Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/105

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч П.Пагма, Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Иргэдийн төлөөлөгч

Улсын яллагч С.Алтай

Хохирогч ******* өмгөөлөгч Р.Ганчулуун

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Энхтуяа, Г.Цэрэндолгор

Хохирогч *******,*******,*******,*******, ,*******,*******,*******,

“Централ капитал ББСБ” ХХК-ийн төлөөлөгч /онлайнаар/

Шүүгдэгч Б, О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт О нарт холбогдох эрүүгийн 1921002300095 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, ............. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, Халх овогт Б. /РД: ...................../

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ........ оны .... дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, .......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт О. /РД: ................/

 

Шүүгдэгч Б нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Есөн Эхлэл" ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт бусдыг хуурч 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 8 удаагийн үйлдлээр Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн улсын дугаар болон арлын дугаарыг сольж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж барьцаанд тавин залилж "Есөн Эхлэл" ХХК-нд 28.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 2018 оны 11 сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дорнод Финанс” банк бус санхүүгийн байгууллагад зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг барьцаанд тавьж залилан 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэгш Арвижих Жанцан” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт хуурамч баримт, бичиг ашиглаж 87-93 улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгийн, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг 1.500.000 төгрөгийн барьцаанд тавьж*******г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-мөн 2018 оны 07 дугаар сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаян Дүүрэн” ХХК-ны барьцаалан зээлдүүлэх газарт ДОА улсын дугаартай улаан хүрэн өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 3.500.000 төгрөгийн барьцаанд тавьж*******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг тоотод оршин суухийн 80 ширхэг палк модыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

-мөн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “ЖДМБ” ХХК-нд УБИ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 6000,000 төгрөгийн барьцаанд тавьж хуурч өмчлөгчийн 6 сая төгрөг буюу эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад шилжүүлж залилсан,

-мөн 2018 оны 10 сарын 26-ны өдөр “Наяд төгрөг” ХХК-ны банк бус санхүүгийн байгууллагад зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж ДОА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж залилан 3500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах 62 дугаар байранд байрлах “Централ Капитал” ББСБ-аас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Тоёота приус маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хуурамч баримт бичиг ашиглан бусдыг хуурч 6300.000 төгрөгийг авч залилсан,

-мөн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Лайшил-Ананд” ХХК-ны банк бус санхүүгийн байгууллагад улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, арлын дугаарыг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 3900.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 10 дугаар байрны подвалд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэн эзэмшлийн Оппо А7 маркийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч, шилжүүлэн авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг тоотоос иргэн гийн эзэмшлийн 42 инчийн ТСЛ маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 350.000 /гурван зуун тавин мянга/-н төгрөгийн хохирол учруулсан,

-мөн бүлэглэн иргэн тээврийн хэрэгсэл дотор байсан ХААН банкны дугаартай картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 250.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 600.000 төгрөг, нийт 850.000 төгрөгийг авч бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

            -Б, О нар нь бүлэглэн 2018 оны 08 сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Норбу” банк бус санхүүгийн байгууллагад улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 3500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            -мөн иргэн 2018 оны 10 дугаар сард хямдхан орж ирсэн машин олж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 5500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            -мөн Дорнод аймгийн Хэрлэн сумд 2018 оны 11 сард иргэн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 5500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            -мөн эзэмшлийн улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 12 сарын 13-ны өдөр иргэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж итгүүлэн худалдаж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

            -мөн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумд иргэн*******г хуурч улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зарж урьдчилгаа 5500.000 төгрөгийг эргүүлэн өгөлгүй залилсан, өөрөөр хэлбэл иргэн*******г хуурч өмчлөгчийн 5500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

            -мөн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт иргэн*******ийг хуурч нийгмийн халамжаас олгодог группийн дэвтрийг нь барьцаанд тавиулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

            -мөн 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын иргэн эзэмшлийн УНЭ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан банк бус санхүүгийн байгууллагад барьцаалуулан 5000.000 /таван сая/ төгрөгийг зээл болгон шилжүүлэн авч, зээлийн эргэн төлөлтийг төлөхгүй залилсан,

            Өөрөөр хэлбэл яллагдагч Б нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 25 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 93800.000 /ерэн гурван сая найман зуун мянга/ төгрөгийн буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

 Ганцаараа болон бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2. Шүүгдэгч О нь бусадтай бүлэглэн 7 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  30800.000 /гучин сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би барьцаалан зээлдэх газар болон Банк бус санхүүгийн байгууллагад 9 автомашин тавьж, 1-ийг нь буцаан авч хүнд зарсан. Ард даатгалд тээврийн хэрэгслийн бүрэн даатгалыг 160.000-170.000 төгрөгөөр хийлгэсэн. Хамгийн сүүлд улсын дугаартай автомашиныг зарсан. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч нараас уучлалт гуйя. Хохирогч нарт учирсан хохирлыг аль болох хурдан төлж барагдуулна...гэв.

Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би нөхрөө анх ийм хэрэг хийж байгааг мэдээгүй. гэх фэйсбүүкийг би ашигладаггүй. Б “Ёсөн эхлэл” ББСБ-тай фэйсбүүк чатаар харьцахдаа ээжийгээ нас барсан гэж бичсэн байсан. Би хэзээ ч тийм чат бичихгүй. Миний нэр ийм зүйлд холбогдсонд гомдолтой байна. Тийм ч учраас би өөрийн гэсэн өмгөөлөгч авахаар шийдсэн. Нөхрийн хамт үйлдсэн гэж буруутгагдаж байгаа 7 үйлдэлдээ маш их гэмшиж байна. Бг ийм зүйл хийхийг болиулж чадаагүй нь миний буруу. Надад хүүгийн минь эрүүл мэндийн асуудлаас гадна, байрны түрээс зэрэг олон асуудал байсан. Б “Ёсөн эхлэл” ББСБ-аас олон удаа мөнгө зээлсэн учраас Булган гэх охинтой хувийн ямар нэг харилцаатай байж магадгүй гэж бодоод чат бичсэн. Би энэ хэргийн нарийн, ширийн асуудлыг мэдэж байсан нөхрөө болиулах байсан. Б миний үгэнд ордоггүй, хаана яваа нь мэдэгдэхгүй 7 хоног ч гэртээ ирэхгүй байх тохиолдол гардаг байсан. Хэдийгээр би өртэй байсан ч гэсэн хүнийг залилна гэж бодож байгаагүй. өндөр хүүтэй газар бичиг баримтаа тавьчихсан байсан учраас зээлээс нь чөлөөлж, бага хүүтэй газарт тавихаар тохиролцож би батлан даагчаар оролцсон. Хэрвээ Бгийн үйлдлийг залилан гэдгийг мэдэж байсан бол хэзээ ч нөхөртөө туслахгүй байсан. Хүү маань одоо ч эдгэрээгүй. Хавдрын эсрэг тарианаас болоод амандаа шүдгүй болсон. Хохирогч нараас уучлалт гуйж байна, бидний хийсэн хэргийг уучлаарай. Бид залуу хүмүүс учраас та нарт учирсан хохирлыг заавал төлж барагдуулна...гэв.

Хохирогч “Есөн эхлэл” ХХК-ийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 8 удаагийн үйлдлээр 28400.000 төгрөгийн машиныг манайд барьцаанд тавьсан. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж авсан зээлийн хүүг төлөөгүй болохоор холбогдох гээд чадаагүй. 2019 оны 03 дугаар сарын 18-ны дотор буюу 3 сарын хугацаанд хүүгээ төлөөгүй гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хүү төлөөгүй байхад дараа, дараагийн зээлийг олгосон асуудал байхгүй. Б тээврийн хэрэгслийг манайд орж ирж тавьсан болохоос энэ хэргийг ганцаараа хийгээгүй. Би бусад хүмүүсийг шалгуулах талаар цагдаад олон удаа хэлсэн. Оийн аав , охин Хулан нар улсын дугаартай машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, арлын дугаар зэргийг хүнээс худалдан авч дамжуулсан. Энэ хэргийг эдний гэр бүл бүлэглэж үйлдчихээд ганцхан Б руу чихэж байна. Бгийн нэр дээр ,, гэсэн улсын дугаартай машинууд байсан. нэр дээр , Оийн нэр дээр , гэх хүний нэр дээр 3 машин байгаа. О өөрийгөө оролцоогүй гэж уйлаад өнгөрөх асуудал биш. Б архи дарс уудаг учраас хүмүүс нээх итгээд байдаггүй. Отэй хамт явж хүмүүсийн итгэлийн хүлээдэг. “О эгч байн байн утасдаад байхаар нөхөрт нь тусалсан” гэж мэдүүлсэн. гэх охин Цагдаагийн их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан. тээврийн хэрэгслийн гэрчилгээ, машины арлын дугаар зэргийг явуулсан. Зээлээ хугацаандаа төлөхгүй болохоор нь тээврийн хэрэгслийн шилжих хөдөлгөөний лавлагааг авч, холбогдоход бүх машин байгаагүй. О өөрийнхээ гэр бүлийн гишүүдтэй хамтарч, өөрөө удирдан зохион байгуулчихаад Б руу чихэж болохгүй. Тухайн үед манайд ажиллаж байсан охин жирэмсний амралтаа авч манай охин ганцаараа ажиллаж байсан. Тэр үед О удаа дараа орж ирж байж нөхрөө оруулж, өөрөө гадаа хүлээж байгаад хурдал гээд залгаад сууж байдаг байсан. Би энэ хэргийг зохион байгуулалттай хамтарч үйлдсэн гэж үзэж байна. ...Шинжээчийн дүгнэлтээр манайд 32087.900 төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлтийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл гаргасан. 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө бодит хохирлоо 41450.750 гэж тооцож өгсөн. Энэ хохирлыг алданг тооцож гаргаагүй. Гэрээнд тусгаж өгсөн 6 хувийн хүүгээр бодсон...гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...От намайг залилсан үйлдэл байхгүй. Би саяхан Оээс 700.000 төгрөгөө авсан. Одоо надад гомдол санал байхгүй...гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/

            Хохирогч “Хаян Дүүрэн” ХХК буюу******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Б нь 2-3 жилийн өмнө манайд 4-5 машин тавьж зээл авч, төлсөн байсан учраас миний итгэлийг олсон байсан. Б сүүлд 2018 онд Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл авчирсан. Би гарч тухайн машины зургийг авсан. Тухайн тээврийн хэрэгсэл Бгийн нэр дээр байсан учраас арлын дугаарыг хараагүй. Тээврийн бирж орж, өөрийнхөө нэр дээр болгоод 3500.000 төгрөгийн зээл олгосон. Б зээл авснаас хойш эхний 2 сар хүү төлсөн байх. Манайх үндсэн мөнгө авдаггүй. Хүү төлж дууссаны дараа үндсэн зээлээ төлдөг. Сүүлд Б утсаа авахаа больсны дараа  О надтай уулзаж, “хүүхдийн бие муу байгаа харж үзээч” гэсэн. Тухайн тээврийн хэрэгслийг миний нэр дээр шилжүүлсэн байсан учраас найдвартай гэж бодоод зөвшөөрсөн. Гэтэл тухайн машин огт байгаагүй болж таарсан. Би энэ хоёроос хүү, алданги нэхэхгүй. Үндсэн зээлдүүлдсэн 3500.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2018 оны 03 дугаар сарын 15-наас 20-ны өдрийн хугацаанд Б надтай утсаар холбогдож, уулзах ажил байна гэсэн. Тэгээд эхнэрийнхээ хамт ирээд мөнгөн тусламж үзүүлээч гэж гуйсан. Ажил, гэрээр ирж утасны цэнэг дуустал залгаад байхаар нь арга ядаад тусалъя гэж бодоод өөрийнхөө хашаанд байсан 80 ширхэг палк модыг зээлээр өгөхөөр болж, нэгийг нь 2000 төгрөгөөр бодож нийт 2000.000 төгрөг төлөхөөр болж гэрээ байгуулж, гарын үсэг зурсан...гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Бгаас машин авахаар тохиролцож, Оийн дансанд 5500.000 төгрөг хийсэн. Би 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр үлдэгдэл мөнгөө өгөх ёстой байсан боловч чадаагүй. Мөнгөө төлж чадаагүй учраас машинаа буцааж авахаар болж, ах нь гэх цагдаагийн байгууллагад ажилладаг залуу ирж авсан. Мөнгөө аваагүй учраас машиных нь бичиг баримтыг авч үлдсэн. Гэтэл эхнэр нь хэрүүл хийж байгаад авч явсан. Машинаа зараад мөнгө өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл мөнгөө өгөхгүй болохоор цагдаад мэдэгдсэн...гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч “Дорнод Финанс ББСБ” ХХК-ийн төлөөлөгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би “Дорнод Финанс” ББСБ-д эдийн засагчаар ажилладаг. Б нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн машиныг барьцаалж 3500.000 төгрөгийн зээл авсан. Б нь тухайн тээврийн хэрэгслийг худалдан авсан гэсэн итгэмжлэлтэй ирсэн. Зээл авснаас хойш 2 сарын төлөлт хийснээс хойш төлөлт хийхээ больсон...гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч “Норбу” ББСБ-ийн төлөөлөгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:... Би “Норбу” ББСБ-ын төлөөлөгч байна. Б нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Приус маркийн шаргал өнгөтэй улсын дугаартай автомашиныг барьцаалж 3500.000 төгрөгийн зээл авсан. Зээл авахаар эхнэр, хүүхдийн хамт ирж зээлсэн мөнгөө хүүхдийнхээ эмчилгээнд зориулах гэж байгаа талаар хэлж байсан. Тухайн зээлийг 5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай олгосон. Б нь 2018 оныг дуустал хүү төлж байгаад тэрнээс хойш ямар ч хүү төлөлт хийгээгүй. Зээл авах үед Б нь МАК ХХК-д ажиллаж, нийгмийн даатгал төлдөг байсан. Бид гэр рүү нь удаа дараа очиж байсан. Одоо шүүгдэгчээс 9191.000 төгрөг нэхэмжилж байна. 2019 оны, 2020 онд машины татварт нэхэмжлэл үүссэн. Тухайн үед барьцааны зүйл Бгийн нэр дээр байж байгаад барьцаа хөрөнгөө шалгаж өөрсдийн нэр дээр гэрчилгээгээ шилжүүлсэн. Яагаад зээл төлөхгүй байгаа талаар мэдэгдэж автотээврийн үндэсний төвөөс лавлагаа гаргуулахад хуурамчаар арлын дугаар наасан болох нь тогтоогдсон. Бид тухайн тээврийн хэрэгслийн арлын дугаарыг шалгаж, барьцаанд авсан...гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/

            Хохирогч “Тэгш Арвижих Жанцан” ХХК-ийн төлөөлөгч******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Б нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 87-93 улсын дугаартай Приус маркийн машиныг барьцаанд тавьж 4000.000 төгрөгийн зээл авсан. Тэр үед би өмнө нь машин барьцаанд авч байгаагүй болохоор арлын дугаарыг нь шалгадаг гэдгийг мэддэггүй байсан. Машиныг  өөрийн нүдээр харж, гэрчилгээг нь өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Б зээл авснаас хойш 5-6 сарын хугацаанд зээл төлж байгаад утсаа авахгүй зугтаж эхэлсэн. Тэгэхээр нь автотээврийн үндэсний газар очиж шалгуулахад, “ийм машин байхгүй, Б залилангийн хэрэг үйлдсэн” гэдгийг дуулаад цагдаагийн байгууллагад хандсан. Энэ хоёр өмнө нь гэх залуугийн халамжийн дэвтрийг манайд барьцаанд тавьж мөн зээл авсан. Дараа нь нэг ч удаа найзынхаа мөнгийг төлөөгүй. өөрөө төлж дуусгасан. Мөн , гэх хоёр залуугийн машиныг барьцаанд тавиулж байсан...гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/

            Хохирогч “Централ капитал ББСБ” ХХК-ийн төлөөлөгч*******, нар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Приус 30 маркийн ДОА улсын дугаартай автомашиныг 12 сарын хугацаатай барьцаалж 6300.000 төгрөгийн зээл авсан. Тухайн тээврийн хэрэгслийн зураг болон арлын дугаарыг зургаар бэхжүүлж авсан. Манайд 2 удаагийн буюу нийт 1350.600 төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс 818.053.87 төгрөг хүү, 528.946.13 төгрөг үндсэн зээл байсан. Төлөгдөөгүй 5481.946.13 төгрөг. 2019 оны 05 дугаар сарын 09-ний хүртэл хугацаанд бодсон хүүг нэмж нэхэмжилж байгаа. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан өдөр хүртэл тухайн хүүг бодсон...Манай байгууллага Б нарт холбогдох хэргийг Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж, гүйцэтгэх хуудас бичүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдсэний дараа ч хохирлоо аваагүй учраас эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр гомдол гаргасан...гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 10 сарын үед Б надаар машиндаа юм хийлгэж байхдаа би чамаар өчнөөн юм хийлгэдэг юм чинь би чамд хямдхан орж ирсэн машин олж өгнө гэхээр нь би зөвшөөрсөн. Ер нь анх надад машин авч өгнө гэхдээ О нь хамт ирсэн. Надаас машины мөнгө авахдаа Оийн дансаар 2 хувааж авсан. Эхлээд урьдчилгаа гэж мөн цөөхөн хоногийн дараа машин чинь хил дээр ирчихлээ үлдэгдэл мөнгөө өгчих гэхэд нь мөн Оийн дансанд мөнгө хийж 5500.000 төгрөг өгсөн. Тэгээд ямар өнгийн машин авах юм гэхээр нь хар өнгийн машин авна гэхэд хар өнгийн приус-20 маркийн машины зураг үзүүлсэн. Тэгээд маргааш нь машин чинь хотод ирсэн байна гэнэ, хот руу явъя гэхээр нь за за явъя гээд тохироод явахаар болоод дахин утас руу нь залгаад явъя гэхэд О утсыг нь аваад хүүхэд өвдчихөөд байна, 2 хоногийн дараа явъя гэхэд нь би “би түрүүлээд явж байя, та хоёр араас ирнэ биз” гээд би Улаанбаатар хот руу явсан. Тэгээд хотод байж байхад араас ирээд холбогдсон. Тэгээд Б, О нартай уулзахад “хар өнгийн машин байхгүй байна, цэнхэр болох юм уу” гэхэд би хамаагүй ээ авъя гэхэд О нь хажуунаас юу гэж худлаа яриад байгаа юм бэ, цэнхэр машин байхгүй, Бгийн найз нь машин оруулж ирнэ гэж хэлчихээд зугтаагаад байгаа юм, найз нь буцаад машин авахаар явсан байгаа, 7 хоногийн дараа буцаад ороод ирнэ, тэгэхээр нь авчихгүй юу даа. Чи түр Дорнод руу буцаж байхгүй юу гэж ярьсан. Ингээд би аймагт ирээд 7 хоногийн дараа Б руу ярихад болоогүй байна, 7 хоног хүлээчих гэхэд нь би хүлээгээд дахин залгахад Одноо нь аваад Б чиний л машиныг бүтээх гээд яваад байна, машин нь орж ирээгүй байна гэсэн. Энэ маягаар Одноо, Б нар руу залгахад хааяа утсаа ч авахгүй, О нь авахаараа байнга л худал хэлж хоног хугацааг хойшлуулдаг байсан... Тэгээд тэр хоёртой машинтай өдөржин явсан. Тэр 2 ялалтын хороололд байдаг Приус засварын газраас машины хоосон гэрчилгээ аваад Б нь хадмынхаа хашаанд очоод дугаар номерыг нь өөр машинд зүүгээд, арлын дугаарыг нь солиод байсан. Энэ үед нь би Бн машин дотор Оийн хамт сууж байгаад Оээс “юу хийгээд байгаа юм бэ, ингэж болдог юм уу” гэхэд зүгээрээ, чиний мөнгийг өгөх гэж л ингэж байна, аргаа бараад л ингэж байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд тэр өөр арлын дугаар, номер байршуулсан машинаа Сити центрийн урд талын шилэн барилгын ломбарданд барьцаанд тавьсан. Тэгээд барьцаанд тавьсан машины мөнгөөр өөр машины урьдчилгаа төлж авч өгье, үлдэгдэл мөнгийг нь бид 2 төлнө гээд тохиролцоод салсан ч маргааш нь мөн л утсаа авахгүй, хаяг дээрээ ч байхгүй алга болсон. Ингээд араас нь хөөцөлдөөд уулзахад приус-30 маркийн машинаа хот руу очиж зараад чиний машиныг авч өгье гэж тэр 2 хэлээд хот явсан ч энэ нь мөн л худлаа, надад машин авч өгсөн ч юмгүй алга болсон. Ер нь Б ганцаараа ингэж машин тэрэг гэж явж байгаагүй, О байнга л хамт явдаг...” гэжээ. /2-р хх-ийн 85-92 тал/

Хохирогч “Лайшил-Ананд” ХХК-ийн төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Б гэх хүн эхнэр О гэх хүнтэй ирээд “авто машин барьцаанд тавих гэсэн юм Приус-20 маркийн машин хэдэн төгрөгөнд тавигдах боломжтой вэ” гэхээр нь машинаа харж үзэж байгаад болно барьцаанд тавих гэж байгаа бол машинаа аваад ир гээд явуулсан. Ингээд тэр хоёр машинаа авчирна гэж яваад удалгүй мөнгөлөг саарал өнгийн улсын дугаартай Приус маркийн авто машин авчирсан бөгөөд бүрдүүлэх материалыг нь хэлж гэрчилгээг нь манай компаний нэр дээр шилжүүлээд ир гээд тоот үйлдээд Бд өгч явуулсан. Ингээд уг машиныг 1 жилийн хугацаагаар 3900.000 төгрөгөнд барьцаалсан бөгөөд машиныг унах нөхцөлтэйгээр барьцаанд тавьдаг юм. ...сарын дараа гэрээнд заасан хүү төлбөрөө төлөх ёстой байсан ч төлөөгүй араас нь ярихад Б нь төлнө удахгүй төлнө гэдэг байсан. ...ер нь судлаад үзэхэд анхнаасаа шатсан машины гэрчилгээг худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлж өөр машинд дугаарыг нь байршуулж манай байгууллагад барьцаанд тавьсан юм шиг байна...” гэжээ. /2-р хх-ийн 117-118 тал/

Хохирогч “Наяд төгрөг” ХХК-ийн төлөөлөгч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “Наяд төгрөг” ХХК-ийн захирлаар ажилладаг юм. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ДОА улсын дугаартай машин тавих гэсэн юм гээд Б нь ирсэн. Ингээд машиныг 3500.000 төгрөгийн барьцаанд тавьсан бөгөөд машиныхаа мөнгийг төлөхгүй одоог хүрсэн. Төлбөрөө төлөхгүй байхаар нь сураглаад явсан чинь О нь машин зарагдчихсан гэж хэлсэн...” гэжээ. /2-р хх-ийн 211-212 тал/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би машинаа зарна гэж ярьж байсан юм. Гэтэл Б миний машиныг худалдаж аваад ломбарданд тавьсан зээл болох 3700.000 төгрөгийг өгч ломбарднаас чөлөөлж үлдсэн мөнгө болох 3000.000 төгрөгийг өгнө гэхэд нь би зөвшөөрч машинаа түүнд өгсөн. Гэтэл түүнээс хойш Б надад мөнгө өгөхгүй мөн ломбардны төлбөрийг 2019 оны 01 дүгээр сараас хойш төлөөгүй тул ломбардны ажилтан надаас мөнгө төлөхийг шаардаж байсан. Би Бгаас асуухад удахгүй чөлөөлж өгнө, мөнгийг чинь өгнө машинаа зарчихаад мөнгийг чинь өгнө гэх зэргээр хэлж байсан. ...миний машиныг өөрөө худалдаж авъя гээд надаас амаар хэлж авсан бичгээр ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй мөнгөө төлөөд худалдаж авна, ломбарднаас чөлөөлөөд авъя гээд байхаар нь зөвшөөрч түүнд машинаа өгсөн. Гэтэл 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ломбарднаас чөлөөлөөгүй миний мөнгийг өгөөгүй. улсын дугаартай машиныг 5500.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон байсан юм. ...Надад ямар нэгэн хохирол байхгүй учраас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /3-р хх-ийн 45-49 тал/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар сарын 13-ны орой Б болон түүний эхнэр О нар манай ажил дээр ирээд Б нь “надад нэг цэнхэр өнгийн приус-20 маркийн машин байна” гээд Монголд орж ирсэн он болон үйлдвэрлэсэн оныг нь хэлээд, “хямдхан зарна, 6000.000 төгрөгнөөс яриад өгнө, гэхдээ чамд 5.5 сая төгрөгөнд өгчинө” гэж хэлсэн. Би “гэртээ очиж байгаад эхнэртэйгээ уулзаж ярилцаж байгаад больё” гэж хэлээд эхнэртэйгээ ярилцаж худалдаж авахаар болсон. Гэтэл тухайн үед надад 5100.000 төгрөг л байсан болохоор ийм мөнгө байна, яах уу гэхэд Б, О нар нь машинаа надад 5100.000 төгрөгөөр зарах болсон. Тухайн үед гэрчилгээ нь өөр хүний нэр дээр байсан бөгөөд О нь “энэ ямар ч асуудалгүй, манай дүүгийн нэр дээр байгаа юм, гэхдээ одоо ломбарданд байгаа, ломбардны хүү нь яваад байгаа юм, дүү маань Солонгос явсан байгаа, удахгүй ирнэ, ирэхээр нь гэрчилгээний нэрийг солиод өгчинө” гэх зэргээр яриад байсан... Ингээд Хэрлэн  сумын 9 дүгээр баг 19 дүгээр байранд байрлах ломбард дээр Б, О бид хэд очиж уг машины ломбаднаас 3420.000 төгрөгийг төлж чөлөөлөн, мөн Б, О нарт 1680.000 төгрөг өгөх байсны 1580.000 төгрөгийг бэлэн өгч, үлдсэн 100.000 төгрөгийг Оийн хаан банкны дугаарын данс руу хийсэн. Ингээд уг машиныг өөрийн эзэмшилд байгаа гэж ойлгон унаж явсан, нэг удаа Улаанбаатар хот руу явж ирсний дараа дээрх машин нь бас өөр ломбардны барьцаанд тавигдсан талаар мэдсэн... Б нь надад машин зарахдаа эхнэр Отэй явж байсан бөгөөд О нь надад машинаа хурдан зарах гээд “энэ ямар ч асуудалгүй ээ, гэрчилгээ нь манай дүүгийн нэр дээр байгаа, дүү Солонгос явсан, удахгүй ирнэ, ирэхээр нь гэрчилгээн дээрх эзэмшигчийн нэрийг өөрчлөөд өгнө” гээд надад машинаа зарсан, мөн би 1580.000 төгрөгийг бэлэн өгөхөд О өөрөө авч цүнхэндээ хийсэн, үлдсэн 100.000 төгрөгийг Оийн хаан банкны дугаарын данс руу хийсэн. Иймд Б, О нар нь намайг хуурч залилан хохирол учруулсан...” гэжээ. /3-р хх-ийн 51-53 тал/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр миний аавын эгч болох гэх хүний хүүхэд О, түүний нөхөр Б нар нь надтай уулзаж миний өөрийн тээврийн хэрэгсэл болох 23-67 ДОА улсын дугаартай Приус-20 маркийн машиныг “ эгч нь Хайлукс маркийн тээврийн хэрэгсэл худалдан авах гэсэн юм. Урьдчилгаа болох 4 сая төгрөг хэрэгтэй байгаа юм. Чиний машиныг ББСБ-д барьцаанд тавиад 4 сая төгрөгийг авъя гэхээр нь би итгээд зөвшөөрсөн. О эгч тухайн өдөр орон нутгийн дугаартай болгохоор ББСБ-д тавих гэж байгаа хүнийх нь нэр дээр худалдах гэрээ байгуулан шилжүүлчих гэхээр нь Баянзүрх дүүргийн нотариатаар батлуулан Дорнод аймаг руу явсан. Тухайн үед О нь унаж явах нөхцөлтэйгээр тээврийн хэрэгслийг барьцаанд тавьсныг би 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн. Би уг газарт нь очиж лавлахад 5 сая төгрөгийн зээл гарсан байсан. ...Гомдолтой байна хохирлоо гаргуулж авмаар байна...” гэжээ. /3-р хх-ийн 150 тал/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэрлэн сумын 9 дүгээр багийн 2-2 тоотод хүнсний зориулалттай дэлгүүр нээх гэж байгаа юм. Харин өнөөдөр өглөө 08 цагийн орчимд манай гэрт , Б нар орж ирсэн. Энэ 2 залуу хааяа надад ирээд ажилд тусалж өгдөг юм. , Б нараар шатны 2 талын өрлөгийг хийлгэх гэж байсан бөгөөд Б надад хэлэхдээ “машинаас чинь хүрз, лоом авах хэрэгтэй байна” гэхээр нь би өөрийн машины түлхүүрийг өгөөд гаргасан. Араас нь удалгүй гарсан. Машинаас миний виза карт алга болсон байсан.  , Б нар нь үгсэн тохиролцож миний картнаас 850.000 төгрөг уншуулан авч архи уусан байсан. ...Гомдолтой байна хохирлоо гаргуулж авмаар байна...” гэжээ. /3-р хх-ийн 215-216 тал/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б эхлээд миний утсаар фэйсбүүк ороод буцаагаад өгөөд байсан. Тэгж байгаад гар утсаар чинь нэг яриад өгье гэж хэлээд өөрөө ганцаараа аваад гарч явсан. 10 дугаар байрны подвалд ,, бид 4 үлдээд хэсэг хүлээж байгаад салцгаасан. Б ганцаараа миний гар утсыг авч гарсан. 2019 онд Оппо-7 маркийн гар утсыг 550.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би гар утсаа ломбарднаас өөрөө 123.000 төгрөг төлж авсан учраас энэ мөнгөө нэхэмжилнэ...” гэжээ. /4-р хх-ийн 107-109 тал/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр би өглөө ажилдаа явахдаа ач охин /12 настай/, түүний 2 дүү болох /7 настай/, /5 настай/ нарыг тоотод үлдээгээд явсан.  Тэгээд ач охин 10 цагийн үед утсаар аав найз Б ах гэрт орж ирээд “дүү нар чинь хаана байгаа юм” гэхээр нь гадаа тоглож байгаа гэсэн чинь “явж дүү нар аа хар, уйлаад байна” гэхээр нь гараад хараад ирэх хооронд манай гэрийн зурагтыг аваад явсан байна гэж хэлсэн. Манай зурагт 42 инчийн ТСЛ маркийн зурагт байсан. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /4-р хх-ийн 141-143 тал/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 онд Фейсбүүк зараас “Приус-20 маркийн автомашин хямд зарна” гэсэн зарын дагуу холбогдоход уг машин нь Дорнод аймагт байна, 8 сая төгрөгөөр зарна гэхээр нь Дорнод аймаг руу очиж улсын дугаартай Приус-20 маркийн мөнгөлөг өнгийн автомашин авсан. Надад машин зарсан хүний нэрийг Б гэдэг бөгөөд мөнгө шилжүүлсэн данс нь Б гэдэг хүний данс байсан. Тухайн үед уг машин нь ломбарданд байсан бөгөөд ломбарднаас чөлөөлж мөнгийг нь төлж авсан. Ингээд би уг машиныг Улаанбаатар хотод авч ирж зарах зорилгоор фейсбүүк дээр зар тавьсан. Зарын дагуу нэг хүн ирж үзээд “миний зарсан машин байна, арлын дугаарыг нь сольсон байна гэсэн. ...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /5-р хх-ийн 50-51 тал/

Хохирогч “ЖДМБ” ХХК-ийн төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ЖДМБ ХХК-д эрсдэлийн менежер хийдэг. 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Буянжаргал гэдэг хүн манай компани дээр ирж УБИ улсын дугаартай машиныг 6 сая төгрөгийн барьцаанд тавьж зээлийн гэрээ хийж тус машиныг манай нэр дээр шилжүүлж унаж явах зээл авсан...” гэжээ. /5-р хх-ийн 55-56 тал/

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нар нь  залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул хуулийн дагуу зохих арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна...” гэв.

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 40 тал, 2-р хх-ийн 02, 23, 59, 83, 113, 173, 208, 234 тал, 3-р хх-ийн 14, 42, 86, 146, 211 тал, 4-р хх-ийн 62, 104, 136 тал/

- Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 47-48 тал/

            -

- Шинжээч 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 03 тоот дүгнэлт /1-р хх-ийн 72-82 тал/

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 33 тоот дүгнэлт /1-р хх-ийн 85 тал/

- “Есөн эхлэл” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн маягтын хуулбар /1-р хх-ийн 187-238 тал, 2-р хх-ийн 135-166 тал/

- “” дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор иргэн утсаар ярьсан мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 15 тал/

- ХААН банкны дансны хуулга, төлбөр барагдуулах хэлцэл, зээлийн гэрээ /2-р хх-ийн 51-53 тал/

- Худалдах худалдан авах гэрээ /2-р хх-ийн 61-62 тал/

- “Лайшил-Ананд” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 127-133 тал/

- “Норбу” ББСБ ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн өрөгдөл, лавлагаа /2-р хх-ийн 193-201 тал/

- “Наяд төгрөг” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбар /2-р хх-ийн 224-226 тал/

- Мөрдөгч утсаар ярьсан тэмдэглэл, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний лавлагаа /2-р хх-ийн 248-249 тал/

- “Дорнод Финанс ББСБ” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ, итгэмжлэл, хүсэлт, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 1-7 тал/

- “Тэгш Арвижих жанцан” ХХК-ийн зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээний хуулбар /3-р хх-ийн 31-33 тал/

- “” улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, “ЖДМБ” ХХК-ийн зээлийн гэрээ /3-р хх-ийн 178-182 тал/

- Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх-ийн 212-214 тал/

- “Оюу их ундрах” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримт /4-р хх-ийн 123 тал/

- Хэргийн газар үзлэгийн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 137-139, 152-156 тал/

- Прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 5/43 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, тэмдэглэл /5-р хх-ийн 68-70 тал/

- Нотариатын бүртгэлийн дэвтэр, итгэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээний хуулбарууд, бусад баримтууд /5-р хх-ийн 71-90 тал/

- Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар /5-р хх-ийн 97-98 тал/

- Тээврийн хэрэгслийн лавлагаанууд /5-р хх-ийн 99-113 тал/

- Мөрдөгчийн тэмдэглэл /5-р хх-ийн 112, 115, 117, 125/

- Бгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 166-177 тал, 2-р хх-ийн 11-14, 37-39, 46-47, 71-75, 97-100, 121-126, 187-188, 191-192, 213-215, 218-219, 244-247 тал, 3-р хх-ийн 26-30, 63-69, 99-100, 114-116, 154-158, 162-163 тал, 3-р хх-ийн 218, 229 тал, 4-р хх-ийн 77-83, 117-118, 128-130, 146-147, 150-151, 160-162 тал, 5-р хх-ийн 158-160 тал/

- Оийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 63-64 тал, 2-р хх-ийн 40-41, 48-50, 95-96, 185-186 тал, 3-р хх-ийн 160-161 тал, 4-р хх-ийн 74-76, 110-111 тал, 5-р хх-ийн 161-162 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Халх овогт Б нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Есөн Эхлэл" ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт бусдыг хуурч 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 8 удаагийн үйлдлээр “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгслийн улсын дугаар болон арлын дугаарыг сольж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж барьцаанд тавин залилж “Есөн Эхлэл” ХХК-нд 28.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дорнод Финанс” банк бус санхүүгийн байгууллагад зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Toyota Prius-20” маркийн улсын дугаартай автомашиныг барьцаанд тавьж залилан 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэгш Арвижих Жанцан” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт хуурамч баримт, бичиг ашиглаж “Toyota Prius-20” маркийн 87-93 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгийн, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Toyota Prius-11” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.500.000 төгрөгийн барьцаанд тавьж*******г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-мөн 2018 оны 07 дугаар сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаян Дүүрэн” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт “Toyota Prius-20” маркийн ДОА улсын дугаартай улаан хүрэн өнгийн тээврийн хэрэгслийг 3.500.000 төгрөгийн барьцаанд тавьж*******ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг тоотод оршин суухийн 80 ширхэг палк модыг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

-мөн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “ЖДМБ” ХХК-нд “Toyota Prius-20” маркийн УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6.000.000 төгрөгийн барьцаанд тавьж хуурч өмчлөгчийн 6 сая төгрөг буюу эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад шилжүүлж залилсан,

-мөн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Наяд төгрөг” ХХК-ийн банк бус санхүүгийн байгууллагад зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж “Toyota Prius-20” маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж залилан 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах 62 дугаар байранд байрлах “Централ Капитал” ББСБ-аас 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Toyota Prius” маркийн ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хуурамч баримт бичиг ашиглан бусдыг хуурч 6.300.000 төгрөгийг авч залилсан,

-мөн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Лайшил-Ананд” ХХК-ийн банк бус санхүүгийн байгууллагад “Toyota Prius” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, арлын дугаарыг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 3.900.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

-мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 10 дугаар байрны подвалд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэн эзэмшлийн Оппо А7 маркийн гар утсыг “утсаар яриад өгье” гэж хуурч, шилжүүлэн авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг тоотоос хохирогч гийн эзэмшлийн 42 инчийн ТСЛ маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

-мөн бүлэглэн хохирогч тээврийн хэрэгсэл дотор байсан ХААН банкны дугаартай картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 250.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 600.000 төгрөг, нийт 850.000 төгрөгийг авч бусдад 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

            -Б, О нар нь бүлэглэн 2018 оны 08 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Норбу” банк бус санхүүгийн байгууллагад улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            -мөн хохирогч 2018 оны 10 дугаар сард хямдхан орж ирсэн машин олж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            -мөн Дорнод аймгийн Хэрлэн сумд 2018 оны 11 сард хохирогч эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 5.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

            -мөн эзэмшлийн “Toyota Prius-20” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хохирогч өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл гэж итгүүлэн худалдаж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

            -мөн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумд хохирогч*******г хуурч “Toyota Prius-20” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарж урьдчилгаа 5.500.000 төгрөгийг эргүүлэн өгөлгүй залилсан, өөрөөр хэлбэл хохирогч*******г хуурч өмчлөгчийн 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

            -мөн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт хохирогч*******ийг хуурч нийгмийн халамжаас олгодог группийн дэвтрийг нь барьцаанд тавиулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан,

            -мөн 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотын хохирогч эзэмшлийн “Toyota Prius-20” маркийн УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулан банк бус санхүүгийн байгууллагад барьцаалуулан 5.000.000 /таван сая/ төгрөгийг зээл болгон шилжүүлэн авч, зээлийн эргэн төлөлтийг төлөхгүй залилсан,

            Өөрөөр хэлбэл яллагдагч Б нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 25 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 93.800.000 /ерэн гурван сая найман зуун мянга/ төгрөгийн буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

 - мөн ганцаараа болон бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

2. Шүүгдэгч овогт О нь бусадтай бүлэглэн 7 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 30.800.000 /гучин сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч *******, , , ,*******,*******,*******, , , , ,, Б., ,, , , ,, иргэний нэхэмжлэгч ,, ,,,,,,,,,, насанд хүрээгүй гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, шинжээч 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 03 тоот дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 33 тоот дүгнэлт, “Есөн эхлэл” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн маягтын хуулбар, “” улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор иргэн утсаар ярьсан мөрдөгчийн тэмдэглэл, ХААН банкны дансны хуулга, төлбөр барагдуулах хэлцэл, зээлийн гэрээ, худалдах худалдан авах гэрээ, “Лайшил-Ананд” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, “Норбу” ББСБ ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээлийн өрөгдөл, лавлагаа, “Наяд төгрөг” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээний хуулбар, мөрдөгч утсаар ярьсан тэмдэглэл, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний лавлагаа, “Дорнод Финанс ББСБ” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ, итгэмжлэл, хүсэлт, гэрэл зургийн үзүүлэлт, “Тэгш Арвижих жанцан” ХХК-ийн зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээний хуулбар, “” улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, “ЖДМБ” ХХК-ийн зээлийн гэрээ, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “Оюу их ундрах” ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримт, хэргийн газар үзлэгийн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 5/43 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, тэмдэглэл, нотариатын бүртгэлийн дэвтэр, итгэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээний хуулбарууд, бусад баримтууд, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаанууд, мөрдөгчийн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гийн “...Шүүгдэгч нар нь  залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул хуулийн дагуу зохих арга хэмжээ авах ёстой” гэсэн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б, О нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Бг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг,

-мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Оийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Бг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг,

-мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Оийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Бгийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Тэгш Арвижих Жанцан” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт хуурамч баримт, бичиг ашиглаж “Toyota Prius-20” маркийн 87-93 улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгийн барьцаанд тавьж*******г хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдлийг Прокурорын яллах дүгнэлтэд 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гэж техникийн шинжтэй алдаа гаргаж андуурч бичсэнийг зөвтгөх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б, О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Оийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч От оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Б нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн байх тул Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, шүүгдэгч Бд Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бгийн цагдан хоригдсон 320 /гурван зуун хорь/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

 

 

Хохирогч “Централ капитал ББСБ” ХХК буюу*******д 6.300.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь шүүгдэгчээс 5.997.981 төгрөгийг нэхэмжилж байх боловч Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 351 тоот шүүгчийн захирамжаар дээрх хохирлыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн ба шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул дахин хохирлын мөнгийг гаргуулах боломжгүй байна.

Иймд хохирогч “Централ капитал ББСБ” ХХК буюу*******, нар нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хуудсыг бичүүлж шүүгдэгч Бгаас хохирлоо гаргуулах боломжтой юм.

Харин шүүгдэгч Бгаас нийт 67.645.000 төгрөгийг гаргуулж, 28.400.000 төгрөгийг хохирогч “Есөн эхлэл” ХХК буюу *******д, 3.500.000 төгрөгийг хохирогч “Хаян Дүүрэн” ХХК буюу*******од, 2.750.000 төгрөгийг хохирогч*******д, 2.000.000 төгрөгийг хохирогчд, 2.750.000 төгрөгийг хохирогч , 3.900.000 төгрөгийг хохирогч “Лайшил-Ананд” ХХК буюут, 1750.000 төгрөгийг хохирогч “Норбу” ББСБ ХХК буюу*******д, 3500.000 төгрөгийг хохирогч “Наяд төгрөг” ББСБ ХХК буюу Б.т, 3.500.000 төгрөгийг хохирогч “Дорнод Финанс ББСБ” ХХК буюу*******т, 4000.000 төгрөгийг “Тэгш Арвижих Жанцан” ХХК буюу*******д, 2.550.000 төгрөгийг хохирогч , 2500.000 төгрөгийг хохирогчад, 425.000 төгрөгийг хохирогч ад, 120.000 төгрөгийг хохирогч д, 6.000.000 төгрөгийг хохирогч “ЖДМБ” ХХК буюуд тус тус олгож,

Шүүгдэгч Оээс нийт 12.300.000 төгрөгийг гаргуулж, 2.750.000 төгрөгийг хохирогч*******д, 2.750.000 төгрөгийг хохирогч , 1.750.000 төгрөгийг хохирогч “Норбу” ББСБ ХХК буюу*******д, 2.550.000 төгрөгийг хохирогч , 2500.000 төгрөгийг хохирогчад тус тус олгох нь зүйтэй байна.

Хохирогч “Есөн эхлэл” ХХК буюу *******, “Лайшил-Ананд” ХХК буюу, “Норбу” ББСБ ХХК буюу*******, “Наяд төгрөг” ББСБ ХХК буюу Б., “Дорнод Финанс ББСБ” ХХК буюу*******, “Тэгш Арвижих Жанцан” ХХК буюу*******, “ЖДМБ” ХХК буюу нар нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд хөрөнгөөр битүүмжлэгдсэн УНГ улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн NHW200052695 арлын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч ад олгох, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Бгийн ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд, шүүгдэгч Оийн .................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Халх овогт Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан бүлэглэн, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан, энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,

            мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг,

            Шүүгдэгч овогт Оийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Бг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн хэсгийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Бд Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6  сарын хугацаагаар хорих ялыг,  Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бд оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч От оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч От мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.      

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бгийн цагдан хоригдсон 320 /гурван зуун хорь/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бгаас нийт 67.645.000 төгрөгийг гаргуулж, 28.400.000 төгрөгийг хохирогч “Есөн эхлэл” ХХК буюу *******д, 3.500.000 төгрөгийг хохирогч “Хаян Дүүрэн” ХХК буюу*******од, 2750.000 төгрөгийг хохирогч*******д, 2.000.000 төгрөгийг хохирогчд, 2.750.000 төгрөгийг хохирогч , 3.900.000 төгрөгийг хохирогч “Лайшил-Ананд” ХХК буюут, 1750.000 төгрөгийг хохирогч “Норбу” ББСБ ХХК буюу*******д, 3500.000 төгрөгийг хохирогч “Наяд төгрөг” ББСБ ХХК буюу Б.т, 3.500.000 төгрөгийг хохирогч “Дорнод Финанс ББСБ” ХХК буюу*******т, 4000.000 төгрөгийг “Тэгш Арвижих Жанцан” ХХК буюу*******д, 2.550.000 төгрөгийг хохирогч , 2500.000 төгрөгийг хохирогчад, 425.000 төгрөгийг хохирогч ад, 120.000 төгрөгийг хохирогч д, 6.000.000 төгрөгийг хохирогч “ЖДМБ” ХХК буюуд тус тус олгож,

Шүүгдэгч Оээс нийт 12.300.000 төгрөгийг гаргуулж, 2.750.000 төгрөгийг хохирогч*******д, 2.750.000 төгрөгийг хохирогч , 1.750.000 төгрөгийг хохирогч “Норбу” ББСБ ХХК буюу*******д, 2.550.000 төгрөгийг хохирогч , 2.500.000 төгрөгийг хохирогчад тус тус олгож, хохирогч ,*******, , иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг ,*******, , иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч “Есөн эхлэл” ХХК буюу *******, “Лайшил-Ананд” ХХК буюу, “Норбу” ББСБ ХХК буюу*******, “Наяд төгрөг” ББСБ ХХК буюу Б., “Дорнод Финанс ББСБ” ХХК буюу*******, “Тэгш Арвижих Жанцан” ХХК буюу*******, “ЖДМБ” ХХК буюу нар нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд хөрөнгөөр битүүмжлэгдсэн УНГ улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн NHW200052695 арлын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч ад олгож, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Бгийн ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд, шүүгдэгч Оийн .............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Л.БАТЖАЛ

               ШҮҮГЧИД                             П.ПАГМА

                                                                         Г.НАМУУНТУЯА