Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/054

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   шүүгч Д.Батцэнгэл даргалж

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: Г.Д , түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000012 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Шүүгдэгч Монгол улсын иргэн, овогт гийн / Регистрийн дугаар:

                                             Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Г.Д г нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа *******ийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Хүлэг нэртэй хүнсний дэлгүүрээс *******ийн эзэмшлийн бор өнгийн түрийвчтэй бэлэн мөнгө 445 000 төгрөг, виза карт, түрүүвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 466 000 төгрөгийн учруулсан гэмт хэрэг үйлдэж, бусдад 466 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 

1. Шүүгдэгч Г.Д гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт:.

... 2020 оны 12 дугаар сарын 18-ны өглөө зүүн талын кемпийн ажилчид хүнсний зүйлээ дутуу авсан байсныг нь гүйцээж авахаар кемпээс жолооч 2 хамгаалагчийн хамтаар машинаар яваад, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын дэлгүүрүүдийн голд нь очиж зогссон. Би машинаас нэг хамгаалагчийн хамтаар буугаад бид хоёр өөр дэлгүүрт орсон. Би том цагаан дэлгүүрийн хажуу талын дэлгүүрт орж дэлгүүрээс 2 ууттай боорцог аваад өөрийнхөө картыг уншуулж тооцоо хийгээд эргээд гарах гээд явж байхад шалан дээр бор өнгийн түрүүвч хэвтэж байхаар нь авч гарсан. Би ирсэн машиндаа суугаад ажилчдын хамтаар кемп рүү яваад ажил дээр очоод машинаас буугаад дэлгүүрээс авсан. 2 ууттай боорцгийн нэгийг нь гэртээ оруулж тавчихад гал тогоо руу орж ажилчдын хоол зочдынхоо хоолыг хийгээд дуусгаад ажилчдадаа хоолыг нь өгч байхад цагдаа намайг гэдгийг хүнээс сонссон...Би дэлгүүрээс бор өнгийн түрүүвч дэлгүүрийн зүүн талд байрлах боорцгийн лангууны урдхан талд шалан дээр байхаар нь авсан юм..гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д  мэдүүлэхдээ:  Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт:

... Би 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хүлэг ” гэх нэртэй хүнсний дэлгүүрт сууж байх үед 12 цаг 10 минутын үед банк орох гээд гарах үед өмнөөс худалдаа хийхээр хүн орж ирсэн тэгээд би өөрийн өмсөж байсан куртикээ тайлаад гарт байсан түрүүвчээ заалны хураасан ундаа дээр тавиад худалдаа хийсэн тухайн худалдан авагч хоёр боорцог аваад хаан банкны виза картаар гүйлгээ хийгээд гарсан тэгээд манай хамаатны хоёр дүү надаас бэлэн мөнгө авах гэж орж ирсэн би мөнгө өвч өгөх гээд түрүүвчээ дэлгүүртээ хайгаад олдохгүй болохоор нь дэлгүүрт орж ирсэн тэр эмэгтэйг хайж хажуу талын хүнсний дэлгүүрээр орж асуухад тийм хүн орж ирээгүй гэж хэлсэн тэгээд би сумын цагдаад мэдэгдсэн юмаа. Бор өнгийн түрүүвч , дотор нь 445 000 мянган төгрөг , төрийн банкны виза карт, нэг зураг байсан өөр юм байгаагүй. Би гарах гээд лангууны цаана кроптой хураагаад тавьсан байсан ундааны дээр түрүүвчээ тавьсан байсан...Би түрүүвчээ 300 000 төгрөгөөр үнэлнэ. Тухайн үед түрүүвчинд бэлэн мөнгө, гэрэл зураг банкны карт зэргийг үнэлүүлэх шаардлага байхгүй түрүүвчинд байсан бэлэн мөнгийг бүрэн авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-22/

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт:

.. Би орж ирсэн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт байрлах зам ангийн кемпээс ******* эгч ******* ах жолооч бид нар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төв орж ирээд халуун усны газар ирсэн тэгээд ******* ах бид хоёр усанд орох гээд үлдсэн тэр жолооч ах ******* эгч хоёр хуучин зам ангийн кемп дээр очиж хүнсний зүйл авчрах гээд явсан бид хоёр усандаа ороод үлдсэн хэсэг хугацааны дараа ирж бид хоёрыг авсан тэр газраас хөдлөөд сумын төвийн хүнсний дэлгүүрийн гадаа очсон ******* эгч бид хоёр автомашинаас буугаад өөр өөр хүнсний дэлгүүр орсон би ундаа хайгаад тэр хавьд байдаг хүнсний дэлгүүрээр орж гараад ундаа хайгаад явж байсан тэгсэн чинь ******* эч нэг дэлгүүрт зогсож байгаа харагдсан ямар нэртэй дэлгүүр гэдгийг сайн санахгүй байна би тэр дэлгүүрээс гараад хажуу талын дэлгүүрээс ундаа аваад автомашинд суусан тэгсэн чинь ******* эгч цуг явсан хүмүүс автомашинд суусан байсан тэгээд бид нар шууд Говь-Алтай аймгийн зам ангийн кемп дээр очсон , замдаа зогссон газар байхгүй тэгээд гэр лүүгээ орсон....гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

5. Гэрч Б.*******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт:

... .Би орж ирсэн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт байрлах зам ангийн кемпээс ******* эгч ******* жолооч бид нар Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төв орж ирээд халуун усны газар ирсэн тэгээд ******* бид хоёр усанд орсон тэр жолооч ******* эгч хоёр хуучин зам ангийн кемп дээр очиж тавгийн чихэр авчрах гээд явсан бид хоёр усандаа ороод үлдсэн хэсэг хугацааны дараа ирж бид хоёрыг авсан тэр газраас хөдлөөд сумын төвийн хүнсний дэлгүүрийн гадаа очсон ******* эгч жолооч ******* тэд нар автомашинаас буугаад хүнсний дэлгүүр орсон би машиндаа суугаад үлдсэн тэгээд тэд нар дэлгүүр орж ирээд машиндаа суугаад шууд Говь-Аптай аймгийн зам ангийн кемп дээр очсон, замдаа постон дээр зогссон өөр ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй ******* бид хоёр гэр лүүгээ орсон. Ямар нэгэн зүйл үзүүлээгүй түрүүвч байгаа талаар юу ч хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/

6. Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт:

... Би *******, гэдэг хоёр хүүхдийг хадам ээж гэдэг хүнээс мөнгө аваад ир гэсэн юм аа.Эмээ түрүүвчээ хайгаад олохгүй байна таныг дуудаж байна гэсэн тэгээд очсон чинь хажуу талын дэлгүүрт ороод байж байсан түрүүвчээ хулгайд алдчихлаа гээд байж байсан манай хадам тэгээд сумын цагдаад мэдэгдсэн юм аа... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

7. Насанд хүрээгүй гэрчын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт:

... Би 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр авга ах ын гэрт байхад эгч чи эмээгээсээ очоод 10 000 төгрөг аваад ир гэж хэлэхээр нь би за гэж хэлээд гэрээс нь гарч яваад , эмээгийн дэлгүүрт нь очсон. Тэгээд эгч танаас 10 000 төгрөг аваад ир гэсэн гэж хэлэхэд эмээ за гэж хэлээд түрийвчээ хайгаад олохгүй байхаар нь би эмээгийн хамтаар дэлгүүрт нь түрийвчийн хайгаад олдохгүй байхаар нь ын ахын гэр лүү явсан. Тухайн үед эмээ надад хэлэхдээ би түрийвчээ лангууны урд талын тавиур дээр тавьсан байсан гэж хэлээд хайгаад байснаас алга болсон талаар хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

8. Баянхонгор аймаг дахь “Энх-Нахиа” ХХК--ний 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаар шинжээчийн:

...хулгайд алдсан түрүүвч, виза картны зах зээлийн үнэ ханш нь нийт 183000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон......” гэх  дүгнэлт /хх-ийн 39 / болон шүүгдэгч Г.Д гийн урьд ял шийтгэгдсэн тэмдэглэл, хувийн байдал зэргийг нотолсон зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар  бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцдог.

Шүүгдэгч Г.Д  нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Буянт 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа *******ийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Хүлэг нэртэй хүнсний дэлгүүрээс *******ийн эзэмшлийн бор өнгийн түрийвчтэй бэлэн мөнгө 445 000 төгрөг, виза карт, түрүүвч зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 466 000 төгрөгийн учруулсан гэмт хэрэг үйлдэж, бусдад 466 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон болох нь хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Би 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн “Хүлэг ” гэх нэртэй хүнсний дэлгүүрт сууж байх үед 12 цаг 10 минутын үед банк орох гээд гарах үед өмнөөс худалдаа хийхээр хүн орж ирсэн тэгээд би өөрийн өмсөж байсан куртикээ тайлаад гарт байсан түрүүвчээ заалны хураасан ундаа дээр тавиад худалдаа хийсэн тухайн худалдан авагч хоёр боорцог аваад хаан банкны виза картаар гүйлгээ хийгээд гарсан тэгээд манай хамаатны хоёр дүү надаас бэлэн мөнгө авах гэж орж ирсэн би мөнгө өвч өгөх гээд түрүүвчээ дэлгүүртээ хайгаад олдохгүй болохоор нь дэлгүүрт орж ирсэн тэр эмэгтэйг хайж хажуу талын хүнсний дэлгүүрээр орж асуухад тийм хүн орж ирээгүй гэж хэлсэн тэгээд би сумын цагдаад мэдэгдсэн юмаа. Бор өнгийн түрүүвч , дотор нь 445 000 мянган төгрөг , төрийн банкны виза карт, зэргийг үнэлүүлэх шаардлага байхгүй түрүүвчинд байсан бэлэн мөнгийг бүрэн авсан.. “

Шүүгдэгч Г.Д гийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн  28 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг

авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Д г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Г.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Г.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учруулсан хохирлыг нөхөн төлснийг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* нь хохирлоо нөхөн төлүүлж авсан талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгч Г.Д г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Д  нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Д  нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                       

                                                               ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч овогт Г.Д  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч  овогт Г.Д    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг  / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч овогт Г.Д    нэг /  01 / жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Д  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй   бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч Г.Д  нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч Г.Д  нь хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус  дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д  зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй  болохыг дурдсугай.                    

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч Г.Д д авсан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ