| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2021/0034/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/34 |
| Огноо | 2021-03-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/34
2021 03 05 2021/ШЦТ/34
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Äîðíîãîâü àéìàã äàõü Ñóì äóíäûí ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ Д.Адъяасүрэн äàðãàëæ,
Íàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын ïðîêóðîð Г.Энэрэл,
Шүүгдэгч А.У нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Äîðíîãîâü àéìаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлээс Ýð¿¿ãèéí õóóëèéí тусгай ангийн 27.10 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсэгт çààñíààð ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí Д овогт А.Ут õîëáîãäîõ ýð¿¿ãèéí 2119000000032 äóãààðòàé õýðãèéã 2021 îíû 03 дугаар ñàðûí 02-íû ºäºð õ¿ëýýí àâ÷, хялбаршуулсан журмаар õÿíàí õýëýëöýâ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой /бичиж, уншиж чадна/, жолооч мэргэжилтэй, Дорноговь аймгийн .......... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ......... газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д овогт А.У, регистрийн дугаар: ЕМ90042572.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.У нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1 дүгээр баг, Бударганы Ус гэх газарт шороон зам дээр 41-83 ДГО улсын дугаартай, УАЗ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг, 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: “а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /граж/ буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Г.Лгийн эрүүл мэндэд зүүн 5, 6, 7 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõü íîòëîõ áàðèìòûã øèíæëýí ñóäëàâ. ¯¿íä:
Шүүгдэгч А.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл сумаас Сайншанд сум руу 41-83 ДГО улсын дугаартай, УАЗ маркийн нийтийн тээврийн хэрэгслээр 8 хүнийг тээвэрлээд явж байхад машины руль жолоодлогогүй болж машин хажуу талаараа унасан” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Г.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл сумаас Сайншанд сум руу манай эхнэр болох Өлзийсүрэнгийн хөл нь хугарсан байсан болохоор хоол ундны юм дөхүүлж өгөх санаатай Хөвсгөл сумаас Сайншанд явах унаанд 13 цагийн орчимд бор ногоон өнгийн УАЗ фургон маркийн тээврийн хэрэгсэлд суугаад Хөвсгөл сумаас гараад миний санаж байгаагаар ойролцоогоор 40 км яваад миний сууж явсан машины доороос муухай дуу гараад тэгээд жолоочийн талаар хажуугаараа ойчоод өгсөн. Одоо миний санаж байгаагаар жолоочтойгоо нийлээд нийт 9 хүн явж байсан. Би машин дотор хүмүүсийн ачаан доор дарагдаад ганцаараа үлдчихсэн байхад миний дээрээс ачаануудыг холдуулаад намайг машинаас гаргасан. ...Одоо миний зүүн талын хавирга хөндүүртэй байгаа. Тухайн үед эмчийн хэлж байснаар миний зүүн талын 2-3 хавирга хугарсан гэж хэлж байсан. ...Миний хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг эмнэлэгт хэвтэж байхад миний сууж явсан машиныг барьж явсан хүн надад эм тарианы мөнгө гэж эхний ээлжид 96.000 төгрөг өгсөн. Жолоо барьж явсан У намайг эмнэлэгт байхад өөрийн биеэр ирж ах дахиад эм тариа эмчилгээний зардал юм гарвал хэлээрэй, би тусална гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,
Гэрч Н.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл сумын зар дээрээс А.У гэх нутгийн залуу Хөвсгөл сумаас Сайншанд сум явна гэсэн зар тавьсан байсан. Бор ногоон өнгийн фургон маркийн тээврийн хэрэгсэлтэй жолоочтойгоо нийлээд 9 хүн Хөвсгөл сумаас 13 цагийн орчимд гарсан. ...Би машин дотор жолоочийн ард талд буруу харсан сандал дээр сууж явсан. Сумаас 30-40 км яваад суваргын наад талд ирээд гэнэт машины руль нь жолоодлогогүй болоод жолоочийн эсрэг тал руугаа ханараад замаас гараад хажуу тал дээрээ, хоёр дугуйн дээрээ гарч ирж явж байгаад жолоочийн талаараа хажуу тийшээ унасан. Машины жолооч цонхоо хагалаад хүмүүсийг гаргаж ирсэн. Гарч ирээд харахад рулийн чупак мултарсан байсан. Мөн жолоочийн талын урд дугуй хагарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/,
Гэрч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Машин гэнэт зүүн тал руугаа онхолдсон. ...Ослын дараа харахад жолоочийн талын урд дугуй нь хийгүй болчихсон, бусад нь гайгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/,
Гэрч М.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сумаас 30-40 км яваад Бударганы ус жаахан өнгөрөөд суваргын наад талд ирээд жолооч дугуй хагарчих вуу, яав, руль гэнэт жолоодлогогүй болчихлоо, за манайхан тайван байгаарай, машин унах нь байна шүү гэсэн. Тэгээд машин замаас баруун тийш гараад жолооч тал руугаа хазайгаад унасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар тал/,
Хөрөнгө даатгал, хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 434 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 47-49 дүгээр тал/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02/046 дугаартай шинжээчийн “...Г.Лгийн биед зүүн 5, 6,7 дугаар хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 77 дугаар тал/,
Дорноговь аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн “...41-83 ДГО улсын дугаартай, бор ногоон өнгийн УАЗ маркийн тээврийн хэрэгсэл нь шинжээчийн үзлэг хийх үед тэнцээгүй. Уг тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн гэрчилгээ авсан. ...Уг тээврийн хэрэгслийн жолооны хөшүүргийн бөмбөлгөн хуруу үүрнээс мултарсан, зүүн урд дугуй хагарч обуд гадны биетэд цохигдсон хэв гажилтыг харвал, осол гарах үед тээврийн хэрэгслийн баруун гар талын жолооны хөшүүргийн бөмбөлгөн хуруу үүрнээс мултарч баруун дугуй залуургүй болж, зүүн тийш дарах үед дугуй хагарч унасан байх магадлалтай байна. Дугуйны хээ стандарт хангаж байна. ...Ослын өмнөх тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг жолооч хариуцна” гэсэн дүгнэлт /хх-ийн 84-88 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 712 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн “У 2021.01.18.16.00” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 99-100 дугаар тал/,
Эрх бүхий албан тушаалтны магадалгаа /хх-ийн 111-р тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан ýñýõèéã øàëãàõ õóóäàñ / õõ-ийн 142-р тал/ çýðãèéã øèíæëýí ñóäëàâ.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.У нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 1 дүгээр баг, Бударганы Ус гэх газарт шороон зам дээр 41-83 ДГО улсын дугаартай, УАЗ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг, 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: “а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл /энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан/ тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол /гарж/ буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө” гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан Г.Лгийн эрүүл мэндэд зүүн 5, 6, 7 дугаар хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан ãýìò õýðýã ¿éëäñýí áîëîõ íü хохирогч Г.Л,гэрч Н.А, Т.Т, М.У нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02/046 дугаартай шинжээчийн дүгнэлт, Дорноговь аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 712 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож áàéíà.
Шүүгдэгч А.У нь хохирогч Г.Лд Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 02/046 тоот дүгнэлтээр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хохирогч Г.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Одоо миний зүүн талын хавирга хөндүүртэй байгаа. Тухайн үед эмчийн хэлж байснаар миний зүүн талын 2-3 хавирга хугарсан гэж хэлж байсан. ...”гэсэн мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудас, цээжний гэрэл зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч А.Ут холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч А.Ут прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч А.Ут холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар прокурорын саналыг харгалзан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ут 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 òөгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Хохирогч Г.Л нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д овогт А.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ут 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
З. Шүүгдэгч А.Ут оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.У нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 äýõ õýñýãт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ут урьд авсан õóâèéí áàòàëãàà ãàðãàõ òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 äýõ õýñýãò зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас õîéø 14 õîíîãèéí äîòîð Äîðíîãîâü àéìãèéí Ýð¿¿, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, улсын яллагч ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН