Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/080

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг  шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Шүүгдэгч С.Г , түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г ад холбогдох  эрүүгийн 2114000570065 дугаар хэргийг 2021 оны   04 дүгээр сарын  01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт ын *******./ Регистрийн дугаар: /,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Г  нь 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаан дэнж 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох хэсгийн төлөөлөгч ажилтай Э.Л , олон нийтийн цагдаа ажилтай Д.Б  нарыг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан буюу хууль сахиулагчийн албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан Э.Л ы бие махбодод нь халдан хүч, хэрэглэн дүрэмт хувцасных нь мөрдсийг урж тастсан, Д.Б ын бие махбодод нь хүч хэрэглэн халдаж албаны дүрэмт хувцас болох өмд, китель зэргийг урах, мөн тэдгээрийг “ална, амь насыг нь хохирооно” гэж заналхийлсэн буюу хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1.Шүүгдэгч С.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... 2021 оны 02 дугаар сарын14-ний өдөр манай хамаатны *******, *******, ******* бид нар манай гэрт байж байсан чинь манай гэрт хоёр цагдаа орж ирсэн...Би тэр үед урагдсаныг нь мэдээгүй би тэр үед явахгүй гээд зууралцаж байхад урагдсан байж магадгүй ээ, мөрдөс нь ч гэсэн явахгүй гэж зууралдаж байхад л унасан байхаа...Би яллагдагчаар татсаныг би хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 148 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г  мэдүүлэхдээ: Миний бие гэм буруугаа хүлээж байна гэв.

3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Л ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 18:00 цагийн үед Эрдэнэцогт сумын 6 дугаар баг буюу сумны төвд сумын олон нийтийн цагдаа Д.Б ын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад олон нийтийн цагдаа руу нэг эмэгтэй хун дуудлага өгч ******* орилоод хүнтэй зодоо хийх гээд байна гэсэн дуудлага өгсөн тэгээд үүний дагуу олон нийтийн цагдаа Д.Б ын хамт би өөрийн автомашинтайгаа ******* гэх хүний гэрт нь очиж гэрт нь ороход гэрт нь 4 эрэгтэй хүн архи уугаад сууж байсан тэгээд ороод би сайхан шинэлж байна уу гээд мэндлээд юу болсон талаар асуухад ******* гэх хүн нь хэний захиалгаар явж байгаа юм бэ та хоёрыг гаргаж зодно гээд ******* өөрөө гараад явсан тэгээд олон нийтийн цагдаа ******* бид хоёр араас нь гадаа гараад ******* нь та нар гэрт зөвшөөрөлгүй орж ирсэн учраас машиныг чинь эвдэнэ гэж хэлээд хашааны гадаа гараад гарангуутаа олон нийтийн цагдааг барьж аваад куртикнийх нь захаар хоолойг нь боож хойш нь дарсан тэгэхээр нь би дундуур нь ороод салгасан чинь миний дүрэмт хувцасны мөрдсийг хуу татаж аваад газар шидчихсэн тэгээд би мөрдсөө авах гээд газар луу тонгойх хооронд олон нийтийн цагдаа *******ын куртикийг нь ураад өмдийг нь урчихсан... ******* бид хоёр машиндаа суусан чинь ******* гэх хүн нь ганцаараа хашаанаасаа эргэж гарч ирээд бид хоёрын сууж байсан машины хажууд ирээд тойроод өшиглөөд гараараа цохиод яваад байсан тэгээд бид хоёр машинаасаа буугаад та яаж байгаа юм бэ яагаад машин руу цохиж байгаа юм бэ гэсэн чинь тэр ******* гэх хүн чиний машиныг заавал эвдэнэ гэж хэлсэн...Тэгээд ******* бид хоёр гэрээс нь гараад явсан чинь араас ******* гэх хүн нь хамт байсан 2 хүнийхээ хамт гарч ирчхээд араас чинь очиж ална, машин тэргээр дайрна, хараал хийлгэнэ, дүү нарыгаа явуулж алуулна гээд орилоод байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 84-88/

4. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Б ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...  2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр миний ******* дугаар луу нэг эмэгтэй хүн залгаж яриад хүмүүс зодолдоод байгаа юм уу яагаад байгаа юм орилж чарлаад байна гэж дуудлага өгөхөөр нь би сумын хэсгийн төлөөлөгч Э.Л д мэдэгдсэн...хэсгийн төлөөлөгч бид хоёрыг тэр ******* гэх хүний гэрт нь орсон чинь ******* гэх хүн нь та хоёр хэний тушаалаар яах гэж орж ирж байгаа юм бэ та нарыг ална гээд бид хоёрыг дагуулаад гарсан тэгээд гурвуулаа гадаа гараад ******* гэх хүн нь миний хувцаснаас зуураад куртикний захнаас бариад хүзүүг боосон тэгээд хувцаснаас зуураад куртикийг ураад, өмднөөс зуураад өмдний халаасыг урчихсан, тэгээд хэсгийн төлөөлөгч дундуур орж ирээд салгасан чинь тэр ******* гэх хүн хэсгийн төлөөлөгч *******ы мөрдсийг нь хуу татаж аваад газар хаячихсан тэгээд тэр ******* гэх хүн бид хоёрыг чирээд та хоёрыг хашаа руугаа оруулж байгаад ална гээд чирээд байсан тэгсэн чинь гэрт нь байсан 2 залуу гарч ирсэн тэр хоёр гарч ирээд бид нарыг салгаад одоо боль Ганбаа ахаа орж унт гэж хэлсэн тэгэхээр нь хэсгийн төлөөлөгч бид хоёр хэсгийн төлөөлөгчийн машинд сууж байсан чинь ******* нь хүрч ирээд машиных нь хаалга руу нь өшиглөөд, машины урд гараа алдалж зогсоод байсан .... гэх мэдүүлэг  /хх 89-95/

5. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  

... 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би Эрдэнэцогт сумын төвийг тойрон гарч байгаа хяналтын постуудыг шалгаад явж байсан чинь хэсгийн төлөөлөгч ******* утсаар яриад хаана байна гэхээр нь би пост шалгаж явж байгаагаа хэлэхэд хэсгийн төлөөлөгч нь ******* гэх нөхөр машин өшиглөөд мөрдөс хуу татаад хаячихсан, олон нийтийн цагдаагийн хувцсыг нь ураад хаячихсан гэж хэлсэн тэгээд хэсгийн байран дээрээ ирсэн чинь хэсгийн  төлөөлөгч олон нийтийн цагдаа хоёр хүрээд ирсэн тэгээд бид гурав ******* гэх хүний гэрт нь очсон чинь *******, түүний эхнэр Баян-Овооных гэсэн байх 2 залуу байсан, тэд нар гэтээ 0.5 литрийн ерөөл архи тавьчихсан уугаад байж байсан тэгээд би ******* гэх хүнд та цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцээд юу болоод байгаа юм бээ гэсэн чинь ******* нь чи угаасаа байнга баривчилдаг биз дээ чи ирсэн юм чинь би аймаг явах нь тодорхой болчихлоо гэж хэлсэн тэгээд би *******ыг гаръя гэсэн тэгээд дагуулж гараад машинд суу гэхэд ******* нь би яахаараа суудаг юм бэ гэж хэлэхээр нь би та машинд суух ёстой та цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцсэн байна гэсэн чинь за гээд машинд суусан тэгээд *******ыг машинд суулгаж аймгийн төвд авчирч Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн...Олон нийтийн цагдаагийн өвлийн куртикний зах нь урагдчихсан харагдаж байсан гэх мэдүүлэг / хх-ийн 101/

6. Гэрч Г.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2 цагдаа ******* ахыг зодоогүй авч явах гээд зууралдаад байсан...тэр цагдаа нар нь таныг авч явна та иргэнийхээ үүргийг биелүүл гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 114-115/

7. Энх-Нахиа ХХК-н 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн:

Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн хохирол 270.000 төгрөг

Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн баруун урд хаалга 220.000 төгрөг

Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд крылон 300.000 төгрөг

Олон нийтийн цагдаагийн хангалтын өвлийн куртик 10.000 төгрөг

Олон нийтийн цагдаагийн хангалтын өвлийн өмд 10.000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 125-129/

С.Г ын эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийн тэмдэглэл /хх-ийн 15/, эд зүйлд үнэлгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-26/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-32/, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/122 дугаар тушаалаар баталсан олон нийтийн цагдаагийн дүрэм /хх-ийн 64-68/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч  С.Г  нь 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цагаан дэнж 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч болох хэсгийн төлөөлөгч ажилтай Э.Л , олон нийтийн цагдаа ажилтай Д.Б  нарыг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан буюу хууль сахиулагчийн албан үүргээ гүйцэтгэж байх үед хэсгийн төлөөлөгч Э.Л ы бие махбодод нь халдан хүч, хэрэглэн дүрэмт хувцасных нь мөрдсийг урж тастсан, олон нийтийн цагдаа Д.Б ын бие махбодод нь хүч хэрэглэн халдаж албаны дүрэмт хувцас болох өмд, китель зэргийг урах, мөн тэдгээрийг “ална, амь насыг нь хохирооно ” гэж заналхийлж хууль сахиулагчийг эсэргүүцсэн  үйл баримт болсон болох нь  хохирогч Э.Л ы “...2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 18:00 цагийн үед Эрдэнэцогт сумын 6 дугаар баг буюу сумны төвд сумын олон нийтийн цагдаа Д.Б ын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад олон нийтийн цагдаа руу нэг эмэгтэй хун дуудлага өгч ******* орилоод хүнтэй зодоо хийх гээд байна гэсэн дуудлага өгсөн тэгээд үүний дагуу олон нийтийн цагдаа Д.Б ын хамт би өөрийн автомашинтайгаа ******* гэх хүний гэрт нь очиж гэрт нь ороход гэрт нь 4 эрэгтэй хүн архи уугаад сууж байсан тэгээд ороод би сайхан шинэлж байна уу гээд мэндлээд юу болсон талаар асуухад ******* гэх хүн нь хэний захиалгаар явж байгаа юм бэ та хоёрыг гаргаж зодно гээд ******* өөрөө гараад явсан тэгээд олон нийтийн цагдаа ******* бид хоёр араас нь гадаа гараад ******* нь та нар гэрт зөвшөөрөлгүй орж ирсэн учраас машиныг чинь эвдэнэ гэж хэлээд хашааны гадаа гараад гарангуутаа олон нийтийн цагдааг барьж аваад куртикнийх нь захаар хоолойг нь боож хойш нь дарсан тэгэхээр нь би дундуур нь ороод салгасан чинь миний дүрэмт хувцасны мөрдсийг хуу татаж аваад газар шидчихсэн тэгээд би мөрдсөө авах гээд газар луу тонгойх хооронд олон нийтийн цагдаа *******ын куртикийг нь ураад өмдийг нь урчихсан... ******* бид хоёр машиндаа суусан чинь ******* гэх хүн нь ганцаараа хашаанаасаа эргэж гарч ирээд бид хоёрын сууж байсан машины хажууд ирээд тойроод өшиглөөд гараараа цохиод яваад байсан тэгээд бид хоёр машинаасаа буугаад та яаж байгаа юм бэ яагаад машин руу цохиж байгаа юм бэ гэсэн чинь тэр ******* гэх хүн чиний машиныг заавал эвдэнэ гэж хэлсэн...Тэгээд ******* бид хоёр гэрээс нь гараад явсан чинь араас ******* гэх хүн нь хамт байсан 2 хүнийхээ хамт гарч ирчхээд араас чинь очиж ална, машин тэргээр дайрна, хараал хийлгэнэ, дүү нарыгаа явуулж алуулна гээд орилоод байсан....” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Б ын “....2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр миний ******* дугаар луу нэг эмэгтэй хүн залгаж яриад хүмүүс зодолдоод байгаа юм уу яагаад байгаа юм орилж чарлаад байна гэж дуудлага өгөхөөр нь би сумын хэсгийн төлөөлөгч Э.Л д мэдэгдсэн...хэсгийн төлөөлөгч бид хоёрыг тэр ******* гэх хүний гэрт нь орсон чинь ******* гэх хүн нь та хоёр хэний тушаалаар яах гэж орж ирж байгаа юм бэ та нарыг ална гээд бид хоёрыг дагуулаад гарсан тэгээд гурвуулаа гадаа гараад ******* гэх хүн нь миний хувцаснаас зуураад куртикний захнаас бариад хүзүүг боосон тэгээд хувцаснаас зуураад куртикийг ураад, өмднөөс зуураад өмдний халаасыг урчихсан, тэгээд хэсгийн төлөөлөгч дундуур орж ирээд салгасан чинь тэр ******* гэх хүн хэсгийн төлөөлөгч *******ы мөрдсийг нь хуу татаж аваад газар хаячихсан тэгээд тэр ******* гэх хүн бид хоёрыг чирээд та хоёрыг хашаа руугаа оруулж байгаад ална гээд чирээд байсан тэгсэн чинь гэрт нь байсан 2 залуу гарч ирсэн тэр хоёр гарч ирээд бид нарыг салгаад одоо боль Ганбаа ахаа орж унт гэж хэлсэн тэгэхээр нь хэсгийн төлөөлөгч бид хоёр хэсгийн төлөөлөгчийн машинд сууж байсан чинь ******* нь хүрч ирээд машиных нь хаалга руу нь өшиглөөд, машины урд гараа алдалж зогсоод....” гэх мэдүүлэг гэрч *******ын “...2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би Эрдэнэцогт сумын төвийг тойрон гарч байгаа хяналтын постуудыг шалгаад явж байсан чинь хэсгийн төлөөлөгч ******* утсаар яриад хаана байна гэхээр нь би пост шалгаж явж байгаагаа хэлэхэд хэсгийн төлөөлөгч нь ******* гэх нөхөр машин өшиглөөд мөрдөс хуу татаад хаячихсан, олон нийтийн цагдаагийн хувцсыг нь ураад хаячихсан гэж хэлсэн тэгээд хэсгийн байран дээрээ ирсэн чинь хэсгийн  төлөөлөгч олон нийтийн цагдаа хоёр хүрээд ирсэн тэгээд бид гурав ******* гэх хүний гэрт нь очсон чинь *******, түүний эхнэр Баян-Овооных гэсэн байх 2 залуу байсан, тэд нар гэтээ 0.5 литрийн ерөөл архи тавьчихсан уугаад байж байсан тэгээд би ******* гэх хүнд та цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцээд юу болоод байгаа юм бээ гэсэн чинь ******* нь чи угаасаа байнга баривчилдаг биз дээ чи ирсэн юм чинь би аймаг явах нь тодорхой болчихлоо гэж хэлсэн тэгээд би *******ыг гаръя гэсэн тэгээд дагуулж гараад машинд суу гэхэд ******* нь би яахаараа суудаг юм бэ гэж хэлэхээр нь би та машинд суух ёстой та цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага эсэргүүцсэн байна гэсэн чинь за гээд машинд суусан тэгээд *******ыг машинд суулгаж аймгийн төвд авчирч Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн...Олон нийтийн цагдаагийн өвлийн куртикний зах нь урагдчихсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С.Г ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч  хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч С.Г ад эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Г ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 06 сарын  хорих ялыг оногдуулж, 06 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 6 сарын хугацаанд хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч С.Г ыг хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Г  нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч С.Г ын зурагтыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг зурагтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч С.Г ад буцаан олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон    

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт С.Г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч овогт С.Гзургаан / 06 /  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч С.Г ыг зургаан / 06 / сарын хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч С.Г  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй   бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5,6-д зааснаар шүүгдэгч С.Г  нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4,  1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч С.Г  нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч С.Г ын эзэмшлийн зурагтыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг 32 инчийн зурагтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч С.Г ад буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар СД-ийг хураан авсан прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар  шүүгдэгч С.Г ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Г ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ