| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00877/и |
| Дугаар | 1029 |
| Огноо | 2017-04-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 1029
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
| |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Кёкүшю цамхаг 12 давхарын 11202 тоотод үйл ажиллагаа явуулах, регистрийн дугаар 2843927, Топ Финанс ББСБ, ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр 45-А байрны 29 тоотод байрлах, регистрийн дугаар 5350581, Буманган ХХКомпанид холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 49 402 340 төгрөг гаргуулж, үүргийг гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагатай хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Топ Финанс Банк Бус Санхүүгийн Байгууллага, ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Топ финанс ББСБ” ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Буманган” ХХК-тай 02/2015 дугаар зээлийн гэрээ байгуулан 100 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн.Уг Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар мөн өдөр 02/2015 дугаар барьцааны гэрээг байгуулж, “Буманган” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000412004 дугаартай, улсын бүртгэлийн 2204071459 дугаартай, БЗД-н 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13320/, Да хүрээ 66-Д байрны 10 тоот, 54.54 м.кв, 2 өрөө орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000412005 дугаартай, улсын бүртгэлийн 2204071460 дугаартай, БЗД-н 16 дугаар хороо, 16-р хороолол /13320/, Да хүрээ 66-Д байрны 19 тоот, 54.54 м.кв, 2 өрөө орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000412003 дугаартай, улсын бүртгэлийн 2204071447 дугаартай, БЗД-н 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13320/, Да хүрээ 66-Б байрны 28 тоот, 54.54 м.кв, 2 өрөө орон сууцнуудыг тус тус барьцаалж гэрээг нотариатаар гэрчлүүлэн, 2015 оны 6-р сарын 18-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газар бүртгүүлсэн болно.“Буманган” ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 198/15 дугаар албан хүсэлтийг үндэслэн барьцаанд байгаа гурван орон сууцнаас үндсэн төлбөр болон хүү төлсөн хоёр орон сууцыг барьцаанаас чөлөөлж гэрээг шинэчлэн 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 09/2015 дугаар гэрээгээр 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 02/2015 дугаар Зээлийн гэрээг 3 сарын хугацаатайгаар сунгаж, үлдэгдэл төлбөр болох 37 333 340 /гучин долоон сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун дөч/ төгрөгийг төлөх хуваарийг харилцан тохиролцсон болно.Дээрх зээлийн 09/2015 дугаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр 09/2015 дугаар барьцааны гэрээг байгуулж өмнөх 02/2015 дугаар барьцааны гэрээнээс үлдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 000412003 дугаартай. "Буманган” ХХК /Регистр 5350581/, улсын бүртгэлийн Ү-2204071447 дугаартай, Баянзүрх дуурэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13320/, Да хурээ 66-Д байрны 28 тоот 54.54 м.кв, 2 өрөө орон сууцыг харилцан тохиролцож барьцаалсан.Зээлийн 09/2015 дугаар гэрээний 4-т “...Зээлдэгч нь зээлийн хүү, зээлийн төлбөрийг энэхүү гэрээний 1-р хавсралт /Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу сар бүрийн заасан өдөр ... төлнө...” гэж заасан боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл хуваарийн дагуу зээл болон зээлийн хүүг төлөхгүй биднийг ихээхэн хохироож байна.Нэхэмжлэлийн шаардлага:
-Зээлийн 09/2015 дугаар гэрээний үндсэн төлбөр 37 333 340 төгрөг, хуримтлуулсан хүү 12 069 000 төгрөг нийт 49 402 340 төгрөгийг хариуцагч “Буманган” ХХК-иас гаргуулах,
-Барьцааны 09/2015 дугаар гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13320/, Да хүрээ 66-Д байрны 28 тоот, 54.54 м.кв, 2 өрөө орон сууцны үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч О.Мэндсайхан шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Буманган ХХКомпанитай эвлэрч бид эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж эвлэрэлийг баталж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Зээлийн гэрээний үүрэгт 49 402 340 төгрөгийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг нэхэмжлэгч байгууллагын өмчлөлд шилжүүлэхээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдссан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Топ Финанс Банк Бус Санхүүгийн Байгууллага, ХХКомпани хариуцагч Буманган ХХКомпанид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 49 402 340 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 49 402 340 төгрөгийг хариуцагч Буманган ХХКомпани бүрэн хүлээн зөвшөөрч, уг зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 13320, да хүрээ 66/д байр 28 тоот 54,54 мкв 2 өрөө орон сууцыг үл маргах журмаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, төлбөрийг эвлэрэлийн гэрээ байгуулагдаж шүүхийн хүчин төгөлдөр захирамжаар баталгаажснаар ажлын 10 хоногийн дотор шилжүүлэхээр тохиролцож талууд эвлэрэлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440 449 төгрөгийн 50 хувь болох 220 224 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 220 224 төгрөгийг улсын орлогоос, мөн 220 224 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Топ Финанс Банк Бус Санхүүгийн Байгууллага, ХХКомпанийн 49 402 340 /дөчин есөн сая дөрвөн зуун хоёр мянга гурван зуун дөчин/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг Буманган ХХКомпани бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, уг зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 13320, да хүрээ 66-Д байрны 28 тоотод байршилтай, 54,54 метр квадрат 2 /хоёр/ өрөө орон сууцыг нэхэмжлэгч байгууллагын өмчлөлд шилжүүлж өгөхөөр зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440 449 төгрөгөөс 220 224 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 220 224 /хоёр зуун хорин мянга хоёр зуун хорин дөрвөн/ төгрөгийг улсын орлогоос, мөн 220 224 /хоёр зуун хорин мянга хоёр зуун хорин дөрвөн/ төгрөгийг хариуцагч байгууллагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН