| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0105/э |
| Дугаар | 2021/ШЦТ/99 |
| Огноо | 2021-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Насанжаргал |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2021/ШЦТ/99
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Х.Насанжаргал
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Б-эд холбогдох эрүүгийн 2121000000097 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын .....-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Шүр” зах дээр хувиараа цахилгаан барааны засварчин хийдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ............ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, .............. овогт Б /РД: ................../.
Шүүгдэгч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ........ тоотод иргэн -тай маргалдаж улмаар -н нүүрэн тус газарт гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун зүүн нүд, хамар, баруун шанаа, хоншоор, хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэргээ зөвшөөрч байна” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний санаж байгаагаар 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд манай найзууд болох *******, ******* нар нь манай гэрт ирсэн. Ингээд тухайн өдөр Мартын 8-ны баяр тэмдэглээд мөн ойрд уулзаагүй байсан учраас бид нар 1 шил “ингис” нэртэй 0.5 литрийн савлагаатай архинаас талыг нь уугаад юм яриад сууцгаасан. Улмаар 19-20 цагийн орчимд бид нар хамтдаа *******, ******* нарынх руу явахаар болсон. *******ын оршин суух 24 дүгээр байрны орц руу ортол шатан дээр нэг танихгүй согтуу хүн сууж байсан. Ингээд *******, ******* нарын гэрт ороход ******* нь “орцонд манай хүргэн сууж байна” гэсэн. Үүнээс хойш хэсэг хугацааны дараа *******, ******* нарын хүргэн Б нь согтуу байдалтай орж ирсэн. Тэгтэл ******* Б-эд хандаж “яагаад архи уугаад байгаа юм бэ” гээд маргалдаж эхэлсэн. Энэ үед Б нь түүний өөдөөс хэрэлдээд байсан бөгөөд миний хувьд Б, ******* нар руу очоод “настай хүнтэй хэрэлдэхээ боль” гээд хэлсэн. Тэгтэл Б надад хандаж “хүний дундуур орлоо, бид нар хоорондоо юм ярьж байна” гэж хэлээд уурласан. Б нь гараараа миний нүүр рүү хэдэн удаа цохисон. Үүний улмаас би газарт унасан бөгөөд ******* ирээд Б-ээс намайг холдуулж салгасан. Би түүнтэй *******ийг өмөөрч маргалдсан. Хоёр нүд хавдсан, баруун шанаа хэсэгт хөндүүр орсон байна. Өөр мэдэгдэх зүйл одоогоор байхгүй байна. Ямар ч байсан 2-3 хоног босч чадахгүй, хэвтрийн дэглэм сахисан. Миний хувьд гаргах гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 10-12/
Гэрч З.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өөрийн нөхөр *******ын хамтаар 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр миний санаж байгаагаар 16-17 цагийн орчимд гэр бүлийн найзууд болох , нарын оршин суух Хэрлэн сумын 9 дүгээр баг, 9-р байранд байрлах гэрт нь ирсэн. Улмаар бид 4 хамтдаа 1 жил 0,75 литрийн савлагаатай “Соёрхол” нэртэй архи хувааж уугаад хоол унд идэж олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярыг тэмдэглэцгээсэн юм. Хэсэг хугацааны дараа бид 4 манай гэрт очихоор болсон бөгөөд 20 цаг өнгөрч байх үед -н гэрээс гарсан. Манай байрны гадаа ирээд *******, , нарын хамтаар гэр рүүгээ орох гээд орцонд явж байх үед манай хүргэн Б нь орцны шатан дээр архи уусан байдалтай сууж байсан. Ингээд бид 4 түүнийг үлдээгээд гэр рүүгээ орсон бөгөөд хэсэг хугацааны дараа Б гэрт орж ирсэн. Түүнийг согтуу байхаар нь би уурлаад “чи архи уулаа” гээд загнаж эхэлсэн. Тэгтэл тэрээр миний өөдөөс хэрэлдэж маргасан. Харин энэ үед намайг өмөөрч Бтэй маргалдаж эхэлсэн. Тэгтэл Б уурлаад гараараа -н нүүр рүү миний харснаар хэд хэдэн удаа цохисон. Манай нөхөр ******* гүйж очоод Б-ийг -ас холдуулсан юм. Улмаар цагдаа болон түргэн тусламж дуудсан. Үүний дараа цагдаа нар ирээд Б-ийг аваад явсан...” гэжээ. /хх-ийн 16-17/
Гэрч Ц.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай гэрт манай найз , нар ирсэн юм. Ингээд би өөрийн гэртээ *******, найз , болон 2 зээгийн хамтаар байж байхад манай хүргэн Б нэлээн согтуу байдалтай орж ирсэн. Хэсэг хугацааны дараа манай хүргэн Б нь *******, нартай хэрэлдэж маргалдаад байсан. Яг юунаас болоод маргалдсан талаар нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг харахад Б нь -г цохих шиг болсон бөгөөд нь шалан дээр унасан байдалтай харагдсан. Ингээд би очоод Б-ийг -ас холдуулсан. Тухайн үед миний хувьд мөн адил жаахан халамцуу байдалтай байсан бөгөөд үүнээс хойш болсон асуудлын талаар сайн санахгүй байна...” гэжээ. /хх-ийн 19/
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэдний гэрт бид 4 ороод байж байхад *******, ******* нарын хүргэн болох Б нь согтуу байдалтай орж ирсэн. ******* нь хүргэнийгээ архи ууж ирлээ гээд түүнтэй хэрэлдэж маргалдаж эхэлсэн. Үүний дараа манай нөхөр нь *******ийг өмөөрч Бтэй маргалдаж эхэлсэн. Тэгтэл Б нь уурлаад -н нүүр рүү хэд хэдэн удаа цохих шиг болсон. Ямар ч байсан нэг харахад нь дээшээ хараад газарт хэвтэж байсан. Ингээд ******* очоод Б, хоёрыг бие биенээс нь холдуулсан. Би руу очиход хамраас нь цус гараад 2 нүд нь хөхөрсөн байсан...” гэжээ. /хх-ийн 21/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 159 тоот дүгнэлтэд:
1. -н биед баруун зүүн нүд, хамар, баруун шанаа, хоншоор, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 23-24/
Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би тухайн үед нэлээдгүй согтуу байдалтай байсан бөгөөд намайг архи ууж ирлээ гээд хадам ээж ******* намайг загнаж эхэлсэн бөгөөд би өөдөөс нь жаахан маргалдаж хэрэлдсэн юм. Тэгтэл ах босч ирээд ээжийг надаас өмөөрөөд надтай маргалдаж эхэлсэн. Улмаар би түүнтэй маргалдаж байх үедээ уурлаад түүний нүүр рүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Үүний дараа манай хадам аав ******* намайг түүнээс холдуулж салгасан. ...Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 35-36/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/
Эмнэлгийн анхны тусламжийн тэмдэглэл /хх-ийн 25/
Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 40/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/
-н Цагдаагийн газарт бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 55/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ....... овогт Б нь 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, .......... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч -тай маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж түүний биед баруун зүүн нүд, хамар, баруун шанаа, хоншоор, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би түүнтэй маргалдаж байх үедээ уурлаад түүний нүүр рүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Үүний дараа манай хадам аав ******* намайг түүнээс холдуулж салгасан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч -н “...Б нь гараараа миний нүүр рүү хэдэн удаа цохисон. Үүний улмаас би газарт унасан бөгөөд ******* ирээд Бээс намайг холдуулж салгасан....” гэх, гэрч З.*******ийн “...Б уурлаад гараараа -н нүүр рүү миний харснаар хэд хэдэн удаа цохисон. Манай нөхөр ******* гүйж очоод Бийг ас холдуулсан...” гэх, гэрч Ц.*******ын “...нэг харахад Б нь -г цохих шиг болсон бөгөөд нь шалан дээр унасан байдалтай харагдсан. Ингээд би очоод Б-ийг -ас холдуулсан...” гэх, гэрч Д.ын “...Б нь уурлаад -н нүүр рүү хэд хэдэн удаа цохих шиг болсон. Ямар ч байсан нэг харахад нь дээшээ хараад газарт хэвтэж байсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 159 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эмнэлгийн анхны тусламжийн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Б-ийн үйлдлийн улмаас хохирогч -н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 159 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Б-эд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч -н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь “...надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .......... овогт Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-эд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГ ШҮҮГ П.ПАГМА