Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/048

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Шүүгдэгч: Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000021 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн,  овогт ын *******./ Регистрийн дугаар /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Г нь 2020 оны 12 дугаар сарын 26-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн нутаг Хөшөөтийн улаан хад гэх газар байх н ын гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Ж.Э ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Өглөө нь манай аав, ******* хоёр цуг шахуу орж ирсэн тэгээд надад хэлсэн. *******ын хурууны мах унжсан байсан. Өмнөх өдөр нь харахад Ж.Э ын зүүн гарын эрхий хуруу нь зүгээр байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

    3. Хохирогч Ж.Э ын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.. 2020 оны 12 дугаар сарын 26-нд аймгийн төвд өөрийн машинтайгаа эхнэр хүүхэдтэйгээ орсон юм. Би зах дээр байж байтал ******* над руу залгаснаа цуг хөдөө явна шүү гэж хэлэхээр нь би очиж аваад *******, *******, хоёрыг аваад Баянзүрхийн хонхор луу явсан, гарахдаа дэлгүүрээс ******* 2 шил архи би, 1 шил архи авсан, ******* 1 шил архи авсан Баянзүрхийн хонхорт очоод *******ийг гэрт нь хүргэж өгсөн тэднийхээс гараад *******гийнд очоод хоол унд идчихээд бид цаашаа ын аавынх руу явахад бид 3 нэг 0.75 литртэй ерөөл архийг талд нь ортол хувааж уучхаад аавынхаас нь гараад нөгөө архиа дуустал уучхаад ын ах ынд очиход эзэнгүй байсан. Бид 3 ынд ороод *******гийн 0.5 литртэй архийг уусан, дараа нь надад байсан 0,5 литртэй ерөөл архийг 3 хувааж ууж байтал тал хавьд нь орж байхад ******* тасраад баруун талын орны урд талаад унтаад өгсөн. Тэгээд бид 2 нөгөө архиа ууж дуусчхаад гарч бие засчхаад миний машинд байсан 0,5 литртэй ерөөл архийг авч орж ирээд ууж байгаад маргалдаад байж байтал ******* гараараа миний дух руу цохисон, тэгснээ миний цамцны ар хэсгээс татаж толгойд углаж байгаад зодож байснаа миний зүүн гарын эрхий хуруунаас хазаад тавихгүй байхаар нь ам, үснээс нь зулгаасан тэгээд тавихгүй болохоор нь хажууд байсан сандлаар нуруу руу нь цохисон чинь салсан тэгээд би гараад машинаа асаагаад зугтаасан. Намайг машин руу орж байхад ******* миний араас машинд ороод ирсэн. Тэгээд бид 2 ын аавынд нь оччихоод хуруу боогоод өг гэтэл аашлаад байхаар нь гараад шууд гэр лүүгээ *******тай явсан...Тэгээд би гэртээ ороод гараа боох гэтэл цус нь тогтохгүй байсан Тэгээд унтаад өглөө 8 цаг гээд боссон. Тэгээд би ******* дээр очсон ******* миний гарыг эмчид үзүүлье гээд бид 2 аймаг руу ороод ын хүргэн ахыг нь аваад ын гэрт очиход ******* 1 шил архи задлаад надаа өгсөн би ганцаараа талд нь ортол уусан тэгээд 103 дээр ирээд оёдол тавиулсан юм. Тэгээд эхнэртэйгээ намайг хөдөө гэрт хүргэж өгсөн...******* намайг манай ах Тулгыг зодсон гээд дайраад байсан. Харин ах чинь намайг зодож байсан шүү гэж хэлтэл намайг ална гээд зодоод эхэлсэн. Зүүн гарын эрхий хурууны хумс унасан, хурууны мах гүн шарх авсан, зүүн хавирганы доор зулгарал үүссэн, нүүр зарим хэсэгт шалбарсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 27-28 /

4. Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Согтуу тасарсан байсан болохоор зодооны талаар сайн мэдэхгүй байна. Намайг тасраад унтаж байхад надад мэдэгдсэн юм байхгүй. Өглөө нь манай найз ******* надад хэлэхдээ *******, *******ын хурууг хазаад аймар болгосон байна лээ гэж л хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 37-39/

5. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор сумын 4 дүгээр баг 10-1087 тоотод гэртээ байж байтал Ж.Э  ах ******* бид 2 архи уугаад маргалдаад ******* намайг манай ах *******тай таарамжгүй харьцаатай одоо би чамайг зодно гээд хуруу хазчихлаа гээд ороод ирсэн. Орж ирэхдээ хуруундаа оёдол тавиулаад боолгосон байсан. Би тэгээд ээж тай утсаар яриад ******* ах хүнд зодуулсан байна гэж хэлсэн Ээж тэгээд цагдаад гомдол гаргасан байх... гэх мэдүүлэг /хх-ийн 34-36/

6. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Өнөөдөр манай хүүхэд ******* луу залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгээд манай нөхөр бид 2 хойшоо гэх айлд очих гээд явж байсан манай хүүхэд над руу залгаад ******* ах хүрээд ирлээ. ******* ахын хурууг нь ******* хазаад 7 оёо тавиуллаа гээд гэртэй ирлээ гэж над руу залгаж хэлсэн, тэгэхээр нь би *******ыг гэх айлд хүрээд ир гэж хэлсэн чинь манай хүүхэд хүрээд ирсэн. Тэгээд би цагдаа дээр ирж дуудлага өгсөн.... гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/

 7. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тухайн өдөр би Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан юм 12 цагаас 13 цагийн хооронд архи үнэртүүлсэн өндөр махлаг хүн зүүн гарынхаа эрхий хуруугаа машин асаах гэж байгаад машиныхаа эд ангид гараа хуруугаа аваад хаячлаа гээд ирсэн. Хуруу нь боолт хийгдээгүй ил ирсэн. Би тэр хүнийг сувилагчтайгаа хамт дагуулаад ажилбарын өрөөнд ороод хэсгийн мэдээ алдуулалт хийгээд оёдол тавина гэж хэлээд тариа хийх гэтэл гараа хөдөлгөөд мэдээ алдуулах тариа хийлгэхгүй байсан. Тэгэхээр нь би гэмтлийн тасгийн жижүүр эмч ийг дуудаад тэр хүнийг хүлээлгэж өгсөн эмч оёдол тавьсан . Эрхий хурууны нэгдүгээр үе хумсны арын хэсгээр юманд хавчигдсан гэмээр ажиглагдсан, хурууны хумс нь байсан. гэхдээ хөдөлсөн байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

 8. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2020 оны 12 дугаар сарын 26-нд ******* *******тай хамт Эрдэнэцогт сумын 4 дүгээр баг Баянзүрхийн хонхор гэх газар луу хадам аавынд очно гээд явсан. Маргааш өглөө нь 11 цагийн үед манай баз ахаар машинаа бариулаад ******* , ******* хоёр хүрээд ирсэн. Юу болсон бэ гэхэд Бид хоёр урьд шөнө архи уугаад зодолдсон байна гэж хэлсэн. ******* би *******ын хурууг хазсан юм шиг байна гэж хэлсэн Эмнэлэг рүү ах бид *******ыг аваад явсан. Эмнэлэг дээр очоод 103 дээр 6 оёдол тавиулаад эм тариаг нь авч өгсөн. Эргээд бид 3 эргээд манайд очсон.... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/

9. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн:

1.*******ын биед зүүн сарвууны 1-р хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

3. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.... гэх дүгнэлт /хх-ийн 67-68/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Л.Г нь 2020 оны 12 дугаар сарын 26-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Жанжин 4 дүгээр багийн нутаг Хөшөөтийн улаан хад гэх газар байх Н.ын гэрт архидан согтуурч улмаар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар иргэн Ж.Э ын зүүн сарвууны 1-р хуруунд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Ж.Э , гэрч , Б.*******, , , нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 36 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Л.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Г нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдав.

Хэрэгт шүүгдэгч ын “IPhone 6 plus” маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д буцаан олгож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар нэг хөл нь хугарсан модон сандал 1 ширхгийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг сандлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Г нь урьд нь шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдэж байсан тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон       

                                                                            ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт Л.Г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч овогт Л.Г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шүүгдэгч Л.Г нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг хөл нь хугарсан модон сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Л.Г  эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Л.Г буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.Г  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ