Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/90

 

 

 

 

 

 

 

 

 

2021        03         23                                              2020/ШЦТ/90                              

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч С.Алтай

Шүүгдэгч Б өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Б, У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................. овогт Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................. овогт У нарт холбогдох 2121000180051 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт ....................................... оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ....................... овогт Б /РД: .................../.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн .............................................. оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ................... овогт У /РД: ......................  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг “Цагаан өндөр” гэх газарт 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үеэл дүү У-г зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч У нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг “Цагаан өндөр” гэх газарт 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үеэл ах Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэв. 

 

Шүүгдэгч У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв. 

 

У мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...Харин үүний дараа би Б ахтай  маргалдаж эхэлсэн бөгөөд ширээн дээр байсан сэнжтэй аягыг гартаа бариад Б ахын нүүр рүү 1 удаа цохисон. Улмаар гэрээс гараад Б ах бид 2 хоорондоо барьцалдаж аваад бие биенийхээ нүүр, нүд рүү хэд хэдэн удаа гараараа цохицгоосон. эсэг хугацааны дараа хоорондоо ярилцаж байгаад эвлэрсэн. ...гомдол санал байхгүй...“ гэжээ.  /хх-ийн 15-16/

 

Б мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...У нь надтай маргалдаж эхэлсэн бөгөөд тэрээр ширээн дээр байсан аягыг авч миний зүүн нүд рүү цохисон. Харин үүний дараа би түүний хамтаар гэрээс гараад бие биенийхээ нүд хэсэг рүү хэд хэдэн удаа цохилцсон. ...У-ын хоёр нүд хөхөрч нүүр нь хавдсан, мөн миний 2 нүд хөхөрч, хацар хавдсан. ...Гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 20-21/

 

Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “........., Б нар хоорондоо маргалдаж хэрүүл хийж эхэлсэн. Улмаах ................. уурлаад гэр рүүгээ яваад өгсөн. Үүний дараа У, Б нар хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд У нь уурлаад Б-ийн нүүр рүү сэнжтэй аягаар цохисон. Улмаар тэр хоёр гэрээс гараад хоорондоо зодолдоод бие биенээ цохиод байсан. ... Ямар ч байсан тэр хоёрын нүд болон нүүр нь хөхөрч гэмтсэн байсан...” гэжээ. /хх-ийн 26-28/

 

Шинжээч Н.Уянга мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...У нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн Шүүхийн шинжилгээний албанд ирж үзүүлсэн. Өөрөөр хэлбэл зодоон болсноос 1 сар гараны дараа үзүүлсэн учраас түүний биед үүссэн дээрх гэмтлүүдийг хуучин гэмтлүүд гэж дүгнэлтэд тусгасан. Тухайн гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үүссэн байх боломжтой байна. ....Тухайн гэмтлүүд нь цохих болон цохигдох үед үүссэн байх боломжтой байна...” гэжээ. /хх-ийн 53/

 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3 тоот дүгнэлтэд:

1. Б-ийн биед зүүн нүд, баруун зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 38-39/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 68 тоот дүгнэлтэд:

1. У-ын биед их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсны доорх цус хуралт, их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнгийн цусархаг няцрал, гавлын духны ясанд цөмөрсөн, баруун талын гайморын хөндийн урд болон гадна хажуу хананы хугарал, нүүр, баруун нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар тогтоогдсон их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн хатуу хальсны доорх цус хуралт, их тархины баруун тал бөмбөлгийн дух, зулайн дэлбэнгийн цусархаг няцрал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, 2.4.1-д зааснаар гавлын духны ясанд цөмөрсөн, баруун талын гайморын хөндийн урд болон гадна хажуу хананы хугарал, нүүр, баруун нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 41-42/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23 тоот дүгнэлтэд:

1.Гэмт хэрэг үйлдэх үед Б сэтгэцийн байдал оюуны хөнгөн хоцрогдол өвчтэй байсан байна. Өөрийн хийж буй үйлдлийн хор аюулыг өөрийн сэтгэцийн түвшинд ухамсарлан ойлгох чадвартай байсан байна.

2.Б-ийн сэтгэцийн байдал одоо оюуны хөнгөн хоцрогдол эмгэгтэй байна.

3.Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4.Б нь хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-ийн 49-50/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11/

-Гэрч Т.Б-ын мэдүүлэг /хх-ийн 24-25/

-Гэрч П.А-ийн мэдүүлэг /хх-ийн 29-30/

-Гэрч Г.Х-ы мэдүүлэг /хх-ийн 31-32/

-Гэрч О.О-ийн мэдүүлэг /хх-ийн 34-35/

-Толгойн тодосгогчгүй компьютер томографи шинжилгээ /хх-ийн 43, 44/

-Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 45, 67/

-У-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 58-60/

-Б-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 65-66/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69, 70/

-Яаралтай тусламжийн хуудас, өвчний түүхийн хуулбар /хх-ийн 77-85/

-Шүүгдэгч Б-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /хх-ийн 87/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б, У нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг “Цагаан өндөр” гэх газарт 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үеэл дүү У-г зодож эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч У нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг “Цагаан өндөр” гэх газарт 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үеэл ах Б-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Б-ийн  “... У нь надтай маргалдаж эхэлсэн бөгөөд тэрээр ширээн дээр байсан аягыг авч миний зүүн нүд рүү цохисон. Харин үүний дараа би түүний хамтаар гэрээс гараад бие биенийхээ нүд хэсэг рүү хэд хэдэн удаа цохилцсон. .............. хоёр нүд хөхөрч нүүр нь хавдсан, мөн миний 2 нүд хөхөрч, хацар хавдсан...” гэх, шүүгдэгч У-ын “... би Б ахтай  маргалдаж эхэлсэн бөгөөд ширээн дээр байсан сэнжтэй аягыг гартаа бариад Б ахын нүүр рүү 1 удаа цохисон...” гэх мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Л.О-ын “...тэр хоёр гэрээс гараад хоорондоо зодолдоод бие биенээ цохиод байсан. ... Ямар ч байсан тэр хоёрын нүд болон нүүр нь хөхөрч гэмтсэн байсан...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 68 тоот дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23 тоот дүгнэлт, толгойн тодосгогчгүй компьютер томографи шинжилгээ, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

  

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Хохирогч Б-ын эрүүл мэндэд шүүгдэгч Б-ийн үйлдлийн улмаас хүнд хохирол, хохирогч Б-ийн эрүүл мэндэд шүүгдэгч У-ын үйлдлийн улмаас хөнгөн хохирол тус тус учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 68 тоот дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.  

 

Шүүгдэгч Б, У нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Бийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч У-ыг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй байдал, шүүгдэгч нарын хувийн байдал  зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас У-ын эрүүл мэндэд хүнд хохирол, Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч нар нь харилцан хэн хэнээсээ нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ......... овогт Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, шүүгдэгч ......... овогт У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бд 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш шүүгдэгч Б.Бд оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд, шүүгдэгч У-т оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б, У нарт мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б-ийн .........., шүүгдэгч У-ын ................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б, У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.        

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА