Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/43

 
2021 04 01 2021/ШЦТ/43 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж, Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд, Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дөч овогт Ц.Э-д холбогдох эрүүгийн 2119000250049 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамир, эрүүл мэндийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар баг, 501 дүгээр байр, 62 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Дөч овогт Ц.Э /регистрийн дугаар: ЕБ88092119/ Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд нийт 6 удаа цахим орчинд “Монгол шагай наадгай” цахим хаягаар лайв хийж мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор шагай ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог, мөрийтэй тоглоом зохион байгуулж, 155.000 төгрөгийн ашиг олсон мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв. Гэрч Н.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай нөхөр Ц.Э нь ... миний санаж байгаагаар 2020 оны 12 дугаар сард фэйсбүүк цахим орчинд лайв бичлэг хийж, хүмүүсээр бооцоо тавиулан, шагайгаар тоглоом тоглуулж байсан. Би ямар тоглоом гэдгийг нь мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, Гэрч Э.Оюунтамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би 5156056073 дугаарын дансыг 2017 оноос хойш хэрэглэж байна. Би бооцоот тоглоом тоглоогүй ... 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ... миний төрсөн дүү Энхболд миний 5156056073 дугаарын данснаас 5653099501 дугаарын данс руу 2 удаа, 10.000 төгрөг шилжүүлж, бооцоот тоглоом тоглосон гэж надад хэлсэн.“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, Шүүгдэгч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ... Миний хувьд цахим орчинд шагайгаар морь уралдуулж тоглуулах нь хууль бус гэдгийг мэддэггүй байснаас болоод энэ хэрэгт холбогдлоо. Би урьд нь өөрөө цахим орчинд энэ тоглоомонд мөнгө тавьж тоглодог байсан. 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр ер нь өөрөө энэ тоглоомыг тоглуулж үзье гэж бодоод Монгол шагайн наадаан 2020 гэсэн хаяг нээсэн. Уг тоглоомыг явуулахдаа би хэдэн хүн орсон ч надад 10.000 төгрөгийн ашигтай байхаар бодож, бусад мөнгийг нь буцаагаад шагналд нь өгөхөөр тооцож, тоглуулахаар болсон ... 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нийт 6 өдөр тоглоом зохион байгуулсан ба миний дансанд 855.000 төгрөг орж, буцаагаад 700.000 төгрөг нь тоглоомонд оролцож, айрагдаж түрүүлсэн хүмүүст буцаж очсон. Надад нийт 155.000 төгрөгийн ашиг үлдсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5, 39 дүгээр хуудас/, Шүүгдэгч Ц.Эын эзэмшдэг Хаан банк дахь 5653099501 дугаарын харилцах дансны хуулга /хх-ийн 9-17 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар тоооцох тухай тогтоол /хх-ийн 46 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ц.Э нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд нийт 6 удаа цахим орчинд “Монгол шагайн наадгай” цахим хаягаар лайв хийж мэдээллийн технологи ашиглан, ашиг олох зорилгоор шагай ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог, мөрийтэй тоглоом зохион байгуулж, 155.000 төгрөгийн ашиг олж, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Н.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай нөхөр Ц.Э нь ... миний санаж байгаагаар 2020 оны 12 дугаар сард фэйсбүүк цахим орчинд лайв бичлэг хийж, хүмүүсээр бооцоо тавиулан, шагайгаар тоглоом тоглуулж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Оюунтамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ... миний төрсөн дүү Энхболд миний 5156056073 дугаарын данснаас 5653099501 дугаарын данс руу 2 удаа, 10.000 төгрөг шилжүүлж, бооцоот тоглоом тоглосон гэж надад хэлсэн“ гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “ ... Уг тоглоомыг явуулахдаа би хэдэн хүн орсон ч надад 10.000 төгрөгийн ашигтай байхаар бодож, бусад мөнгийг нь буцаагаад шагналд нь өгөхөөр тооцож, тоглуулахаар болсон ... 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нийт 6 өдөр тоглоом зохион байгуулсан ба миний дансанд 855.000 төгрөг орж, буцаагаад 700.000 төгрөг нь тоглоомонд оролцож, айрагдаж түрүүлсэн хүмүүст буцаж очсон. Надад нийт 155.000 төгрөгийн ашиг үлдсэн ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Эын эзэмшдэг Хаан банк дахь 5653099501 дугаарын харилцах дансны хуулга, эд мөрийн баримтаар тоооцох тухай тогтоол, эд мөрийн баримтыг хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Э нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шагай ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй болон прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүлийн байдал, шүүгдэгчийн хүсэлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 155.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Эаас гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өргөн нь 53 см, урт нь 71 см хэмжээтэй, ар талын хэсэг нь цагаан өнгөтэй, урд талын нүүр хэсэг нь ногоон өнгөтэй, хулдаасан материалтай, дөрвөлжин хэлбэртэй, дээрээсээ доош 18 хүртэл дугаарласан, хажуу тийшээ 10 хүртэл дугаартай, зүүн дээд буландаа бариа гэсэн бичигтэй дээр нь шагай тавьж, бооцоотой морь уралдуулах зориулалт бүхий хулдаас 1 ширхэг, 1-11 хүртэл цэнхэр өнгийн балаар дээд талд нь дугаарласан 11 ширхэг шагай, ямар нэгэн дугааргүй, цулгуй 4 ширхэг шагайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Дөч овогт Цогийн Эрдэнэбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шагай ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 155.000 төгрөгийг 3 сарын хугацаанд шүүгдэгч Ц.Эын хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай. 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өргөн нь 53 см, урт нь 71 см хэмжээтэй, ар талын хэсэг нь цагаан өнгөтэй, урд талын нүүр хэсэг нь ногоон өнгөтэй, хулдаасан материалтай, дөрвөлжин хэлбэртэй, дээрээсээ доош 18 хүртэл дугаарласан, хажуу тийшээ 10 хүртэл дугаартай, зүүн дээд буландаа бариа гэсэн бичигтэй дээр нь шагай тавьж, бооцоотой морь уралдуулах зориулалт бүхий хулдаас 1 ширхэг, 1-11 хүртэл цэнхэр өнгийн балаар дээд талд нь дугаарласан 11 ширхэг шагай, ямар нэгэн дугааргүй, цулгуй 4 ширхэг шагайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай. 7.Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА