| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00423/и |
| Дугаар | 135/шш2017/00441 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 135/шш2017/00441
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2017/00423/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******** байр, ****** тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: ********/-гийн хүсэлттэй,
“******* эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.******* нь Дархан-Уул аймгийн Дархан сум 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 12 дугаар байр, 17 тоот, 21 мкв 1 өрөө орон сууцаа ******* “Эрэл” банкнаас /одоогийн Ариг банк/ авсан зээлийн барьцаанд түүний хүсэлтийн дагуу тавьсан. Гэтэл Д.Цэнд-Аюуш нь тус зээлээ төлж чадаагүйн улмаас байрыг 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээл чөлөөлдөг ******* гэх хүнд 40,000,000 төгрөгийн барьцаанд тавьж “Эрэл” банкнаас авсан зээлээ төлсөн боловч *******аас авсан уг зээлээ мөн төлж чадаагүй учир Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1070 дугаар шийдвэрээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж байрыг минь *******ын нэр дээр шилжүүлж, Б.*******гийн гэр бүлийг 2015 онд байрнаас албадан гаргасан. Энэ бүх үйл явдлын дараа Д.Цэнд-Аюуш “Та санаа зоволтгүй, би таныг хохиролгүй болгож өгнө” гэсэн боловч өнөөдрийг хүртэл хохирлыг барагдуулаагүй В.*******г болон гэр бүлийнхнийг нь хохироож байна. Сүүлийн 1 жилийн хугацаанд сураг тасарч хаана байгаа нь тодорхойгүй болоод байна. Б.******* нь учирсан хохирлоо нэхэмжилж орон байраа эргүүлэн авах гэсэн боловч оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа тул ******* эрэн сурвалжлуулж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг учирсан хохирлоо нэхэмжлэх гэтэл түүний оршин суугаа хаяг тодорхойгүй байна гэжээ.
Хэрэгт Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1070 дугаартай шийдвэр /хх 15/, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 05/2041 тоот албан бичиг /хх 16/ зэрэг баримтууд авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9., 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар “... Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ... хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ ...” гэж заажээ.
Хүсэлтэд хавсаргасан баримтуудаар Д.Цэнд-Аюуш нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд оролцвол зохих этгээд болох Дүгэрсүрэнгийн Цэнд-Аюушийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Дүгэрсүрэнгийн Цэнд-Аюушийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа хийн хүсэлт гаргагч Б.******* /утас: 9517 7771, 9520 9749/-д мэдэгдэхийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Дүгэрсүрэнгийн Цэнд-Аюуш /одоо оршин байж магадгүй хаяг: Дархан сум, 15 дугаар баг, мангиртын 8 дугаар гудамж, 5-5 тоот/-ийн талаар нөхөр /утас: 9914 5191, Дархан-Ус суваг ХК-д гагнуурчин/, эцэг Д.Дүгэрсүрэн /утас: 9977 2303, 9077 2303/, дүү /утас: 9514 2244/ нараас мэдээлэл авч болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк төрийн сан 190 000 941 тоот дансанд 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ