Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/35

 

    2021        03          15                                     2021/ШЦТ/35

 

           

                        ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Äîðíîãîâü àéìàã äàõü Ñóì äóíäûí ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ Д.Адъяасүрэн äàðãàëæ,

Íàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  ïðîêóðîð Э.Ариунболд,

Шүүгдэгч Т.М нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Äîðíîãîâü àéìаг дахь ЦагДн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Ýð¿¿ãèéí õóóëèéí тусгай ангийн 11.6 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсэгт çààñíààð ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí Б овогт Т. Мад õîëáîãäîõ ýð¿¿ãèéí 2019002640037 äóãààðòàé õýðãèéã 2021 îíû 03 дугаар ñàðûí 09-íий ºäºð õ¿ëýýí àâ÷, хялбаршуулсан журмаар õÿíàí õýëýëöýâ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян багт төрсөн, яс үндэс халх, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ........ оршин суух, урьд 6 уДн ял шийтгүүлсэн, Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 38 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-д зааснаар 6 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял,

Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 292 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 1996 оны 07 дугаар сарын 24-ний 38 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239'- д .зааснаар 6 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 90 хоногийг 30 хоногийн хорих ялаар сольж нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хорих ял,

Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 211 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,

Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 125 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгөөр торгох ял,

Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 13-ны 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял,

Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял тус тус шийтгүүлж байсан, Б овогт Т. М,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.М нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаян багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эс” баарны гадаа хохирогч Д.Дтэй маргалдан цээжний зүүн талд нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                        

                                              ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò  äàðààõü íîòëîõ áàðèìòûã øèíæëýí ñóäëàâ. ¯¿íä:             

Шүүгдэгч Т.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 10 дугаар сарын 03-ны орой Д.Дтэй баарны гадаа маргалдан, хутгалж гэмтэл учруулсан нь үнэн, тухайн үед архи уусан байсан” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, хохирогчоор өгсөн “...2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаянгийн “Эс” караокед найзуудтайгаа суусан. ...би тамхи татах гээд баарны гадаа гараад иртэл Д, М 2 тамхи татаад зогсож байхад М ах надад хандан ахыгаа тоосонгүй ухааны юм ярьж байгаад том хэмжээтэй модон иштэй хар бараан өнгийн хутга гаргаж ирээд над руу дайрахаар нь би тоглоод байна гээд доошоо суугаад бултаад босоод хартал миний зүүн талын хавирга руу цохих шиг болохоор нь би ертөнцийн зүгээр баруун тийш зугтаасан. Тэгээд би зүүн гараараа зүүн талын хавирга дээр дараад үзтэл норчихсон байсан. Тэгээд би хуурай дүү болох Б, Ба хоёрыг дуудаад эмнэлэг хүргүүлсэн ...намайг хутгалсан хүнийг манай нутгийн ах болохоор сайн мэднэ ...ямар нэгэн санал гомдол байхгүй ...тухайн үед эмнэлэгт үзүүлэхэд миний цээжний зүүн талд буюу зүүн суганы доод хэсэгт зүсэгдсэн шарх үүссэн байсан, оёдол тавиулсан одоо шарх эдгэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 26-27-р тал/,

 

Гэрч Б.Сгийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ...баарнаас гадуур хувцсаа аваад гараад ирэхэд Д ах үл таних 2 хүнтэй та 2 тэгж болохгүй гэж хэлээд маргалдаж байсан ...жижиг биетэй үл таних ах нь Д ахад хандан нэвт шаана шүү гэж хэлээд баруун гартаа хар өнгийн иштэй төө хэртэй урттай хутга гаргаж ирээд Д ахын зүүн талын цээжин хэсэгт нэг удаа хүрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,

 

Гэрч У.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 03-ны орой Зүүнбаянгийн “Эс” баарны ...гадаа Д М 2 маргалдаж байсан ...би Дд нутгийн ах нартайгаа муудаад хэрэггүй дээ боль гэж хэлэхэд Д ах нар аятайхан байгаарай гэж хэлж байсан ...М хутга гаргаж ирээд Д рүү чичих шиг болсон тэрний дараа Д Мын гар луу цохиод хутгыг нь газарт унагахаар нь би хутгыг нь газраас авч баарнаас хойшоо чиглэлтэй шидчихээд яваад өгсөн. ...намайг гарч ирэхэд М хутгаа ханцуйндаа хийчихсэн байсан байх халааснаасаа бол хутга аваагүй маргалдаж байгаад Д рүү чичээд хутгаа газарт унагахаар би Мад чи хүн хутгалчихлаа ш тэ гэж хэлээд хутгыг нь газраас аваад хол шидсэн, хүрэндүү өнгийн иштэй хутга л байх шиг байсан яг ямар хийцтэй болон юугаар бохирлогдсоныг нь хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,

 

Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 000004028 дугаартай яаралтай тусламжийн хуудас/хх-ийн 15-17-р тал/,

 

              Шинжээчийн 02/0310 дугаартай “...Д.Дгийн биед цээжний шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 30-р тал/,

             

  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан ýñýõèéã øàëãàõ õóóäàñ / õõ-ийн 45-р тал/ çýðãèéã øèíæëýí ñóäëàâ.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.М нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаян багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эс” баарны гадаа хохирогч Д.Дтэй маргалдан цээжний зүүн талд нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан ãýìò õýðýã ¿éëäñýí áîëîõ íü  хохирогч Д.Д, гэрч Б.С, У.Д нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 000004028 дугаартай яаралтай тусламжийн хуудас, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Шинжээчийн 02/0310 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож áàéíà.

 

       Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Шинжээчийн 02/0310 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна гэж үзлээ.  

   Шүүгдэгч нь хохирогчийн цээжний зүүн талд 1 удаа хутгалж  түүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

     Иймд шүүгдэгч Т.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ÿë øèéòãýë îíîãäóóëàõ ¿íäýñëýëòýé ãýæ ¿çëýý.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.Мад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч Т.Мад холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар прокурорын саналыг харгалзан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 òөгрөгөөр торгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

Хохирогч Д.Д нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

 1.Шүүгдэгч Б овогт Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Т.Мад оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Т.М нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 äýõ õýñýãт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мад урьд авсан õóâèéí áàòàëãàà ãàðãàõ òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 äýõ õýñýãò зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч гардан авснаас õîéø 14 õîíîãèéí äîòîð Äîðíîãîâü àéìãèéí Ýð¿¿, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, улсын яллагч ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН