Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/081

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга:Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: Ж.И , түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 211400000067 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт *******гийн *******./ Регистрийн дугаар:./,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.И  нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймаг Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 6-16 тоотод байх Ц.Ж гийн гэрт О.Н гийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ж.И ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би найз *******ийн гэрт нь гэрт нь 2 шил архи 2 лаа хувааж уучхаад 15 цагийн үед *******той хамт гэртээ ирсэн. Гэрт ирэхэд ******* эгч нөхөртэйгөө мөн манай ээж *******, ******* эгч байсан. Гэртээ ороод байж байсан чинь манай найз *******оо ******* эгчийн тэр хэдэд авч өгсөн архийг нь аваад ир гээд орилоод хараагаад байсан тэгэхээр нь би архи аваагүй мэдэхгүй гэхэд чи л авсан өөр хэн авдаг юм гээд байхаар нь уур хүрээд нүүр лүү нь гараараа нэг удаа цохсон цанаас манай ээж эд нар салгасан. Тэгэхэд ******* эгч шүд унагачихлаа гээд амнаас нь цус гарсан гартаа шүдээ барьсан байсан тэгэхээр нь гэрээсээ гараад явж байхад намайг цагдаа нар барьж авсан Өөр зүйл болоогүй..... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.И  мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй гэв.

  3. Хохирогч О.Н гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.. Өнөөдөр 10 цагийн үед манай найз ******* над руу залгаад гэрт ирж цай уу гэж дуудсан юм тэгэхээр нь би нөхөр *******гийн хамт 12 цагийн үед *******гийн гэрт очсон. Гэрт нь ороход ******* нь охинтойгоо 2 лаа байсан. Тэгээд нөхөр бид хоёрын араас Хүүхэнээ, ******* 2 орж ирсэн тэгээд бид хэд нэг хоол унд идчихээд байж байхад ******* нэг шил 0.75-тай архи дөнгөж задлаад байж байхад гаднаас *******гийн банди ******* нэлээн согтуу орж ирсэн юм тэгээд тэр хэд нөгөө архийг хувааж уусан би бол нэг их уугаагүй өөрийгөө алгасаад яваад байсан юм. Тэгээд байж байхад ******* архи алга болсон байна гээд хэрүүл хийгээд байхаар нь би гэр лүүгээ явъя гэж бодоод хувцсаа авах гэхэд ******* гэх залуу намайг элдэв нэгээр хэлсэн тэгэхээр нь би чи яахаараа намайг элдвээр хэлдэг юм танай ээж чинь цай уу гэж дуудахаар нь ирсэн гэж хэлээд гадуурхаа авах гэхэд миний нүүр лүү гараараа 1 удаа цохисон тэгээд миний амнаас цус гараад шүд унасан тэгэхэд гаднаас ******* гэх залуу орж ирээд чи яахаараа эмэгтэй хүн цохидог юм гээд *******ийг аваад гарсан тэгээд би цагдаа дуудсан... гэх мэдүүлэг / хх-ийн 22-23 /

4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... *******гийн гэрт ороод цай ууж хоол идчихээд 2 шил архи задалж уусан тэгээд байж байхад *******гийн хүүхэд гаднаас жаахан архи ууцан найз *******оогийн хамт орж ирээд суусан. Тэгээд байж байхад ширээн дээр нэг архи байсан юм. Нэг харахад тэр нь байхгүй байсан. *******оо гээд найз нь аваад гарсан юм шиг байна лээ. ******* нь ******* рүү архи аваад ир гээд орилоод чи авсан гээд байсан тэгээд ******* нь би аваагүй гээд байгаа бололтой байсан. ******* ******* хоёр хоорондоо маргасан. Тэгээд ******* *******г барьж орон дээр дараад авах шиг болсон удаа ч үгүй ******* шүд уначихлаа гээд амнаас нь цус гараад шүдээ гартаа барьсан байсан. Шүд нь бүр угаараа салсан байсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 32/

 5. Насанд хүрээгүй гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Тухайн өдөр би гэртээ байж байхад 11 цагийн үед ******* эгч над руу залгаад ******* эгч, ******* ах хоёрыг цай уулгах гэж байгаа чи аваад ир гэхээр нь би гэрээс очиж тэр хоёрыг аваад хамт ******* эгчийн гэр лүү нь хамт явсан. Тэгээд очоод бид нар хоол унд идээд тэр хоёр 1 шил архи уугаад байж байсан би удалгүй гэрээс нь гараад нэг айлд очоод буцаад ирэхэд тэр хэд дахиад нэг шил архи задалсан байсан тэгээд би гэрт нь ороод байж байхад *******, *******оо ах хоёр гаднаас орж ирээд байж байхад ******* эгч архи алга болчихлоо гэхэд ******* эгч ширээн доогуур байж байсан ш дээ нь хэлэхэд ******* эгч архи хүмүүст архи өгмөөр байна гэхэд ******* эгч ******* авсан юм биш үү гэхэд ******* эгч ******* ахыг ээждээ архи өгчих гээд араас нь гарахад удалгүй гаднаас ******* ах орж ирээд би архи авсан юм уу янхан минь гээд ******* эгчийн нүүр лүү цохисон тэгээд тэд нар ******* арыг аваад гарсан ******* эгчийн амнаас нь цус гарсан гартаа шүдээ бариад миний шүдийг унагачихлаа яаж байгаа юм гээд ******* ахыг загнаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/

6. Гэрч Ц.Ж гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би эгч ******* рүү залгаад *******тай хамт цай уу гэж хэлсэн тэгээд 11 цагийн үед Хүүхэнээ, *******, *******гийн нөхөр нар ирсэн тэгээд би тэр хэдэд хоол унд хийж өгөөд 2 шил архи задалсан юм тэгээд бид хэд уугаад байж байхад манай хүү 15 цагийн үед *******оогийн хамт архи уусан байдалтай орж ирсэн. Тэгээд цаашаа юу болсон гэдгийг санахгүй байна. Нэг мэдэхэд л ******* танай хүү чинь шүд рүү цохиод шүд унагачихлаа л гэж байсан. Би согтсон байсан болохоор сайн санахгүй байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

 7. Гэрч Ц.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... ******* бид хоёр *******гийн гэрт нь цай уух гэж очсон. Гэр очоод нэг цай уугаад хоол унд идчихээд байж байхад ******* нэг шил архи задлаад тэрийг нь ууж дуусаад байж байхад гаднаас ******* нэг найзын хамт орж ирсэн. Тэгээд ******* нь орон дээрээ хэвтэж байсан. Тэгээд дахиад нэг шил архи задлахаар нь би эхнэр *******г явъя гэсэн тэгээд дээлээ өмсөөд гэрээс нь гараад гадаа тамхи татаад зогсож байхад удаагүй гэрт хэрүүл болоод байх шиг байсан тэгээд удаагүй араас ******* гэрээс гараад "зугтаасан араас нь манай эхнэр ******* гарч ирээд миний нүүр лүү цохиод шүд унагачихлаа гээд гартаа шүдээ барьсан байсан тэгээд цагдаад дуудлага өгсөн.... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/

 8. Гэрч Т.*******доржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би найз *******тэй хамт архи уучхаад 16 цагийн үед *******ийн гэрт нь очсон. *******ийн гэрт нь ******* эгч нөхөртэйгөө, ******* эгч, ******* эгч, ******* нар байсан. Тэгээд бид хоёр ороод нэг шил архи задалсан байхаар нь тэрнээс нь хамт уусан. Цаашаа юу болсон талаар сайн мэдэхгүй байна би тасарсан байсан. Удаагүй нэг сэрэхэд цагдаа нар ирсэн байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 39-442-430/

9. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаартай шинжээчийн:

1. О.Н гийн биед урьд гарсан 2021.02.18-ны №106 тоот дүгнэлтэд баруун дээд 1,2-р шүдний сулрал, бугалга, дээд уруул, буйланд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон ба нэмэлт үзлэгт зүүн дээд 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр бүгд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. О.Н гийн биед учирсан зүүн дээд 1-р шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги 5% алдагдуулна... гэх дүгнэлт /хх-ийн 58-59/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ж.И  нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймаг Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 6-16 тоотод байх Ц.Ж гийн гэрт О.Н гийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйл баримт болсон нь хохирогч О.Н , гэрч *******, Ц.Ж , Ц.*******, Т.*******дорж, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 24 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ж.И ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ж.И өд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ж.И өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.И өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.И  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хохирогчийн гэх 1 ширхэг шүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон   

            ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт Ж.И ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Ж.И  хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ж.И өд оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр 4-д зааснаар шүүгдэгч Ж.И  нь  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шүүгдэгч Ж.И  нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогчийн гэх 1 ширхэг шүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.И өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.И өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ