| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0073/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/110 |
| Огноо | 2021-04-01 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/110
2021 04 01 2020/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. овогт От холбогдох эрүүгийн 2121000060039 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдэд, зээ нарын хамт Дорнод аймгийн .........................тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: урд ******* гэх нэрээр Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, мөн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 193 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.2, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 747 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 293 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар,
мөн О нэрээр Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 25А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, ................... овогт О. /РД: ................../
Шүүгдэгч О нь 2020 оны 12 дугаар сарын 03-08-ны өдрүүдэд иргэн Г.О-т Дорнод аймгийн ******* сумаас идэшний үхэр, мах авчирч худалдан борлуулна гэж хууран мэхэлж, бодит байдлыг нуух замаар 2.694.000 /хоёр сая зургаан зуун ерөн дөрвөн мянга/ төгрөгийг өөрийн “Хаан банк”-ны 54202814... дугаарын харилцах данс руу шилжүүлэн авсан буюу “Бусдын эд хөрөнгийг залилсан”,
Мөн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах “Чадангууд” төвийн гадаах зогсоолд байрлуулсан байсан иргэн С.Г-ын эзэмшлийн Тоёота Кроун маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг чулуугаар шидэж хагалан 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн шууд хохирол учруулсан буюу “Бусдын эд хөрөнгийг гэмтээсэн” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй...” гэв.
Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр танил О над руу утсаар яриад найз нь ******* суманд мал мах аваад явж байна, бой хийж байна махаа аваад буцах гэсэн чинь Дорнодоос ирж байгаа машин маань эвдэрсэн байна, сэлбэгний мөнгө хэрэгтэй байна яаралтай зээлээч гэж хэлэхээр нь ... шилжүүлсэн. ...Тэгээд маргааш нь 2 ширхэг шүдлэн үхэр зармаар байна, таньж мэдэх хүнээсээ асуугаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би хадам эгч ******* асуухад нэгийг нь авъя гээд ... 756.000 төгрөгийг Оийн данс руу шилжүүлсэн, нөгөө шүдлэн үхрийг найз ******* авахаар болоод 720.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр О нь ******* сумаас шууд Улаанбаатар хот руу машин явах гэж байна.... гэж хэлсэн. Тэгээд утас нь холбогдохгүй байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 06-ны өглөө О над руу залгаад мах ачиж явсан машин маань түлшгүй болоод гадаа хөлдөж үхэх гэж байна, мөнгө явуулаач гэхээр нь 300.000 төгрөгийг ...............дугаартай Оийн данс руу шилжүүлсэн. Тэгээд утас нь холбогдохгүй байсаар байгаад 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр О залгаад арай гэж аймагт ирлээ ирэхдээ мах авсан хүмүүсийг дагуулаад ирсэн эд нар хонох газаргүй, хоол ундны мөнгөгүй байна махыг нь зараад буцаад мөнгийг чинь өгье 368.000 төгрөг зээлээч гэхээр нь данс руу шилжүүлсэн. Ингээд О нь надаас 2.694.000 төгрөгийг шилжүүлэн авсан...” гэжээ. /хх-ийн 18-20/
Хохирогч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...архиа ууж байгаад Оийг чи одоо яваа гэж хэлсэн чинь О чи шаардлагатай үедээ дуудчихаад яагаад хөөгөөд байгаа юм бэ гээд уурласан. Тэгэхээр нь тэгвэл би явлаа гээд хувцасаа өмсөж байхдаа газарт унасан байсан Оийн гар утсан дээр нь санаандгүй гишгээд гараад явсан. Тэгээд би Чадангууд төвийн гражид байж байсан чинь О намайг хайж байгаад олохгүй болохоороо үүдэнд байсан миний эзэмшлийн ******* ******* улсын дугаартай Toyota crown маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хагалсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь цагдаа нар ирээд мэдүүлэг авсан. Уг нь би цагдаа дуудаагүй юм. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 45-47/
О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Г.О-с 2.694.000 төгрөгийг авсан. ...Өмнө нь мал мах худалдан авч зарж борлуулж байхдаа О-ээс идэшний бяруу авч өгнө гэж мөнгө авч байсан болохоор Г.О рүү ярихад надад итгээд өгсөн. ...Тухайн үед тоглоом тоглох гээд О-ээс худлаа ярьж мөнгө авсан. ...би буудлаас уурандаа гараад Г-ын crown маркийн ******* УББ улсын дугаартай машины нүүрний шилийг газраас чулуу аваад шидэж хагалсан...” гэжээ. /хх-ийн 29-31, 63-64/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13/
Гэрч Д.О-ийн мэдүүлэг /хх-ийн 25-26/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-38/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 39-40/
Вендо хөрөнгийн үнэлгээний компаний авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-43/
Гэрч О.З-ийн мэдүүлэг /хх-ийн 50-53/
Гэрч Т.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 54-55/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/
Оийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 113-115/
Д.О-ийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хохирол төлсөн/ /хх-ийн 116-118/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч О нь 2020 оны 12 дугаар сарын 03-08-ны өдрүүдэд иргэн Г.О-т Дорнод аймгийн ******* сумаас идэшний үхэр, мах авчирч худалдан борлуулна гэж хууран мэхэлж, бодит байдлыг нуух замаар 2.694.000 төгрөгийг өөрийн “Хаан банк”-ны 54202814.... дугаарын харилцах данс руу шилжүүлэн авсан буюу бусдын эд хөрөнгийг залилсан,
Мөн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байрлах “Чадангууд” төвийн гадаах зогсоолд байрлуулсан иргэн С.Г-ын эзэмшлийн Тоёота Кроун маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг чулуугаар шидэж хагалан 350.000 төгрөгийн шууд хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.О, хохирогч С.Г, гэрч Д.О, О.З, Т.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Вендо хөрөнгийн үнэлгээний компаний автомашин техникийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч От холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Оийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Оийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр захын мэдрэлийн саажилт гэх өвчнөөр өвчилсөн бөгөөд 2 хөл нь мэдээгүй болсон болох нь эмнэлгийн өвчтөн илгээх хуудас, эмчлүүлэгсдийн карт, томографик шинжилгээний бичлэг бүхий CD зэргээр батлагдаж байна.
Шүүгдэгч Оийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, биеийн эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгт үзлэг хийсэн ажиллагааг бэхжүүлсэн CD-1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.О-т 2.700.000 төгрөг /хх-ийн119/ төлсөн, хохирогч Г.О, С.Г нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Оийн ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ................ овогт Оийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Оийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгт үзлэг хийсэн ажиллагааг бэхжүүлсэн CD-1 ширхэгийг хэрэгт хавсаргах, битүүмжлэгдэж ирсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.О-т 2.700.000 төгрөг төлсөн, хохирогч Г.О., С.Г.нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Оийн ...................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч От урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА