| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2021/0026/Э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2021-04-07 |
| Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Г.М |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 28
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Г.М
Шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Б.Б
Шүүгдэгч Г.Э
Шүүгдэгч Ч.Ө
Шүүгдэгч М.Э
Шүүгдэгч Д.У
Шүүгдэгч Ч.С
Шүүгдэгч Ц.Б
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Э, Б овогт Д.У, Б овогт Ц.Б, М овогт Ч.Ө, Б овогт Ч.С, Х овогт С.Б нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2021 оны 04-р сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 5 нөхөр, охин, зээ хүү нарын хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороонд оршин суух хаягтай, улсаас алтан гадас, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдаж байсан, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл Б овогт Г.Э,
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа ачаа тээвэр эрхэлдэг, ам бул 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4-р баrт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар, 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, М овогт Ч.Ө,
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа ачаа бараа тээвэрлэдэг ажилтай, ам бүл 7 эхнэр, 5 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 3 дугаар баrт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл Б овогт М.Э,
Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа ачаа бараа тээвэрлэдэг ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Сүлд баrт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл Б овогт Д.У,
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэpгэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 5-р баrт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл авч байгаагүй, бие эрүүл Б овогт Ч.С,
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хувиараа ачаа бараа тээвэрлэдэг ажилтай, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18-р хороонд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл авч байгаагүй,бие эрүүл Б овогт Ц.Б,
Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, лаборант мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороонд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл авч байгаагүй, бие эрүүл Х овогт С.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь албан үүргээ хэрэгжүүлэх үедээ Монгол улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, 7.1.5-д заасан "албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас илан харамж шаардах", 7.16-д заасан "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7-д албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэх заалтуудыг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д "Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно" гэж тогтоосон хэм хэмжээг зөрчиж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бэлнээр болон арилжааны банк дахь дансаар:
Том оврын тээврийн хэрэгслийн жолооч Д.У-с тээврийн хэрэгслүүдийн даац хэтэрсэн болон овор хэмжээ ихтэй батаа материал ачсан гэх үндэслэлээр холбогдох баримт бичиг хураан авч хээл хахуульд мөнгө өгөхийг шаардаж 2020 оны 03-р сарын 14-ны өдөр 80,000 төгрөг, 2020 оны 04-р сарын 02-ны өдөр 50,000 төгрөг, нийт 130,000 төгрөгийг өөрийн Х банкны ... дугаарын дансаар,
- Норд бенз маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Э “надад оношилгоог чинь дарж өгөх хүн байгаа” гэж 2020 оны 06-р сарын 26-ны өдөр 140,000 төгрөгийг өөрийн Х банкны ... дугаарын дансаар,
- "ФАВ" маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Ө-г зогсоон "2 оноог чинь хасаж 150.000 төгрөгөөр торгоно” гэж хясан боогдуулж 2020 оны 10-р сарын 27-ны өдөр бэлнээр 50,000 төгрөг,
- Даюун маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.С, “Аяман маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б, “Фотон” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч жолооч С.Б нарт торгуулийн арга хэмжээ авах, тээрийн хэрэгслийг буцаан Замын-Үүд сумын нутагт буцааж арга хэмжээ тооцно гэж хясан боогдуулан 2019 оны 07-р сарын 04-ний шөнө 23 цагийн орчим тус бүрээс нь 150,000 төгрөг нийт 450,000 төгрөгийн хахууль авсан буюу 2019 оны 07-р сарын 04-нөөс 2020 оны 10-р сарын 27-ны хооронд үргэлжилсэн үйлдлээр нийт 770,000 төгрөгийг бэлнээр буюу дансаараа шилжүүлэн хахууль авсан, шүүгдэгч М.Э нь өөрийн эзэмшлийн Норд бенз маркийн ... улсын дугаартай том оврын тээврийн хэрэгслийг үзлэг оношилгоонд хамруулахгүйгээр шууд даруулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Автотээврийн Үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын Г.Э-н албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 130,000 төгрөгийн хахууль өгсөн, шүүгдэгч Д.У нь өөрийн эзэмшлийн том оврын тээврийн хэрэгслийн ачааны даац, жин тонн хэтрүүлэн ачиж, түүнийгээ нуун далдлах зорилгоор буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Авто тээврийн Үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Г.Э-н албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 80,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 50,000 төгрөг буюу нийт 130,000 төгрөгийн хахууль өгсөн, шүүгдэгч Ц.Б нь өөрийн эзэмшлийн "Аяман" маркийн ... улсын дугаартай том оврын тээврийн хэрэгслийн ачааны даац, жин тонн хэтрүүлэн ачиж, түүнийгээ нуун далдлах зорилгоор буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Авто тээврийн Үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Г.Э-н албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шөнийн 23 цагийн орчим 150,000 төгрөгийн хахууль өгсөн, шүүгдэгч Ч.Ө нь өөрийн эзэмшлийн "Фав” маркийн ... улсын дугаартай том оврын тээврийн хэрэгслийн ачааны даац, жин тонн хэтрүүлэн ачиж, түүнийгээ нуун далдлах зорилгоор буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Авто тээврийн Үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Г.Э-н албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 50,000 төгрөгийн хээл хахууль өгсөн, шүүгдэгч Ч.С нь өөрийн Даюун маркийн ... улсын дугаартай том оврын тээврийн хэрэгслийн ачааны даац, жин тонн хэтрүүлэн ачиж, түүнийгээ нуун далдлах зорилгоор Авто тээврийн Үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Г.Э-н албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шөнийн 23 цагийн орчим 150,000 төгрөгийн хахууль өгсөн, шүүгдэгч С.Б нь өөрийн эзэмшлийн "Фотон" маркийн ... улсын дугаартай том оврын тээврийн хэрэгслийн ачааны даац, жин тонн хэтрүүлэн ачиж, түүнийгээ нуун далдлах зорилгоор буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Авто тээврийн Үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Г.Э-н албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шөнийн 23 цагийн орчим 150,000 төгрөгийн хахууль тус тус өгсөн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, урьд нь мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өөрсдөө гуйсан, нөхцөл хүнд байна. Хээр ажиллаж байгаа болохоор буцаж ормооргүй байна. Хичнээн км-ын цаанаас орно гээд тийм зүйлүүд яриад л оруулдаг. Гэхдээ би өөрийгөө хүлээн зөвшөөрч байгаа. Ө-н гомдол гаргасан 50,000 төгрөг дээр аж ахуй нэгж нь Улаанбаатар хот руу тусгай зөвшөөрлөөр явуулдаг гэсэн албан бичиг байгаа гэсэн тэрийг нь би хараагүй үзээгүй. Амаараа явуулж бай гээд байсан тэгээд явуулаад жил гаран болсон. Тухайн үед Ө-тай хамт явж байсан 3 машиныг торгосон. Тэгээд байж байхад Ө байсан юм байна лээ. Сүүлд Ө-тай уулзахад би танд 20,000 төгрөг өгье гэхэд та дуугарахгүй хүн торгоод байсан, би 50,000 төгрөг гардаж авсан зүйл байхгүй. 1-т би ажилгүй өндөр насны тэтгэвэрт байгаа, 2-т ээжийн минь бие муу болохоор би үүнийг яримааргүй байна. Хорионы үеэр надтай 2 удаа таарсан би тэгэхэд таниагүй. Мөрдөн байцаагч таних уу гэхэд нь танихгүй гэж байсан. Сүүлд хүүе сайн уу гэж нэг удаа мэндэлсэн. Заавал бичиж өг гээд байна гэхээр нь би бичиг өгсөн. Хүн чанар хүнд байх ёстой. Нэхсэн гэж хэлсэн дээр нь эмзэглэж байгаа, би хүнээс нэхэж авдаггүй” гэв.
Шүүгдэгч Ч.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 10 сарын 27-ны өдөр намайг хойшоо явахад пүүн дээр миний ачаа 1 тонн илүү гарсан. Тухайн үед энэ Э ачаагаа хасаад тааруул гэсэн хасаад тааруулах нөхцөл байхгүй бараа байсан. Тааруулахгүй бол компани дээр чинь 1,500,000 төгрөгөөр торгоно гэсэн. Тэгэхээр нь би Зам тээврийн хөгжлийн яамны зөвшөөрөлтэй бараа байгаа гэсэн чинь тэр хамаагүй өмнө чинь танай 2 машин явсан тэр 2-ыг торгосон гэж хэлсэн. Манай ачааны хүн зөвшөөрөлтэй ямар ч асуудал байхгүй гэж хэлж ачуулсан юм уг нь. Тэгээд манай ачааны хүн даргатай нь яриад хэлье гэсэн төд удалгүй Э авгай нь утас дуугараад надаас дарга хувийн журмаар гуйж байна, жолоочтойгоо тохир гэж байна. Чи надад 50,000 төгрөгөөр торгуулаад яв гэсэн. Тэгээд би эзэндээ хэлэхэд тэрийг нь хамаагүй өг би чамайг Улаанбаатар хотод ирэхээр чинь өгнө гэсэн. Тэгээд тухайн үед би Э гэж хүнд танай энэ байцаагч зөвшөөрөлтэй гээд байхад миний бичиг баримтыг аваад 50,000 төгрөг надаас авчихлаа гэсэн чинь тэгж болохгүй дээ чи гомдолтой байна уу гэхээр нь би гомдолтой байна гэсэн. Тэгээд тухайн үед цагдаа байсан тэрэнд өргөдөл бичээд өгсөн. Би 20,000 төгрөг өгье гэсэн зүйл болоогүй. Сүүлд надтай таарахдаа надад зовлонгоо хэлээд уйлаад яриад уйлсан” гэв.
Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргээ хүлээж байна. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахиж мэдүүлэг өгөх шаардлага байхгүй” гэв.
Шүүгдэгч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргээ хүлээж байна. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахиж мэдүүлэг өгөх шаардлага байхгүй” гэв.
Шүүгдэгч Ч.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргээ хүлээж байна. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахиж мэдүүлэг өгөх шаардлага байхгүй” гэв.
Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргээ хүлээж байна. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахиж мэдүүлэг өгөх шаардлага байхгүй ” гэв.
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргээ хүлээж байна. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир дахиж мэдүүлэг өгөх шаардлага байхгүй” гэв.
2020 оны 11-р сарын 19-ний өдрийн Г.Э-н Х банкны ... дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 9-12/
2020 оны 11-р сарын 13-ны өдрийн ... дугаартай Х банкны Г.Э-н дансны хуулгууд /1-р хх-ийн 14-27/
2021 оны 01-р сарын 06-ны өдрийн ... дугаартай Х банкны иргэдийн дэлгэрэнгүй мэдээллийн хуулбар /1-р хх-ийн 28-34/
Гэрч Ч.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : “...Би 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ... улсын дугаартай фав маркийн тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд авто пүүгээр Улаанбаатар хот чиглэлд пүүний бичиггүйгээр Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны зөвшөөрлөөр гарсан. Тэр үед Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын улсын байцаагч Э нь миний тээврийн хэрэгслийн бичиг баримтыг 1 тонн хэтэрсэн үндэслэлээр хураан авсан. Энэ ачаа нь салгаж болохгүй баллонтой хийн газ учир тайлбарлаж хэлэхэд жин тонноо тааруул гэж хэлсэн, үгүй бол байгууллага дээр чинь 1,500,000 төгрөгөөр торгоно эсхүл 2 оноог чинь хасуулж 150,000 төгрөгөөр торгоно гэх мэтээр намайг сүрдүүлсэн. Би ачааны эзэн рүүгээ ... дугаарын утсаар намайг торгох гээд байна гэж хэлэхэд удалгүй Замын-Үүд дэх АТҮТөвийн дарга Х нь Э байцаагчтай утсаар ярьж байгаа бололтой дарга ярьж байна гээд надаас холдоод явсан. Тэгээд Э байцаагч над дээр ирээд манай дарга Х явуулчих гээд хувийн шугамаар гуйж байна, за яахав чи надад торгуулалгүйгээр 50,000 төгрөг бэлнээр өгчих тэгвэл яахав явж болно гэсэн. Тэгэхээр нь би дахиад ачааны эзэн рүүгээ залгаад надаас Э байцаагч 50,000 төгрөг бэлнээр надаас нэхээд байна шүү дээ яах юм бэ? гэж асуухад ачааны эзэн хамаагүй ээ 50,000 төгрөг чи өөрөөсөө өгчих би чамайг хотод ирэхээр чинь өгье гэхээр нь Э байцаагчид 5 ширхэг 10,000 төгрөг буюу нийт 50,000 төгрөг өгч байж тээврийн хэрэгслийн бичиг баримтаа авч явсан. Тэгээд ачааны эзнээс 50,000 төгрөгөө 2 хоногийн дараа өөрийн Х банкны ... дугаарын дансандаа "торгуулийн мөнгө" гэх утгаар авсан. Иймд тухайн байцаагч намайг 2007 оноос хойш том оврын тээврийн хэрэгсэлтэй явдаг байх үеэс жолооч нараас бэлнээр 50,000-100,000 төгрөг авдаг талаар сонсож байсан. Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36/
Гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ : ”...Тухайн тээврийн хэрэгслийг пүүлж үзэхэд 1 тонн гаруй заагдсан хэмжээнээс хэтэрсэн ачаатай явж байсан. Уг ачаа бараа нь салгаж ачиж болохгүй бараа буюу баллонтой газ байсан. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны зөвшөөрөлтэй байсан учир журмын дагуу пүүлж, пүүний бичиг гаргалгүйгээр зөвшөөрлийг нь эх хувиар нь авч үлдсэн. Тэгээд пүүгээр гаргасны дараа Авто тээврийн үндэсний төвийн улсын байцаагч Г.Э нь тухайн жолоочийн бичиг баримтуудыг хураан авч гаргахгүй гэсэн, би Г.Э байцаагчид яамны зөвшөөрөлтэй юм байна шүү дээ, яагаад саатуулаад байгаа юм бэ? гэхэд тэр надад хамаагүй манай дарга Х над руу зөвшөөрсөн эсэхээ хэлээгүй байна гэж хэлээд 1 цаг орчим болсон. Тэгээд Г.Э байцаагч эргэж ирээд манай дарга Х утсаар ярьсан. Одоо явуулж болно гээд тухайн тээврийн хэрэгслийг явуулсан. Жолооч нь над дээр ирээд Э байцаагч намайг торгоно гэсээр байгаад надаас хувиараа 50,000 төгрөг авчихлаа. Яамны зөвшөөрөлтэй байгаа машинаас мөнгө авч болдог юм уу гэсэн. Тэгэхээр нь манай байгууллагын байцаагч биш. Хэрэв гомдолтой бол цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлээд явуулсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38/
Гэрч А.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... дугаартай тухайн газтай тээврийн хэрэгслийн ачааны эзэн нь над руу өөрөө холбогдоод өмнө гарсан 2 тээврийн хэрэгслийг танай байгууллагын ажилтан Э торгосон. Тиймээс ядаж энэ баллонтой жин тонн хэтэрсэн ачааг торгуулийн арга хэмжээ тооцолгүй хурдан явуулаад өгөөч гэж надад хүссэн. Энэ тээврийн хэрэгсэлд ачигдсан баллонтой газ нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобуснуудын банкийг цэнэглэдэг гол газ тул миний зүгээс Г.Э рүү холбогдож наад асуудлаа хурдан шийдвэрлээд явуул гэсэн. ...Би торгуулийн арга хэмжээ тооцох талаар үүрэг өгөөгүй. Түргэн шуурхай тухайн асуудлыг шийдвэрлэж явуулах талаар үүрэг өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 242-247, 2-р хх-ийн 68/
Шүүгдэгч Г.Э, шүүгдэгч Ч.Ө, шүүгдэгч М.Э, шүүгдэгч Д.У, шүүгдэгч Ч.С, шүүгдэгч Ц.Б, шүүгдэгч С.Б нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /2-р хх-ийн 109-115/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.Э нь албан үүргээ хэрэгжүүлэх үедээ Монгол улсын Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, 7.1.5-д заасан "албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас илан харамж шаардах", 7.16-д заасан "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7-д албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх" гэх заалтуудыг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д "Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно" гэж тогтоосон хэм хэмжээг зөрчиж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд бэлнээр болон арилжааны банк дахь дансаар:
Том оврын тээврийн хэрэгслийн жолооч Д.У-с тээврийн хэрэгслүүдийн даац хэтэрсэн болон овор хэмжээ ихтэй батаа материал ачсан гэх үндэслэлээр холбогдох баримт бичиг хураан авч хээл хахуульд мөнгө өгөхийг шаардаж 2020 оны 03-р сарын 14-ны өдөр 80,000 төгрөг, 2020 оны 04-р сарын 02-ны өдөр 50,000 төгрөг, нийт 130,000 төгрөгийг өөрийн Х банкны ... дугаарын дансаар,
- Норд бенз маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Э “надад оношилгоог чинь дарж өгөх хүн байгаа” гэж 2020 оны 06-р сарын 26-ны өдөр 140,000 төгрөгийг өөрийн Х банкны ... дугаарын дансаар,
- "ФАВ" маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Ө-г зогсоон "2 оноог чинь хасаж 150.000 төгрөгөөр торгоно” гэж хясан боогдуулж 2020 оны 10-р сарын 27-ны өдөр бэлнээр 50,000 төгрөг,
- Даюун маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.С “Аяман маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Б, “Фотон” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч жолооч С.Б нарт торгуулийн арга хэмжээ авах, тээрийн хэрэгслийг буцаан Замын-Үүд сумын нутагт буцааж арга хэмжээ тооцно гэж хясан боогдуулан 2019 оны 07-р сарын 04-ний шөнө 23 цагийн орчим тус бүсээс нь 150,000 төгрөг нийт 450,000 төгрөгийн хахууль авсан буюу 2019 оны 07-р сарын 04-нөөс 2020 оны 10-р сарын 27-ны хооронд үргэлжилсэн үйлдлээр нийт 770,000 төгрөгийг бэлнээр буюу дансаараа шилжүүлэн хахууль авсан, шүүгдэгч М.Э нь өөрийн эзэмшлийн Норд бенз маркийн ... улсын дугаартай том оврын тээврийн хэрэгслийг үзлэг оношилгоонд хамруулахгүйгээр шууд даруулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Автотээврийн Үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Г.Э-н албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 130,000 төгрөгийн хахууль өгсөн, шүүгдэгч Д.У нь өөрийн эзэмшлийн том оврын тээврийн хэрэгслийн ачааны даац, жин тонн хэтрүүлэн ачиж, түүнийгээ нуун далдлах зорилгоор буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Авто тээврийн Үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Г.Э-н албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 80,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 50,000 төгрөг буюу нийт 130,000 төгрөгийг хахууль өгсөн, шүүгдэгч Ц.Б нь өөрийн эзэмшлийн "Аяман" маркийн ... улсын дугаартай том оврын тээврийн хэрэгслийн ачааны даац, жин тонн хэтрүүлэн ачиж, түүнийгээ нуун далдлах зорилгоор буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Авто тээврийн Үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Г.Э-н албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шөнийн 23 цагийн орчим 150,000 төгрөгийн хахууль өгсөн, шүүгдэгч Ч.Ө нь өөрийн эзэмшлийн "Фав” маркийн ... улсын дугаартай том оврын тээврийн хэрэгслийн ачааны даац, жин тонн хэтрүүлэн ачиж, түүнийгээ нуун далдлах зорилгоор буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Авто тээврийн Үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Г.Э-н албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 50,000 төгрөгийн хээл хахууль өгсөн, шүүгдэгч Ч.С нь өөрийн Даюун маркийн ... улсын дугаартай том оврын тээврийн хэрэгслийн ачааны даац, жин тонн хэтрүүлэн ачиж, түүнийгээ нуун далдлах зорилгоор Авто тээврийн Үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Г.Э-н албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шөнийн 23 цагийн орчим 150,000 төгрөгийн хахууль өгсөн, шүүгдэгч С.Б нь өөрийн эзэмшлийн "Фотон" маркийн ... улсын дугаартай том оврын тээврийн хэрэгслийн ачааны даац, жин тонн хэтрүүлэн ачиж, түүнийгээ нуун далдлах зорилгоор буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Авто тээврийн Үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын Авто тээврийн хяналтын улсын байцаагч Г.Э-н албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шөнийн 23 цагийн орчим 150,000 төгрөгийн хахууль тус тус өгсөн гэмт хэрэг гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 2020 оны 11-р сарын 19-ний өдрийн Г.Э-н Х банкны ... дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 9-12/, 2020 оны 11-р сарын 13-ны өдрийн 5374/20/382 дугаартай Х банкны Г.Э-н дансны хуулгууд /1-р хх-ийн 14-27/, 2021 оны 01-р сарын 06-ны өдрийн 5374/21/07 дугаартай Х банкны иргэдийн дэлгэрэнгүй мэдээллийн хуулбар /1-р хх-ийн 28-34/, Ч.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн“... Тэр үед Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын улсын байцаагч Э нь миний тээврийн хэрэгслийн бичиг баримтыг 1 тонн хэтэрсэн үндэслэлээр хураан авсан. Тэгэхээр нь би дахиад ачааны эзэн рүүгээ залгаад надаас Э байцаагч 50,000 төгрөг бэлнээр надаас нэхээд байна шүү дээ яах юм бэ? гэж асуухад ачааны эзэн хамаагүй ээ 50,000 төгрөг чи өөрөөсөө өгчих би чамайг хотод ирэхээр чинь өгье гэхээр нь Э байцаагчид 5 ширхэг 10,000 төгрөг буюу нийт 50,000 төгрөг өгч байж тээврийн хэрэгслийн бичиг баримтаа авч явсан.Тиймээс энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36/, гэрч М.Э...Тухайн тээврийн хэрэгслийг пүүлж үзэхэд 1 тонн гаруй заагдсан хэмжээнээс хэтэрсэн ачаатай явж байсан. Уг ачаа бараа нь салгаж ачиж болохгүй бараа буюу баллонтой газ байсан. Жолооч нь над дээр ирээд Э байцаагч намайг торгоно гэсээр байгаад надаас хувиараа 50,000 төгрөг авчихлаа. Яамны зөвшөөрөлтэй байгаа машинаас мөнгө авч болдог юм уу гэсэн. Тэгэхээр нь манай байгууллагын байцаагч биш. Хэрэв гомдолтой бол цагдаагийн байгууллагад хандаарай гэж хэлээд явуулсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38/, гэрч А.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... дугаартай тухайн газтай тээврийн хэрэгслийн ачааны эзэн нь над руу өөрөө холбогдоод өмнө гарсан 2 тээврийн хэрэгслийг танай байгууллагын ажилтан Э торгосон. Тиймээс ядаж энэ баллонтой жин тонн хэтэрсэн ачааг торгуулийн арга хэмжээ тооцолгүй хурдан явуулаад өгөөч гэж надад хүссэн. Энэ тээврийн хэрэгсэлд ачигдсан баллонтой газ нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг автобуснуудын банкийг цэнэглэдэг гол газ тул миний зүгээс Г.Э рүү холбогдож наад асуудлаа хурдан шийдвэрлээд явуул гэсэн. ...Би торгуулийн арга хэмжээ тооцох талаар үүрэг өгөөгүй. Түргэн шуурхай тухайн асуудлыг шийдвэрлэж явуулах талаар үүрэг өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.Э нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардаж, нийт 770,000 төгрөгийг авсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ч.Ө, М.Э, Д.У, Ч.С, Ц.Б, С.Б нар нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.Э, Ч.Ө, М.Э, Д.У, Ч.С, Ц.Б, С.Б нар нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Г.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 770,000 төгрөгийг хохирогч нарт бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгч Г.Э болон бусдад шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т “гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг заавал хураана” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Э-с гэмт үйлдлийн замаар олсон 770,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ. Энэ талаар шүүгдэгч Г.Э нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх ажиллагааны явцад прокурортой харилцан тохиролцсон байна.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Г.Э-г албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан, шүүгдэгч Ч.Ө, М.Э, Д.У, Ч.С, Ц.Б, С.Б нарыг өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч М.Э, Д.У, Ч.С, Ц.Б, С.Б нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан, шүүгдэгч Г.Э нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан, шүүгдэгч Ч.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өөрийгөө илчилсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.5-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба шүүгдэгч нарт энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 770,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж, хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хяналтын прокурортой тохиролцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгуулийн ялыг 3 жилийн хугацаатай хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч М.Э, Д.У, Ч.С, Ц.Б, С.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэн Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгж буюу 2,800,000 төгрөгийн торгуулийн ялыг 1 жилийн хугацаатай хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Ч.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, өөрийгөө илчилсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэн Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан 6 сарын ялаас чөлөөлөхөөр тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд шүүгдэгч Г.Э, Ч.Ө, М.Э, Д.У, Ч.С, Ц.Б, С.Б нарт ял оногдуулахдаа хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн зан байдал зэргийг харгалзан хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулж, дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас улс орон даяар өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэн, иргэд аж ахуйн нэгжийн орлого буурсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М овогт Ч.Ө, Б овогт М.Э, Б овогт Д.У, Б овогт Ч.С, Б овогт Ц.Б, Х овогт С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-г нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э, Д.У, Ч.С, Ц.Б, С.Б нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2800 /хоёр мянга найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө-г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-т оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд, шүүгдэгч М.Э, Д.У, Ч.С, Ц.Б, С.Б нарт оногдуулсан 2,800,000 төгрөгийн торгох ялыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Г.Э-с гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 770,000 /долоон зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч Г.Э, Ч.Ө, М.Э, Д.У, Ч.С, Ц.Б, С.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э, Ч.Ө, М.Э, Д.У, Ч.С, Ц.Б, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.Ц