Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 26 өдөр
2021 02 26 2021/ШЦТ/31 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж, Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй, Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анх-Ирээдүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Загал овогт Н.М-д холбогдох эрүүгийн 2119000000022 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймаг Сайхандулаан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, техник, технологич мэргэжилтэй, “Цагаан суврага дриллинг” ХХК-д өрмийн туслах ажилтай, ам бүл 4 эмээ, дүү, ээж нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 1 дүгээр баг Аюушийн 709 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Загал овогт Н.М /Регистрийн дугаар: ЕЗ98122019/. Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум 7 дугаар баг Мандах наран хороолол 501а байр 2 дугаар орц 52-тоотод иргэн О.Самдантай маргалдаж, маргааныг салгах гэж байсан О.Наранбаярын баруун хацар болон шанаа хэсэгт нь архины шилээр нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв. Хохирогч О.Наранбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 22 цагийн үед Мөнхбаатар ирсэн. Бид нар уугаад сууж байтал архи дуусахын үед би Мөнхжаргалын хамт 00-ын өрөөнд ороод уулзсан. Уулзахдаа “дахиад 1 шил архи уух уу чи олоод ирэх үү” гэхэд “за тэгье ууж байгаа архиа дуусахаар яваад ирье” гэж хэлээд бид 2 буцаад том өрөөнд орсон. Самдан, Мөнхжаргал нар муудалцаад хоорондоо барилцаад авсан. Би салгах санаатай голоор нь ороход Мөнхжаргал ууж байсан архитай шилээр миний баруун хацар шанаа руу 1 удаа цохисон. Миний хацар, чих зүсэгдээд цус гарч байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, Гэрч Д.Банзрагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... бид 3-ын авчирсан архи дуусах дөхөж байтал Мөнхжаргал агсраад эхэлсэн ба ууж байсан архины шилээ аваад босож ирээд “та нарын үе дууссан шүү” гээд Самдан ахыг нэг удаа цохисон. Дараа нь Наранбаярыг архины шилээр нэг удаа цохисон. Наранбаярын нүүрний баруун хацар хэсгээс цус гарч байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, Гэрч М.Баатархүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... бид хэд том өрөөнд сууж байтал юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн шил тас гээд дуугарахаар нь харахад Наранбаярын нүүрнээс цус гарч байсан. Мөнхжаргал гүйгээд гарсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, Гэрч О.Самдангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Наранбаяр, Баатархүү нар Соёрхол нэртэй 0.75 литрийн архи дөнгөж задлаад ууж эхэлж байсан. Тэгээд бид хэд нийлээд хуваагаад уусан. Бид 3-ын авчирсан архи дуусах дөхөж байтал Мөнхжаргал агсраад эхэлсэн ба ууж байсан архины шил аваад босож ирээд “та нарын үе дууссан шүү” гээд намайг архины шилээр нэг удаа цохисон. Тэр үед нь би ухаан санаа балартаад гайгүй болоод хартал Наранбаярын нүүр, баруун хацар хэсгээс цус гарч байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, Гэрч Н.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Намайг гэрт ороход Соёрхол нэртэй 0,75 литрийн архи дуусч байсан, мөн хоосон архины шил байсан. Би бүгдтэй нь мэндлээд байж байсан чинь Мөнхжаргал “та нарын үе өнгөрсөн шүү” гээд бархираад байсан. Тухайн үед юу болсныг анзаараагүй байтал Наранбаяр ахын нүүрэн хэсгээс цус гарч байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, Шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Самдан ах надад хандан “чи дүү нараа хамаагүй дээрэлхэж болохгүй” гэхээр нь би “мэдэж байна” гэж хэлсэн. Би Самдан ахыг үүдэнд байсан Соёрхол нэртэй архины шилээр араас нь 1 удаа хүзүү рүү нь цохисон. Тэгтэл Наранбаяр ах Самдан ахыг өмөөрөөд босоод ирсэн. Бид хоёрыг салгах гээд голоор орсон ба би Самдан ахыг цохих гэж байгаад Наранбаяр ахыг санаандгүй цохисон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15, 36-37 дугаар хуудас/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02/027 дугаартай “... О.Наранбаярын биед баруун чих, баруун хацрын шарх, баруун шанааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10 дугаар хуудас/, Хохирогч О.Наранбаярын Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22-23 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгчдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сум 7 дугаар баг Мандах наран хороолол 501а байр 2 дугаар орц 52-тоотод иргэн О.Самдантай маргалдаж, маргааныг салгах гэж байсан О.Наранбаярын баруун хацар болон шанаа хэсэгт нь архины шилээр нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч О.Наранбаярын: “... Самдан, Мөнхжаргал нар муудалцаад хоорондоо барилцаад авсан. Би салгах санаатай голоор нь ороход Мөнхжаргал ууж байсан архитай шилээр миний баруун хацар шанаа руу 1 удаа цохисон. Миний хацар, чих зүсэгдээд цус гарч байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Банзрагчийн: “... бид 3-ын авчирсан архи дуусах дөхөж байтал Мөнхжаргал агсраад эхэлсэн ба ууж байсан архины шилээ аваад босож ирээд “та нарын үе дууссан шүү” гээд Самдан ахыг нэг удаа цохисон. Дараа нь Наранбаярыг архины шилээр нэг удаа цохисон. Наранбаярын нүүрний баруун хацар хэсгээс цус гарч байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Баатархүүгийн: “... бид хэд том өрөөнд сууж байтал юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн шил тас гээд дуугарахаар нь харахад Наранбаярын нүүрнээс цус гарч байсан. Мөнхжаргал гүйгээд гарсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Самдангийн: “... Бид 3-ын авчирсан архи дуусах дөхөж байтал Мөнхжаргал агсраад эхэлсэн ба ууж байсан архины шил аваад босож ирээд “та нарын үе дууссан шүү” гээд намайг архины шилээр нэг удаа цохисон. Тэр үед нь би ухаан санаа балартаад гайгүй болоод хартал Наранбаярын нүүрэн баруун хацар хэсгээс цус гарч байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Н.Мөнхбаатарын: “...Би бүгдтэй нь мэндлээд байж байсан чинь Мөнхжаргал “та нарын үе өнгөрсөн шүү” гээд бархираад байсан. Тухайн үед юу болсныг анзаараагүй байтал Наранбаяр ахын нүүрэн хэсгээс цус гарч байсан ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би Самдан ахыг үүдэнд байсан Соёрхол нэртэй архины шилээр араас нь 1 удаа хүзүү рүү нь цохисон. Тэгтэл Наранбаяр ах Самдан ахыг өмөөрөөд босоод ирсэн. Бид хоёрыг салгах гээд голоор орсон ба би Самдан ахыг цохих гэж байгаад Наранбаяр ахыг санаандгүй цохисон ...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02/027 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч О.Наранбаярын Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд хохирогч О.Наранбаяр нь “... Миний бие нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй ...” гэсэн байх тул шүүгдэгч Н.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгч Н.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа эрхэлсэн ажилтай байдал, цалин хөлс, зээл төлөлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлого оруулах нь зүйтэй гэж үзсэн болно. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй ба эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Загал овогт Намнансүрэнгийн Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.М нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэг хийсэн бичлэг бүхий 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АДЪЯА