| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2021/0100/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/101 |
| Огноо | 2021-04-07 |
| Зүйл хэсэг | 11.1, 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Хохирогч *******************,
Хохирогч *******************ын өмгөөлөгч Н.Баттөмөр,
Шүүгдэгч *******************ын өмгөөлөгч Д.Содномдорж,
Шүүгдэгч *******************, *******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******************, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******************нарт холбогдох эрүүгийн 2138000000041 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******************* нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******************ыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *******************нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******************зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******************* нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******************ыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар,
Шүүгдэгч *******************нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******************зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000041 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...******************* гэрийн гадаа очиход 4-5 залуу гудамд зогсож байсан. Машины гэрэлд харахад тэр дотор ******************* зогсож байсан. Би *******************д хандаж чи ахыг таньж байна уу гэж хэлсэн чинь би чамайг их хүндэлж явдаг байсан. Одоо чамайг хүндэлж чадахгүй. Одоо та нартай алалцана гээд өмсөж байсан куртикээ тайлсан. Тэгтэл хажуу талаас нь шар үстэй Эрдэнэбаатар Батлхагвыг харснаа энэ нөгөө өдрийн пизда байна шүү дээ, Мөрөнд амжих болоогүй шүү гээд хувцсаа тайлаад эхэлсэн. Тэгээд шар үстэй Эрдэнэбаатар гэдэг банди намайг заамдаад хойшоо хашаа руу татсан. Тэгээд намайг нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Тэгээд би Эрдэнэбаатарын толгойг сугандаа хавчуулаад элэг рүү нь 2-3 удаа цохисон. Тэгсэн Эрдэнэбаатар надаас мултраад миний нүүр лүү цохихоор нь би түлхээд унагаасан. Тэгээд арагшаа хартал ******************* манай найз ******************* дээр гараад цохиж байхаар би очиж салгаад хөөе Шагай болиоч гэж хэлсэн чинь ******************* миний зүүн талын нүд рүү цохисон. Шагай намайг хөөхөөр нь би зугтаад ******************* хашаа руу орсон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн биеэ хамгаалах гэж байгаад ******************* нүүр рүү 2 удаа цохичихсон юм. ******************* биед нь гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч *******************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 22-ны орой өөрийн найз Өсөхбаярын түрээслэдэг байранд найз *******************, Энхманлай, Өнөболд, Отгонжаргал нарын хамт очсон. Тэнд очоод нэг 2.5 литрийн пиво хувааж уусан. Тэр пивоноос би *******************, Өнөболд бид гурав л уусан. Өсөхбаярын гэрээс гараад Далайван сургуулийн урд талын гудамд явж байхад нэг машинтай хүмүүс араас ирээд бид нарыг шахаж зогссон. Тэр машинаас ******************* ах эхлээд бууж ирээд ах нарыгаа таньж байна уу гэж асуусан. Тэгэхээр нь ******************* таних ёстой юм уу гэж хэлээд хувцсаа тайлаад та нараас айна гэж байхгүй шүү гэсэн чинь өндөр биетэй ах *******************тай барилцаад ноцолдоод байсан. Тэр хооронд би *******************тай барилцаж байснаа *******************аас салаад *******************г нөгөө өндөр залуугаас салгах гээд явж байтал миний араас толгой руу тас хийтэл цохисон. Би тэр үед хэсэг манараад газар унаад дээшээ хартал ******************* гартаа чулуу атгасан байсан. Тэгээд намайг дээрээс хөлөөрөө дэвсэж байсан. Тэгтэл миний толгойноос цус гарсан чинь ******************* надаас холдоод гүйгээд явчихсан. Тэгээд би Энхманлай гэдэг найзтайгаа эмнэлэг ороод толгойдоо хоёр оёдол тавиулсан. Маргааш өдөр би Наран эхийн байранд толгой өвдөөд хэвтэж байтал ******************* ирчихсэн байсан. Би яг юу ярьсныг нь мэдээгүй. Би тэр үед толгой өвдөөд хүнийг сонсох манатай байсан. Тухайн үед ******************* улаан өнгийн цамц өмсөж явсан...Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэр рүү гээ очиход гудамны үзүүрт хэдэн банди нар явж байсан. Тэгээд манай гудам мухар учраас гудмыг тойрч буцаж иргэхгээд явж байхад тэдгээр залуучуудыг ойроос хараад ******************* таниад машинаас буусан. Тэгтэл том биетэй банди ******************* руу хандаж юм яриад дайраад байсан. Тэгэхээр нь би юу болоод байна гээд машинаас буусан. Тэгээд буугаад зогсож байтал хашаанд шүлсээ хаяад байсан банди намайг таньж байгаа бололтой одоо ална гэсэн юм яриад хувцсаа тайлж эхлээд хашаанд шүлсээ хаяад байсан банди над руу давшлаад байсан. Тэгсэн чинь нэг мэдэхэд том биетэй банди нь миний дээр гарчихсан намайг зодож байсан. Би тэр үед босох гэж хичээсэн боловч босож чадаагүй нэлээд удаан тиймэрхүү байдалтай байгаад тэр банди өөрөө босоод яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 135-р хуудас),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4-5-р хуудас),
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (6-7-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, Прокуорын зөвшөөрөл (20-21-р хуудас),
Насанд хүрээгүй гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Машинаас бууж ирсэн улаан цамцтай залуу нь Эрдэнэбаатарыг хөөгөөд гүйгээд байсан. Би Өнөболдыг салгах гээд дийлэхгүй Энхманлай бас Шагайг салгах гээд дийлэхгүй гартаа хувцас барьчихсан машинтай хүмүүстэй ирсэн охин болохоор салгахгүй Шагайг өшиглөөд цохиод байсан. Тэгээд нөгөө охин руу залгахаар нь та нар өөрсдөө эхэлчихээд болиоч гээд гарнаас бариад зогсож байхад Эрдэнэбаатар газар уначихсан. Нөгөө улаан цамцтай залуу нь болохоор алнаа гэж тэр газраар нэг орилж гүйж байснаа тухайн гудамжид байсан овоолсон шороо шиг зүйлтэй газраас нэг чулуу аваад Эрдэнэбаатарын толгой руу цохичихсон. Тэгсэн чинь Эрдэнэбаатарын толгой хагарчихсан юм шиг цус гараад байхаар нь би та нар хүний толгой хагалаад хаячихлаа шүү дээ гээд орилсон чинь нөгөө улаан цамцтай залуу зугатаад гүйчихсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-33-р хуудас),
Насанд хүрээгүй гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид нар гэр гэр лүүгээ харих гээд гарахад байр байсан гудамжны үзүүрт машин зогсож байсан. Тэгсэн тэр машин бид нарын урдуур хашиж зогсоод машинаас 3 эрэгтэй, 1 эмэгтэй хүн бууж ирээд ахыгаа таньж байна уу ахын дүү гээд хар хувцастай дунд зэргийн нуруутай залуу нь манай Шагай, Эрдэнэбаатар хоёр руу хандаж хэлээд байж байтал машинаас бууж ирсэн гурван залуугийн нэг болох намхандуу нуруутай залуу нь манай найз Шагайг гэдэс рүү нь өшиглөсөн чинь Шагай тэр бандийн хөлийг нь барьж аваад газарт унагаагаад дараад авсан. Бас бид нартай цуг явсан Өөнөө ах машинаас бууж ирсэн хүмүүстэй явсан жижигдүү биетэй залууг заамдаад бариад авсан. Бид нар хойшоо ухарсан чинь Эрдэнэбаатар надад гадуур хувцсаа тайлж өгөөд байж байтал машинаас бууж ирсэн өндөр нуруутай улаан цамцтай залуу нь Эрдэнэбаатар луу гараараа цохиод дайрсан. Эрдэнэбаатар хойшоо ухраад зугатаад байсан. Эрдэнэбаатарыг цохиод байсан улаан цамцтай залуу зодолдсон газрын тэр хавьд байсан овоолттой хогон дундаас юм хайгаад байх шиг байсан. Би Шагайг зодуулж байгаа юм болов уу гээд Шагай руу очиход Шагай дээр нь дараад уначихсан байхаар нь татаж босгох гэсэн чинь дор нь байсан хүн тавихгүй байгаа бололтой би босгож чадаагүй. Тэгээд би эргээд хартал Эрдэнэбаатарын толгойноос нь цус гарчихсан байхаар нь би Шагайд хандаад Эрдэнэбаатарын толгой хагарчихсан байна гэсэн чинь Шагай босож ирээд улаан өнгийн цамцтай Эрлэнэбаатартай зодолдож байсан залуу руу гүйгээд очиход тэр залуу гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-36-р хуудас),
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Машинаас 3 эрэгтэй залуу, нэг эмэгтэй бууж ирсэн. Би тэр хүмүүсийг танихгүй байсан. ******************* таньж байх шиг байсан. Тэр гурван залуу машинаас бууж ирээд манай найз ******************* руу дээрэлхэж харьцаад намайг таньж байна уу гээд нэг залуу нь *******************г өшиглөсөн. Тэгтэл ******************* ухарч байгаад куртикээ тайлсан. Тэгсэн чинь нөгөө гурван залуугийн хоёр нь ******************* руу дайраад ноцолдоод газар унацгаасан. Тэгэхээр нь би нэг залууг нь татаж босгож ирээд замдаж зогсож байтал манай найз Отгонжаргал намайг тавь гээд байхаар нь би заамдаж байсан залууг тавьсан чинь манай найз Энхманлай надад Эрдэнэбаатарын толгой нь руу нь цохчихлоо. Тэр өндөр улаан цамцтай залуу Эрдэнэбаатарын толгой руу юмаар цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнэбаатар дээр гүйгээд очиход Эрдэнэбаатарын толгойноос цус гарчихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-38-р хуудас),
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******************* таньдаг хүүхэд байна гээд ганцаараа машинаасаа буусан. Тэгсэн нөгөөдүүл нь согтуурхаад орилоод байхаар нь Батлхагва бид хоёр буусан. Тэгсэн чинь шар үстэй банди нь үзэх юм уу гээд шууд хувцасаа тайлаад эхэлсэн үзье гээд орилж байснаа Батлхагва руу үсэрч өшиглөөд зодоон эхэлсэн. Тэр хүмүүстэй явсан хар хувцастай куртикныхээ малгайг өмссөн залуу миний малгайтай цамцны малгайнаас доош нь дараад тэгж байгаад газар унаад машины нөгөө талд гарчихсан байсан. Тэгэхэд миний нүүр лүү нэг нь өвдөглөөд байсан. Би хэн гэдгийг мэдээгүй. Тэгсэн намайг малгайтай цамцнаас маань доош нь дарсан залууг тэр хүмүүстэй явж байсан нэг охин салгаад аваад явсан. Тэгээд машины нөгөө талд гараад ирэхэд Батлхагвыг Шагай гэдэг нь дарчихсан. ******************* эхнэр Бүжинлхам салгах гээд зууралдсан байдалтай байсан. ******************* миний хажууд зогсож байсан Шагай Батлхагва зодолдохоо болиод босож ирсэнээ Шагай нь *******************тай юм яриад зогсож байсанаа шууд нүүр лүү цохиод авсан. Тэгэхээр нь *******************ыг салгаад машиных хойд тал руу аваад явсан. Тэгсэн ******************* ээж, аав хоёр гарч ирээд аав нь зодооныг болиулах гэсэн чинь жижигдүү биетэй хар куртиктэй залуу нь хогноос шил авч хагалаад байсан. ******************* ээж нь бид нарыг гэр лүү ор гээд аваад орсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-47-р хуудас),
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Батлхагва руу утсаар залгаад хаана байна гэж асуухад манай хүү ойрхон байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай хүүгийн найз охин Бүжин над руу утсаар залгаад эд нар зодолдоод байна гэж хэлхээр нь би гэрээсээ гүйгээд гартал манай гэрийн гадаа бөөн зодоон болчихсон нэг намхан залуу цээж нүцгэн архины хагархай шил барьчихсан ална та нарыг гээд орилоод баахан залуучууд тал талаас дайраад байсан. Би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь нөгөө залуучууд цагдаагаа дууд гээд байхаар нь би цагдаагийн газрын утас руу утасдаж дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг (хх-ийн 48-50-р хуудас),
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...23 цагийн үед бүгдээрээ манай гэрээс гараад явсан. Тэр үед би тэд нарыг хашааны үүдэнд гаргаж өгөөд гэртээ орсон. Тэгээд тэд нар явснаас хойш 1 цаг гарны дараа ******************* буцаж манайд 00 цаг өнгөрч байх үед ирээд Эрдэнэбаатар толгойгоо хагалуулчихлаа хажуу талын хашааны хүмүүс байсан. Хоёр найзтайгаа машинтайгаа ирсэн. Тэгээд бид нар зодолдсон. Тэгсэн чинь Эрдэнэбаатарын толгой хагараад эмнэлэг дээр очиж толгойдоо оёдол тавиулсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 55-р хуудас),
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Маргааш өглөө нь би *******************тай төв эмийн сангийн дэргэд уулзахад ******************* надад Эрдэнэбатаар толгойгоо хагалуулсан талаар ярьсан. ******************* надад ярихдаа хажуу айлын хүүхдүүд машинтай ирээд тэнд зодоон болоод Эрдэнэбаатар толгойгоо хагалуулсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 57-р хуудас),
Гэрч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******************* над руу утасдаад манай хүү Эрдэнэбаатарыг хүнд зодуулаад бие нь муу байгаа талаар хэлсэн. Би тэгээд хүүгийнхээ байсан Наран эхийн байранд очиход манай хүү хэвтрийн байдалтай босож чадахгүй хэвтэж байхаар нь би хувцсыг нь өмсүүлээд Мөрөн сумын Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт үзүүлэхэд манай хүүг үзсэн эмч толгой нь цохиулсны улмаас цөмөрч дотогшоо харвалт өгсөн байна. Яаралтай хагалгаанд орох хэрэгтэй. Энэ хагалгаа амь насанд аюултай учраас хагалгаагаа даахгүй нас барах юм бол ар гэрийн зүгээс ямар нэгэн гомдол саналгүй гэсэн гарын үсэг зуруулж, манай хүүг 12 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө хагалгаа хийсэн. Харин хагалгаа амжилттай болж манай хүү мэс заслын тасагт эмчилгээ хийлгэх болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 60-р хуудас),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Батлхагва, Пүрэвбат бид гурав машинаас буусан. Тэгсэн чинь Батлхагва чи өнөөдөр хашаанд шүлсээ хаяад байсан банди мөн биз дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр шар үстэй банди хөөе пиздануудаа алаач гээд дээл хувцсаа тайлж шидээд байсан. Тэгсэн том биетэй банди Хөвсгөлд намайг барж иддэггүй юм аа, хоёр том ар талтай тэгээд яах уу үзэх юм уу гээд орилсон. Батлхагва руу дөхөөд ирсэн. Би тэр үед хөөе болиоч гээд тэр өндөр том биетэй залууг түлхсэн чинь намайг өндөр биетэй залуу алгадаж унагаагаад өшиглөсөн. Батлхагвыг цохиод Батлхагва миний дээрээс унасан. Тэгэхэд тэр өнөр биетэй залуу дээр гарчхаад Батлхагвыг зодоод байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 64-66-р хуудас),
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 26 дугаартай:
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаартай:
Хохирогч ******************* нь шүүгдэгч *******************тай сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 164-165-р хуудас),
Хохирогч *******************нь шүүгдэгч Л.*******************тай сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 166-р хуудас),
Шүүгдэгч *******************ын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, (хх-ийн 97-100-р хуудас),
Шүүгдэгч *******************хувийн байдлыг тогтоосон оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 150-156-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000041 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******************* нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******************ыг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *******************нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******************зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******************ын, *******************нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч *******************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч *******************(хх-ийн 135-р хуудас), насанд хүрээгүй гэрч *******************(хх-ийн 30-33-р хуудас), насанд хүрээгүй гэрч *******************(хх-ийн 34-36-р хуудас), гэрч *******************(хх-ийн 37-38-р хуудас), гэрч *******************(хх-ийн 45-47-р хуудас), гэрч *******************(хх-ийн 48-50-р хуудас), гэрч *******************(хх-ийн 55-р хуудас), гэрч *******************(хх-ийн 57-р хуудас), гэрч *******************(хх-ийн 60-р хуудас), гэрч *******************(хх-ийн 64-66-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (4-5-р хуудас),
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (6-7-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, Прокуорын зөвшөөрөл (20-21-р хуудас),
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 26 дугаартай дүгнэлт (хх-ийн 70-р хуудас),
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт (хх-ийн 76-р хуудас),
Хохирогч ******************* нь шүүгдэгч *******************тай сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 164-165-р хуудас),
Хохирогч *******************нь шүүгдэгч Л.*******************тай сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 166-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.*******************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ******************* нь ганцаараа үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *******************нь хохирогч *******************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******************* нь хохирогч *******************ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 17,650 төгрөгийн бичиг хэргийн зардал гарсан гэж Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч нараас нэхэмжилж байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх...болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж заасан байх тул төсвийн байгууллагын бичиг хэрэгтэй холбоотой гарсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зардалд хамаарахгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бичиг хэргийн зардал 17,650 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Л.*******************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******************нь урьд 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 32, 44-45-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******************* нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 154-156-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******************* нь 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр, шүүгдэгч *******************нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан тэдгээрт торгох ял оногдуулж, шүүгдэгч *******************т оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000041 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч *******************ын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх улаан өнгийн цамцыг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Шонго Лхагвасүрэнгийн *******************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******************ыг 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******************г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******************т оногдуулсан 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******************, *******************нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Эрүүгийн 2138000000041 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******************ын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх улаан өнгийн цамцыг шүүгдэгч *******************т буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.
6. Эрүүгийн 2138000000041 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******************, *******************нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР