Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, 

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч Б.О ,

Нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000250084 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, ******* тоот регистрийн дугаартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2021 оны 01 сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг 5 дугаар гудамжинд үйл ажиллагаа явуулах авто засварын гадна иргэн С.Ц ас архи нэхэж хэрүүл маргаан үүсгэн улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.О  нь 2021 оны 01 сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн нутаг 5 дугаар гудамжинд үйл ажиллагаа явуулах авто засварын гадна иргэн С.Ц ас архи нэхэн хэрүүл маргаан үүсгэн улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь ...

Хохирогч *******ын ... 2021 оны 01 сарын 16-ны өдөр найз охин *******гийн хамт Баянхонгор сумын 10 мянгатын 5 дугаар гудамжинд байдаг авто машин засдаг газарт машин үзэх гэж очсон чинь тэдний засвар дээр нэлээн олон залуучууд байсан. Тэгээд машинаасаа буугаад очтол ******* гээд залуу над дээр ирээд архи аваад өгч чадах уу гээд над руу дайраад байхаар нь би чадахгүй гэтэл цаана байсан залуучуудаас 2 залуу нь ирээд 3-лаа намайг нийлээд зодсон ******* гэгч залуу нь эхлээд намайг мөргөж миний хамрын цусыг гаргасан. Тэгээд тэр 2 хоёр залуу нь бас нийлээд намайг зодсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Намайг 3-уулаа нийлээд зодсон. Баруун шанаа шүд хавдсан их өвдөж байна. Зүүн дээд уруул хавдсан. 2 залуу нь харж байсан юм байна лээ. Тэр үед 2 цагдаа ирж салгаад цагдаад мэдэгдсэн. *******ийг танина 10 жил байхад манай доод үе байсан. Нэрийг нь л мэднэ сайн танихгүй. Би хүн зодоогүй харин ******* 2 найзтайгаа нийлээд намайг зодсон. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гомдолтой байна. 2021 оны 03 сарын 23-ны өдөр дахин өгсөн “ ******* миний нүүр лүү нийт 3 удаа цохиж, 1 удаа мөргөсөн. ******* намайг түлхэж газар унагаахад ******* гэх залуу нүүр лүү өшиглөсөн тэр үед 5,6 дугаар шүд хөдөлсөн байх гэж бодож байна. Өөр хүн миний биед халдсан эсэхийг мэдэхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-43/,

Гэрч *******ийн ... 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би ******* гээд найзтайгаа хамт нэг айлд хоносон юм. Тэгээд өглөө нь бид хоёр 08 цаг болж байхад тэр айлаас гараад , , , гээд 4 найзтайгаа уулзаад 2 шил архи гол дээр хувааж уусан. Тэгээд *******, , , , бид нар 14 цагийн үед тэндээс хөдлөөд *******ийн машиныг засвар дээр очиж үзэх гэж очсон юм. Тэгээд байж байхад бид нарын араас ирсэн бид хэд засварын гээд нэг ахтай уулзаад машиных нь талаар яриад байж байхад нэг охинтой хамт ирсэн. ******* нь тай очиж уулзаад юм яриад зогсож байсан тэгээд би машин засвар луу нь орсон удаагүй буцаад гараад ирэхэд хар өнгийн машинтай 2 ах ирсэн тэр хоёрыг яагаад зодоон хийгээд байгаа юм та хоёр гээд тэр хоёрыг загнаад байсан. Тэгээд бид хэд яваад өгсөн. Өөр зүйл болоогүй. Тэндээс хөдлөөд бид нар Хөх толгой хавьд уулзахад ******* нь ыг нэг өшиглөсөн, харин ******* нь би нэг их сүртэй цохиогүй гэж хэлсэн яг юунаас болж маргалдсан гэдгийг нь мэдэхгүй байна. Би тухайн үед байгаагүй. Би ын биед халдсан зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/,

Гэрч Б.ын ... 2021 оны 01 сарын 16-ны өдөр би нэг найзындаа унтаж байхад , ******* хоёр ирээд гарч уулзъя гэсэн тэгээд хөдлөөд гол дээр ирээд 2 шил архи уугаад 6-5-д байх машин засвар дээр *******ийн машиныг үзэх гэж очсон. Би машинаас буугаагүй тэд нар буусан юм тэгээд машин дотор сууж байхад хүмүүс бужигнаад байхаар нь машинаас буухад *******ийн араас ын хамраас нь цус нь гарсан цусаа арчаад алхаж байсан. Тэгээд манай найзууд машинд суугаад тэндээс хөдөлсөн өөр зүйл болоогүй. ын биед хэн халдсан талаар би мэдэхгүй машинд сууж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/,

Гэрч Ц.*******гийн ... Тэгээд бид хэд машиндаа буцаад машиндаа суугаад хөдлөх гэж байхад ******* машинтай нэг хүнтэй уулзаад байж байсан тэгээд бид хэд хүлээгээд байж байхад ******* тэр залуутай барилцаж авсан. Бид нар наанаас нь очиход тэр хоёр зууралдсан зогсож байхаар нь би очоод боль гээд салгах гээд гэх хүний хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд цаанаас хоёр цагдаа ирээд салгаад та нар боль гээд салгасан. Тэгээд бид хэд машиндаа суугаад явсан. Бид нар 2 машинтай явсан нэг машиныг нь унасан сүүлд ирсэн архи уугаагүй байсан харин нь гол дээр очиход машин барьж байгаа гээд архи уугаагүй. Хөл рүү нь нэг өшиглөсөн өөр халдсан зүйл байхгүй ******* хоёр зодолдсон намайг очиход ын хамраас цус гарсан байсан. Өөр хүн ын биед халдаагүй. ын биед халдаагүй бүр цаана засвар дотор зогсож байсан байх ойр хавьд бол харагдаагүй. ын биед өөр хүн халдаагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/,

Гэрч ын … нь надаас машин авах гээд үзэх гэж ирсэн юм. Тэгээд би засварлуу гэх бандитай хамт ороод түлхүүр авч өгөөд гарч ирхэд зодоон болсон бололтой , ******* хоёрыг салгасан зогсож байсан. Тэгээд би юу болцгоогоод байгаа юм яагаад зодоон хийгээд байгаа юм гэхэд хамраас цус гарчихлаа алчуур байна уу гэсэн тэгээд ******* найзуудтайгаа хамт цагдаа дуудчихлаа гээд яваад өгсөн өөр зүйл болоогүй … гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63/,

Гэрч Т.*******гийн ... Тухайн өдөр найз залуу ын хамт засварын газарт очиход ******* гэх банди найзуудын хамт байсан ба ******* нь архи уусан согтуу ирээд архи нэхээд байсан. нь архи байхгүй гэхэд ******* ыг барьж аваад хэд хэдэн удаа нүүр лүү нь цохисон. Тэр үед *******тэй хамт явсан хүмүүс тойроод зогсож байсан болохоор би сайн харж чадаагүй. Тэгээд удаагүй байхад 2 эрэгтэй хүн ирээд тэд нарыг салгасан. ыг ******* цохиж байхыг би харсан өөр хүн цохиж байхыг би хараагүй ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 66-68/,

Гэрч ын ... 2021 оны 01 сарын 16-ны өдөр цагдаагийн газрын дэд дарга г айлд хүргэж өгөх гээд 6 дугаар багийн 5 дугаар гудамжаар ороод явж байхад дарга тэр юу болж байна гэхээр нь харахад ******* гэх залуу нэг залуутай маргалдаад зогсож байсан. Бид 2 наанаас нь явж байхад ******* нь тэр залууг мөргөж аваад хоорондоо барилцаж авсан. Ойр хавьд нь байсан хүүхдүүд салгах гэж байгаа бололтой байсан. Тэгээд бид 2 тэд нар дээр очоод салгаад цагдаад дуудлага өгсөн ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 71-72/,

Гэрч Д.гийн ... 2021 оны 01 сарын 16-ны өдөр дэд ахлагч ын хамт айлд очих гээд 6 багийн 5 дугаар гудамжинд явж байхад хэдэн залуучууд засварын газрын хажууд зогсож байгаад нэг өндөр залуу нь намхан залуутай маргалдаад байх шиг байхаар нь харж байхад тэр өндөр залуу нь намхан залуугаа нэг мөргөөд гараараа цохихоор нь наанаас нь ын хамт очоод салгасан. Тэгээд зодсон гэх залуу нь найзуудтайгаа яваад өгсөн зодуулсан гэх залуугаас юу болсон бэ гэхэд архи нэхээд гэж хэлж байсан. Тэр залууг нэг өндөр залуул зодсон өөр залуу зодоогүй. Тэр залуу газарт унаагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-77/,

Шүүгдэгч Б.О ийн ... 2021 оны 01 сарын 16-ны өдөр 16 цагийн үед 6 дугаар баг 5 дугаар гудамжинд байдаг машин засвар дээр машинаа засуулаад зогсож байхад тээврийн хэрэгсэлтэйгээ ирж зогссон машинаасаа буугаад ирэхээр нь таньдаг хүн байхаар нь би явж очоод мэндэлчихээд а за ганц юм аваад өгчих гэж тоглоомоор хэлсэн чинь уурлаад байхаар нь чи яагаад уурлаад байгаа юм гэж хэлээд би цээжрүү нь нэг түлхсэн чинь над руу дайрахаар нь би ын нүүр хэсэгт нь толгойгоороо нэг удаа мөргөсөн. намайг зөрүүлээд цохисон машины засвар дээр машинаа үзүүлээд хүн их байсан тэгсэн нэг машинаас хоёр цагдаа бууж ирээд та хоёр боль гэж хэлээд бид хоёрыг салгасан. Тухайн үед , , гэх манай дүү бид нар хамт явж байсан. бид хоёр л барилцаж авсан өөр хүмүүс зодоо хийгээгүй бид хоёрын барилцаад авсан байхад нэг хүн ирж салгасан тэр хүнийг танихгүй юм байна лээ дараа нь ирж бас боль гэж салгасан. Тэгээд би найзуудтайгаа шууд машиндаа суугаад хөдлөөд явсан. Намайг нэг удаа нүүр лүү цохисон гэхдээ тэр нь зүгээр байсан хөхөрч хавдсан зүйл байгаагүй. Би болон ******* бид 2 халдсан өөр хүн халдаагүй ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 98-100/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 сарын 22-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн ... *******ын биед тархи доргилт, баруун дээд 5,6 дугаар шүдний сулрал, завж, зовхи, хацар, уруул, эрүүнд шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт / хх-ийн 26-27/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүгдэгч Б.О  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Б.О т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдал хангагдсан байна. 

Иймд шүүгдэгч Б.О ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хохирогч С.Ц  шүүгдэгч Б.О  нар нь эвлэрч эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 120 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.О ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь нягтлан үзэж ялын төрөл, хэмжээг тогтоов.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт Б.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.О т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.О ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг 4 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч Б.О т мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.О  нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.     

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА