| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2017/00510/и |
| Дугаар | 182/ШШ2017/00782 |
| Огноо | 2017-04-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2017/00782
| 2017 оны 04 сарын 13 өдөр | Дугаар 182/ШШ2017/00782 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж
Нэхэмжлэгч: Ч.Б
Хариуцагч: Ө.Б
зээлийн гэрээний үүрэгт 9.060.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ч.Б миний бие Ө.Б-ай 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийг хүүгүй, 7 хоногийн хугацаатайгаар, хугацаа хэтэрвэл 0,5 хувийн алданги тооцохоор 2016 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл зээлүүлж гэрээ хийсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Ө.Б нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож 102 хоногийн алданги, үндсэн зээлийн 6.000.000 төгрөг, түүний хүү болох 3.060.000 төгрөгийн хамт нийт 9.060.000 төгрөгийг хариуцагч Ө.Б-аас гаргуулж өгнө үү. Ө.Б-д шилжүүлсэн нь 5.000.000 төгрөг ба 7 хоногт 6.000.000 төгрөг болгож өгнө гэсэн юм гэв.
Шүүх нэхэмжлэл, зээлийн гэрээ, бусад бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Ө.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 9.060.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Нэхэмжлэгч хариуцагчтай 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 6.000.000 төгрөгийг хүүгүй, 7 хоногийн хугацаатайгаар, хугацаа хэтэрвэл 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан боловч 5.000.000 төгрөгийг өгсөн байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйл 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан ба Ө.Б-д өгөөгүй 1.000.000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулаагүй гэж үзнэ.
Ө.Б нь 5.000.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ч.Б-д төлөх ёстой байсан боловч одоо хүртэл төлөөгүй тул энэ мөнгийг гэрээнд заасны дагуу алданги тооцон төлүүлэх үндэслэлтэй байна. Алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйл 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэлгүй авч үзэхэд 2.525.000 төгрөг болж байх бөгөөд хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх мөнгө 7.525.000 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч шүүхэд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлзээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С.БУД