| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0069/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/082 |
| Огноо | 2021-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/082
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Хохирогч: Н.Х ,
Шүүгдэгч: Д.М , / онлайнаар / түүний өмгөөлөгч Б.Бурмаа,
Шүүгдэгч: С.З ,/ онлайнаар / түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М , С.З нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000037 тоот хэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт гийн *******, / Регистрийн дугаар: / ,
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт ын *******. / Регистрийн дугаар: /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч овогт Д.М нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Уран хайрхан рестораны гадаа Д.А ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
-Яллагдагч овогт Д.М нь овогт С.З бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 28-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 11 дүгээр гудамжны 1310 тоотод Н.Х ын эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр агуулах болох амбаарт нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар градустай цахилгаан хөрөө 1 ширхгийг хулгайлж бусдад 360 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн яллагдагч Д.М нь С.З бүлэглэн 2020 оны 12 сарын 26-ны орой 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үүдэнд байсан түргэн тусламжийн машин дотроос яаралтай түргэн тусламжийн үед хэрэглэдэг цүнхийг, доторх эд зүйлийн хамт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 518 185 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж,
2.2.Яллагдагч овогт С.З ыг овогт Д.М тэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 28-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 11 дүгээр гудамжны 1310 тоотод Н.Х ын эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр агуулах болох амбаарт нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар градустай цахилгаан хөрөө 1 ширхгийг хулгайлж бусдад 360 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн яллагдагч С.З ыг Д.М тэй бүлэглэн 2020 оны 12 сарын 26-ны орой 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үүдэнд байсан түргэн тусламжийн машин дотроос яаралтай түргэн тусламжийн үед хэрэглэдэг цүнхийг, доторх эд зүйлийн хамт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 518 185 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, хохирогч Д.А ий эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Н.Х , хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... 2020 оны 12 сарын 26-ны өдөр *******ын хамт доод захаас гараад Нэгдсэн эмнэлгийн урдуур гараад явж байхад яаралтай түргэн тусламжийн машин байсан. ******* спирт уух уу гэхээр нь хаанаас спирт олох юм гэхэд ******* эмнэлгийн машин руу оръё энд спирт байгаа гээд явсан би хүлээж байтал ******* гартаа улаан цүнх барьсан ирэхээр нь би цүнхийг бариад бид 2 амбулаторийн ард байдаг балгас дотор ороод цүнхийг онгойлгож үзэхэд баахан эм тариа, тусал харагдахаар нь би наана чинь юу байдаг юм буцааж өг гэхэд ******* би мэдэж байна чи дуугүй бай гээд байсан. Тэгээд бид 2 цүнхэнд байсан спиртийг хувааж цүнхийг ******* балгас дотор нуугаад бид гэр гэр лүүгээ явсан.,.2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *******, ******* ах бид 3 Уран хайрхан рестораны урд 1 шил архи уугаад дуусаж байхад *******, ******* 2 явж байгаад бид нартай таарч бид нар дахин 1 шил архи хувааж уугаад ******* ах яваад өгсөн. Тэнд *******, *******, ******* бид 4 үлдсэн байхад ******* ******* хоёр маргалдаад ******* *******ын толгой руу архины шилээр цохихоор нь би *******д чи хүн аллаа бол гэхэд ******* чамд ямар хамаатай юм гээд над руу дайрахаар нь би түүнийг түлхчихсэн чинь ******* хойшоогоо саваад уначихсан юм. Тэгээд байж байтал цагдаагийн машин ирээд бид нарыг авч явсан.,.2021 оны 01 дүгээр сарын 27-ны оройхон Цагдаагийн газрын баривчлах байранд 14 хоногийн баривчилгаа авсан байж байгаад хугацаа дуусаж хамт баривчилгаанд орсон *******ын хамт гарч яваад 10 мянгат ороод дэлгүүрээс эзэн чингис нэртэй 0.8 граммтай 1 шил архи аваад түүнийгээ гудамжинд хувааж уучхаад л амьчуул орж би хоолны халуун сав үлдээсэн айлаас халуун саваа авах гээд очтол тэр айл гэртээ байгаагүй тэгээд амчуулын тойргийн харалдаа ар талын гудамжинд ******* бид хоёр явж байтал ******* арагшаа харсан хаалгатай ногоон өнгийн хашааны хаалгаар гэнэт гүйгээд орсон хашааных нь хаалга нь онгорхой байсан тэгээд намайг хашааны гадна талд гудамжинд зогсож бай гэж хэлсэн. Тэр хашаанд ороод удалгүй намайг дуудсан тэгээд би хашаанд ортол их бие нь саарал өнгөтэй улаан иштэй цахилгаан хөрөө байсан түүнийг аваад яв гэсэн тэгэхээр нь би түүнийг нь бариад явж байтал араас тэр айлын эзэн нь хөөе хулгайчаа наадахаа тавь гээд дуудсан тэгтэл ******* зугтаад би нөгөө хөрөө рамаа газар тавьсан тэгээд эзэн нь ирж намайг барьж аваад цагдаад дуудаад цагдаа нар ирээд намайг аваад явсан... /1-р хх-ийн 138-141, 2-р хх-ийн 55-56/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: Д.******* бид хоёр 14 хоног хоригдчихоод гэр лүүгээ харих замдаа нэг шил архи уусан. Д.******* гэнэт нэг хашаа руу гүйгээд орчихсон буцаж гарч ирээд май энийг ав гээд надад өгсөн. Тэгээд тэр хашаанаас холдоогүй байхад араас хүн орилоод гараад ирсэн. Би хөрөөг нь үлдээчхээд явсан гэв.
Хариулт: Д.А ийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна. Хулгайн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн хөрөөг Д.М гарч ирээд надад өгсөн надад хулгайн эд зүйл гэж хэлээгүй. Хамт явсан ч гэсэн би хулгайлаагүй. Хөрөө аваагүй учраас би төлөхгүй. Спирт уусан учраас хохирол төлнө. Цуг явсан болохоороо хөрөөг нөхөн төлөх ёстой эсэхийг сайн мэдэхгүй байна. Цүнх нь дотроос спирт уух гэж авсан. Хүлээн зөвшөөрч байна. Хөрөөг буцаагаад өгчихсөн гэв.
3.Шүүгдэгч С.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед би доод захаас гараад дунд зах руу явж байхад Уран хайрхан рестораны гадаа *******, *******,******* нар архи уугаад зогсож байхаар нь би очоод тэд нарт 1 шил архи авч өгөөд хамт хувааж уусан. Тэгээд тухайн үед тасарсан байсан тул юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-83/
... 2020 оны 12 сарын 26-ны өдөр ийн хамт Нэгдсэн эмнэлгийн урдуур гараад явж байхад яаралтай түргэн тусламжийн машин байхаар нь бид 2 хоорондоо наад машин дотор чинь спирт байгаа хоёулаа авч ууя гэж ярилцаад машины хаалгыг татаж онгойлгож харахад суудал дээр нь улаан өнгийн цүнх байхаар нь авч *******д бариулаад бид 2. амбулаторийн арын балгас руу ороод цүнхийг уудалж үзэхэд тусал, хөвөн гэх мэт зүйлүүд болон спирт байхаар нь гаргаж ирээд бид 2 хувааж уугаад цүнхийг тэнд хүнд харагдахааргүй газарт тавиад гэр гэр лүүгээ явсан. 2021 оны 01 сарын 11-ний өдөр цагдаагийн газраас дуудахаар нь цүнхний талаар үнэнээ хэлсэн... 2021 оны 01 дүгээр сарын 27-ны оройхон 17 цагаас цагдаагийн баривчлах байранд 14 хоногийн баривчилгаа авсан байж байгаад хугацаа дуусаж хамт баривчилгаанд орсон. ийн хамт гарч яваад 10 мянгат ороод дэлгүүрээс эзэн чингис нэртэй 0.7 граммтай шил архи аваад түүнийгээ гудамжинд хувааж уучхаад байж байтал нэлээн орой болсон тэгээд ******* амчуулаас хоолныхоо халуун савыг авна гэхээр нь хамт яваад тойргийн харалдаа хойд талын гудамжинд явж байгаад би зам дээр явж байсан хүний гар утас гуйгаад ээж руугаа залгатал манай эгч утсыг нь аваад ээж эмнэлэгт хэвтчихлээ хурдан хүрээд ир ганцаараа хэцүү байна гэсэн тэгэхээр нь би *******д хэлээд гэр рүүгээ явахаар болж явж байгаад салахын даваан дээр араас ******* өөрийнхөө өмсөж явсан хар куртикэнд ороосон хөрөөг тэврээд ирсэн тэгээд явж байгаад эргээд хартал араас айлын эзэн гүйж ирээд ийг бариад авсан тэгсэн ******* гартаа байсан хөрөөгөө газар хаяад куртикээ авсан тэгэхээр нь би намайг айлын эзэн нь зодох юм байна гээд зугтаагаад явсан тэгээд гэртээ очиж хоносон. ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 130-131, 2-р хх-ийн 46-47//
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.З мэдүүлэхдээ: Хөрөө болон цүнх хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хөрөө буцаагаад өгсөн гэж ойлгож байгаа. Хохирол төлбөрийг ажил хийж байгаад төлнө. Би цоожийг нь эвдэж ороогүй угаасаа онгорхой байсан. Гэм буруугаа хүлээж байна. Д.М гадаа тамхины иш түүж байсан би ганцаараа хулгай хийсэн. Хөрөөг хэрэглээгүй буцаагаад өгчихсөн. Харин Д.М бид хоёр Нэгдсэн эмнэлгийн цүнхийг авсан тэхдээ дотроос нь спирт авч уусан бусдыг нь цүнхтэй нь нуучихсан гэв.
5. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... 2020 оны 12 дугаар сарын 26-ны орой 21 цаг 30 минут гэхэд сүүлийн дуудлага дээр оччиход эмнэлэг дээрээ ирсэн. Тэгээд би машинаас буухдаа тээвэрлэж ирсэн өвчтөнөө аваад буусан манай жолооч машинтайгаа сувилагчаа авах гээд гэр лүү нь явсан юм. Би тухайн үед өвчтөн аваад орсон болохоор цүнхээ хамт авч буух боломжгүй байсан юм. Машиндаа яаралтай түргэн тусламжийн үед хэрэглэдэг цүнхээ үлдээгээд орсон байсан. Тэгээд би ажил дээрээ орж ирээд үзсэн бүх хүмүүсийн талаар тэмдэглэлээ хөтөлж дуусаад өрөөндөө жаахан амарч байгаад 22 цаг 20 минутын үед дуудлага ирээд жолоочийн хамт гараад машиндаа суух гээд хаалга татахад миний яаралтай түргэн тусламжийн үед хэрэглэдэг улаан цүнх алга болсон байсан ... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 53-55 /,
6.Хохирогч Д.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *******, *******, ******* бид 4 Уран хайрхан рестораны урд 2 шил архи хувааж уусан юм. Тэгээд ******* бид хоёр маргалдаад ******* миний толгой руу архины шилээр 2 удаа цохисон. Тэгээд миний толгойноос цус гараад байсан намайг цохисон гээд байгаа архины шил нь хагарсан газарт байсан. Тэгээд удаагүй байж байхад түргэн, цагдаа ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг дээр очоод чих, толгойндоо оёдол тавиулсан.Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх- ийн 58-60 /,
7. Хохирогч Н.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... 2021 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө 01 цаг 10 минутын үед гэртээ унтаж байтал хашааны хаалга дугарах шиг болсон тэгэхээр нь би хэн байдаг билээ гээд хувцсаа өмсөөд гэрээс гартал хашааны жижиг хаалга онгорхой байсан тэгэхээр нь яахаараа онгорхой байдаг билээ гээд хашааны жижиг хаалгаар шагайтал манай хашааны баруун хойд талын гудамжны шороон замын ард хойд талын гудамжны хашааны нөмөрт 2 эрэгтэй хүн юм яриад юм янзлаад байгаа харагдсан тэгэхээр эргээд гэрийн ард байх пингийн хаалгыг хартал цоожгүй цоож нь алга болсон байсан тэгээд хаалгыг нь онгойлгоод шагайгаад хартал хаалганы зүүн талд цаасан хайрцаг дээр тавьсан байсан улаан саарал өнгийн цахилгааны градустай хөрөө 2020 оны 06 дугаар сард 380 000 төгрөгөөр авч байсан хөрөө байхгүй байсан тэгээд ойлгомжтой миний хөрөөг тэр хоёр нөхөр авсан байна гэж бодоод хажуу талын гэрт байх дүү *******г дуудаад хашааны гадаа хүмүүс шуугилдаад пингээс юм авчихлаа 2 хүн хойно байгаад байна хувцсаа өмсөөд гараад ир гэж хэлчхээд буцаад хашааны гадаа гартал тэр хоёр гартаа нэг зүйл барьсан алхаж байсан тэгэхээр нь би дуудалгүй араас нь гүйгээд гүйж явахдаа халтираад тэгж унахдаа ёолоод унатал нөгөө хоёр залуу гартаа байсан зүйлээ газар хаячхаад зугтаасан тэгтэл манай дүү ******* араас гарч ирээд тэр хоёр залуугийн нэгийг нь араас нь гандангийн зүүн талаас ордог дэлгүүрийн дундаас очиж барьж авсан нөгөө хамт явсан залуу нь зугтаагаад алга болсон гэх мэдүүлэг /2-р хх-ийн 15-18/,
8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Х мэдүүлэхдээ: : Амбаар цоожтой байсан. Миний хөрөө эвдэрчихсэн учир хөрөөгөө нэхэмжилнэ. Энэ хоёр хүнээс болж ажил хийж чадахгүй байна. Тэр шөнө хөрөөг дамжилсан явж байсан. Надад өгөөгүй араас нь орилсон чинь чулуудчихаад явсан. Цахилгаан хөрөөг нэг хүн өргөнө гэхэд хүнд байдаг. Манайхаас гараад 100 гаран км явсан байсан. Вакум цонх тасддаг хөрөө байгаа юм. Гагнуулаад засуулахаар удахгүй буцаад салчихдаг гэсэн тийм учраас хөрөөгөө шинээр нь юм уу эсхүл мөнгийг нь авна гэв.
9. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн үед дуудлагад яваад 21 цаг 35 минутад дуудлагаас ирээд эмч жирэмсэн эмэгтэйг түргэн тусламжийн 103 дээр буулгаад, 303 дугаар байр орж лаборант сувилагч авч амбулатори оруулж буулгаад, буцаж 103 дээр ирж машинаа байрлуулаад эмнэлэг рүү орж 20-30 минут болоод дараагийн дуудлагад явах гэхэд түргэн тусламжийн цүнх алга болсон байсан. Намайг эмнэлэг рүү ороход цүнх урд суудал дээр байсан. Би машинаа түгжээгүй онгорхой үлдээгээд эмнэлэг рүү орсон ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-70 /,
10. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
....******* ах надад хэлэхдээ дунд захын ойролцоо ******* гэх хүнтэй маргалдаад толгой руу нь шилээр цохиод толгойг нь хагалсан. Уул нь ******* гэх хүн нь гомдолгүй гэж хэлсэн гэж байсан. Юунаас болж маргалдаад яасан гэдгийг би сайн мэдэхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-85/
11. Гэрч Б.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
... 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би Тансаг дэлгүүрийн урд *******, *******, ******* гуравтай таарсан тэр 2 жаахан юм уусан байх шиг байсан. Тэгээд 4-үүлээ 1 шил архи аваад Уран хайрхан рестораны урд очиж уусан Тэгээд бөөндөө архи уугаад байж байхад ******* ******* хоёр хоорондоо маргалдсан ******* *******ий толгой руу архины шилээр цохиход *******ий толгойноос цус гарсан. Удаагүй байхад цагдаа, түргэн ирсэн ... гэх мэдүүлэг /1-р хх 76-77/
12. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
...******* нь зан байдлын хувьд зөөлөн, даруу төлөв, янз бүрийн зан авир гаргаад байдаггүй хүүхэд байгаа юм. Нэг гэрээс гарахаараа архи л уучихдаг юм уухаараа янз бүрийн зан авир гаргаад байдаггүй. Эхнэр хүүхэд байхгүй ээж бид хоёртой хамт амьдардаг юм. Өмнө нь ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй. Архи уугаад баригдсан гэж л бодоод байгаа юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89/
13. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:
******* нь зан байдлын хувьд зөөлөн, даруу төлөв, янз бүрийн зан авир гаргаад байдаггүй хүүхэд байгаа юм. Архи л уудаг уухаараа янз бүрийн зан авир гаргаад байдаггүй. Эхнэр хүүхэд байхгүй ээж бид хоёртой хамт амьдардаг юм. Өмнө нь ямар нэг хэрэгт холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90-93/
14. “Энх нахиа” ХХК-ны 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн:
...Даралтын аппарат 20.000 төгрөг, Пульс оксиметр 7500 төгрөг, халууны шил 5000 төгрөг, амбу 60.000 төгрөг, Морфин 1300 төгрөг, трамдол 1100 төгрөг, аналгин 360 төгрөг, демидрол 200 төгрөг, Эуфиллин 200 төгрөг, Магнисульфат 200 төгрөг, Дабизол 600 төгрөг, Витамин К 1350 төгрөг, Витамин С 500 төгрөг, Пуросимед 200 төгрөг, Церкул 1280 төгрөг, Адераналин 1000 төгрөг, Na Cl 100 мг 1295 төгрөг, магнитол 2500 төгрөг, дуслын систем 300 төгрөг, цүнх 250.000 төгрөг... нийт дүн 355185 төгрөг ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 103/
15. Энх нахиа” ХХК-ны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн:
...Пульс оксиметр 67500 төгрөг, халууны шил 67500 төгрөг, саахарын аппарат 40500 төгрөг ... нийт дүн 175500 төгрөг... гэх дүгнэлт /1-р хх-ийн 107/
16. Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаар шинжээчийн:
1. Д.А ий биед зулайд, чихэнд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.
5. дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт /1-р хх-ийн 112-113/,
17.“Энх нахиа” ХХК-ны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 33 дугаартай “
... Цахилгаан хөрөө 360.000 төгрөг, Цоож 2000 төгрөг... нийт үнэ 362000 төгрөг ... гэх дүгнэлт /2-р хх-ийн 30/
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 37/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 38/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 157/, эвлэрлийн гэрээ /1-р хх-ийн 192/, Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 101-102/, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 106/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 104-105, 108/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.М С.З нар нь бүлэглэн 2020 оны 12 сарын 26-ны орой 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үүдэнд байсан түргэн тусламжийн машин дотроос яаралтай түргэн тусламжийн үед хэрэглэдэг цүнхийг, доторх эд зүйлийн хамт хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 530.685 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь шүүгдэгч Д.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 12 сарын 26-ны өдөр *******ын хамт доод захаас гараад Нэгдсэн эмнэлгийн урдуур гараад явж байхад яаралтай түргэн тусламжийн машин байсан. ******* спирт уух уу гэхээр нь хаанаас спирт олох юм гэхэд ******* эмнэлгийн машин руу оръё энд спирт байгаа гээд явсан би хүлээж байтал ******* гартаа улаан цүнх барьсан ирэхээр нь би цүнхийг бариад бид 2 амбулаторийн ард байдаг балгас дотор ороод цүнхийг онгойлгож үзэхэд баахан эм тариа, тусал харагдахаар нь би наана чинь юу байдаг юм буцааж өг гэхэд ******* би мэдэж байна чи дуугүй бай гээд байсан. Тэгээд бид 2 цүнхэнд байсан спиртийг хувааж цүнхийг ******* балгас дотор нуугаад бид гэр гэр лүүгээ явсан....” гэх мэдүүлэг, хохирогч *******ын “...2020 оны 12 дугаар сарын 26-ны орой 21 цаг 30 минут гэхэд сүүлийн дуудлага дээр оччиход эмнэлэг дээрээ ирсэн. Тэгээд би машинаас буухдаа тээвэрлэж ирсэн өвчтөнөө аваад буусан манай жолооч машинтайгаа сувилагчаа авах гээд гэр лүү нь явсан юм. Би тухайн үед өвчтөн аваад орсон болохоор цүнхээ хамт авч буух боломжгүй байсан юм. Машиндаа яаралтай түргэн тусламжийн үед хэрэглэдэг цүнхээ үлдээгээд орсон байсан. Тэгээд би ажил дээрээ орж ирээд үзсэн бүх хүмүүсийн талаар тэмдэглэлээ хөтөлж дуусаад өрөөндөө жаахан амарч байгаад 22 цаг 20 минутын үед дуудлага ирээд жолоочийн хамт гараад машиндаа суух гээд хаалга татахад миний яаралтай түргэн тусламжийн үед хэрэглэдэг улаан цүнх алга болсон байсан....” гэх мэдүүлэг, гэрч *******гийн “...2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн үед дуудлагад яваад 21 цаг 35 минутад дуудлагаас ирээд эмч жирэмсэн эмэгтэйг түргэн тусламжийн 103 дээр буулгаад, 303 дугаар байр орж лаборант сувилагч авч амбулатори оруулж буулгаад, буцаж 103 дээр ирж машинаа байрлуулаад эмнэлэг рүү орж 20-30 минут болоод дараагийн дуудлагад явах гэхэд түргэн тусламжийн цүнх алга болсон байсан. Намайг эмнэлэг рүү ороход цүнх урд суудал дээр байсан. Би машинаа түгжээгүй онгорхой үлдээгээд эмнэлэг рүү орсон....” гэх мэдүүлэг, шүүгдэгч Л.*******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....2020 оны 12 сарын 26-ны өдөр ийн хамт Нэгдсэн эмнэлгийн урдуур гараад явж байхад яаралтай түргэн тусламжийн машин байхаар нь бид 2 хоорондоо наад машин дотор чинь спирт байгаа хоёулаа авч ууя гэж ярилцаад машины хаалгыг татаж онгойлгож харахад суудал дээр нь улаан өнгийн цүнх байхаар нь авч *******д бариулаад бид 2. амбулаторийн арын балгас руу ороод цүнхийг уудалж үзэхэд тусал, хөвөн гэх мэт зүйлүүд болон спирт байхаар нь гаргаж ирээд бид 2 хувааж уугаад цүнхийг тэнд хүнд харагдахааргүй газарт тавиад гэр гэр лүүгээ явсан. 2021 оны 01 сарын 11-ний өдөр цагдаагийн газраас дуудахаар нь цүнхний талаар үнэнээ хэлсэн...” болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр,
Мөн шүүгдэгч Д.М С.З нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 28-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 11 дүгээр гудамжны 1310 тоотод Н.Х ын эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр агуулах болох амбаарт нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар градустай цахилгаан хөрөө 1 ширхгийг хулгайлж бусдад 360 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь шүүгдэгч Д.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“....2021 оны 01 дүгээр сарын 27-ны оройхон Цагдаагийн газрын баривчлах байранд 14 хоногийн баривчилгаа авсан байж байгаад хугацаа дуусаж хамт баривчилгаанд орсон *******ын хамт гарч яваад 10 мянгат ороод дэлгүүрээс эзэн чингис нэртэй 0.8 граммтай 1 шил архи аваад түүнийгээ гудамжинд хувааж уучхаад л амьчуул орж би хоолны халуун сав үлдээсэн айлаас халуун саваа авах гээд очтол тэр айл гэртээ байгаагүй тэгээд амчуулын тойргийн харалдаа ар талын гудамжинд ******* бид хоёр явж байтал ******* арагшаа харсан хаалгатай ногоон өнгийн хашааны хаалгаар гэнэт гүйгээд орсон хашааных нь хаалга нь онгорхой байсан тэгээд намайг хашааны гадна талд гудамжинд зогсож бай гэж хэлсэн. Тэр хашаанд ороод удалгүй намайг дуудсан тэгээд би хашаанд ортол их бие нь саарал өнгөтэй улаан иштэй цахилгаан хөрөө байсан түүнийг аваад яв гэсэн тэгэхээр нь би түүнийг нь бариад явж байтал араас тэр айлын эзэн нь хөөе хулгайчаа наадахаа тавь гээд дуудсан тэгтэл ******* зугтаад би нөгөө хөрөө рамаа газар тавьсан тэгээд эзэн нь ирж намайг барьж аваад цагдаад дуудаад цагдаа нар ирээд намайг аваад явсан....” гэх мэдүүлэг, хохирогч Н.Х ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....2021 оны 01 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө 01 цаг 10 минутын үед гэртээ унтаж байтал хашааны хаалга дугарах шиг болсон тэгэхээр нь би хэн байдаг билээ гээд хувцсаа өмсөөд гэрээс гартал хашааны жижиг хаалга онгорхой байсан тэгэхээр нь яахаараа онгорхой байдаг билээ гээд хашааны жижиг хаалгаар шагайтал манай хашааны баруун хойд талын гудамжны шороон замын ард хойд талын гудамжны хашааны нөмөрт 2 эрэгтэй хүн юм яриад юм янзлаад байгаа харагдсан тэгэхээр эргээд гэрийн ард байх пингийн хаалгыг хартал цоожгүй цоож нь алга болсон байсан тэгээд хаалгыг нь онгойлгоод шагайгаад хартал хаалганы зүүн талд цаасан хайрцаг дээр тавьсан байсан улаан саарал өнгийн цахилгааны градустай хөрөө 2020 оны 06 дугаар сард 380 000 төгрөгөөр авч байсан хөрөө байхгүй байсан тэгээд ойлгомжтой миний хөрөөг тэр хоёр нөхөр авсан байна гэж бодоод хажуу талын гэрт байх дүү *******г дуудаад хашааны гадаа хүмүүс шуугилдаад пингээс юм авчихлаа 2 хүн хойно байгаад байна хувцсаа өмсөөд гараад ир гэж хэлчхээд буцаад хашааны гадаа гартал тэр хоёр гартаа нэг зүйл барьсан алхаж байсан тэгэхээр нь би дуудалгүй араас нь гүйгээд гүйж явахдаа халтираад тэгж унахдаа ёолоод унатал нөгөө хоёр залуу гартаа байсан зүйлээ газар хаячхаад зугтаасан тэгтэл манай дүү ******* араас гарч ирээд тэр хоёр залуугийн нэгийг нь араас нь гандангийн зүүн талаас ордог дэлгүүрийн дундаас очиж барьж авсан нөгөө хамт явсан залуу нь зугтаагаад алга болсон...” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ гэх мэдүүлэг, шүүгдэгч С.З ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....2021 оны 01 дүгээр сарын 27-ны оройхон 17 цагаас цагдаагийн баривчлах байранд 14 хоногийн баривчилгаа авсан байж байгаад хугацаа дуусаж хамт баривчилгаанд орсон. ийн хамт гарч яваад 10 мянгат ороод дэлгүүрээс эзэн чингис нэртэй 0.7 граммтай шил архи аваад түүнийгээ гудамжинд хувааж уучхаад байж байтал нэлээн орой болсон тэгээд ******* амчуулаас хоолныхоо халуун савыг авна гэхээр нь хамт яваад тойргийн харалдаа хойд талын гудамжинд явж байгаад би зам дээр явж байсан хүний гар утас гуйгаад ээж руугаа залгатал манай эгч утсыг нь аваад ээж эмнэлэгт хэвтчихлээ хурдан хүрээд ир ганцаараа хэцүү байна гэсэн тэгэхээр нь би *******д хэлээд гэр рүүгээ явахаар болж явж байгаад салахын даваан дээр араас ******* өөрийнхөө өмсөж явсан хар куртикэнд ороосон хөрөөг тэврээд ирсэн тэгээд явж байгаад эргээд хартал араас айлын эзэн гүйж ирээд ийг бариад авсан тэгсэн ******* гартаа байсан хөрөөгөө газар хаяад куртикээ авсан тэгэхээр нь би намайг айлын эзэн нь зодох юм байна гээд зугтаагаад явсан тэгээд гэртээ очиж хоносон...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Х ын өгсөн “...Шөнө унтаж байсан чинь хашааны хаалга дуугарах шиг болсон гайхаад гарсан чинь хашааны хаалга онгорхой байсан иргээд харсан чинь пингийн хаалга онгорхой байсан. Хашааны хаалгаар гадаа гараад харсан чинь хашааны үзүүр дээр 2 хүн юм янзлаад байгаа бололтой ярилцаад сууж байсан.Тэгээд пингийн цоож байхгүй байсан, ороод харсан чинь хөрөө байхгүй байсан. Дүүгээ дуудаад араас нь явсан...” гэх мэдүүлэг зэргээр,
Шүүгдэгч Д.М нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Уран хайрхан рестораны гадаа Д.А ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон болох нь хохирогч Д.А ий мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “....2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *******, *******, ******* бид 4 Уран хайрхан рестораны урд 2 шил архи хувааж уусан юм. Тэгээд ******* бид хоёр маргалдаад ******* миний толгой руу архины шилээр 2 удаа цохисон. Тэгээд миний толгойноос цус гараад байсан намайг цохисон гээд байгаа архины шил нь хагарсан газарт байсан. Тэгээд удаагүй байж байхад түргэн, цагдаа ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг дээр очоод чих толгойндоо оёдол тавиулсан.Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг, үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 27, 33 дугаартай дүгнэлтүүд, Шүүх эмнэлгийн шинжээчийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Д.М , С.З нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Д.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримт нь шүүгдэгч Д.М , С.З нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан,
Шүүгдэгч Д.Мөнх-эрдэнийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.М , С.З нарт бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх,
Шүүгдэгч Д.М д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М нь Нэгдсэн эмнэлгийн түргэний авто машинаас эд зүйл хулгайлсан, Н.Х ын хөрөөг хулгайлсан үйлдлийг гардаж оролцоогүй талаар мэдүүлж байгаа боловч түүний түргэний машинаар авсан эд зүйлсээс спиртийг хувааж уусан, цүнхийг хаясан, хөрөөг барьж байсан үйлдэл зэргээс дүгнэхэд шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн тул гэмт хэрэг хамтран оролцсонд тооцлоо.
Учир нь шүүгдэгч Д.М нь уг хулгайн гэмт хэрэгт оролцоогүй хамааралгүй гэсэн нотлох баримт хэрэгт хөдөлбөргүй авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Х нь “хулгайлагдсан хөрөөг биет байдлаар буюу хөрөө эвдэрчихсэн учир хөрөөгөө нэхэмжилнэ. Энэ хоёр хүнээс болж ажил хийж чадахгүй байна. Тэр шөнө хөрөөг дамжилсан явж байсан. Надад өгөөгүй араас нь орилсон чинь чулуудчихаад явсан. Цахилгаан хөрөөг нэг хүн өргөнө гэхэд хүнд байдаг. Манайхаас гараад 100 гаран км явсан байсан. Вакум цонх тасддаг хөрөө байгаа юм. Гагнуулаад засуулахаар удахгүй буцаад салчихдаг гэсэн тийм учраас хөрөөгөө шинээр нь юм уу эсхүл мөнгийг нь авна гэв гэж мэдүүлж байгаа боловч гэх зүйлс нь эвдэрсэн гэж мэдүүлж, хөрөөний үнэ 360.000 төгрөгийг нэхэмжилж байгаа” талаар мэдүүлж байгаа бөгөөд Шүүхээс хохирогч Н.Х нь хөрөөгөө биет байдлаар авсан тул шүүгдэгч нарыг хохирогч Н.Х т төлөх төлбөргүй гэж дүгнэж харин хөрөөний эвдрэл гэмтэл, засварын үнийг холбогдох нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Учир нь хохирогч Н.Х нь хөрөөний ямар аль хэсэг нь эвдэрсэн, энэ эвдрэл гэмтлийг засуулахад хэдэн төгрөг болох талаар холбогдох нотлох баримтыг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг нь хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.М нь бусдын эд хөрөнгийг С.З тай бүлэглэн хулгайлсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн бөгөөд шүүх түүний дээрх үйлдлүүдэд нь гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Д.М нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 248 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялаас 2020 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Шүүхийн шүүгчийн 222 дугаар захирамжаар Д.ийн эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 18 хоногийн ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон байна.
Уг хяналтын хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр дуусах байсан боловч шүүгдэгч Д.М нь уг ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний бүлэглэн бусдын эд зүйлийг хулгайлсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт ял оногдуулж, нэмж нэгтгэсэн ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 18 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.М , С.З нар нь хохирогч *******д 530.685төгрөгийн хохирол учруулсанаас биет байдлаар 81785 төгрөгийн эм тариаг буцаан өгч бусад эд зүйлсийн үнэ 448.900 төгрөгийг нөхөн төлөөгүй тул шүүгдэгч нараас уг хохирлыг хувь тэнцүүлэн буюу 224.450 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгч С.З ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.М С.З ын нарын энэ хэргийн учир 44 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь тус тус оруулан тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч Д.Мөнх-эрдэнийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх архины шилийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.З нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж, шүүгдэгч Д.М нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул тэднийг урьд нь ял шийтгэгдэж байсан гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт С.З , овогт Д.М нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус,
Шүүгдэгч овогт Д.М ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч овогт С.З ыг хоёр жил зургаан сарын / 02 жил 06 сар / хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Д.М хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч овогт Д.М ийг гурван / 03 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.М д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нэг / 01 / сарын ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан гурван жилийн хорих ялд нэмж нэгтгэн гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.М д оногдуулсан гурван жил нэг сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн нэг жил нэг сар арван найман хоногийн ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг дөрвөн жил хоёр сар арван найман хоног / 04 жил 02 сар 18 хоног /-оор тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч С.З т оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.М д оногдуулсан дөрвөн жил хоёр сар арван найм хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.З , Д.М нарын энэ хэргийн учир дөчин дөрөв хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д шүүгдэгч С.З , Д.М нараас 448.900 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу 224.450 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч С.З , Д.М нар нь энэ хэргийн учир хохирогч Д.А , Н.Х нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Н.Х аас 360.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Н.Х нь хөрөөний эвдрэл, гэмтэл, засварын талаарх үнийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан архины шил нэг ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.З , Д.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг 2021 оны 04 дүгээр сарын 02-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.З , Д.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ