| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2017/01087/и |
| Дугаар | 918 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 918
| 2017 оны 04 сарын 27 өдөр | Дугаар 182/ШШ2017/00918 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, Хас банк ХХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо, Нуурын 10 дугаар гудамжны 138 тоотод оршин суух, Өрлүүд овогт Банзрагчийн Энхбат /РД:ХА65092918/,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг 11 дүгээр хороо, Нуурын 10 дугаар гудамжны 138 тоотод оршин суух, Өрлүүд овогт Банзрагчийн Энхтуяа /РД:ХА62080601/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 3,849,806.96 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 3,857,306.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б.Энхбат нь 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 1010022799 тоот зээлийн гэрээг Хас банктай байгуулж, 4,700,000 төгрөгийн зээлийг жилийн 18.0 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. ...Дээрх гэрээнд Б.Энхтуяа нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон.
...Хариуцагч Б.Энхбат, Б.Энхтуяа нараас зээлийн гэрээний үүрэг 3,849,806.96 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 3,857,306.96 төгрөгийг гаргуулах, …барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү” гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...Хас банк зээлдэгч Б.Энхбатын гаргасан хүсэлтийг үндэслэн 3 сарын хугацаатай эвлэрийн гэрээ хийж байна. Цаашид зээлдэгч нь Хас банкны шүүхэд нэхэмжилсэн зээлийн төлбөрөө дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд:
2017.05.18-ны дотор 1,285,760 төгрөг,
2017.06.18-ны дотор 1,285,760 төгрөг,
2017.07.18-ны дотор 1,285,760.96 төгрөг, нийт 3,857,306.96 төгрөгийг 2017.07.18-ны дотор бүрэн төлж барагдуулахаар болов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК нь зээлийн гэрээний үндсэн төлбөр 3,173,109.96 төгрөг, хүүний төлбөр 645,982 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 30,715 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг нийт 3,857,306.96 төгрөгийг хариуцагч Б.Энхбат, Б.Энхтуяа нараас гаргуулахаар шаарджээ.
Шүүх хуралдаан хүртэлх хугацаанд талууд хоорондоо эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Б.Энхбат, Б.Энхтуяа нар нь 3,857,306.96 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны дотор 1,285,760 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 18-ны дотор 1,285,760 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 18-ны дотор 1,285,786.96 төгрөгөөр тус тус бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Б.Энхбат, Б.Энхтуяа нар нь 3,857,306.96 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны дотор 1,285,760 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 18-ны дотор 1,285,760 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 18-ны дотор 1,285,786.96 төгрөгөөр тус тус бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Энхбат, Б.Энхтуяа нараас 13,947 төгрөг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас 13,947 төгрөгийг тус тус гаргуулж Хас банк ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2017.04.07-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,894 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА