Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 1132

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2017/01132

                  Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай      

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Солонго би,

Нэхэмжлэгч: “Акилла констракшн” ХХК-ийн /Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 дүгээр хороолол 16 байр 76 тоотод байрлах, РД:5693845/ нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “Акватик” ХХК-д /Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Усны гудамж-1А байрны өргөтгөл Циркийн зүүн талын байранд байрлах/ холбогдох,

 

4.472.897,40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  “Акилла констракшн” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ- 2016 оны 06 сарын 01 өдөр “ Акватик ” ХХК-иас гаргасан хүсэлтийг үндэслэн “ Хөөсөн полистрол хавтан борлуулах”, 16/42 дугаартай гэрээг 6 сарын хугацаатай зээлээр буюу дараа үнийг төлөх нөхцөлтэйгээр байгуулсан. “Акилла Констракшн” ХХК барилгын материал 50.282.040 төгрөгийн дулаалгын хөөсөнцөрийг 2016 оны 07 сарын 01 өдөр нийлүүлж дууссан. Гэрээний 4.3- д зааснаар “ Акватик “ ХХК хөөсөн полистиролын үнийг хуваарийн дагуу төлөх байсан боловч төлбөрийг хугацаанд төлөхгүй, хугацаа хожимдуулж байсан ба барааны үнийг 2016 оны 11 сарын 30 өдөр төлж дуусгах ёстой байсан. Түүнчлэн нийлүүлсэн барааны төлбөрийн үлдэгдэл болох 2.100.000 төгрөгийг төлөөгүй байгаа болно. Гэрээний 4.4- д зааснаар барааны үнийг хугацаа хожимдуулсан тохиолдолд алданги тооцохоор заасан байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иар тооцож 2.377.257.40 төгрөгийн алдангийг нэхэмжлэх эрх нээгдэж байна. “Акватик” ХХК -д манай компанийн зүгээс хугацаандаа төлбөрөө төлөхийг хүссэн албан бичгийг 2016.12.02 өдөр, 2017.01.02 өдөр 2 удаа хүргүүлж байсан.

Иймд барилгын материалын үлдэгдэл төлбөр 2.100.000 төгрөг, алданги 2.377.257.40 төгрөгийн хамт нийт 4.472.897.40 төгрөгийг “ Акватик “ ХХК -иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Акилла констракшн” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ- Тус компанийн нэхэмжлэлтэй “Акватик” ХХК-иас 4.472.897,40 төгрөг гаргуулах тухай хэрэгт нэхэмжлэгч нь төлбөрөөс татгалзаж, хариуцагч “Акватик” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу 2.300.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн тул “Акилла констракшн” ХХК нь дээрх нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Акилла констракшн” ХХК нь хариуцагч “Акватик” ХХК-д холбогдуулан гаргасан 4.472.897,40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан байна.                           

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Акватик” ХХК-д холбогдуулан гаргасан 4.472.897,40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ, нэхэмжлэгч “Акватик” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.       

       

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 86.516,4 төгрөгөөс 50 хувь болох 43.258,2 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 2611192214 тоот данснаас 43.258,2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.     

       

3. Шүүгчийн энэхүү захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын  журмаар гомдол гаргах, зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   

ШҮҮГЧ                              Д.СОЛОНГО