Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Х.Еркебулан,

Гэрч У.А, Г.Д /онлайнаар/,

            Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Г.Бд холбогдох эрүүгийн 2002000480100 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, урлаг, түүх судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ................................................................................................................. тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,

Урьд Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 778 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 519 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1479 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 415 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

/РД:  /, Боржигон овогтой Г.Б.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/        

 

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “............................” амралтын газрын хашаанд ургасан хус модны ухсан нүхний завсарт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол-ийн агууламжтай хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй ...” гэв.

 

Гэрч У.А /онлайнаар/ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Он сарыг нь сайн санахгүй байна. Тухайн өдөр Г.Б гэдэг хүн манай сайтын захирал Өтэй уулзаж байсан. Тухайн үед тэрэлжид байдаг өрөөнд нь ороход “............................” амралтын газрын ажилчид хар тамхийг нууж хэргэлдэг. Удирдлагууд нь сүүлд мэдээд хоёр ажилтныг ажлаас нь халсан тухай нэвтрүүлэг бэлдэнэ бэлэн байгаарай” гээд захирал Ө хэлсэн. Тэгээд Г.Быг дагуулаад зураглаачтайгаа хамт тэрэлж рүү явж тухайн сурвалжилгыг бэлдсэн. Хотоос хөдлөхдөө Г.Быг очиж аваад хөдлөх гэтэл “Г.Б цагдаа хамт авч явахгүй бол болохгүй” гээд хэлэхээр нь би Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга хурандаа Бтэй ярьсан. Бид нартай хамт хар тамхитай тэмцэх газрын 4-5 цагдаа хамт явсан. Тэгээд очиход цагдаагийн газрын ажилтнууд түрүүлж хаалгыг онгойлгоод орсон. Тэгээд Г.Б бид нарт хар тамхи нуусан модыг зааж өгсөн...” гэв.

 

Гэрч Г.Д /онлайнаар/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сард Г.Б над руу залгаад “ярих юм байна” гэсэн. Би тэр үед эмнэлэг дээр явж байсан болохоор завгүй байна гэдгээ хэлсэн. Маргааш нь сайтад тийм мэдээлэл тавигдсан байсныг мэдсэн....” гэв.

 

Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 11 сарын 27-ны өдөр 21 цагийн үед ээлж аваад камерын бичлэгээ ажиглаад байж байтал амралтын газар галчийн ажилд шинээр орсон 2 ажилтан уурын зуухны өрөөнд тамхи татахын хажуугаар гартаа жижиг хуванцар сав бариад цоолоод камергүй өрөө рүү яваад орчихоор нь ээлжийн ахлах Жид энэ талаар хэлээд хамтдаа уурын зуухны өрөөнд орсон. Ж эхэлж орсон бөгөөд би араас нь яваад очтол Ж тэр 2 залуутай хамт гарч ирсэн. Жийн гарт жижиг хэмжээтэй хуванцар сав, гадуур нь скочдсон хуйлсан цаас мэт зүйл байсан. Тэр хоёр залууг менежер Тын өрөөнд хүргээд болсон явдлын талаар түүнд хэлэхэд Т нь надад "энэ хоёр залууг хараад байж бай" гэсний дагуу би хараад байж байсан. Ингээд шөнийн 01 цаг өнгөрч байхад нөгөө 2 залууг гэр рүү нь явуулсан. Тухайн үед Г.Б, Ж, Т нар байсан. Тын өрөөнд тэр хоёр залууг хүргэж өгснөөс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна. Г.Б нь 2019 оны 11 сарын 27-ны өдөр амралтын газрын камерын бичлэгийг ямар зорилгоор өөрт хадгалж авсан талаар би мэдэхгүй байна. Г.Б нь 2019 оны 11 сарын 27-ны өдөр байгууллагын хашаан дотор ургаж байгаа модон дээр мансууруулах бодис тавьсан талаар хэнд ч хэлээгүй. Би хувьдаа энэ талаар мэдээгүй..." /1хх-37-39, 44-45, 46-47/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 11 сарын 27-ны өдрийн өглөө 10 цагийн үед "............................" буюу ажилдаа байсан. Албаны дарга нарыг цуглуулж шуурхай хийхэд шинээр нэмэгдэж ирсэн хүмүүс байгаа эсэхийг лавлахад манай амралтын газрын цахилгаанчин Билгүүн гэх залуу "2019 оны 11 сарын 26-ны өдөр 2 залуу ирээд ажилд орох анкет бөглөж өгсөн. Өнөөдрөөс энэ хоёр хүнийг туршилтын хугацаанд ажиллуулахаар болсон" гэж хэлсэн. Тэр өдөр Г, Б нарыг анх харсан. Орой нь 21 цагийн үед хамгаалалтын ажилтан Б.Э миний өрөөнд орж ирээд "Шинээр авсан 2 галч залуу уурын зуухны өрөөнд хар тамхи байж болзошгүй зүйл хэрэглээд байна яах вэ?" гэхээр нь тэр даруй би Г, Б хоёр дээр очиж тэр хоёр залууг архи уусан байж магадгүй гэж бодоод амьг нь үлээлгэтэл архи үнэртээгүй. Г, Б хоёроос "та 2 янз бүрийн мансууруулах бодис хэрэглээгүй биз" гэж асуутал "үгүй" гэсэн. Тухайн үед камерын бичлэгийг нягталж үзээгүй. Тийм айхтар зүйл болж байна гэж бодоогүй учир ач холбогдол өгөөгүй. Манай хамгаалалтын албаны нэг ажилтан надад дотроо шингэн зүйлтэй, тагтай хуванцар сав өгөхөөр нь авч хараад ширээн дээр тавьсан. Уг хуванцар савыг хэрэгт ач холбогдолтой зүйл гэдгийг мэдээгүй учир хаясан. Одоо уг сав олдохгүй. Хогийн машин ачаад хогийн цэгт хаясан байх. Г, Б нартай уулзсаны дараа хамгаалалтын албанд ажиллаж байсан Б.Э, Ж, Баттлуга нарт хандаж “үзлэг шалгалт хийгээд шаардлагатай арга хэмжээ ав” гэж хэлсэн. Би ажил үүргийн хувьд шийдвэр гаргах хэмжээний албадн тушаалтан биш учраас намайг удирдан хариуцсан ерөнхий менежер Цогтбаатарын утас руу залгаж “шинээр ирээд аж ахуй дээр ажиллаж байгаа 2 хүүхэд ажилдаа тэнцэхгүй байна. Мөн өнөөдөр архи, дарс уусан эсэх нь мэдэгдэхгүй байна. Энэ хоёрыг ажлаас нь чөлөөлөөд явуулах уу, яах вэ гэж асуутал ерөнхий менежер Цогтбаатар надад журмын дагуу гэр бүлийн хүмүүст нь хүлээлгэн өг” гэж үүрэг өгсөн. Үүний дагуу Г, Б нарыг гэр бүлийн хүмүүстэй нь холбоо барьж ирүүлээд тэр 2 хүнийг хүлээлгэж өгсөн..." /1хх-51-54/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Г.Б манай сайтын байранд буюу Төрийн ордны зүүн талд байрлах "..........................." төвийн 1201 тоот өрөөнд ирээд манай эрхлэгч Өтэй уулзсан. Би хажууд хамт байлцаад хэрэг учралын талаар асуутал Г.Б "Тухайн амралтын газрын ажилчид 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр амралтын газрынхаа уурын зууханд хар тамхи хэрэглэсэн талаарх дүрс бичлэг надад байна" гэж хэлээд тухайн дүрс бичлэгийг үзүүлсэн. Тэгээд "тухайн үед хэрэглээд үлдсэн хар тамхийг нь би аваад амралтын газрын хашаанд байдаг модон дотор нуусан байгаа. Танайх энэ асуудлаар сурвалжлага бэлдэх үү" гэхээр нь би өөрийн ажлын газрын эрхлэгчтэй зөвлөлдсөний эцэст би өөрийн биеэр сурвалжлага бэлдэхээр болсон. Ингээд маргааш нь буюу 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Г.Бтай Сансарын орчим уулзаад хамтдаа Тэрэлжид байх амралтын газарт очсон. Тэрэлж явах замдаа Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Бтэй утсаар яриад "Тэрэлж орчим хар тамхи булсан гэсэн мэдээлэл байгаа цагдаагийн байгууллага очиж шалгах юм уу" гэж асуусан. Хэсэг хугацааны дараа цагдаагийн байгууллагаас холбогдоод алба хаагч нар хамт явахаар болсон. Энэ өдөр Тэрэлжид байрлах амралтын газарт очоод хашаа руу ороод цагдаагийн алба хаагчид чиг үүргийн дагуу шалгалт явуулсан. Үзлэг шалгалтын үеэр амралтын байрны гаднах төмөр хашаан дотор хамгаалалтын байрны баруун талд байрлах цагаан өнгийн гадаргуутай, хус модны нүхэнд байсан тугалган цаастай зүйлийг хурааж авсан. Тухайн зүйл яг тэнд байсан талаар Г.Б өөрөө зааж өгсөн. Г.Б уг мэдээллийг манай байгууллагад өгсний хариуд 300.000 төгрөг өөрт нь өгөхийг хүссэн. Бид зөвшөөрч түүнд 300.000 төгрөг өгсөн. Уг 300.000 төгрөгийг Г.Бын 5070320227 дугаарын данс руу шилжүүлсэн..." /1хх-55-56/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би одоогийн байдлаар "..........................................." ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажил эрхэлж байгаа. Манай компанийн эзэмшилд "..........................................." амралтын газар байдаг юм. Манай компани харуул хамгаалалтын "..........................................." компанитай гэрээ байгуулснаар манай амралтын газарт 2019 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн уг хамгаалалтын байгууллагаа үүрэг гүйцэтгэж байгаа юм. Г.Б амралтын газарт байрлах харуулын байранд байрлаж үүрэг гүйцэтгэдэг байсан. Урьд өмнө нь амралтын газарт мансууруулах бодистой холбоотой асуудал үүсч байгаагүй юм..." /1хх-57-58/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ө.Бийн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 11 сарын 27-ны өдөр гадны цасыг цэвэрлэчихээд амралтын өрөөнд ороод амарч байтал Г гаднаас орж ирээд "уйдаж үхлээ" гэж хэлсэн бөгөөд тухайн үед хийх юмгүй байж байтал Г нь "андаа уурын зууханд хүрээд ир. Надад өвс байна" гэхээр нь би "тэгээд яах юм бэ" гэтэл Г нь "чи яваад тугалган цаас аваад ир" гэхээр нь би гал тогооны өрөөнд очоод тугалган цаас аваад уурын зууханд очоод тугалган цаасыг гаргаж ирээд тогоо хэлбэрт оруулсан. Намайг очиход Г нь утсаа оролдоод сууж байсан бөгөөд надад хандаж "чи саваа цоолчих" гэхээр нь би уурын зуухны өрөөнд байсан жижиг хуванцар савыг утаат тамхиар цоолоод Гы хамтаар уурын зуух байрласан өрөөний хажуу талын жижиг өрөөнд ороод Гаас "нөгөөдөх чинь хаана байна" гэж асуутал Г гарынхаа алган дээр тамхи, өвс эсэх нь ялгагдахгүй шар өнгийн өвс гаргаж ирээд "наадхаа тогоон дээр тавьж бай" гэхээр нь би Гд "чи өөрөө хий" гэсэн. Яг тэр үед гаднаас хүн ирж байгаа бололтой дуу гарахаар нь Г харах гээд цаашаа явсан. Тэр үед Гтай тулаад гаднаас 2 хамгаалагч орж ирсэн. Хамгаалалтын албаны ахлах эрэгтэй хүн миний гарт байсан савыг аваад "менежертэй уулзлаа" гээд гараад явсан. Тэгээд Г бид хоёр өрөөндөө сууж байтал менежер залуу, тогооч хоёр залуу, нэг баармэнтэй хамт амралтын өрөөнд орж ирсэн. Орж ирээд "нуусан юмаа гаргаад ир" гэхээр нь "байхгүй, уурын зуухны тэнд цацчихсан" гэсэн. Тэгтэл Г.Б "цагдаа дуудаж өгөөд хэрэггүй, байгууллагын чинь нэр хүнд унана. Ах нь өвсний тал дээр мэдлэпгэй өөрөө хувийн өмгөөлөгч байсан. Энэ өвснөөс болоод ах нь ажилгүй болчихсон байгаа. Удахгүй ажилдаа орно. Наад хоёроо шууд ажлаас нь халчихсан нь дээр. Би энэ хоёрыг архи уусан учраас ажлаас халсан гээд оруулъя" гэж хэлтэл Т менежер "цагдаа дуудаж өгөхгүй бол болохгүй" гэж хэлсэн. Тыг гарч явсны дараа Г.Б бид гурав үлдсэн. Гаднаас хүмүүс яг орж ирэхээс өмнө Г гартаа барьсан байсан өвсийг уурын зуухны байрны гарах хаалга руу цацсан. Г.Бын мэдүүлсэн шиг зүйл тухайн үед болоогүй. Г.Б худал мэдүүлсэн байна. Гадна хамт байхад Г халааснаасаа ямар нэгэн зүйл гаргаж хогийн сав руу шидээгүй. Харин Г.Б нь Гаас "нөгөөхөө яасан бэ" гэж асуутал Г "үүд рүү цацчихсан" гэж хэлсэн. Цацсан зүйл өвс шиг юм байсан..." /1хх-60-61/ гэх мэдүүлэг,

 

Гэрч О.Гы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 сарын 27-ны өдөр Б гадны цас цэвэрлэчхээд амралтын өрөөнд ороод амарч байхаар нь би явж очоод "манай өрөөнд ороод ир. Надад жаахан өвс байна. Чи яваад тугалган цаас аваад ир" гэж хэлсэн. Б гаднаас тугалган цаас аваад ороод ирсэн. Бид хандаж "чи юмаа бэлдчих" гэж хэлтэл Б тугалган цаасыг тогоон хэлбэртэй болгоод хуванцар савыг цоолсон. Б мансууруулах бодисын талаар огт ойлголтгүй юм байна лээ. Надад байсан өвсийг хэрэглэж чадаагүй байж байтал гаднаас хоёр хамгаалагч орж ирээд хамгаалалтын ахлах нь Бийн гарт нь байсан савыг аваад "менежертэй уулзана" гээд гараад явсан. Тэгээд бид хоёр өрөөндөө сууж байтал менежер залуу тогооч хоёр залуу, баармэнтэй хамт орж ирээд "нуусан юм аа гаргаад ир" гэхээр нь "байхгүй, уурын зуухны тэнд цацчихсанГ гэж хэлсэн. Тэгтэл Г.Б "цагдаа дуудаж өгөөд хэрэггүй. Байгууллагын чинь нэр хүнд унана. Ах нь өвсний тал дээр мэдлэгтэй. Энэ дээ чимээгүй зохицуулсан нь дээр рапортонд би энэ хоёрыг архи уусан учраас халсан гээд оруулчъя" гэж хэлсэн. Г.Б намайг "халааснаасаа нэг зүйл гаргаж хогийн сав руу хаясан" гэж худал мэдүүлсэн байна. Гадна хамт байхад би халааснаасаа ямар нэгэн зүйл гаргаж хогийн сав руу шидээгүй. Т менежер харж байгаа 2 хүнээр бидний биед нэгжлэг хийлгэсэн боловч бид хоёрын өмссөн хувцас болон цүнх гээд бүхий л зүйлээс өвс илрээгүй..." /1хх-62-63/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр А байр руу очиж явтал амралтын байрны 4 дугаар өрөөнд Г.Б, Б.Э, Ж, Т нар шинээр орсон галч залуутай хамт ярилцаад байж байхаар нь би өөрийн амралтын өрөөнд ороод байж байтал хэн нэгэн ирээд “Т дуудаж байна” гэхээр нь амралтын газрын камерын өрөөнд яваад ортол Г.Б, Ж, Т нар камерын бичлэг шүүгээд байж байхаар нь юу болсон талаар асуутал “энэ хоёр хүн хар тамхи татсан юм шиг байна” гэхээр нь би “Цагдааг дуудаад өгөөч, цагдаа нь асуудлаа шийдэг” гэж хэлтэл Г.Б “маргааш, нөгөөдөр та нар хүлээн авалттай, хэрэв хэлчих юм бол цагдаа, тагнуул, зурагтынхан ирээд нэг бүрчлэн шинжилгээ аваад бүгдийг нь байцаагаад бөөн юм болно” гэхээр нь тухайн үед надад хамааралгүй зүйл байсан учраас гараад явсан.” /1хх-65-66/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эхлээд Ж над руу залгаад "хар тамхи татсан байж болзошгүй асуудал гарсан. Бид таслан зогсоогоод байж байна. Мансууруулах бодис илэрсэнгүй" гэж хэлсэн. Г.Б мөн адил над руу залгаад "хар тамхи илрээгүй, хар тамхи татаж байсан 2 нөхөр ундааны сав барьж байгаад хогийн сав руу хаясан байсныг би олж авсан" гэсэн зүйлийг ярьсан. Харин 2020 оны 01 дүгээр сарын эхээр Г.Б нь амралтын газраас мөнгө нэхэх үед түүнтэй утсаар холбоо бариад юу болоод байгаа талаар тодруулахад Г.Б нь "би хохирсон байна. Хохирлоо барагдуулж авна" гэж ярьсан. Өөр зүйл надад хэлээгүй. Би Г.Быг хотод ирээд ажиллах талаар санал тавихад "би хотод ажиллахгүй хөдөө орон нутагт ажиллана" гэж хэлсэн..." /1хх-67-68/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 11 сарын 27-ны өдөр Г.Б нь Г, Б нарыг харгалзаж ажилчдын цайны газар үлдсэн бөгөөд Г, Б нарын намхан нуруутай залуу нь халааснаасаа мөнгөлөг цаастай зүйлийг гаргаж ирээд хогийн сав руу хаясан талаар юу ч хэлж мэдэгдээгүй. Тэр өдөр мансууруулах бодис байгаа эсэхийг тогтоох, илрүүлэх үүднээс Г.Быг Гтай хамт уурын зуухны хажуу талд мансууруулах бодис хаясан, цацсан эсэхийг шалгуулахаар явуулсан. Г.Б удалгүй Гы хамтаар ирээд "юу ч олдсонгүй, мансууруулах бодис байхгүй байна" гэж хэлсэн. Би өөрийн биеэр уурын зуухны өрөөг шалгахад сэжигтэй зүйл, өвс, ургамал огт байгаагүй. Г.Б нь тухайн үед Б, Г нарыг харгалзаж байх үед эдгээр хүмүүс нь мансууруулах бодисыг халааснаасаа гаргаад хогийн сав руу хаях боломжгүй. Учир нь Г.Б нь Г, Б нарыг харгалзаж байхаас өмнө нь бид нар тэр хоёрын өмсөж явсан хувцас, эдэлж хэрэглэж байсан зүйлс, уурын зуухны өрөө, амралтын өрөө зэрэгт давхар үзлэг шалгалт хийсэн байсан. Тухайн үед юу ч илрээгүй атал Г.Б нь тэр хоёр хүнийг харгалзаж байх үед намхан нуруутай, бор царайтай залуу нь хувцаснаасаа мансууруулах бодис гаргаж хаях боломж байхгүй. Тэр мансууруулах бодис Г.Бын өөрт нь байсан өвс гэж бодож байна..." /1хх-69-70/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр "Зариг.мн" сайтын сэтгүүлч А нь над руу утсаар холбогдож "хар тамхи нуусан хэргийн талаар мэдээлэл өгмөөр байна, танайх шалгах уу" гэж хэлэхээр нь гэмт хэргийн шинжтэй мэдээлэл байсан учир "холбогдох нэгжийн хүмүүсийг холбогдуулъя" гэж хэлээд өөрөө Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдтой утсаар холбогдож, уг мэдээллийг болон над руу холбогдсон сэтгүүлч Аын утасны дугаарыг өгсөн. Ингээд Хар тамхитай тэмцэх газрын алба хаагч нар надтай холбогдож, Аын утсыг авсан ба хэсэг хугацааны дараа интернетэд дээрх мэдээлэл тавигдсаныг харсан. А нь надтай холбогдох үедээ мэдээллийн эх сурвалжаа хаанаас авсан талаар хэлээгүй..." /2хх-174-175/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай эхнэр төрөх гээд эмнэлэгт хэвтсэн байх үед буюу би эмнэлэг дээр хувийн ажилтай явж байхад над руу үл таних дугаараас залгаад "Тантай уулзмаар байна, ажлын чинь ойрхон байна" гэхээр нь "ямар ажлаар уулзах гэж байгаа юм бэ?" гэж асуухад "би каннабил Г.Б байна" гэж хэлэхээр нь би хүндэтгэх шалтгаанаа хэлээд "өнөөдөр уулзаж чадахгүй, маргааш бол ажил дээр байна" гэж хэлээд тасалсан. Харин маргааш өдөр нь "Зариг.мн" сайтад мэдээлэл нь тавигдаж, манай газрын алба хаагч нар тухайн газар нь очиж хэргийн газрын үзлэг хийж, шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн байсан. Ингээд тухайн үйл явдал болоод өнгөрсөн..." /2хх-176-177/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “............................” гэх нэртэй амралтын газарт 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн ажилд ороод 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ажилласан. 2019 оны 11 дүгээр сарын 27-ны 09 цагт ээлж аваад ажиллаж байгаад оройн 21 цагийн үед үүрэг гүйцэтгэж байсан хоёр харуул Б.Э, Ж нар уурын зуух руу гүйгээд явчихсан. Удалгүй хажуу талын ажилчдын амралтын байранд Б.Э, Ж нар амралтын газрын галчаар ажиллаж байсан Б, Г нартай маргалдаад зодолдох гээд байхаар нь юу болсон талаар нь асуутал Б.Э надад “Камер дээр харж байсан чинь Б, Г хоёр хар тамхи хэрэглэж байсан гээд тухайн үед Б Г нарын хэрэглэж байсан хуванцар савыг Тад хүлээлгэж өгөөд Б, Г нарыг гавласан. Би тухайн үед Б Г нарыг харгалзаж хамт байсан. Орой ч болсон учир бид хэрхэх эсэхээ шийдэж чадалгүй гадаа зогсоцгоож байтал Б, Г хоёрын нэг нь болох жижиг биетэй бор царайтай залуу нь халааснаасаа мөнгөлөг цаастай зүйлийг гаргаж ирээд хажуу талд байсан хогийн савруу шидсэн. Энэ үйлдлийг би хараад “Энэ юу вэ гэж асуутал тэр бор залуу “Юу ч биш ээ” гэсэн. Т ирээд бид хэдийг дуудаад “болсон зүйлийг байгууллага дундаа нууцална. Байгууллагын нууц шүү. Гадагшаа задрах ёсгүй шүү. Наад хоёр хүнийгээ одоохон зайлуул. Харин архи уусан учраас ажлаас халсан гэж рапортанд биччих” гэж хэлсэн. Б, Г нарыг явуулсны дараа би камерын бичлэгийг шүүж үзэхэд Б Г нь уурын зуухан дотор тугалган цаастай зүйл гаргаж ирээд ундааны саван дээр тавиад асаагуураар халааж сорж байсан. Ажил үүргийн дагуу Б.Э, Ж нараас “Та нар яагаад надад хэлээгүй юм бэ? Юу хураасан бэ?” гэж асуутал “Ундааны сав хураасан” гэж хэлсэн. Яг тэр мөчид Б Г хоёрын нэг нь буюу жижиг биетэй, бор царайтай залуу нь гадна үед халааснаасаа нэг зүйл гаргаж хогийн сав руу хаясан болохыг санаад сав руу очиж үзтэл базчихсан байдалтай, жижиг хэмжээтэй, мөнгөлөг тугалган цаас байсан. Аваад үзтэл дотор нь шатаасан байрын шарилж байхаар нь постын хажуу талд байсан нарс модны яран дээр тавиад амрахаар явсан. Би тухайн үед хүмүүс мэдчихсэн юм чинь цагдаагийн байгууллага нь ирвэл өгье” гэж бодоод байж байсан. Ажил хэвийн явагдаад өнгөрсөн бөгөөд, би 2020 оны 01 дүгээр өдөр 06-ны ажлаасаа буугаад амрахаар явсан. Хотод ирээд байж байтал 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай хамгаалалтын албаны дарга Б.Г над руу залгаад “Г.Ба чам дээр ганц нэг гомдол гарсан. Тийм учраас амралтын газраас чамайг ажиллуулахгүй гэсэн шийдвэр гаргасан байна” гэсэн. Би тэгэхээр нь амралтын газрын хүний нөөцийн дарга Г.Н руу залгаад “Та нар ямар шалтгаанаар намайг ажлаас халж байгаа юм бэ. Би танай байгууллагад шударга ажиллаж байсан шүү дээ. Би тухайн үед гарсан модны хулгай болон хар тамхины хэргийг чинь цагдаад хэлнэ шүү. Та нар өөрсдөө эхэлсэн шүү” гэж хэлсэн. Би өөр зүйл яриагүй. Тухайн үед хаана хандах эсэхээ мэдэхгүй байсан учраас “Зариг” гэх нэртэй интернэт сайтын захирал Өнөрөө гэж хүнтэй өөрийн биеэр уулзаад “............................” компани нь хар тамхитай холбоотой хэргийг нуун далдлаад байна. Би мэдэгдэх гэсэн юм. Олон нийтэд түгээгээд өг” гэж хэлсэн. Ингээд цагдаа нар мэдсэн байна. Ийм л зүйл болсон. Ингээд өнөөдөр 13 цагийн үед “Зариг “сайтын сэтгүүлч нартай уулзаад, цагдаа нарын хамтаар “............................ “ амралтын газар очсон. Цагдаа нар өмнө миний модон дээр тавьсан байсан тугалган цаастай ургамлыг хураан авсан.” /1хх-100-104/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний
газрын химийн шинжээчийн
2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 735
дугаартай:

  1. Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйл, тугалган цаас тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн хар ногоон өнгөтэй ургамал мэт зүйл, тугалган цаас тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно..." /1хх-82-83/ гэх дүгнэлт,

 

Шинжээчийн 735 тоот дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-84-85/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 397 дугаартай:

1. Г.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Г.Б нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Г.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Г.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

  1. Г.Б нь нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2019 оны 11 дүгээр сарын 27, 2020 оны 03 сарын 18-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.
  2. Г.Б нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
  3. Г.Б нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.
  4. Г.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.
  5. Г.Б нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна" /1хх-91-92/ гэх дүгнэлт,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх-6-8, 9-12/,

 

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх-14, 15/,

 

“Ган үзэгтэн" ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0011 тоот /1хх-19/,

 

Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх-20, 21-30/,

 

200200048 дугаар хэрэгт 01 минут 39 секундын дуу дүрсний бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /1хх-31/,

 

Дельта-9 тетрагидроканнабинол-ийн агууламжтай 1.8894 грамм жинтэй "өвс" гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /1хх-36/,

 

Гэрч Б.Эын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1хх-40-41, 42-43/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-165, 1х-175-177/,

 

Мөрдөгч О.Гаар эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тухай 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-52-54/,

 

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны
өдрийн 24/42 дугаартай албан тоот /2хх-189/,

 

Зөрчлийн 200700048 дугаартай хэргийн хуулбар /2хх-190-250, 3хх-1-19/

 

Г.Г.Бын хувийн байдлыг тогтоосон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “............................” амралтын газрын хашаанд ургасан хус модны ухсан нүхний завсарт Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол-ийн агууламжтай хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Г.Г.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, Гэрч У.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...  Бид нартай хамт хар тамхитай тэмцэх газрын 4-5 цагдаа хамт явсан. Тэгээд очиход цагдаагийн газрын ажилтнууд түрүүлж хаалгыг онгойлгоод орсон. Тэгээд Г.Б бид нарт хар тамхи нуусан модыг зааж өгсөн...” гэх мэдүүлэг, Гэрч Г.Д /онлайнаар/ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 01 дүгээр сард Г.Б над руу залгаад “ярих юм байна” гэсэн. Би тэр үед эмнэлэг дээр явж байсан болохоор завгүй байна гэдгээ хэлсэн. Маргааш нь сайтад тийм мэдээлэл тавигдсан байсныг мэдсэн....” гэх мэдүүлэг, Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 11 сарын 27-ны өдөр 21 цагийн үед......... Г.Б нь 2019 оны 11 сарын 27-ны өдөр байгууллагын хашаан дотор ургаж байгаа модон дээр мансууруулах бодис тавьсан талаар хэнд ч хэлээгүй. Би хувьдаа энэ талаар мэдээгүй..." гэх мэдүүлэг, Гэрч Б.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Манай хамгаалалтын албаны нэг ажилтан надад дотроо шингэн зүйлтэй, тагтай хуванцар сав өгөхөөр нь авч хараад ширээн дээр тавьсан. Уг хуванцар савыг хэрэгт ач холбогдолтой зүйл гэдгийг мэдээгүй учир хаясан. Одоо уг сав олдохгүй. Хогийн машин ачаад хогийн цэгт хаясан байх. Г, Б нартай уулзсаны дараа хамгаалалтын албанд ажиллаж байсан Б.Э, Ж, Баттлуга нарт хандаж “үзлэг шалгалт хийгээд шаардлагатай арга хэмжээ ав” гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, Гэрч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Г.Б "Тухайн амралтын газрын ажилчид 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр амралтын газрынхаа уурын зууханд хар тамхи хэрэглэсэн талаарх дүрс бичлэг надад байна" гэж хэлээд тухайн дүрс бичлэгийг үзүүлсэн.....Үзлэг шалгалтын үеэр амралтын байрны гаднах төмөр хашаан дотор хамгаалалтын байрны баруун талд байрлах цагаан өнгийн гадаргуутай, хус модны нүхэнд байсан тугалган цаастай зүйлийг хурааж авсан. Тухайн зүйл яг тэнд байсан талаар Г.Б өөрөө зааж өгсөн.." гэх мэдүүлэг, Гэрч Ө.Бийн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 11 сарын 27-ны өдөр гадны цасыг цэвэрлэчихээд амралтын өрөөнд ороод амарч байтал......Г нь "андаа уурын зууханд хүрээд ир. Надад өвс байна" гэхээр нь би "тэгээд яах юм бэ" гэтэл Г нь "чи яваад тугалган цаас аваад ир" гэхээр нь би гал тогооны өрөөнд очоод тугалган цаас аваад уурын зууханд очоод тугалган цаасыг гаргаж ирээд тогоо хэлбэрт оруулсан. ...Тэгтэл Г.Б "цагдаа дуудаж өгөөд хэрэггүй, байгууллагын чинь нэр хүнд унана. Ах нь өвсний тал дээр мэдлэгтэй өөрөө хувийн өмгөөлөгч байсан. Энэ өвснөөс болоод ах нь ажилгүй болчихсон байгаа. Удахгүй ажилдаа орно. Наад хоёроо шууд ажлаас нь халчихсан нь дээр. Би энэ хоёрыг архи уусан учраас ажлаас халсан гээд оруулъя" гэж хэлтэл Т менежер "цагдаа дуудаж өгөхгүй бол болохгүй" гэж хэлсэн. Тыг гарч явсны дараа Г.Б бид гурав үлдсэн. Гаднаас хүмүүс яг орж ирэхээс өмнө Г гартаа барьсан байсан өвсийг уурын Харин Г.Б нь Гаас "нөгөөхөө яасан бэ" гэж асуутал Г "үүд рүү цацчихсан" гэж хэлсэн. Цацсан зүйл өвс шиг юм байсан..." гэх мэдүүлэг, Гэрч О.Гы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2019 оны 11 сарын 27-ны өдөр Б гадны цас цэвэрлэчхээд амралтын өрөөнд ороод амарч байхаар нь би явж очоод "манай өрөөнд ороод ир. Надад жаахан өвс байна. Чи яваад тугалган цаас аваад ир" гэж хэлсэн. Б гаднаас тугалган цаас аваад ороод ирсэн.... Тэгтэл Г.Б "цагдаа дуудаж өгөөд хэрэггүй. Байгууллагын чинь нэр хүнд унана. Ах нь өвсний тал дээр мэдлэгтэй. Энэ дээ чимээгүй зохицуулсан нь дээр рапортонд би энэ хоёрыг архи уусан учраас халсан гээд оруулчъя" гэж хэлсэн. Г.Б намайг "халааснаасаа нэг зүйл гаргаж хогийн сав руу хаясан" гэж худал мэдүүлсэн байна.... Т менежер харж байгаа 2 хүнээр бидний биед нэгжлэг хийлгэсэн боловч бид хоёрын өмссөн хувцас болон цүнх гээд бүхий л зүйлээс өвс илрээгүй..." гэх мэдүүлэг, Гэрч Г.Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2019 оны 11 дүгээр сарын 27-ны ... Г.Б, Ж, Т нар камерын бичлэг шүүгээд байж байхаар нь юу болсон талаар асуутал “энэ хоёр хүн хар тамхи татсан юм шиг байна” гэхээр нь би “Цагдааг дуудаад өгөөч, цагдаа нь асуудлаа шийдэг” гэж хэлтэл Г.Б “маргааш, нөгөөдөр та нар хүлээн авалттай, хэрэв хэлчих юм бол цагдаа, тагнуул, зурагтынхан ирээд нэг бүрчлэн шинжилгээ аваад бүгдийг нь байцаагаад бөөн юм болно” гэхээр нь тухайн үед надад хамааралгүй зүйл байсан учраас гараад явсан.” гэх мэдүүлэг, Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эхлээд Ж над руу залгаад "хар тамхи татсан байж болзошгүй асуудал гарсан. Бид таслан зогсоогоод байж байна. Мансууруулах бодис илэрсэнгүй" гэж хэлсэн. Г.Б мөн адил над руу залгаад "хар тамхи илрээгүй, хар тамхи татаж байсан 2 нөхөр ундааны сав барьж байгаад хогийн сав руу хаясан байсныг би олж авсан" гэсэн зүйлийг ярьсан. Харин 2020 оны 01 дүгээр сарын эхээр Г.Б нь амралтын газраас мөнгө нэхэх үед түүнтэй утсаар холбоо бариад юу болоод байгаа талаар тодруулахад Г.Б нь "би хохирсон байна. Хохирлоо барагдуулж авна" гэж ярьсан. Өөр зүйл надад хэлээгүй. Би Г.Быг хотод ирээд ажиллах талаар санал тавихад "би хотод ажиллахгүй хөдөө орон нутагт ажиллана" гэж хэлсэн..." гэх мэдүүлэг, Гэрч Ц.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 11 сарын 27-ны өдөр.... Г.Б нь тухайн үед Б, Г нарыг харгалзаж байх үед эдгээр хүмүүс нь мансууруулах бодисыг халааснаасаа гаргаад хогийн сав руу хаях боломжгүй. Учир нь Г.Б нь Г, Б нарыг харгалзаж байхаас өмнө нь бид нар тэр хоёрын өмсөж явсан хувцас, эдэлж хэрэглэж байсан зүйлс, уурын зуухны өрөө, амралтын өрөө зэрэгт давхар үзлэг шалгалт хийсэн байсан. Тухайн үед юу ч илрээгүй атал Г.Б нь тэр хоёр хүнийг харгалзаж байх үед намхан нуруутай, бор царайтай залуу нь хувцаснаасаа мансууруулах бодис гаргаж хаях боломж байхгүй. Тэр мансууруулах бодис Г.Бын өөрт нь байсан өвс гэж бодож байна..." гэх мэдүүлэг, Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр "Зариг.мн" сайтын сэтгүүлч А нь над руу утсаар холбогдож "хар тамхи нуусан хэргийн талаар мэдээлэл өгмөөр байна, танайх шалгах уу" гэж хэлэхээр нь гэмт хэргийн шинжтэй мэдээлэл байсан учир "холбогдох нэгжийн хүмүүсийг холбогдуулъя" гэж хэлээд өөрөө Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдтой утсаар холбогдож, уг мэдээллийг болон над руу холбогдсон сэтгүүлч Аын утасны дугаарыг өгсөн. Ингээд Хар тамхитай тэмцэх газрын алба хаагч нар надтай холбогдож, Аын утсыг авсан ба хэсэг хугацааны дараа интернетэд дээрх мэдээлэл тавигдсаныг харсан...." гэх мэдүүлэг, Гэрч Г.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр......үл таних дугаараас залгаад "Тантай уулзмаар байна, ажлын чинь ойрхон байна" гэхээр нь "ямар ажлаар уулзах гэж байгаа юм бэ?" гэж асуухад "би каннабил Г.Б байна" гэж хэлэхээр нь би хүндэтгэх шалтгаанаа хэлээд "өнөөдөр уулзаж чадахгүй, маргааш бол ажил дээр байна" гэж хэлээд тасалсан. Харин маргааш өдөр нь "Зариг.мн" сайтад мэдээлэл нь тавигдаж, манай газрын алба хаагч нар тухайн газар нь очиж хэргийн газрын үзлэг хийж, шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн байсан...." гэх мэдүүлэг, Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, Г нарыг явуулсны дараа би камерын бичлэгийг шүүж үзэхэд Б Г нь уурын зуухан дотор тугалган цаастай зүйл гаргаж ирээд ундааны саван дээр тавиад асаагуураар халааж сорж байсан. Яг тэр мөчид Б Г хоёрын нэг нь буюу жижиг биетэй, бор царайтай залуу нь гадна үед халааснаасаа нэг зүйл гаргаж хогийн сав руу хаясан болохыг санаад сав руу очиж үзтэл базчихсан байдалтай, жижиг хэмжээтэй, мөнгөлөг тугалган цаас байсан. Аваад үзтэл дотор нь шатаасан байрын шарилж байхаар нь постны хажуу талд байсан нарс модны яран дээр тавиад амрахаар явсан. ...Би тухайн үед хүмүүс мэдчихсэн юм чинь цагдаагийн байгууллага нь ирвэл өгье” гэж бодоод байж байсан.... Би өөр зүйл яриагүй. тухайн үед хаана хандах эсэхээ мэдэхгүй байсан учраас “Зариг” гэх нэртэй интернэт сайтын захирал Өнөрөө гэж хүнтэй өөрийн биеэр уулзаад “............................” компани нь хар тамхитай холбоотой хэргийг нуун далдлаад байна. Цагдаа нар өмнө миний модон дээр тавьсан байсан тугалган цаастай ургамлыг хураан авсан.” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 735 дугаартай дүгнэлт, Шинжээчийн 735 тоот дүгнэлтийн гэрэл зургийн үзүүлэлт, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, “Ган үзэгтэн" ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0011 тоот, Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, 200200048 дугаар хэрэгт 01 минут 39 секундын дуу дүрсний бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, дельта-9 тетрагидроканнабинол-ийн агууламжтай 1.8894 грамм жинтэй "өвс" гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, гэрч Б.Эын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, Мөрдөгч О.Гаар эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тухай 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Б нь ажиллаж байсан амралтын газрын хашаанд байрлах модонд мансууруулах бодис хадгалж байгаа талаар хэвлэл мэдээллийн Зариг сайтад мэдээлж улмаар цагдаагийн байгууллагын албан хаагчдын хяналт дор хадгалж байгаа газраа зааж өгсөн үйлдлийг шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан “...Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн” гэсэн тайлбарын дагуу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал гэж дүгнэлтээ танилцууллаа.

 

Шүүгдэгч нь уг мансууруулах бодисыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөх боломжит хугацаанд ажлын байрны хашаанд модонд хадгалж байснаа уг амралтын газар ажиллахаа больсон үед тухайн байгууллагын удирдлагуудаас өөрийг нь ажлаас халлаа гэх байдалд нь дургүйцэн тухайн байгууллагын нэр хүндэд нь халдах зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагад төлбөртэйгөөр өөрийн хадгалсан үйлдлээ мэдэгдсэн байдлыг сайн дураар шилжүүлэн өгсөн үйл баримт үгүйсгэгдэнэ гэж үзээд шүүгдэгчийг “ Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг хязгаарлагдаагүй байна гэж үзлээ.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлагдан 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар уг зүйл ангид шинээр нэмэгдсэн “ олж авсан ” гэх үйлдлийг шүүгдэгчид холбогдуулан зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төгссөн бөгөөд тухайн цаг хугацаанд дээрх “ олж авсан “ гэх үйлдлийг хуульчилсан ч мөрдөгдөж эхлээгүй байсан учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Боржигон овогт Гантөмөрийн Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Г.Бд улсын яллагчийн зүгээс удаа дараа гэмт хэрэгт шийтгүүлсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах талаар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас доогуур оногдуулж ял эдэлсэнд тооцуулах тухай дүгнэлтүүд гаргасныг шүүх хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдлыг харгалзан түүнд тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдууллаа.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.8894 грамм жинтэй өвс гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг /Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа/ тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 200200048 гэсэн бичвэртэй 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нөхөн төлүүлэх зардалгүйг дурдаж, урьд 2020 оны 04 дүгээр сарын 13-ноос 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 275 хоногийг эдлэх ялд оруулан шийдвэрлэв.

 

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны журамлан мөн хуулийн Тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж өөрчилж зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч Боржигон овогтой Гантөмөрийн Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Г.Бын 2020 оны 04 дүгээр сарын 13-аас 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 275 хоногийг эдлэх ялд оруулан тус тус тооцсугай.

 

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  1.8894 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/ тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 200200048 гэсэн бичвэртэй 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1.  Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД