Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 843

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 20 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00843

                 Улаанбаатар хот

 

 

     Зохигч талуудын эвлэрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч И.Амартөгс, Т.Наранцогт нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Төв аймгийн Заамар сум, 4 дүгээр баг, Төвийн 1 дүгээр гудамжны 12 дугаар байрны 01 тоотод оршин суух, Боржигон овогт Мондооны Мөнхбаяр /РД:РЙ88042612/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 1 дүгээр гудамжны 10 тоотод оршин суух, Их Монгол овогт Хүүмаамын Сайнхүү /РД:МЗ80022477/-д холбогдох

 

Хохиролд 45,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагч Х.Сайнхүү, түүний өмгөөлөгч Ч.Жадамба, иргэдийн төлөөлөгч Н.Вандан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч М.Мөнхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Х.Сайнхүүгээр 7 х 8 метрийн хэмжээтэй мансардтай Канад модон технологийн байшинг бариулсан. Гэтэл байшинг барьж дууссанаас хойш захиалагч дотор нь орж амьдарснаас 3 хоногийн дараа гал түймэр гарч байшин шатсанаас болж бидэнд 45,000,000 төгрөгийн хохирол учирсан.

...Гал түймэрт тавьсан актаар “уг байшингийн яндангийн сүвэгчилсэн ханыг галд шатдаггүй материал тоосгоор болон бетонон ханаар хийгээгүй, гүйцэтгэл дутуу яндагийн хэсгийг халалтаас хамгаалсан хамгаалалт хийсэн боловч дутуу ороож хийснээс яндан байшингийн хананд цонолт өгсний улмаас гал гарсан байх магадлалтай” гэж тогтоосон.

...Ийм учраас хохирол 45,000,000 төгрөгийг Сайнхүүгээс гаргуулж өгнө үү” гэжээ.

 

            Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “...Х.Сайнхүүд холбогдох гэм хорын хохиролд 45,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт талууд дараах нөхцлөөр харилцан тохиролцож, энэхүү гэрээг байгуулав. Үүнд: “Нэхэмжлэгч М.Мөнхбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 45,000,000 төгрөгөөс 28,000,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байгаа бөгөөд хариуцагч Х.Сайнхүү нь 17,000,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд эцсийн байдлаар төлж барагдуулах үүргийг хүлээв” гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Мөнхбаяр нь хохирол 45,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Х.Сайнхүүд холбогдуулан гаргажээ.

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 28,000,000 төгрөгөөр багасгаж, 17,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Х.Сайнхүү нь хүлээн зөвшөөрч 2017 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд эцсийн байдлаар төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хариуцагч Х.Сайнхүү нь хохирол 17,000,000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч М.Мөнхбаярт бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Х.Сайнхүүгээс 242,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид төлөх хугацааг хойшлуулсан 282,950 төгрөгийг нэхэмжлэгч М.Мөнхбаяраас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      Х.ДАШДЭЧМАА

 

                                    ШҮҮГЧИД                                      И.АМАРТӨГС

 

                                                                                                   Т.НАРАНЦОГТ