Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 01153

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/01153

                  Улаанбаатар хот

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай      

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,

Нэхэмжлэгч: “Улаанбаатар синема” ХХК-ийн /Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо Хувьсгалчдын өргөн чөлөө-15 байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011305088, РД:2786141/ нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “Метатек” ХХК-д /Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Гранд оффис төвийн 4 давхарт байрлах, улсын бүртгэлийн дугаар 9011424081, РД:5731089/ холбогдох,

 

12.104.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  “Улаанбаатар синема” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөр 8.740.000 төгрөг, алданги 3.364.900 төгрөг, нийт 12.104.900 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчид  2017 оны 04 дүгээр сарын 21 өдөр дараах байдлаар эвлэрсэн байна. Үүнд:

“Метатек” ХХК нь шүүхэд нэхэмжлэл өгсний дараа гэрээний зүйл болох Киоск автомат борлуулалтын машиныг нэхэмжлэгч компанид хүлээлгэн өгсөн тул гэрээний үндсэн үнэ болон алдангийг хариуцагч төлөхгүй болно. Нэхэмжлэгч компанийн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,630 төгрөг, мөн Киоск автомат машиныг ашиглан 6 сарын хугацаанд олох байсан ашгийг хариуцагч гэрээний үүргээ зөрчиж алдагдуулсан тул хамгийн бага хувиар 1 сарын 100,000 төгрөг гэж тооцож 600,000 төгрөг, нийт 808.630 төгрөгийг хариуцагч төлөхөөр тохиролцов. Хариуцагч нь төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаа үүгээр илэрхийлж байна гэжээ.

 

Иймд зохигчид дээрх байдлаар эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.  “Улаанбаатар синема” ХХК 12.104.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс, хариуцагч “Метатек” ХХК нийт 808.630 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 30-ны дотор нэхэмжлэгч “Улаанбаатар синема” ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Улаанбаатар синема” ХХК-иас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 208.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       

3. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн баталгаажуулах тухай” 05090 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

 

4. Шүүгчийн энэхүү захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын  журмаар гомдол гаргах, зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   

ШҮҮГЧ                              Д.СОЛОНГО