Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 221

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: ХХҮЕГ  

Хариуцагч: СС

Гуравдагч этгээд: Б Д.

Нэхэмжлэлийн шаардлага: “СС”-ын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 132/4*******, 132/4******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э, гэрч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  “НК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

СС-ын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 132/4*******, 132/4******* дугаартай хоёр дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэл гаргасан үндэслэл нь Хөдөлмөр халамж үйлчилгээний улсын байцаагч Я.Б нь Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Ховд аймгийн политехникийн коллежид шалгалтыг 2017 оны 05 дугаар сард хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтыг хийх явцад тус политехникийн коллежийн захирлаар ажиллаж байсан Д.Б хууль зөрчсөн тушаал гаргаж, ажилтнуудыг үндэслэлгүй халснаас болж цалингийн нөхөн олговорт 27,577,65 төгрөгийг  политехникийн коллежийн төсвийн орлогоос гаргаж ажилтнууд болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж өгсөн. Төсвийн хөрөнгийг үр ашигтай бус дур мэдэж ашигласан нь зөрчлөөр илэрсэн. Ийм учраас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.5-д төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг батлах, мөн төсвийн тухай хуулийн 75 дүгээр зүйл, Иргэний хуулийн 495.5-д бусдын эрхийг зөрчсөн этгээд хөрөнгийг ашиглах явцад зардал гаргасан нь түүний үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй гэсэн. Иймд буруутай этгээдийг нөхөн төлүүлж, улсын төсвийн орлогод оруулахыг Т.Д*******, нягтлан бодогч Н.Ө******* нарт даалгаж 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 0312*******, 0112******* дугаартай улсын байцаагчийн акт гаргасан. Дээрх улсын байцаагчийн актуудыг холбогдох хууль тогтоомжид үндэслэлтэй гаргасан боловч СС 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дүгнэлт гаргаж Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7.1.2, 40.7.1.7, 98 дүгээр зүйлийн  98.1 дэх хэсгүүдийг баримталж улсын байцаагчийн хоёр актыг илт хууль бус гэж тооцсон байна. 

Хөдөлмөр халамж үйлчилгээний улсын байцаагчийн актыг СС ямар эрхийн хүрээнд хууль тогтоомжид зааснаар илт хууль бусад тооцсон дүгнэлтээ дурдаагүй. Гаргасан дүгнэлт нь улсын байцаагчийн актаар тогтоож зөрчлийг буруутай этгээдээр арилгуулж төсвийн байгууллагыг хохиролгүй болгох боломжгүй байгаа тул маргаан бүхий захиргааны акт гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/91 дугаартай тушаал гарч төрийн өмчит политехник коллежийн үйл ажиллагаанд хяналт тавих, удирдлага зохион байгуулалт арга зүйгээр хангаж ажиллах мөн үр дүнгийн гэрээ байгуулж ажиллахыг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газарт үүрэг болгосон. Сайдын тушаалын дагуу Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын баталсан удирдамжаар Ховд аймгийн “Х*******” политехникийн коллежид хяналт шалгалтын ажил хийсэн. Тухайн илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн акт тавигдсан боловч одоо хэрэгжих боломжгүй, хэрэгжилтийг хангаж ажиллах үндэслэлгүй болж байгаа тул дээрх ССын хоёр актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ССын 2017 оны 07 дугаар сарын 21-ний 2 тоотод гомдол гарсан тухай албан бичгийг тайлбарлая. Энэ гомдол гарсан албан бичигт ямар актыг хүчингүй болгож байгаа тухай тодорхой бичсэн. Улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 03/12******* тоот актыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохи************** тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан. 

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэж захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна гэж заасан. Үүнийг үндэслээд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.10-д шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана гэсэн заалтыг хангаагүй гэж үзэж Захиргааны ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.2-д бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй мөн Захиргааны ерөнхий хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1.7-г үндэслэж мөн хуулийн 98 дүгээр зүйлийн 98.1.1-д захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана гэсний дагуу захиргааны акт илт хууль бус гэж тогтоосон. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/12******* дугаартай актын тухайд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дүгээр зүйлийн 10.12.2-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх гэсэн эрхийн дагуу улсын ахлах байцаагчид олгосон эрхэнд акт тавьсан байна гэж үзсэн. Тухайн үед мөрдөгдөж байсан Төсвийн тухай хуулийн 70 дүгээр зүйлийн 70.5-д  зөрчлийн хэлбэр хүлээлгэх хариуцлагаас үл хамааран буруутай этгээд төлж барагдуулна гэсэн заалт байдаг. Үүнийг зөрчсөн гэж үзэж байна. Тухайн акт ямар этгээд ямар байгууллагад гарсан тухай тодорхой агуулаагүй байсан тул үндэслэлгүй гэж үзсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дүгээр зүйлд Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх төв байгууллагад улсын ерөнхий байцаагч, салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутгийн байгууллагад бүсийн улсын ахлах байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана гэж байгаа.  Мөн хуулийн 10 дүгээр зүйлийн 10.9.6-д хүчингүй болсон хуулийн заалт байдаг. Энэ хуулийн заалтыг уншиж танилцуулъя. Байгууллага аж ахуйн нэгж иргэдийн хууль бусаар олсон орлого эд хөрөнгийг улсын акт үйлдэж улсын орлого болгуулах мөн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх гэж байгаа. Энэ бол улсын байцаагчийн нийтлэг бүрэн эрх. Улсын ахлах байцаагчийн эрхийг тус хуулийн 10 дүгээр зүйлийн 10.12-д улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Акт тогтоох бүрэн эрхийг улсын ахлах байцаагчид олгосон. Улсын байцаагчид ямар ч акт тогтоох эрх олгоогүй гэж үзэж байгаа. Юугаар нотлогдож байгаа вэ гэхлээр нотлох баримтаар өгсөн тушаал байдаг. Үүнд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн улсын ахлах байцаагч гэсэн тэмдэглэлтэй эрхийг хүчингүй болгосон байдаг. Улсын байцаагч тус тушаалын 2 дугаар хавсралтаар улсын ахлах байцаагч болсон. Тухайн үед  улсын ахлах байцаагч акт тавих эрхгүй этгээд байсан. Нотлох баримтаар өгсөн 2016 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн 107 дугаар тушаал баталсан санхүүгийн хяналт шалгалт хийсэн стандарт гэж заасан байгаа. Энэ стандарт улсын байцаагч хяналт шалгалт явуулахдаа ямар дүрэм журмыг барьж ажиллах тухай тусгасан. Улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг зөвшөөрөөгүй тохи************** энэ тухай тайлбарыг өөрөөр нь бичүүлж гарын үсэг зуруулдаг. Мөн улсын ахлах байцаагч нь тэмдэглэл хийж хэрвээ танилцуулаагүй бол дотоод аудитын хорооны хурлаар хэлэлцүүлдэг. Хорооны хурлаас хэлэлцэж улсын актыг баталгаажуулдаг. Гэтэл энэ улсын актыг огт баталгаажуулаагүй байсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэжээ.  

Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхийн 2018 оны 12 сарын 21 өдрийн 128/ШШ2017/0969 дугаар шийдвэрээр Д.Б миний нэхэмжлэлтэй ХХҮЕГ /ХХҮЕГ/-т холбогдох хэргийн “ХХҮЕГ-ын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Я.Б*******ын 2017 оны 05 сарын 10 өдрийн 01/12-02-02 дугаартай Зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай, 03/12-02-02 дугаартай шүүхийн шийдвэрийн нөхөн төлбөрийг төлүүлэх тухай актуудыг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг “маргаж байгаа актуудыг Сангийн яамны сайд хүчингүй болгосон тул нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд захиргааны эрх зүйн харилцаа дуусгавар болсон” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, ХХҮЕГ-ын нэхэмжлэлтэй ССад холбогдох хэргээс тусгаарлан  шүүгчийн 2018 оны 01 сарын 10 өдрийн 128/Ш32018/0265 дугаар захирамжаар Д.Б намайг ХХҮЕГ /ХХҮЕГ/-ын нэхэмжлэлтэй ССад холбогдох хэрэгт гуравдагч этгээдээр татсантай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.

Актын үндэслэлийн   талаар:  Хөдөлмөр,  халамжийн  үйлчилгээний   ерөнхий

газрын даргын 2017 оны 04 сарын 26-ны өдрийн А/96 дугаар тушаалын 1-р хавсралт Хяналт шалгалтын ажлын удирдамжид зааснаар хяналт шалгалт хийх хугацаа 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн ажлын  өдөрт багтаан явуулахаар заасан байхад маргаж буй хяналт шалгалтын актууд 2017 оны 05 сарын 10-нд гарж удирдамжид заасан хугацаанаас хэтэрсэн, мөн удирдамжид 2016 он, 2017 оны 1-р улирлын төсвийн үйл ажиллагаа, халамжийн сангийн хүрээнд хийхээр байхад 2013, 2014, 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийн хамрагдах хугацааг хэтрүүлсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д заасан “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэж заасныг зөрчсөн.

Дээрх байгууллагаас хийсэн шалгалтын дагуу гарсан бүх актуудыг миний зүгээс эс зөвшөөрч СС болон Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад гомдол гаргасан. Үүний дагуу Монгол Улсын ССын 2017 оны 07 сарын 21-ний өдрийн 13-2/4*******, 13-2/4******* тоотуудаар Хөдөлмөрийн халамжийн үйлчилгээний ерөнхий газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн актуудыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл холбогдох эрх бүхий албан тушаалтан тэрхүү хяналт шалгалтын актыг нь хүчингүй болгочихоод байхад хүчингүй болгосон актуудыг биелүүлээгүй гэж Б/79 дугаар тушаалдаа үндэслэн ажлаас халсан нь хууль бус болсон. Энэхүү ажлаас халсан Б/79 тушаал нь анхан болон давж заалдах шатны шүүхээс хүчингүй болж Д.Б намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гараад байгаа болно. СС нь Төсвийн тухай хуулийн 11.1.11. “төсөв, санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулж, удирдлагаар хангах”, ЗГ-ын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралт дотоод аудитын дүрмийн 11.1-д “Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана” гэж тус тус заасны дагуу ХХҮЕГ дотоод аудитын албаны актыг хянах, хүчингүй болгох бүрэн эрхтэй. 

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохи*******лыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Гэтэл ССын дээрх эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгосон шийдвэрийг доод шатны санхүүгийн хяналт шалгалтын байцаагч хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл ССын 2017.07.21 өдрийн 13-2/4*******, 13-2/4******* дугаар шийдвэрүүд нь улсын байцаагч Я.Б******* болон ХХҮЕГ-ын хувьд заавал биелүүлэх бөгөөд дотогш чиглэсэн захиргааны актын шинжгүй баримт бичиг юм.

03/12-02-02 дугаартай актын талаар: Тус актаар Д.Б намайг буруу шийдвэр гаргасны улмаас ажилтнуудын ажлаас халагдсан хугацааны нөхөн төлбөрт нийт 27,577,065 төгрөгийн зөрчил гаргасан нь холбогдох хуулиудыг зөрчсөн гэж үзэн надаар төлүүлэхээр акт тогтоосон. Миний бие уг актыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 

1. Ховд аймгийн ХПК-д Ерөнхий эрдмийн тэнхимийн эрхлэгч ажилтай М.Б нь 2013 онд ажлаас халагдаж Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 04 сарын 03-ны өдрийн 59/771 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдож Ховд аймаг дахь ХПК-ийн захирал Д.Б миний 2014 оны 07 сарын 21-ний өдрийн 84 дугаартай тушаалаар ажилд нь эгүүлэн томилогдсон.  М.Б нь 2014 оны 09 сарын 30-аас 2015 оны 01 сар хүртэл өөрийн хүсэлтээр чөлөө авч явсан юм.  Д.Б миний бие 2015 оны 3 сарын 31-ээс ажлаас чөлөөлөгдөж 2015 оны 09 сарын 25-нд ажилдаа эгүүлэн томилогдсон.  Энэ хугацаанд Ховд аймгийн ХПК-ийн захирлаар ажиллаж байсан н.Ө нь М.Бг ажилдаа орохоор ирэхэд нь ажил үүрэг гүйцэтгүүлэхээс татгалзсан байдаг. Улмаар М.Б нь 2015 оны 7 сард шүүхэд нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэлийн дагуу Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.09 өдрийн 153/ШШ2016/00214 дугаар шийдвэр, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.07.05 өдрийн 83 дугаар магадлал, МУ-ын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны  2017.01.10 өдрийн 001/ХТ2017/00012 тогтоол тус тус гарч ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийн олговорт 16,816,214 төгрөгийг М.Бд олгохоор шийдвэрлэсэн байдаг.  Өөрөөр хэлбэл Д.Б миний бие М.Бг анх ажлаас чөлөөлсөн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлж 2014.07.21 өдрийн 84 дүгээр тушаалаар ажилд нь эгүүлэн томилж миний бие М.Бг ажлаас чөлөөлсөнтэй холбогдон үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон юм. Харин М.Бг ажил үүргийг нь гүйцэтгүүлэхээс татгалзсан ажил олгогч нь 2015 оны 3 сарын 31-ээс 2015 оны 09 сарын 25-ны өдрийн хооронд ХПК-ийн захирлаар ажиллаж байсан н.Ө юм. Иймд Д.Б миний бие актаар тогтоосон 16,816,214 төгрөгийг төлөх буруутай үйл ажиллагаа явуулаагүй болно. Мөн актанд 2017 онд М.Бд 16 сая гаран төгрөгийг шүүхийн шийдвэрээр олгогдож хохирол учруулсан зөрчил гэж бичсэн. Гэтэл 2017 онд ийм хэмжээний мөнгө олгогдоогүй байдаг. М.Бгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний асуудлыг Ховд аймаг дахь ШШГА-ны 2014.07.18 2/568 дугаартай мэдэгдлийн дагуу олгож 2014 ондоо дууссан байдаг.  

2. Мөн улсын байцаагч нь хуулиар олгогдсон ямар эрх хэмжээнийхээ хүрээнд 03/12-02-02 дугаар актыг гаргаж байгаагаа актандаа дурдаагүй байна. Актын үндэслэл болгосон хууль нь “Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5” гэж баримталсан ч Төсвийн тухай хууль 70 дугаар зүйлийн 70.5 гэсэн заалт хэсэг байхгүй актанд дурдсанчлан тийм үг өгүүлбэр хуулинд байхгүй байдаг. Мөн актын үндэслэл болгосон Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаас үзвэл гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохиролыг шаардахаар байна. Өөрөөр хэлбэл ПК шаардах учиртай заалт юм. Мөн 03/12-02-02 дугаартай актаар “бүгд 27,577,065 төгрөгийг шүүхийн шийдвэрээр байгууллагын төсвийн орлогоос төлсөн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад нөхөн төлүүлэхээр хүлээгдэж байгаа зөрчил илэрлээ” гэснээс үзвэл хэдэн төгрөгийн хохиролыг байгууллага арилгасан, хэр хэмжээний хохирол учирсан нь актанд тодорхойгүй байна. 

3. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд захиргааны байгууллага хохиролоо барагдуулах талаар зохицуулсан бөгөөд тус хууль нь 2016 оны 07 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн тул цаг хугацааны хувьд үйлчлэх үндэслэлгүй юм. 

4. Улсын байцаагч нь Д.Б намайг захиргааны зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Зөрчил гаргасан этгээдийг уг зөрчил гарсан өдрөөс, зөрчил үргэлжилсэн буюу давтан үйлдсэн тохи************** сүүлийн зөрчил гарсан өдрөөс хойш 3 сарын дотор захиргааны хариуцлагад татаж болно” гэж зааснаар захиргааны хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байхад акт тогтоосон нь хууль зөрсөн. Зөрчлийн тухай хууль 2017.07.01- өдрөөс хэрэгжиж эхэлэхээс өмнө Захиргааны хариуцлагын тухай хууль хүчин төгөлдөр үлчилж байсан болно. 

5. Хэдийгээр шүүхээс ажилтнуудыг буцаан томилсон боловч миний бие төсвийн мөнгийг үр ашиггүй, зориулалтын бусаар зарцуулаагүй, ажил үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө хариуцлагад татагдаж төлбөр төлөхөөр акт  тогтоосонд гомдолтой, хүлээн зөвшөөрөхгүй байна.

01/12-02-02 дугаартай актын талаар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Я.Б*******ын 2017 оны 05 сарын 10 өдрийн 01/12-02-02 дугаартай Зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгө төлүүлэх тухай акт нь хэнд чиглэсэн нь тодорхойгүй байх бөгөөд Д.Б миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж болзошгүй юм. 

Тус актаар “2016 оны 04 сарын 18-ний өдөр Сайн малчны мэргэжлийн ангийн нээлтэнд оролцсон Хөдөлмөрийн сайдыг хүлээн авах зардалд 2,972,700 төгрөг, “Ховд” зочид буудалд байрласан байрны хөлсөнд 1,019,700 төгрөгийг тус тус шилжүүлж төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан зөрчил илэрлээ” гэжээ. Тус акт нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд: 

1. Сайн малчны мэргэжлийн анги нээлтийн үйл ажиллагаа түүнд зарцуулагдсан хөрөнгө нь манай сургуулийн үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд зарцуулагдсан зардал бөгөөд үүнийг үр ашиггүй зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь ССын төсвийн хувиар баталсан тушаал, төсвийн хувиарыг ХНХ сайдад хүргүүлсэн тоот, тэдгээрийн хавсралтаас үзвэл хоолны болон томилолт, зочины зардал хувиарлагдсан байдаг. 

2. Тус актын тогтоох хэсгийн нэгд “...3,992,400 төгрөгийг холбогдох эздээр төлүүлж төсвийн орлого болгох” гэжээ. Үүнээс үзвэл хэнд чиглэсэн, хэнээр төлүүлэх гэж байгаа  нь тодорхойгүй байна. 

3. Тус актын тогтоох хэсгийн хоёрт “төсөвт төлөх 3,992,400 төгрөгийг 2017.07.01-ний дотор Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын 900000707 тоот дансанд оруулахыг “Х*******” Польтехник коллежийн захирал Т.Д*******, Нягталан бодогч М.Ө******* нарт хариуцуулав” гэжээ. Үүнээс үзвэл актыг гүйцэтгэх этгээд тодорхойгүй байна. Учир нь Д.Б миний бие ХНХ сайдын 2017 оны 5 сарын 17-ний өдрийн  Б/63 дугаар тушаалаар 2017 оны 05 сарын 02-ний өдрөөс эхлэн Ховд аймаг дахь “Х******* Польтехник Коллеж”-ийн захирлаар томилогдсон болно. 

4. Тус актаар үр ашиггүй зарцуулсан зөрчил илэрлээ гэж дүгнээд зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгө гэж төлүүлэхээр тогтоож байгаа нь ойлгомжгүй, улсын байцаагч нь хуулиар олгогдсон ямар эрх хэмжээнийхээ хүрээнд 01/12-02-02 дугаар актыг гаргаж байгаагаа актандаа дурдаагүй, хохир******* холбогдох этгээд тодорхойгүйгээс улбаалан гомдол гаргах этгээд тодорхойгүй зэргээр утга агуулгын алдаатай акт гарсан байна. Иймд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХҮЕГ нь “СС-ын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 132/4*******, 132/4******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын улсын байцаагч Я.Б******* нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Ховд аймгийн Х******* политехник коллежид хяналт шалгалтын ажлыг хийж 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 03/12-02-02, 01/12-02-02 дугаартай улсын байцаагчийн акт гаргасан байна. 

Улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 03/12-02-02 дугаар актаар Шүүхийн шийдвэрээр нөхөн төлбөрт олгосон болон олгогдох 27577065 төгрөгийг захирлаар ажиллаж байсан Д.Б-гаар төлүүлж улсын төсвийн орлого болгох, төсөвт төлөх 27577065 төгрөгийг 2017 оны 12 дүгээр сарын 01-ний дотор Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын 900000707 тоот дансанд оруулахыг Х******* политехникийн коллежийн захирал Т.Д*******, нягтлан бодогч М.Ө******* нарт хариуцуулж, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 01/12-02-02 дугаар актаар зориулалт бусаар зарцуулсан 3992400 төгрөгийг холбогдох эздээр төлүүлж төсвийн орлого болгох, төсөвт төлөх 3992400 төгрөгийг төсвийн дансанд оруулахыг Х******* политехникийн коллежийн захирал Т.Д*******, нягтлан бодогч М.Ө******* нарт хариуцуулж тус тус шийдвэрлэсэн байна. 

Дээрх улсын байцаагчийн актуудыг Х******* политехник коллежийн захиралаар ажиллаж байсан Д.Б нь үл зөвшөөрч СС-д гомдол гаргасан байх бөгөөд СС гомдлыг хянаж 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 13-2/4*******, 13-2/4******* дугаар шийдвэрээр дээрх улсын байцаагчийн актуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Ийнхүү хүчингүй болгосон үндэслэлээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10-д “Шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй таилцаж, гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана” гэсний дагуу төлбөр хариуцагчид танилцуулж гарын үсэг зуруулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, 47.1.7 түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэсэн заалтуудыг үндэслэсэн гэж тайлбарлаж байна. 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Я.Б******* нь уг хяналт шалгалтыг явуулж улсын байцаагчийн акт гаргахдаа ССын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар “Стандарт батлах тухай” тушаалаар баталсан стандартын 3.4-ийн 12-д “улсын байцаагч нь хяналт шалгалт явуулсан тухай бүрт шалгалтын тэмдэглэл, нэг бүрчлэн актандаа тулгуурлан танилцуулга бичиж дотоод аудитын хорооны хурлаар хэлэлцүүлэхээр оруулна. Дээрх хурлаар шалгалтын дүнг хэлэлцэн дүгнэж, улсын байцаагчийн тавьсан актыг батална” гэж зааснаар актыг баталгаажуулаагүй болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа, мөн улсын байцаагчийн актанд гүйцэтгэх этгээд тодорхой заагаагүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх” гэж заасныг зөрчсөн байна.  

Өөрөөр хэлбэл санхүүгийн хяналтын улсын байцаагч Я.Б******* нь дээрх хуульд заасан журмын дагуу хяналт шалгалтыг явуулаагүй тул СС бүрэн эрхийнхээ хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, 47.1.7-д заасныг үндэслэн хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Харин санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь нь хуульд заасан журамд нийцүүлэн санхүүгийн зөрчилтэй эсэхэд хяналт шалгалт явуулах, шинээр шийдвэр, дүгнэлт гаргахыг шүүхийн энэ шийдвэр хязгаарлахгүй болно.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.1.7-д заасныг тус тус баримтлан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын “СС-ын 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 132/4*******, 132/4******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч ХХҮЕГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОЮУНГЭРЭЛ