Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/27

 

 2021        02            18                                     2021/ШЦТ/27

 

           

                        ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Äîðíîãîâü àéìàã äàõü Ñóì äóíäûí ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ Д.Адъяасүрэн äàðãàëæ

Íàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Энхмаа

Улсын яллагчаар хяналтын  ïðîêóðîð Г.Анх-Ирээдүй

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Л

Ø¿¿ãäýã÷èéí ºì㺺ëºã÷ Б.Дагийнамжил

Шүүгдэгч Б.Б нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Äîðíîãîâü àéìаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí Э овогт Б.Б холбогдох  2019002570008 äóãààðòàé õýðãèéã 2021 îíû 01 дугаар ñàðûí 6-íû ºäºð õ¿ëýýí àâ÷,  õÿíàí õýëýëöýâ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймаг Мянгат суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дорнын говь ХХК-д харуул ажилтай, ам бүл 1,  Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилийн 16-12 тоотод оршин суудаг,хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувиар группэд байдаг, урьд ял шийтгэлгүй, Э овогт Б.Б

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Хүүхдийн ордон”-ны урд талд байх хатуу хучилттай автозам дээр 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн орой 18 цагийн үед иргэн Б.Оийн эзэмшлийн 37-07 ДГА улсын дугаартай ниссан премира маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг  зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж,  зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Пийг мөргөж  явган зорчигч Б.П нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаандаа ослын үед авсан толгойн гэмтлийн улмаас нас барсан, мөн  авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэгт холбогджээ.                                           

                                              ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò  äàðààõü íîòëîõ áàðèìòûã øèíæëýí ñóäëàâ. ¯¿íä:             

Шүүгдэгч Б.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би хийсэн хэрэгтээ буруутай гэдгээ зуун хувь хүлээн зөвшөөрч, ойлгож байна. Миний буруутай үйлдлээс болж хүний алтан амь нас хохирсон харамсалтай үйл явдал болсон. Тухайн үед намайг ажил дээрээ байхад хажуу цехийн эмэгтэй гэр лүү хүргэж өгөөч гэж гуйгаад би гэрт нь хүргэж өгсөн. Буцаж явахад бороо ороод үзэгдэх орчин харагдахгүй байсан. Тэгээд “Скайтел” ХХК-ний хойгуур явж байхад машинаа зогсоох, хурд сааруулах ямар ч завдал олдоогүй нэг мэдэхэд хаанаас гарч ирснийг нь ч мэдээгүй хүн мөргөсөн байсан. Тэгээд айж сандарснаас болоод тухайн хүнийг эмнэлэгт хүргэж өгөлгүй хэргийн газраас явсан” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "... Тухайн өдөр 18 цаг өнгөрч байхад дүү залгаад аав авто замын осолд орсныг хэлсэн. Би эмнэлэгт очиход хагалгаа хийхээр болж хагалгаа хийлгэсэн. Тэгээд сэхээнд 2 хоног байж байгаад нас барсан. Дараа нь би замын камерын бичлэгийг шүүж үзэхэд бороо орсны дараа бүрэнхий болж, машинууд дөнгөж гэрлээ асаагаад явж байсан. Хохирогч тухайн үед замаар тайван алхаж байхад нь машин хурдтай ирж түүнийг мөргөсөн. Хурд хэтрүүлж замын хөдөлгөөнд оролцож байгаа нь бичлэгээс харагдсан. Оршуулгын ажил хийхэд нийт 22 453 299 төгрөг зарцуулсан,  үүнээс шүүгдэгч буяны ажилд зориулж өгсөн 500 000 төгрөгийг хасаад нийт 21 953 299 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

 

Хэрэг бүртгэлтийн явцад хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэгийн дуу, дүрсний бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-14-р тал/

 

Гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... Би 2020 оны 09 дүгээр сарын 30-ны орой 18 цагийн үед хүүхдийнхээ үсийг засуулах гээд Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Скайтел”-тай байшингийн 1 давхарт байж байгаад гадагш гарч тамхи татаад зогсож байтал гэнэт түр тар хийх чанга чимээ сонсогдсон. Тэр үед нь тэр чимээ гарсан зүг рүү харахад зам дээр асфальтан өнгөтэй, жижиг тэрэг замын хажуу руу зогсчихсон жолооч болох өндөр биетэй нэг эрэгтэй хүн замын хажуу руу нэг хүнийг чирээд гаргаж байснаа удалгүй яваад өгч байгаа харагдсан. Тэгэхээр нь би гайхаад тэр хүн дээр нь яваад очтол хамраас нь цус гарчихсан ухаангүй хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-31-р тал/

 

Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02/043 дугаартай "... Амь хохирогч Д.Пийн цогцост хийсэн шинжилгээгээр ихг тархины баруун тал бөмбөлгийг бүхэлд хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн дух, орой, суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн суурь, дагз, дух хэсгээр нэлэнхийдээ тархины эдийн няцралт, бага тархины зүүн тал бөмбөлгийн эдийн няцрал, баруун чамархай ясны хугарал, духны дотор гадаргуу дахь цус хуралт, баруун бугалга, баруун шууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Үүссэн дарааллыг нь тогтоох боломжгүй. Амь хохирогчийн цогцсоос авсан цусанд спиртийн агууламж илрээгүй байна. Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүдээс их тархины баруун тал бөмбөлгийг бүхэлд хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, их тархины баруун тал бөмбөлгийн суурь, дагз, дух хэсгээр нэлэнхийдээ тархины эдийн няцралт, бага тархины зүүн тал бөмбөлгийн эдийн няцрал, баруун чамархай ясны хугарал гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн байна. Амь хохирогч Д.П нь толгойн гэмтлийн улмаас нас барсан байна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 73-75-р тал/

 

Мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №6 дугаартай "... 37-07 ДГА улсын дугаартай ниссан премира маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан /РД:П3370052519/ регистрийн дугаартай, 50 настай, эрэгтэй Э овогт Б.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах зүйл заалтуудыг зерчсөн байна гэж үзлээ. Үүнд:

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн:

    1.  Жолооч дараах үүргийг хүлээнэ:

г/ хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх;

    1. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;

12. Тээврийн хэрэгслийн хурд:

12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. ...” гэх магадалгаа /хх-ийн 93-100-р тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 157/ болон бусад нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан æóðìûí äàãóó áýõæ¿¿ëýãäñýí, ýíý õýðýãò  õàìààðàëòàé, íîòîëãîîíû à÷ õîëáîãäîë á¿õèé  äýýðõ íîòëîõ áàðèìòóóäûã òàë á¿ðýýñ íü á¿ðýí ã¿éöýä, áîäèò áàéäëààð íü õÿíàæ  õàðüöóóëàí ñóäàëñíû ¿íäñýí äýýð ø¿¿ãäýãч  Б.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүүхдийн ордон”-ны урд талд байх хатуу хучилттай автозам дээр 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн  18 цагийн үед  37-07 ДГА улсын дугаартай ниссан премира маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн  12 äугааð á¿ëãèéí 12.2-т заасан ”харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд æîëîî÷ өөрийн ¿çýãäýх хүрээн дотор òýýâðèéí õýðýãñëээ зогсоох боломжтой õóðäûã ñîíãîæ ÿâíà”, 12.3-т заасан “æîëîî÷ õºäºë㺺íä àþóë, ñààä тулгарахыг ìýäñýí  ¿åä òýýâðèéí õýðýãñëèéí õóðäûã õàñàæ, çàéëøã¿é òîõèîëäîëä çîãñîîõ àðãà õýìæýý àâíà” ãýñýí çààëòóóäûã çºð÷ñºíèé óëìààñ  зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Пийг мөргөж хохирогч нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаандаа ослын үед авсан толгойн гэмтлийн улмаас нас барсан, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ын “г” хүний амь нас, эрүүл мэнд...ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх, 3.5-ын “а” тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, ”б” осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах...”г” тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж,... бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн жолоочийн үүргийг биелүүлэлгүй авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэргийг  үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Лгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би замын камерын бичлэгийг шүүж үзэхэд бороо орсны дараа бүрэнхий болж, машинууд дөнгөж гэрлээ асаагаад явж байсан. Хохирогч тухайн үед замаар тайван алхаж байхад нь машин хурдтай ирж түүнийг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 09 дүгээр сарын 30-ны орой 18-цагийн үед ...“Скайтел”-тай байшингийн 1 давхарт байж байгаад гадагш гарч тамхи татаад зогсож байтал гэнэт түр тар хийх чанга чимээ сонсогдсон. Тэр үед нь тэр чимээ гарсан зүг рүү харахад зам дээр асфальтан өнгөтэй, жижиг тэрэг замын хажуу руу зогсчихсон жолооч болох өндөр биетэй нэг эрэгтэй хүн замын хажуу руу нэг хүнийг чирээд гаргаж байснаа удалгүй яваад өгч байгаа харагдсан...”гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02/043 дугаартай “...Амь хохирогч Д.П нь толгойн гэмтлийн улмаас нас барсан байна...”гэсэн дүгнэлт, мөрдөгчийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 6 дугаартай магадалгаа, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэгийн дуу, дүрсний бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлгээр  хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар íîòëîãäîн тогтоогдож áàéíà ãýæ ¿çëýý.

         Жолооч хөдөлгөөний аюулгүй  байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад тээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож явах, аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах  ач холбогдолтой юм.

        Зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох үүрэгтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхин зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, эрүүгийн хариуцлага, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага, ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал/ хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувиар группэд байдаг, бөөр орлуулах эмчилгээ буюу гемодиализын аппаратад 7 хоногт 3 удаа орох болсон/ бодит зардлын зармыг төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн, явган зорчигчоос Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна, 5.12-ын “а”-д заасан үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэсэн явган зорчигчид хориглосон заалтыг зөрчсөн зохих буруутай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

 Хэрэв шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг анхааруулж байна.

 Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан 22 453 299 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хэргийн 152-оос 154 дүгээр талд авагдсан 49 ширхэг баримтаар /ус, цахилгаан 77162 төгрөг, эм тариа 408300 төгрөг, шатахуун 75100 төгрөг, жимс 960000 төгрөг, зоогийн газар 836400 төгрөг, хүнсний ногоо 257500 төгрөг, хүнс,бусад бараа 3330787 төгрөг/ нийт 5945 249 төгрөг, шүүхийн шатанд ирүүлсэн 8 хуудас баримтаар 6772 750 төгрөг, нийт баримтаар тогтоогдож байгаа 12726399 төгрөгөөс шүүгдэгчээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн 500 000 төгрөгийг хасаж 12 226 399 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмын 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар учирсан хохирлыг нөхөн төлөх талаар  шүүгдэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулж энэ хугацаанд шүүгдэгч нь хохирогчид 10000000 төгрөгийг төлсөн тул төлөгдөөгүй 2226 399 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн шаардлагаас 10 226 900 төгрөгийн /гандан хийдийн хурал ном 2 650 000 төгрөг, тээврийн зардал, шатах тослох материал 734 900 төгрөг, бусад зардал/ нэхэмжлэлийн тооцоо гаргах нотлох баримт шүүхэд ирээгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

 Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, камерын бичлэгт үзлэг хийх явцад хуулж авч хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг Сидиг  хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Э овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.  

                                           

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Быг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000 000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.  

  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг тусад нь эдлүүлсүгэй.

           

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 1 сарын хугацаанд арилгах, 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг  зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах учрыг анхааруулсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид шүүхээс оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцож, хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.

 

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 2 226 399 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Лд олгосугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хîõèðîã÷ийн хууль ёсны төлөөлөгч П.Л нь 10226900 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ æóðìààð нэхэмжлэлээ хангуулах  ýðõòýé áîëîõûã äóðäñóãàé.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1дэх хэсэгт зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

                                                                                                                                                     

11.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг  дурдсугай.                                                 

 

12.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН