| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0071/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/074 |
| Огноо | 2021-03-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн ,
Шүүгдэгч: Б.Г түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000350050 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******. / Регистрийн дугаар: ******* /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 34 дүгээр гудамжны 26 тоотод байх *******ын гэрт эхнэр Л.М нүүрэн тус газар хөлөөрөө өшиглөж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, хохирогч Л.М гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
.... 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр орой 21-22 цагийн үед эхнэр Л.М бид хоёр Л.М гийн эгчийн нөхөр баз *******ынд очсон...Тэгээд эхнэр бид хоёр хоорондоо жоохон маргалдсан бөгөөд би гэр лүүгээ явлаа гээд гарах гэсэн чинь эхнэр надаас татаад явуулахгүй болохоор нь түүнийг өшиглөсөн чинь баруун талын нүдний орчим өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 81/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч Л.М гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... нөхөр бид хоёр 2021 оны 01 дүгээр сарын 27-ны орой17-18 цагийн үед манай төрсөн эгч *******ынд очсон юм. Тэгээд тэднийд ойрд очоогүй болохоор 1 шил архи авч өгсөн бөгөөд тэднийх 1 шил архи гаргаад түүнийг нь *******, түүний нөхөр *******, Б.Г бид дөрөв хувааж уусан дараа нь манай авч очсон архийг мөн хувааж уусан. Тухайн. Архинаас хүргэн ах *******, манай нөхөр Б.Г нар ихэнх хэсгийн уусан болохоор нэлээн согтоод манай нөхөр Б.Г нь гарч явах гэхээр нь би түүнийг хориглоод түүнээс болж бид хоёр маргалдаж би Б.*******ын хувцаснаас нь татаад явуулахгүй гэж байтал тэрээр эргэж хараад миний баруун нүдний орчим өшиглөчхөөд хүргэн ах *******ын хамт гараад явсан. Тухайн үед миний нүд хөхөрч хавдаад юм харж чадахгүй болсон бөгөөд би эгч *******ынд хоносон...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-55 /,
4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.... Манайд бол 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн орой 17-18 цагийн үед ирсэн. Тэгээд бид хэсэг хугацаанд уулзалдаагүй байсан болохоор манайх 1 шил архи гаргаж өгсөн. Тэр хоёр ч гэсэн 1 шил архитай ирсэн. Тухайн архинаас Л.М бид хоёр бага зэрэг хэмжээтэй уусан, ихэнх хэсгийн манай нөхөр *******, Б.Г нар уусан болохоор тэр хоёр нэлээн согтоцгоосон. Тэгтэл Б.Г гарч явах гээд Л.М түүнийг явуулахгүй гээд татаж чангааж байтал гэнэтхэн хүн уйлаад явчихаар нь харсан чинь Л.М нүүрээ дараад уйлаад намайг өшиглөчихлөө ш дээ гэж байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 /,
5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Л.М , Б.Г хоёр хоорондоо маргалдаад Б.Г нь Л.М гийн нүд рүү 1 удаа өшиглөсөн. Л.М гийн баруун нүдний орчим шалбарчихсан байсан. Би тэр хоёрыг юунаас болж маргалдаад байгааг сайн мэдээгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62/,
6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 73 дугаартай шинжээчийн:
...1. Л.М гийн биед баруун нүдний дээд, доод зовхинд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 34 дүгээр гудамжны 26 тоотод байх *******ын гэрт архидан согтуурсан үедээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1-д заасан үйлчлэлд хамаарах эхнэр Л.М мөн хуулийн 6.1.1-д заасан бие махбодын хүчирхийлэл болох зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Л.М гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч *******, нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 73 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.М нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Г нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн хөлдөөгч, хөргөгч битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.*******ад буцаан олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Б.Г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч овогт Б.Г таван зуун / 500 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган / 500.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Г нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Б.Г ын эзэмшлийн хөлдөөгч, хөргөгч битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Г буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 10-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ