| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2016/01062/и |
| Дугаар | 893 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 893
| 2017 оны 04 сарын 25 өдөр | Дугаар 182/ШШ2017/00893 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, “Пийс тауэр” барилга, 7 давхар, 705 тоотод байрлах, “Вийшн фанд ББСБ” ХХК-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Сандагийн Хулан /РД:ЦД73071003/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичигийн дарга О.Огторгуй оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Нэхэмжлэгчийн итгэмжлэдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Сандаг овогтой Хулан нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Вишн Фанд” ББСБ-ын Улаанбаатар-2 салбараас 10220690 тоот зээлийн гэрээ байгуулан 1,500,000 төгрөгийн зээлийг Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч С.Хулан үндсэн зээл 712,917 төгрөг, зээлийн хүү 100,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,700 төгрөг, нотариатын хөлс 8,000 төгрөг нийт 828,617 төгрөгний төлбөртэй байна.
Анх зээл авсан хаяг болох Чингэлтэй дүүргрийн 14 дүгээр хороо, Хандгайт 5 дугаар гудамжны 70 тоот хаягаар бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн шүүгчийн захирамж гарсан тул түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Хулангийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар “Вишн фанд” ББСБ нь шүүхэд хүсэлт гаргажээ.
С.Хулан нь “Вишн фанд ББСБ” ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/10220690 тоот зээлийн гэрээ байгуулан 1,500,000 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан байх тул энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах “Вишн фанд ББСБ” ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.
С.Хулан нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 5 дугаар гудамжны 70 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШЗ2017/01122 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдлоо.
Иймд “Вишн фанд ББСБ” ХХК-ний гаргасан хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Хулангийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Сандагийн Хулан /РД:ЦД73071003/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С.Хуланг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар “Вишн фанд ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА