр мөр үзэж байсан.” гэсэн мэдүүлэг  /1хх-70-71 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ний 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №03/26 дугаартай “...3 тооны үхрийн өнөөгийн зах зээлийн үнэ 3200000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /1хх-100-104/, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №03/27 дугаартай “...1 тооны үхрийн өнөөгийн зах зээлийн үнэ 1000000 төгрөг гэсэн үнэлгээний тайлангууд/1хх-111-115/,

Мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-4-12/,

 Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24, 24/а, 24/в дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол / 2хх-161, 166, 171, 176/,

2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн *******гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 14-19 хуудас/,

2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “цагаан өнгийн ноосон бээлий 1 ширхэг, хуванцар сав 1 ширхэг, цэнхэр өнгийн асаагуур 1 ширхэг, хутга 2 ширхэг, саарал өнгийн бээлийн 1 хос, үхрийн толгой 4 ширхэг, үхрийн шир 4 ширхэг, үхрийн шийр 16 ширхэг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл /25-33 хуудас/

Шүүгдэгч *******, Б.*******, Б.*******, ******* нарын яллагдагчаар болон  шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт “ зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан байсныг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд “ бүлэглэж; машин механизм ашиглаж” гэж нэмэлт оруулсан бөгөөд “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж тайлбарлажээ

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тогтооно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******, Б.*******, Б.*******, ******* нарт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахаас өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулах нь тэдний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.  

Иймд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, Б.*******, Б.*******, ******* нарт холбогдох хэргийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******, Б.*******, Б.*******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******, *******, гэрч , нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон, шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “зургаан сараас таван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Шүүгдэгч *******, Б.*******, Б.*******, ******* нар нь хохирогч *******д 1000000 төгрөг, хохирогч *******од 3200000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч *******, ******* нарын шүүхэд ирүүлсэн хүсэлт, Хаан банкны 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн орлогын мэдүүлэг /1хх-197-198/ зэргээр тогтоогдож байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч *******, Б.*******, Б.*******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч *******, Б.*******, Б.*******, ******* нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас улмаас учруулсан нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч *******, Б.*******, Б.******* нарт тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”  мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч *******, Б.*******, Б.*******, ******* нарын бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан “91-31” УНТ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн автомашин нь “Жи Эс Би” ББСБ-ын эзэмшлийн автомашин болох нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн автомашины зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл, автомашины зээлийн №ЗГ1006190142 дугаартай гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /1хх-ийн 50-60/,  улсын дугаартай “Hyundai Porter” маркийн автомашины №02620171 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр,

Мөн улсын дугааргүй, улбар шар өнгийн “Dayun” маркийн мотоцикль нь шүүгдэгч *******н эзэмшлийн мотоцикль болох нь шүүгдэгч *******, *******, Б.*******, Б.******* нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

“91-31” УНТ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн автомашины үнэлгээг 6000000 төгрөг гэж тогтоосон Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2020 оны 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03/29 дугаартай үнэлгээний тайлан нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.

Иймд  шүүгдэгч *******, Б.*******, Б.*******, ******* нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 91-31” УНТ улсын дугаартай “Hyundai Porter” маркийн автомашины үнэ болох 6000000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******гээс 1500000 төгрөг, шүүгдэгч Б.*******оос 1500000 төгрөг, шүүгдэгч Б.*******аас 1500000 төгрөг, шүүгдэгч *******гөөс 1500000 төгрөг тус тус гаргуулж улсын төсөвт  шилжүүлж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  улсын дугаартай “Hyundai Porter”  маркийн автомашин, улсын дугаартай “Hyundai Porter” маркийн автомашины №022620171 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг “Жи Эс Би” ББСБ-д буцаан олгож, улсын дугааргүй, улбар шар өнгийн “Dayun”  маркийн мотоциклийг улсын төсөвт  шилжүүлж, цагаан өнгийн ноосон бээлий 1 ширхэг,  асаагуур 1 ширхэг, саарал өнгийн бээлий 1 хос, хутга 2 ширхэг, ундааны хуванцар сав 1 ширхэг үхрийн толгой 4 ширхэг, үхрийн шир 4 ширхэг, үхрийн шийр 16 ширхэг зэргийг устгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хандмаа шүүх хуралдаанд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж тухайн тээврийн хэрэгсэл нь өөрийн өмчлөлд байгаа нөхцөлд заасан байна.  Харин 5 дах хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ гэсэн нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг хохирол төлөхөд л зарцуулах ёстой юм байна. Дээрх заалт бол өнөөдрийн шүүх хуралдаанд хэрэглэхэд хамгийн тохиромжтой заалт байгаа. Портер машин бол өөр байгууллагын эзэмшлийнх гэдэг нь тогтоогдож байгаа. Шүүгдэгч нар хохирлоо бүрэн төлсөн учраас тэднээс заавал машины үнийг гаргуулж улсын орлого болгохгүй байх үндэстэй байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар хуульчилсан тул шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хандмаагийн гаргасан дүгнэлт нь үндэслэлгүй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч *******, Б.*******, Б.*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч *******од 3200000 төгрөг, хохирогч *******д 1000000 төгрөг төлсөн, бусдад талах төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, Б.*******, Б.*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4,  3 дахь хэсгийн 3.1, 3.4, 3.6, 36.8 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овгийн Алтангэрэлийн *******,  Нанжим овгийн Батцэнгэлийн *******, Үст овгийн Баярсүхийн Мөнх-Өлзий, овгийн ******* ******* нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч овгийн Алтангэрэлийн *******, Нанжим овгийн Батцэнгэлийн *******, Үст овгийн Баярсүхийн Мөнх-Өлзий нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 жил 2 сарын хугацаагаар,

Шүүгдэгч овгийн ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 3 сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар
з
үйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******, Б.*******, Б.*******, ******* нарт  оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө  хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Б.*******, Б.*******, ******* нарт  тэнссэн хугацаанд  хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч  *******, Б.*******, Б.******* нарт  авсан  үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэнд болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь  шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч *******д авсан  үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэнд болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь  шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

6. Шүүгдэгч *******, Б.*******, Б.*******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *******од 3200000 төгрөг, хохирогч *******д 1000000 төгрөг тус тус төлсөн,  бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар “Жи Эс Би” ББСБ-ын өмчлөлийн улсын дугаартай “Hyundai Porter” маркийн автомашины үнэ болох 6000000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******гээс 1500000 төгрөг, шүүгдэгч Б.*******оос 1500000 төгрөгийг, шүүгдэгч Б.*******аас 1500000 төгрөгийг, шүүгдэгч *******гөөс 1500000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  улсын дугаартай “Hyundai Porter”   маркийн автомашин, улсын дугаартай “Hyundai Porter” маркийн автомашины №022620171 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг “Жи Эс Би” ББСБ-д буцаан олгож, улсын дугааргүй, улбар шар ангийн “Dayun” маркийн мотоциклийг улсын төсөвт  шилжүүлж, цагаан өнгийн ноосон бээлий 1 ширхэг,  асаагуур 1 ширхэг, саарал өнгийн бээлий 1 хос, хутга 2 ширхэг, ундааны хуванцар сав 1 ширхэг үхрийн толгой 4 ширхэг, үхрийн шир 4 ширхэг, үхрийн шийр 16 ширхэг зэргийг устгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, Б.*******, Б.*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, Б.*******, Б.*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.