Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/049

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Хохирогч: Л.Б ,

Хохирогч: Д.О ,

Шүүгдэгч: Л.Б , Д.О  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000020028 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч,  Монгол улсын иргэн, овогт ын *******. / Регистрийн дугаар:

2. Шүүгдэгч,  Монгол улсын иргэн, овогт гийн ******* / Регистрийн дугаар: /,

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Д.О нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 14 дүгээр гудамжны 511 тоотод байх өөрийн гэртээ Л.Б ыг зодож мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж,

2. Шүүгдэгч Л.Б  нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 14 дүгээр гудамжны 511 тоотод байх Д.О ийн гэрт Д.О ийн зодож мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1.Шүүгдэгч Л.Б ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2020 оны 12 дугаар сарын 18-ний өдөр гэрээс гарч яваад найз *******ын гэрт очсон. Тэнд би *******ын хамтаар 2 литрийн пиво хувааж уучхаад 17 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Манай гэрт хүү ******* ганцаараа байсан. Би ******* аав нь хажуу талын айлын хүүхэд *******д 5,000 төгрөг өгчхөөд ирье гэж хэлээд гэрээсээ гарч *******ийн гэрт ороод мэндэлчхээд цай унд уучхаад ******* гэдэг хүүхэд нь 5,000 төгрөг өгчхөөд би Д.О д хандаж чи хүүхдээ битгий зодож байя гэж хэлэхэд ******* чамд ямар хамаатай юм вэ? гэж хэлээд миний хүзүү болон шанаа руу цохихоор нь би хариу *******ийг нэг удаа цохиход ******* намайг барьж аваад шалан дээр унагааж дээр гарч суугаад өмссөн хувцсаар намайг боож байхад гэрт байсан охин нь намайг өшиглөж байхад гаднаас манай хүү ******* орж ирэхэд нь ******* миний дээр сууж байгаад босоод бид хоёр салсан юм. тэгсэн удалгүй цагдаа орж ирээд намайг аваад цагдаагийн байгууллагад авч ирэн эрүүлжүүлэх байранд оруулсан. Би Д.О ийг чи битгий хүүхдээ зодож байя гэж хэлсэнээс болж бид хоёр маргалдаад *******ийг нэг удаа нүүр хэсэгт нь цохиож, барилцаж авсан. Тухайн үед би Д.О ийг чи хүүхдээ зоддог. Олон эрийг гомдоосон гэх мэтээр хэлсэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 105-107/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б  мэдүүлэхдээ:  Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Шүүгдэгч Д.О  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2020 оны 12 дугаар сарын 18-ний өдөр ажил дээрээ ажлаа хийж байгаад 18 цагийн үед гэртээ ирсэн. Гэрт манай хүүхэд болон ач нар бүгд байсан юм.тэгсэн орой 19 цагийн гаднаас ******* согтуу орж ирээд мэндэлчихээд сууж байгаад надаас хэрүүл нээхээд намайг хэл амаар доромжилоод байхаар нь чи манай гэрээс гар гэж хэлсэн чинь ******* намайг цохиод намайг өмссөн хувцасны захаар боож авахаар нь би *******тай ноцолдож байгаад *******аас салгах гэж байхдаа гар утсаар нүүрэн тус газарт нь цохиод ******* шалан дээр унагааж дээр нь гарч суугаад цагдаагийн байгууллагад дуудпага өгсөний дараахан *******ы том хүүхэд нь гэрт орж ирхээр нь ээжийгээ дууд гэж хэлсэн юм. Тэгсэн удалгүй цагдаа ирээд ******* болон намайг аваад цагдаагийн байгууллагад ирсэн. Би Л.Б тай хэрүүл маргаан хийгээгүй. Л.Б  нь надаас хэрүүл нэхээд хэл амаар доромжлоод байхаар нь чи манай гэрээс гар гэж хэлсэн чинь надтай маргалдаад, барьж аваад цохихоор нь салгах гэж ноцолдож байхдаа гар утсаараа нүүрэн тус газарт нь цохисон. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.. гэх мэдүүлэг /хх-ийн 116-118/

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О   мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч Л.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тэгээд удалгүй хажуу айл *******ийн гэрт ороход ******* 3 хүүхэд 2 ачийнхаа хамт байхаар нь мэндэлчхээд *******ийн хамгийн бага охин *******д нь 5000 төгрөг өгөөд миний охин утсандаа нэгж аваарай гэж хэлээд өгсөн юм. Би *******ийг чи битгий хүүхэд зодож бай гэж хэлсэн чинь ******* чи битгий хуц, чамд ямар хамаатай юм бэ гар зайл гэж хэлээд ******* миний хүзүү, шанаа хэсэгт гараараа цохисон тэгэхээр нь би босоод *******ийг барьж аваад ноцолдож байгаад *******ийн нүүр лүү нэг удаа гараараа цохиход ******* намайг татаж шалан дээр унагааж чирч намайг хаалганы босгон дээр хэвтүүлээд миний дээр суухаар нь би босох гээд *******ийн хүзүү болон гарч хүрч болох газраас нь татаж байхад *******ийн 2 охин хүрч ирээд миний шанаа хэсэг рүү 2-3 удаа өшиглөхөд миний нүүр их өвдөөд хэн нь өшиглөснийг мэдээгүй.... гэх мэдүүлэг / хх-ийн 29-31 /

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Б  мэдүүлэхдээ: Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй бид ах дүү хүмүүс гэв.

5. Хохирогч Д.О  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Би 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байгаад орой 18 цагийн үед гэртээ ирсэн юм. Гэртээ 4 хүүхдийн хамтаар хоол идээд сууж байхад гаднаас ******* согтуу орж ирээд мэнд мэдчихээд сандал дээр суугаад 10 минут орчим болоод намайг янз бүрээр хэлж хэл амаар доромжлоод надаас хэрүүл маргаан нэхээд байхаар чи гэрээс гар гэж хэлсэн чинь ******* босож ирээд миний нүүр лүү цохиод өмссөн байсан хувцасны захаар боож чирээд байхаар нь би салгах гэж оролдож байхдаа *******ы нүүр рүү гартаа барьсан гар утсаар нэг удаа нүүр лүү цохиж аваад салсан ... гэх мэдүүлэг / хх-ийн 29-31 /

6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О  мэдүүлэхдээ: Миний хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй  гэв.

7. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ээж дүү хүүхэд нарын хамтаар гэртээ байсан юм.Тэр өдөр орой 20 цагийн үед бид нарыг гэрт байхад гаднаас ******* ах согтуу орж ирээд гэрийн зүүн талын орны хажууд сууж байхдаа ээж Д.О ийг янхан гичий гэх мэтээр хэлээд хэл амаар доромжлоод байхаар нь ээж Д.О  чи манай гэрээс гар гэж хэлээд хэл амаар доромжлоод байхаар нь ээж Д.О  чи манай гэрээс гар гэж хэлээд ******* гэгч гэрээс гарах гээд түлхээд хаалганы ойролцоо очоод түлхсэн чинь ******* гэрийн гадаа унасан. Тэгээд нэг мэдсэн чинь ээжийн нүүрээс цус гарч байсан юм. Тэгээд ээж *******ы эхнэрийг дуудаад өгөх гэсэн чинь цагдаа дууд гэж хэлэхээр нь ээж цагдаад дуудсан...ээж Д.О  тухайн үед *******ы дээр нь суусан байхад *******г гэрээс утсаараа нэг удаа цохисон... гэх мэдүүлэг / хх-ийн 40-42 /,

8. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2020 оны 12 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед байх бид нар унтах гээд ороос засаж байсан чинь гаднаас ******* согтуу орж ирээд орны урьд суухаар нь цай идээ авч өгсөн юм. ******* нь дүү *******ийг тоглоомоор тоглож байхад эрэгтэй хүүхэд ийм тоглоомоор тоглодоггүй юм аа гэж хэлээд ээжийг гичий, янхан гэх мэтээр хэлээд хэл амаар доромжлоод байсан тухайн үед ээж ч дугарахгүй чимээгүй байсан чинь эмээгийн хөрөг зураг харчхаад нэг үг хэлээд байсан яг юу гэж хэлснийг санахгүй байна тэгсэн чинь ээж уурлаад чи гэрээс гар гэж хэлээд *******ыг хэлээд гэрийн хаалганы хажууд зогсоод хаалга онгойлгосон чинь юу болсон мэдэхгүй тэр хоёр гэрийн хаалгаар цуг унахаар нь араас нь бид нар гарсан чинь ээжийн хамраас нь цус гарч байсан.******* ахын гар цус болсон байсан юм...Тухайн үед ******* ах ээжийн өмссөн байсан хувцасны захаар нь хоолойг нь боогоод байхад ээж *******ы гарыг тавиулахаар оролдож байхад нь бид нар очих гэсэн чинь та нар битгий оролц гэж хэлээд ойртуулахгүй барилцаж байхад ээж цагдаад дуудлага өгье утас аваад ир гэж хэлэхэд ээжийн утсыг өгөхөд ээж цагдаад дуусан. Тэгээд ******* ах ээжтэй ноцолдож байхад гаднаас ******* ахын хүүхэд ааваа боль гэр лүүгээ оръё гэж хэлсэн чинь миний хүүхэд миний утас түрүүвч аваарай энэ хулгайч нар авсан шүү гэж хэлэхэд хүүхэд нь аавынхаа халааснаас түрүүвчийн аваад утас нь хаана байгаа юм бэ гэж асуусан чинь гэрт байна лээ гэж хүүхэд нь хэлсэн... ******* ах ээжийн нүүр лүү нэг удаа цохисон...Ээж Д.О  тухайн үед *******ы дээр нь суусан байхад ******* ах гуянаас нь базаж чимэхээр нь гар утсаараа нэг удаа нүүр лүү нь цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/

9.Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... ******* эгч аавын дээр нь гарч суучхаад хөлөөрөө аавын цээжийг нухаж байгаад аавын шан руу гараараа нэг удаа цохихоор нь би болиод та гэж хэлсэн чинь ******* эгч намайг чи чимээгүй байя гэж хэлсэн. Тэгээд аав ******* эгчийн доороос нь гарах гээд хэсэг хугацаанд ноцолдсон юм. тухайн үед би аавын байгаа байдлыг харч байхад аавын 2 талын шанаа улайж, нүүр нь цус болсон, шүднийхэн завсар нь цус гарчихсан, уруул нь хавдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/

10.Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар шинжээчийн:

1. Д.О ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи болон цээж, хөх, хэвлийд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт / хх-ийн 15-16 /

11.Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаар шинжээчийн:

1. Л.Б ы биед баруун нүдний дээд, доод зовхи, хацарт цус хуралт, дух, чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт / хх-ийн 19-20 /, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс Шүүгдэгч Л.Б  нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 14 дүгээр гудамжны 511 тоотод байх өөрийн гэртээ хохирогч Д.О ийг зодож мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч  Д. ******* нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 14 дүгээр гудамжны 511 тоотод байх өөрийн гэртээ хохирогч Л.Б ыг зодож мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  үйл баримт тус тус болсон нь хохирогч Л.Б , Д.О  нарын мэдүүлэг, гэрч *******, *******, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 16,17  дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын мэдүүлэг болон шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Л.Б , Д.О  нарыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Л.Б , Д.О  нарт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Л.Б , Д.О  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад  хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Б , Д.О  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Б , Д.О  нар нь энэ хэргийн улмаас, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Л.Б , Д.О  нар нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч  овогт Л.Б , овогт Д.О , нарыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч    овогт Л.Б , овогт Д.О  нарыг дөрвөн зуун тавин  /  450  / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.О , Л.Б  нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.О , Л.Б  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Д.О , Л.Б  нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.О , Л.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 10-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.О , Л.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ