Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/39

 

 2021        03            19                                     2021/ШЦТ/39

 

           

                        ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Äîðíîãîâü àéìàã äàõü Ñóì äóíäûí ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ Д.Адъяасүрэн äàðãàëæ,

Íàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  ïðîêóðîð Э.Ариунболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

Шүүгдэгч Х.Б нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä хаалттай õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Äîðíîãîâü àéìаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Ýð¿¿ãèéí õóóëèéí тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт çààñíààð ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí Х.Бт õîëáîãäîõ ýð¿¿ãèéí 2019002810012 äóãààðòàé õýðãèéã 2021 îíû 03 дугаар ñàðûí 12-íû ºäºð õ¿ëýýí àâ÷, хялбаршуулсан журмаар õÿíàí õýëýëöýâ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар баг, Агаруут гэх газар, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 4-13 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 14 настай Ц.Бтэй бэлгийн харьцаанд орж 14 насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

                                        

                                              ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò  äàðààõü íîòëîõ áàðèìòûã øèíæëýí ñóäëàâ. ¯¿íä:

Шүүгдэгч Х.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болсон үйл явдлыг мэдэж байна, хийсэн гэмт хэргээ ойлгож, ухамсарлаж байна” гэв.

Өсвөр насны хохирогч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр найзуудтайгаа уулзаад айлд очиж пиво уугаад согтсон, би юугаа ч мэдэхгүй байсан, тэгсэн манай найзууд намайг айлд орхиод явчихсан байсан. Нэг сэрэхэд гадаа харанхуй болчихсон гэрэл унтраалттай, зүүн талын орон дээр Бтэй хамт хэвтэж байсан. Би ухаан орж сэрээд Бээс манай найзууд яасан талаар асуухад байр луугаа явчихсан гэж хэлсэн. Тэр өдөр танилцсан Б гэж дуудаад байдаг Бээр шөнө дотуур байр луугаа хүргүүлэх гэхэд би байрны багшаас айгаад хүргүүлээгүй тэндээ хоносон ...би согтчихсон байгаад шөнө сэрээд ухаан орсон, бэлгийн харьцаанд орохдоо мэдэж байсан. Бтэй 2 удаа бэлгийн харьцаанд орсон, надад хүч хэрэглэсэн зүйл байхгүй ...би урьд мэдүүлэгтээ ...би согтуу байсан, бэлгийн харьцаанд орсноо мэдээгүй гэж мэдүүлсэн ...би тухайн үед дотуур байр болон сургуулиасаа хөөгдөөд, мөн ээжийн бие муу байсан тул ах эгч нартаа үнэнийг хэлэхээс айгаад худлаа хэлсэн юм. ...би том ахаасаа айдаг, намайг загнах байх гэж бодоод худлаа хэлсэн байсан. Бтэй бэлгийн харьцаанд орохдоо миний архи гарчихсан, би өөрийн ухаантай, болсон юмыг мэдэж байсан, бид 2 эхлээд тэврэлдээд, үнсэлдэж байгаад тэгээд бэлгийн харьцаанд орсон, ах, эгч нартаа хэлэхээс ичээд бас айгаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 157- 158-р тал/,

 

              Шинжээчийн 02/0298 дугаартай “...Ц.Б бэлгийн харьцаанд орох чадвартай байна ...бэлгийн харьцаанд орсон байна ...охин халь хуучин урагдалтай байна ...бэлгийн замын халдварт өвчингүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 28-р тал/

Шинжээчийн 02/0305 дугаартай “...Х.Б нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна ...бэлгийн харьцаанд орсон байна ...гадна бэлэг эрхтэнд өөрчлөлтгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 34-р тал/

 

              Ц.Бийн насыг тоолсон “...Ц.Б 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн ...2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 14 нас 11 сар 17 хоногтой байна” гэх тэмдэглэл /хх-ийн 42-43-р тал/

             

  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан ýñýõèéã øàëãàõ õóóäàñ / õõ-ийн 63-р тал/ çýðãèéã øèíæëýí ñóäëàâ.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Аюушийн 4-13 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 14 нас 11 сар 17 хоногтой  Ц.Бтэй бэлгийн харьцаанд орсон ãýìò õýðýã ¿éëäñýí áîëîõ íü өсвөр насны хохирогч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр найзуудтайгаа уулзаад айлд очиж пиво уугаад согтсон, би юугаа ч мэдэхгүй байсан, тэгсэн манай найзууд намайг айлд орхиод явчихсан байсан....би согтчихсон байгаад шөнө сэрээд ухаан орсон, бэлгийн харьцаанд орохдоо мэдэж байсан. Бтэй 2 удаа бэлгийн харьцаанд орсон, надад хүч хэрэглэсэн зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 02/0298, 02/0305 дугаартай дүгнэлтүүд, Ц.Бийн насыг тоолсон тэмдэглэл зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож áàéíà.

 

Хавтаст хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбар /86/, нас тоолсон тэмдэглэл/42/ зэргээр хохирогч Ц.Б нь гэмт хэрэг үйлдэгдэх өдөр 14 нас 11 сар 17 хоногтой байсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч Х.Бт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.Бт холбогдох эрүүгийн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 5-д зааснаар прокурорын саналыг харгалзан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн хуулийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Өсвөр насны хохирогч Ц.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Х.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Шүүгдэгч Х.Бт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4.Ýð¿¿ãèéí õóóëèéí еðºíõèé àíãèéí 7.1 äүгээð ç¿éëèéí 4 äýõ õýñýãò çààñíààð ø¿¿ãäýã÷ Х.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй,түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН