Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 00115

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Л.Халиунзулын нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00395 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Л.Халиунзулын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Баттулга, А.Сэрээтэрдагва нарт холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, орон сууцыг дундын эд хөрөнгөд тооцуулж, оногдох хэсгээ гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагч А.Сэрээтэрдагва, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Таргааш нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан гомдлоор 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагч С.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа, хариуцагч А.Сэрээтэрдагва, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Таргааш нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Халиунзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Баттулгатай 1996 онд танилцан үерхэж, 1998 оны 12 дугаар сарын 13-нд охин Б.Мичидмааг, 2003 оны 10 дугаар сарын 10-нд хүү Б.Бумбаяр нарыг төрүүлсэн юм. 1999 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулж, Орхон аймагт 2012 оноос хойш амьдарч байсан. Хамт амьдарч байх хугацаанд С.Баттулга нь намайг байнга зодож, сэтгэл зүйн дарамтанд байлгаж байсан. 2006 оноос хойш одоо хүртэл бид хоёр хамтын амьдралгүй тус тусдаа амьдарч байгаа. Иймд Орхон аймгийн “Эрдэм” ахлах сургуулийн 11Е ангид суралцдаг охин Б.Мичидмаа, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 28 дугаар сургуулийн 6Г ангид суралцдаг хүү Б.Бумбаяр нарыг өөрийн асрамжинд авч, гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтай байна. Бид 2 анх айл болоод хөлсний байр, Орхон аймагт хадам аавын хашаанд гэрт амьдарч байгаад 2004 оны 10 дугаар сард өөрсдийн цуглуулсан цалин мөнгөөр найз Б.Цогзолмаагаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5 дугаар бичил хорооллын 11 дүгээр байрны 10 тоот 1 өрөө байрыг 4 300 000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд 1 200 000 төгрөгийг бэлнээр өгч, 3 000 000 төгрөгийг нь банкнаас зээл авч төлж байсан юм. Ингээд нөхөр С.Баттулга 2006 онд Солонгос улс руу ажиллахаар явж би, 1 өрөө байраа 2007 оны 10 дугаар сард 20 000 000 төгрөгөөр зарж, уг мөнгөө хадам аав Сэрээтэрдагвад өгч, аав уг 20 000 000 төгрөг дээр надтай хамтран Орхон аймгийн Хаан банкны салбараас үлдэгдэл мөнгө болох 11 000 000 төгрөгний зээлийг, худалдан авсан байраа барьцаалж зээлээд нөхөр 8 000 000 төгрөгийг Солонгос улсаас явуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6-15-40 тоотод 33.4 м2 хоёр өрөө байрыг 39 000 000 төгрөгөөр худалдаж авсан юм. Уг байрандаа миний бие 2 хүүхдийн хамт 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл амьдраад ээжийн бие муудаад Улаанбаатар хот руу явсан. Бидний дундын өмч болох 2 өрөө байрны 39 000 000 төгрөгний 19 000 000 төгрөгийг нөхөр С.Баттулга Солонгос улсад ажиллаж олсон мөнгөөрөө, банкны зээлийн хамт төлсөн юм. Иймд бидний дундын өмч болох 2 өрөө байрны зохих хувийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Халиунзул нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, багасгасан ба шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Баттулга бид 2 ажил хийж байрны урьдчилгаа мөнгөө бүрдүүлж би өөрийн найз Цогзолмаагаас 5-11-10 тоот нэг өрөө байрыг 2005 онд Хаан банкнаас журмын дагуу зээлээр авсан. Гэтэл С.Баттулга 2006 онд би Солонгос явах гээд өөрсдийн унаж байсан ногоон өнгийн аксент маркийн машиныг аавдаа өгсөн. Уг нь энэ машиныг авахад би цалингийн зээлээр авч байсан юм. Аавынхаа нэр лүү шилжүүлчих цагдаа зогсоогоод явуулахгүй байна гэж хадам аав ээж хоёр байнга ирж гуйгаад байхаар нь би нэр лүү нь шилжүүлж байсан. С.Баттулга Солонгос улсад ажиллаад олсон мөнгөө аав, ээж хоёртоо явуулдаг байсан. Тэр үед байрны зээл, машин авсан цалингийн зээлээ би төлдөг байсан. Бид гуравт мөнгө хэрэгтэй байна гэхэд С.Баттулга аавд хэлээд ав гэнэ, ааваас асуухаар хугацаатай хадгаламжинд хийсэн авч болохгүй гэдэг байлаа. Ингээд 5-11-10 тоот нэг өрөө байрны зээлээ төлж дуусаад байраа томруулъя гэхэд С.Баттулга зөвшөөрсөн. Аавд би 8 000 000 төгрөг явуулж хадгаламжинд хийлгэсэн түүнийг ав, мөнгө дутвал эндээс олж явуулъя гэсэн. 6-15-40 тоот хоёр өрөө байрыг бэлэн 39 000 000 төгрөгөөр авсан. 6-15-40 тоот 2 өрөө байрны өмнөх эзэн Жигжидхорол гэрчээр орохдоо Л.Халиунзулаас 39 000 000 төгрөг тоолж авч зарсан гэдгээ хэлсэн. Анхны шүүх хурлын тэмдэглэлд байгаа. 5-11-10 тоот нэг өрөө байраа зарсан 20 000 000 /хорин сая/ төгрөг байсан. Нэг өрөө байрнаасаа нүүх үедээ хадам аав ээж хоёрт өгч түр хадгалуулж байгаад 6-15-40 тоот 2 өрөө байр авахдаа оролцуулсан. Үүнийг манайхыг нүүлгэлцэж өгсөн Түмэн-Эрдэнэ, Байгалмаа нар мэдэж байгаа. Баттулгын аавдаа хадгалуулсан 8 000 000 төгрөг, 5-11-10 тоот нэг өрөө байраа зарсан 20 000 000 /хорин сая/ нийлээд 28 000 000 төгрөг байсан. 11 000 000 төгрөг дутаад Баттулгад хэлтэл би мөнгө олж чадахгүй боллоо чи өөрөө зохицуул гэсэн. Аргаа бараад аав ээж хоёрт хэлтэл хүнээс 10 хувийн хүүтэй авлаа гээд 11 000 000 төгрөг авчирч өгсөн. Гэтэл энэ 11 000 000 төгрөгийг өөрсдийн хадгаламжнаас гарган надад хүүтэй зээлсэн байсныг сүүлд мэдсэн. Үүнийгээ хадам аав хүлээн зөвшөөрч анхны шүүх хурал дээр тайлбарлахдаа хугацаа нь болоогүй хадгаламжныхаа хүүг нь бодсон гэх юм. 6-15-40 тоот хоёр өрөө байраа авсны дараа буцаагаад банкны зээлд хамруулан 11 000 000 төгрөг зээлээд хадам аав ээж нарт хүнээс авсан гэж худал хэлсэн 11 000 000 төгрөгийг хүүг нь тооцон эргүүлж өгсөн. Энэ 11 000 000 төгрөгөө эргүүлж авах гэж л зээлийн гэрээ хийсэн юм. Банкнаас зээлсэн 11 000 000 төгрөгийн төлөлт хийх болоход Баттулга би аав руу мөнгө явуулж байя зээл төлөөд илүүг нь аав хадгаламжинд хийж байг гэхэд нь би зөвшөөрсөн. С.Баттулга 2006 оны 6 дугаар сард Солонгос яваад 2009 оны 6 дугаар сард ирээд бид хоёр хүүхдүүдтэйгээ 6-15-40 тоотод амьдарч байгаад С.Баттулга 2009 оны 8 дугаар сарын З0-ны өдөр дахиад Солонгос явсан. Байрныхаа өрийг даръя, машины мөнгө хийчихээд ирнэ гээд явсан, Тэгээд 2012 оны 7 дугаар сард Баттулга ирсэн. Би 2011 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотруу 2 хүүхдээ аваад шилжсэн. Ингээд 2012 оны 8 дугаар сараас 2015 оны 1 дүгээр сар хүртэл охинтойгоо 6-15-40 тоотод амьдарч, би хүүтэйгээ Улаанбаатар хотод амьдарсан. 2015 онд охин Мичидмаа миний дэргэд байж 50 дугаар сургуулийг төгсөөд оюутан болсон. А.Сэрээтэрдагва, Ч.Таргааш нар 5-23-117 тоот хоёр өрөө байранд амьдарч байна. Хэрэв 6-15-40 тоот тэдний өмч юм бол яагаад тэндээ амьдардаггүй юм бэ. Өөрсдөө шүүх хуралд оролцохгүй бусдыг оруулаад, нүүрээ нууж байна шүү дээ. Гэвч анхны шүүх хурал дээр Сэрээтэрдагва үнэнээ хэлсэн. Байрыг манай гэр бүлийнх гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Одоо охин Мичидмаа маань насанд хүрсэн учраас хүү Бумбаярыг өөрийн асрамжинд авч эцгээс нь тэтгэвэр тогтоолгоно. Гэрлэлтээ цуцлуулна. Гэр бүлийн гишүүдийн дундын өмч болох 6-15-40 тоот хоёр өрөө орон сууцыг С.Баттулга, Л.Халиунзул, охин Б.Мичидмаа, хүү Б.Бумбаяр нарын өмч болохыг тогтоож зах зээлийн үнэ болох 74 000 000 төгрөгний 50 хувийн буюу 37 000 000 төгрөгийг дээрх орон сууцны үнээс гаргуулж өгнө үү гэж тодруулж байна гэжээ.

Хариуцагч С.Баттулга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Л.Халиунзулын нэхэмжлээд байгаа Орхон аймаг Баян-Өндөр сумын Согоот багийн 6-15-40 тоот 2 өрөө байр бол бидний дундын өмч биш, энэ орон сууц бол миний аав А.Сэрээтэрдавгын өмч юм. Би 2 хүүхдийн эцэг гэдгээ маш сайн ухамсарладаг ба ирээдүйн төлөө байнга санаа тавих болно. Охин минь хүссэн цагтаа ээж дүү хоёртойгоо уулзаж болно шүү дээ. Би ч хүүтэйгээ уулзаж баймаар байна. Иймд би нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлахад татгалзах зүйл байхгүй. Охин Б.Мичидмааг ээжийнх нь асрамжинд өгөхгүй. Охин Б.Мичидмааг эцэг С.Баттулга миний асрамжинд үлдээж өгнө үү, хүүхдүүдээ би өөрөө авах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч С.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэр бүл цуцлуулах болон хүү Б.Бумбаярт тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, гагцхүү хүүтэйгээ уулзах асуудлыг шүүх тусгайлан шийдвэртээ оруулж өгөөч, Л.Халиунзул нь хүүтэй маань уулзуулахгүй байна. Байр бидний хөрөнгө биш гэсэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг дэмжиж оролцно гэжээ.

Хариуцагч А.Сэрээтэрдагва шүүхэд гаргасан тайлбартаа: Би өөрийнхөө гэрийг зарж байрны урьдчилгаа төлбөр хийж, үлдэгдэл мөнгийг тэр хоёр зээл авч Орхон аймгийн Баян өндөр сумын 5-11-10 тоот нэг өрөө байрыг авч байсан билээ. Орхон аймгийн Баян өндөр сумын Согоот багийн 6-15-40 тоот байрыг би худалдан авсан билээ. Гэтэл одоо бэр маань миний өмч гэр бүлийн минь өмч гэж дайрч давшлах боллоо. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Таргааш шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би хэзээ ч бэрээ хөөж байгаагүй төдийгүй 20 000 000 төгрөг аваагүй тул хууль хяналтын байгууллага та бүхэн зөвийг тунгааж шийдвэр гаргана гэдэгт итгэж найдаж байна. Би хуралд оролцохгүй ээ, би бэрийнхээ өмнө хурал дээр нулимс дуслуулж сууж чадахгүй. Маш их гомдож байна. Бэртэйгээ нийлээд хүүгээ хүртэл загнаад явж байсан удаатай. Миний итгэж, хайрлаж явсан бэр минь намайг ингэж хэлээд сууж байх юм гэж санасангүй. Намайг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлегчөөр өмгөөлөгч маань оролцоно гэжээ.

Хариуцагч А.Сэрээтэрдагва, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.Таргааш нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч А.Сэрээтэрдагва гуай өндөр настайн дээр чихний сонсгол бууралттай, гуравдагч этгээд Ч.Таргааш гуай нэхэмжлэлийн багасгасан шаардлагатай танилцсаны маргаашаас нь эхлэн нүдэнд харвалт өгсөн тул энэ 2 хөгшин шүүх хуралд биеэр оролцох боломжгүй байна. Миний бие тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд оролцох болно гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00395 дугаар шийдвэрээр:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан  Чогтай овогт Лхаасүрэнгийн Халиунзул, Шадар Баянзүрх овогт Сэрээтэрдагвын Баттулга нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр 14.5-д заасныг баримтлан 2003 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Б.Бумбаярыг эх Л.Халиунзулын асрамжинд үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар хүү Б.Бумбаярыг 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, сар бүр эцэг С.Баттулгаар тэжээн тэтгүүлэх тэтгэлэг гаргуулж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгаж,

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг 6-15-40 тоот хоёр өрөө орон сууц нь С.Баттулга, Л.Халиунзул, Б.Мичидмаа, Б.Бумбаяр нарын хамтын өмч болохыг тогтоож, орон сууцыг хариуцагч А.Сэрээтэрдагвын өмчлөлд үлдээж, А.Сэрээтэрдагваас 16 444 444 төгрөг гаргуулан Л.Халиунзул, Б.Бумбаяр нарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Л.Халиунзулын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 342 950 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж, төрийн сангийн орлогоос 70 200 төгрөг буцаан гаргуулж хариуцагч А.Сэрээтэрдагвад, хариуцагч С.Баттулгаас 47 744 төгрөг гаргуулан төрийн санд, 70 200 төгрөг гаргуулан Л.Халиунзулд, хариуцагч А.Сэрээтэрдагваас 240 172 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Халиунзулд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1368 дугаартай хөрөнгө битүүмжилсэн шүүгчийн захирамжийн 1 дэх заалт, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1146 дугаартай хүүхдийн тэтгэлэг урьдчилан гаргуулах тухай шүүгчийн захирамжийн 4 дэх заалтууд нь энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Халиунзул, хариуцагч С.Баттулга нараас тус бүр 35 000 төгрөг гаргуулан Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвд олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Ө.Энхбаатарт даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 0:-ны өдрийн 395 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтын 16 444 444 төгрөг гаргуулж Л.Халиунзулд олгох гэснийг, 8 дахь заалтын Л.Халиунзулаас гаргуулж Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвд олгох гэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх энэ хэрэг маргааны талаар хууль зүйн талаас нь зөв дүгнэлт хийсэн ч тооцоо хийхдээ хуурамч баримтыг үндэслэсэн байна. Тэгэхдээ шүүх А.Сэрээтэрдагвын гаргаж өгсөн ам бүлийн тодорхойлолтонд 2007 онд нас барсан охин С.Алтанцэцэгийгээ оруулсан байгааг хэн ч анзаараагүй байснаас болж гэр бүлийн гишүүдийн дундын өмчөөс нэг хүнд оногдох хэсгийг тооцоход зөрүү гарсан байна.Нэг хүнд \74 000 000 :8 = 9 250 000 Үгөгрөг оногдож байгаа тул Л.Халиунзул.Б.Бумбаяр нарт оногдох хэсэг нь \ 9 250 000 х 2 = 18 500 000 \ төгрөг болох юм.

Хүүхдийн эрхийн үндэсний төвийн нэхэмжлэл нь зөвхөн С.Баттулга зөвлөгөө авсаны төлбөр бөгөөд харин Л.Халиунзул нь шинжээчийн ажлын хөлс болох 250 000 төгрөгийг өөрөө төлсөн юм. Тийм учраас С.Баттулга нь 70 000 төгрөгийг бүхэлд дангаараа хариуцах төлбөр юм. Иймд шийдвэрийн 5,8 дахь заалтад дээрхи байдлаар өөрчлөлт оруулна уу. Улсын тэмдгийн хураамжийг оногдох хэсгийг дутуу тооцсон 2 055 000 төгрөг болон зөвшөөрөхгүй байгаа 35 000 төгрөгийн нийлбэр 2 0 90 556 төгрөгөөс тооцож 48 398 төгрөг төлсөн болно гэжээ.

Хариуцагч А.Сэрээтэрдагва, гуравдагч этгээд Ч.Таргааш нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо: А.Сэрээтэрдавгын өмчлөлийн Согоот багийн 6-15-40 байрыг гэр бүлийн дундын өмч гэж үзэж гэр бүлийн гишүүдэд оногдох хэсгээр хувааж ногдох хэсгийг шийдвэрлэсэн шийдвэрийн 5 дахь хэсгийг эс зөвшөөрч байгаа учир нь маргаан бүхий байрыг А.Сэрээтэрдавга болон эхнэр Ч.Таргааш нар нь худалдан авсан байхад өрх тусгаарлаж гэр бүл болсон С.Баттулга түүний гэр бүлийн гишүүдийг оролцуулан ногдох хэсгийг тодорхойлсон нь Иргэний хуулийн 126-р зүйлийн 126.2.4 заалт, 129-р зүйлийн 129.1 заалтыг зөрчиж, мөн хуулийн 129-р зүйлийн 129.2 заалтыг хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. А.Сэрээтэрдавгын гэр бүлээс С.Баттулга нь 1999 овд албан ёсоор өрх тусгаарлаж тусдаа амьдарсан бөгөэд энэ талаар талууд маргаддаггүй ба шүүх С.Баттулгын гэр бүлийн гишүүн гэж А.Сэрээтэрдавга болон Ч.Таргааш түүний үр хүүхдүүдийг үзэж тэдний өмчлөлийн хөрөнгийг хуваасан нь Гэр бүлийн тухай хуулийн 3 р зүйлийн 3.1.2, 3.1.4, Иргэний хуулийн 126 р зүйлийн 126.1 дэх заалтыг зөрчиж байгааг анхаарч үзсэнгүй.

Хэргийн нотлох баримтыг үгүйсгэсэн, няцаасан баримтыг нэхэмжлэгч нотлоогүй байхад А.Сэрээтэрдазгын хадгаламжийн хуримтлалыг С.Баттулга өгсөн байх боломжтой гэсэн хкйсвэр дүгнэлтийг анхак шатны шүүх хийсэн нь ИХШХШ тухай хуулийн 40 р зүйлийн 40.2 заалтыг зөрчсөн. Нотлох баримтыг эргэлзээгүй талаас кь үнэлээгүй гэж үзэж байна.Солонгосоос С.Баттулга нь аавдаа мөнгө явуулж байсан гэх нотлох баримт хэрэгт байхгүй байхад түүнээс ирсэн байж болзошгүй гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Солонгост С.Баттулга нь аав болок эхнэрлүүгээ мөнгө явуулах боломжтой ажил эрхэлж байсан эсэх ялангуяа байр азах боломжтой мөнгө олох ажил хийж байсан эсэх нь тодорхойгүй эхнзр лүүгээ мөнгө явуулдаггүй гэсэн атлаа аавруугаа мэкгө язуулдаг ч байсан гэж нэхэмжлэгчийн тайлэарлаж байгаа бакдал үнэнд нийцэхгүй байгааг анхаарч үзсэнгүй. Мөн А Сэрээтэрдавга нь тухайн хадгаламжийн мэнгө хуримтлуулж байх үед С.Баттулга нь өрх тусгаарлан Орхон аймгийн Баян өндер сумын Бүрэнбүст багийн 5-11-10 тоотод нэг өрөө байр азч амьдарч байсан ба түүний дээрх өмчлөлийк хөрөнгө С.Баттулгын гэр бүлийн омч байсныг шүүх анхаарч үзсэнгүй. А.Сэрээтэрдавга нь Орхон аймгийн Баян өндэр сумын Булаг багийн 3-101 тоотод амьдардаг оа С.Баттулга өрх тусгаарлан гарсны дараа өмч худалдан авсак байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 3 р зүйлийн 3.1.2 дахь заалт, Иргэний хуулийн 126 р зүйлийн 126.1 заалт нь нэхэмжлэгч түр хугацаавд А.Сэрээтэрдавгын өмчлөлийн байранд амьдарсан харилцааг хуульчипсан заалт биш гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дувдын кргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.05 ны өдрийн 143 /ШШ2017/00395 тоот шийдвэрийг хүчингүй болгож , нэхэмжлэлийн шаардлагаас 6-15-40 тоот байрнаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Л.Халиунзул нь С.Баттулгаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, хариуцагч С.Батттулга А.Сэрээтэрдагва нарт холбогдуулан Баян-Өндөр сум Согоот багийн 6-15-40 тоот 2 өрөө байрыг дундын өмч болохыг тогтоож зах зээлийн үнэ 74 сая төгрөгийн 50 хувь буюу 37 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.Баттулга, А.Сэрээтэрдагва нар Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот багийн 6-15-40 тоот 2 өрөө байрыг дундын өмч болохыг тогтоож үнийн 50 хувь 37 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч Л.Халиунзул хариуцагч С.Баттулга нар 1996 онд танилцаж 1999 онд гэрлэлтээ бүртгүүлэн амьдарч байгаад 1998 оны 12 дугаар сард охин Б.Мичидмаа 2003 оны 10 дугаар сард хүү Б.Бумбаяр нар төрсөн ба зохигчид 2012 оноос гэр бүлийн харьцаагүй болж тусдаа амьдарсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Зохигчид гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлгийн асуудлаар маргаагүй байх ба охин Б.Мичидмаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрсэн байх тул хүүхдийн асрамж тэтгэлгийн шаардлагаас татгалзсан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн маргаанаас бусад шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Л.Халиунзул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баян-Өндөр сум согоот баг 6-15-40 тоот 2 өрөө байрыг С.Баттулга, Л.Халиунзул, Б.Мичидмаа, Б.Бумбаяр нарын өмч болохыг тогтоож, зах зээлийн үнэ 74 сая төгрөгийн 50 хувь болох 37 сая төгрөгийг хариуцагч С.Баттулга, А.Сэрээтэрдагва нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Гэрлэгчид хамтран амьдарч байх хугацаандаа 2004 оны 10 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5-11-10 тоот 1 өрөө байр худалдан авч амьдарч байгаад 2007 оны 10 дугаар сард нэхэмжлэгч Л.Халиунзул нь С.Баттулгаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр уг байрыг Булгансүрэнд 16 сая төгрөгөөр худалдсан./өөрөө 20 сая төгрөгөөр худалдсан гэх боловч орон сууц худалдах худалдан авах гэрээнд 16 сая төгрөгөөр худалдаалагдсан хх-12/

Нэхэмжлэгч Л.Халиунзул 2007 оны 10 дугаар сард 1 өрөө байр худалдсан 20 сая төгрөгөө хариуцагч А.Сэрээтэрдагва Ч.Таргааш нарт хадгалуулж 6-15-40 тоот 2 өрөө байр худалдан авсан гэж тайлбар гарган мэтгэлцсэн боловч тайлбар татгалзлаа нотлох баримтаар хангалттай нотолж чадаагүй байна.

Хариуцагч А.Сэрээтэрдагва нь Л.Халиунзулыг тухайн байрыг худалдаж авахад оролцоогүй, банкнаас зээл авч өөрийн мөнгөөр худалдаж авсан гэж маргаж буй боловч уг байрыг худалдаж авсан мөнгийг өөрөө бүрдүүлж авсан болохоо ч хангалттай нотолж чадаагүй байна. /хэрэгт хариуцагч А.Сэрээтэрдагва, Ч.Таргааш нарын хадгаламжийн дансны орлого зарлагын гүйлгээ, Хаан банкны 11 сая төгрөгийн зээлийн баримт, зээлийн сар бүрийн эргэн төлөлтийн баримтууд авагдсан байгаа./ Хэрэгт цугларсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийхэд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6-15-40 тоот 2 өрөө байрыг Л.Халиунзул, С.Баттулга, А.Сэрээтэрдагва, Ч.Таргааш нар хөрөнгө мөнгөө нийлүүлэн худалдан авсан байх боломжтой. Харин анхан шатны шүүх С.Баттулгын гэр бүл, А.Сэрээтэрдагвын гэр бүлийн гишүүдийг нэг гэр бүлийн гишүүд гэж дүгнэж гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзсэн нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хуульд зааснаар эсхүл хэлцлийн үндсэн дээр 2 буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно. Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах ийнхүү салгахад өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг шаардах эрхтэй болохыг зохицуулжээ.

Иймд А.Сэрээтэрдагва, Ч.Таргааш нарын оролцоо тайлбарыг үндэслэн 6-15-40 тоот 2 өрөө байрыг С.Баттулга, Л.Халиунзул, Б.Мичидмаа, Б.Бумбаяр, А.Сэрээтэрдагва, Ч.Таргааш нарын дундын өмч болохыг тогтоож байрыг А.Сэрээтэрдагвын өмчлөлд үлдээж байрны үнээс 24.666.000 төгрөг гаргуулж Л.Халиунзул, Б.Бумбаяр нарт олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 142/ШШ2017/00395 дугаар шийдвэрийн 5 дугаар заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8-д зааснаар Орхон аймгийн Баян-Өнөдр сум, Согоот багийн 6-15-40 тоот 2 өрөө орон сууцыг А.Сэрээтэрдагва, Ч.Таргааш, С.Баттулга, Л.Халиунзул, Б.Мичидмаа, Б.Бумбаяр нарын дундын өмч болохыг тогтоож, орон сууцыг А.Сэрээтэрдагвын өмчлөлд үлдээж А.Сэрээтэрдагваас 24.666.000 төгрөг гаргуулж Л.Халиунзул, Б.Бумбаяр нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.334.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрлөлт оруулж,

Шийдвэрийн 6 дугаар заалтанд ...улсын тэмдэгтийн хураамжинд А.Сэрээтэрдагваас 281.280 төгрөг гаргуулж 70.200 төгрөг Л.Халиунзулд олгож, 211.080 төгрөгийг төрийн сангийн орлогод оруулсугай гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч Л.Халиунзулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.400 төгрөгийг, гуравдагч этгээд Ч.Таргаашийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240.172 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ