| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00390/и |
| Дугаар | 135/шш2017/00439 |
| Огноо | 2017-04-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 135/шш2017/00439
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00390/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* баг, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: ********/-ийн нэхэмжлэлтэй
“Шударга эзэмшигчээр тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 1 дүгээр баг, хайрхын 34 дүгээр байр, 12 тоот нь 16м2 нэг өрөө орон сууцыг шударга эзэмшигчээр одоог хүртэл 25 жил тасралтгүй амьдарч байна. Байрны ямар нэгэн маргаан байхгүй, уг байрыг хувьчилж авахаар орон сууц хувьчлах товчоонд хандсан бөгөөд тус товчооноос шүүхээр шударга эзэмшигчээр тогтоолгох шаардлагатай гэж зөвлөсний дагуу шүүхэд хандаж байна. Иймд Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* баг, ******* байр, ******* тоот 1 өрөө орон сууцны шударга өмчлөгчөөр З.******* мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч З.******* нь Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 1 дүгээр баг, Хайрхан 34 дүгээр байрны 12 тоот 16м2 1 өрөө орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа орон сууцыг нэхэмжлэгч З.******* нь 1993 оноос хойш эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан Шарын гол сумын Засаг даргаас олгосон З.*******ийн орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ /хх 11/, тус багийн Засаг даргын тодорхойлолт /хх 16/, Дархан-Уул аймгийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл /хх 10/, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02/581 дугаартай “Дархан-Уул аймаг, Шарын гол сумын 1 дүгээр баг, Хайрхан 2 давхар 34 дүгээр байрны 12 тоот орон сууц нь өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байгаа болно” гэсэн албан бичиг /хх 33/, Орон сууц ашиглагчийн тооцооны дэвтэр /хх 6,7/ Айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангаж, бохир усыг татан зайлуулах гэрээ /хх 18/, Айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ /хх 19, 20/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд З.******* Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1–д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа тул шударга эзэмшигч бөгөөд мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т зааснаар эрх бүхий этгээд эд хөрөнгийг буцааж авах хүртэл эд хөрөнгө болон эрхийн үр шим нь өмнөх эзэмшигчийнх байна гэсний дагуу өөрийн эзэмшилд байлгаж, орон сууцтай холбоотой төлбөрийг зохих байгууллагатай гэрээний дагуу төлж байсан байна.
Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1–д зааснаар Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заажээ.
Иймд З.*******ийг Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 1 дүгээр баг, Хайрхан, 2 давхар 34 дүгээр байрны 12 тоот, 1 өрөө орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 105 дугаар зүйлийн 105.1-д тус тус заасныг баримтлан ******* овгийн ******* ******* нь Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* баг, ******* байр, ******* тоот, 1 өрөө орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ