Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/102

 

 

       

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Сувд, 

Улсын яллагч П.Отгонбаатар,

Шүүгдэгч **************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************холбогдох эрүүгийн 2138000000119 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч **************** нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний орой 23
цагийн үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт
байрлах иргэн ****************орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүй
нэвтэрч улмаар тэврэх, шалан дээр дарж унагаагаад үнсэх гэж дайрч, энд чинь
ингээд унтчихъя гээд хэвтэх зэргээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд
халдаж дураараа авирласан, мөн иргэн ****************хамар, шүд рүү гараараа
цохиж, гэдэс рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол
санаатай учруулсан
гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч **************** нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний орой 23
цагийн үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт
байрлах иргэн ****************орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүй
нэвтэрч улмаар тэврэх, шалан дээр дарж унагаагаад үнсэх гэж дайрч, энд чинь
ингээд унтчихъя гээд хэвтэх зэргээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд
халдаж дураараа авирласан, мөн иргэн ****************хамар, шүд рүү гараараа
цохиж, гэдэс рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол
санаатай учруулсан
гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000119 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би **************** нүүр рүү гараа савахдаа нэг удаа цохисон...**************** биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Балдангомбо орж ирэхээр нь би хүний зөвшөөрөлгүй орж ирж болдог юм уу гэж уурлаж байгаад алгадчихсан чинь би чамд сайн гээд ойлгомжгүй зүйл яриад байсан...Балдангомбыг гаргаад хаалгаа түгжих гэсэн миний цамцнаас чирээд унагаачихаар босож ирээд гэртээ орох гэтэл оруулахгүй ноцолдож байгаад миний хамар, шүд рүү гараараа цохисон. Мөн миний гэдэс рүү өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19-р хуудас),

Гэрч **************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...**************** гэрээс гарч нойл орчихоод ирсэн чинь танихгүй хүнтэй Дагий ноцолдсон байж байхаар нь би хойноос нь татаад Дагий босож ирээд бид хоёр чирсээр байгаад гэрээс гаргасан... Дагий газар явган суугаад хамраа барьсан уйлаад сууж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27, 31-р хуудас),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 122 дугаартай:

  1.  ****************биед дээд уруулын салст, зүүн өвдгөнд цус хуралт, баруун зүүн дээд үүдэн 1,1-р шүднүүдийн хөдөлгөөн, баруун бугуй, зүүн ташаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
  3. ****************биед үүсэн гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.
  4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 10%-аар тогтонги алдагдана.
  6. ****************биед үүссэн гэмтэл шүдний хөдөлгөөн нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарана гэх дүгнэлт (хх-ийн 44-р хуудас),

       Хохирогч ****************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 83-84-р хуудас),

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Малын А дансны хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 65-73-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138000000119 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **************** нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний орой 23
цагийн үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт
байрлах иргэн ****************орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүй
нэвтэрч улмаар тэврэх, шалан дээр дарж унагаагаад үнсэх гэж дайрч, энд чинь
ингээд унтчихъя гээд хэвтэх зэргээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд
халдаж дураараа авирласан, мөн иргэн ****************хамар, шүд рүү гараараа
цохиж, гэдэс рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол
санаатай учруулсан
гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ****************(хх-ийн 18-19-р хуудас), гэрч **************** (хх-ийн 26-27, 31-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 122 дугаартай дүгнэлт (хх-ийн 44-р хуудас),

       Хохирогч ****************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 83-84-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Балдангомбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг шүүгдэгч **************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал болон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч **************** нь хохирогч ****************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг тус тус үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч **************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 73-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч **************** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч **************** нь 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138000000119 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Шүүгдэгч ****************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч **************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      5. Эрүүгийн 2138000000119 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****************д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.ХҮРЭЛБААТАР