| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2021/0103/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/098 |
| Огноо | 2021-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/098
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Бат-Оргил
Нарийн бичгийн дарга:Д.Чимэдцэрэн,
Шүүгдэгч: Н.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000610087 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ургийн овогтой Насанбатын *******, / Регистрийн дугаар:******* /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн ******* тоотод *******ийн нүүрэн тус газарт нь гараараа цохин хамар руу нь хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, дух, хамар, хүзүү, тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Н.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 02 сарын 01-нд. ******* бид хоёр пиво хувааж ууж дуусгаад манай гэрт бид хоёр очсон. Гэрт 2 пиво хувааж ууж дуусахад ******* манай гэрт надад агсарч орилж хашхираад байхаар нь босож ирээд өшиглөж унагаасан тэгтэл ******* гэрээс гарч явсан. Маргааш өдөр би *******ийн гэрт орж уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. 2021 оны 02 сарын 06-ны өдөр найз *******тай 2 пиво хувааж уугаад найзыгаа дагуулж *******ийн гэрт очиж зээлж авсан 30000 төгрөг өгөх гэхэд ******* согтуу надад -чи намайг зодсон ахиж зодвол зод гэж орилж хашхирч дайрч бид хоёр барилцаж аваад гэрээс гарсан. Гараад түлхэж унагаахад хамт явсан ******* боль гэж хэлээд салгасан ийм зүйл болсон..... гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.
3.Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2021 оны 02 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө 02 цагийн орчим ******* Баянхонгор сумын 5 дугаар баг ******* тоот гэрт орж ирээд надад хандаж “дансаа өгчих муу гуйлгачин минь би 30000 төгрөг өгье” гэж хэлсэн. Би *******гаас 50000 төгрөг авалтай байсан юм тэр мөнгө нэхсэн тэгтэл “гэрээс гаръя” гэж хэлээд намайг дагуулж гэрээс гарч миний цамцаар боож унгаагаад гараар хоёр удаа цохиж газар унагааж миний хамар руу өшиглөсөн... гэх мэдүүлэг / хх-ийн 36-37 /
4.Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 02 сарын 06-07-нд шилжих шөнө ******* гэрт байхад согтуу орж ирээд миний хүүгээс чи мөнгө нэхэж байгаа юм уу данс өгчих би мөнгө чинь төлнө гэж хэлээд хүүг дагуулж гараад гэрийн гадаа зодсон. Манай хүү зээлсэн мөнгө болох 50000 төгрөг нэхсэн өөр зүйл хэлээгүй унтаж байсан хүүг минь дагуулж гараад цохиж унгаагаад дээр нь гарч цохиж зодсон би *******гаас арай гэж хүүгээ салгаж цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/
5. Гэрч Л.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2021 оны 02 сарын 06-07-нд шилжих шөнө Баянхонгор сумын 5 дугаар баг 21 дүгээр гудамжинд байх хашаагүй задгай *******ийн гэрт ******* бид хоёр шөнө 23 цагийн орчим очсон. ******* *******ийг зодсон 30000 төгрөг өгөх ёстой гэж хэлсэн. Гэрт ороход *******тэй ******* хоёр мөнгөн дээрээс болж маргалдаж барилцаж аваад хоёулаа гадаа гарсан. Тэр үед ******* *******ийг газар унгааж цохиж автал *******ийн ээж дүү хоёр бид хоёрыг хөөж чулуу шидсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/
6. Шинжээч эмч Б.Баяртогтох мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Цаг хугацааны хувьд учирсан бүх гэмтлүүдийг 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр учирсан гэж үзэж байна. үзүүлэгчийн биеийг үзэх үед хаван хавдар буугаагүй байсан. *******ийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, дух, хамар, хүзүү, тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/
7. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 100 дугаартай шинжээчийн:
1.*******ийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, дух, дамар, хүзүү, тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.”... гэх дүгнэлт /хх-ийн 14-15/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Н.М нь 2021 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн ******* тоотод *******ийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хамар руу нь хөлөөрөө өшиглөн зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, дух, хамар, хүзүү, тохойд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******, гэрч *******, Л.*******, шинжээч эмч Б.Баяртогтох нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 100 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Н.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.М нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт шүүгдэгч Н.*******н “Самсунг” маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Н.*******д буцаан олгож шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хохирогч Г.*******ийн гэх рентген зургийг хураан авсан прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг зургийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт Н.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч овогт Н.М дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.М оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Н.М нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хохирогчийн эрүүл мэндийн талаарх рентген зургийг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж уг рентген зургийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Н.М эзэмшлийн Самсунг маркийн гар утсыг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Н.*******д буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ