Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/099

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

  Улсын яллагч: Г.Цогтмагнай,

  Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

  Хохирогчийн өмгөөлөгч: С.Должинсүрэн,

Шүүгдэгч: Б.Э, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтмагнайгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2114000000082 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, овогт ийн , регистрийн дугаартай. 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э  нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Их халбагант” 1 дүгээр багийн нутаг “Эрээн үзүүр” гэх газар байх иргэн *******ийн гэрт түүнтэй үүссэн таарамжгүй харилцааг таслан зогсоосон *******ийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Их халбагант” 1 дүгээр багийн нутаг “Завилгаан” гэх газар байх гэрт нь очиж “маргааныг салгах үедээ хуруу хазлаа” гэх шалтгаанаар зүүн гар уруу нь хутгалж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр түүний эрүүл мэндэд зүүн бугалгад шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Э  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би уг зүйл хэсгийг ойлголоо. Хэргийн зүйлийг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч авахгүй. Монгол хэл бичиг үсэг мэднэ. Би 2021 оны 03 дугаар сарын 02-ны шөнө 21 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Их халбагант” 1 дүгээр багийн нутаг “Завилгаан” гэх газарт *******ийд ******* гэх хүнтэй хамт очсон. ******* ах өврөөсөө нэг шил “Ерөөл” нэртэй 0.5 граммтай архи гаргаж ирээд *******д өгсөн. Тэгсэн ******* архийг задлаад ******* ахад аяганд хийж өгсөн. Би тэр архийг нь ******* ахтай хамт хувааж ууж дуусаад ******* ах “Би худ *******ынд очиж хононо” гэхээр нь би *******ийг хамт “Хоёулаа хүргэж өгчхөөд ирье” гэж хэлээд бид гурав ******* ахынд хамт очиж ******* ахынд ороод байж байхад эхнэр нь бид нар цай хийж өгөөд цай уугаад сууж байсан чинь ******* ах ******* ахад 1 шил архийг гаргаж ирээд өгсөн. Тэр архинаас ******* ах 1 татаад унтчихаар нь би тэр архинаас өөрөө нэг хийж уугаад *******д нэг хийж өгсөн чинь уухгүй байхаар нь би тэр архийг ууж дуусгаад ******* бид хоёр ******* ахынхаас гараад ******* миний мотоциклийг унаад тэндээс хөдлөөд замдаа ******* гэх айлд ороод ******* ахтай би маргалдаж ******* намайг салгаад миний дээлээс заамдаад бид хоёр хоорондоо барилцаад авсан. Тэгсэн ******* миний хурууг хазаад тавихгүй байхаар нь 2-3 удаа дугтраад тавиулах гэж үзсэн. Тэгсэн ******* өөрөө миний хазсан хурууг тавиад тэр айлаас гараад явсан. Тэгэхээр нь би араас нь яваад гэрт нь очоод *******тэй “Чи яагаад миний хурууг хазаж байгаа юм” гээд би *******ийг барьж аваад нүүр хэсэгт нь 3-4 удаа цохиж бид хоёр барилцаж аваад тэдний гадаа гараад ******* миний дээр гарчихсан толгой руу цохиод байсан. Нэг мэдэхэд ******* “Чи миний гар луу хутгалчихлаа. Одоо боль *******” гээд хэлсэн. Тэгээд харсан чинь гараас нь цус гарчихсан байсан. Би айхдаа миний уусан архи гарч жоохон сууж байгаад би гараад яваад өгсөн. Би тухайн өдөр 22 цагийн үед *******ийд ******* ахтай 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архийг хувааж уусан юм. Мөн ******* ахынд 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архинаас ******* ах нэг татсан. Тэгээд би үлдэгдлийг нь ганцаараа уусан. Би 3-4 удаа баруун гараараа толгой орчим газар нь цохиж мөн зүүн гарын бугалга орчимд нь хутгалсан. Би архи нэхээд байснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э  мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

  3.Хохирогч Б.Энхтүвшин  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2021 оны 03 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Их халбагант” 1 дүгээр багийн нутаг “Завилгаан” гэх газарт гэртээ байж байсан. Тэгсэн Б.Э , ******* ах 2 манайд мотоциклтой ирж ******* ах надад нэг шил “Ерөөл” нэртэй 0.5 граммтай архи өгөхөөр нь би тэр архийг Б.Э , ******* ах хоёрт задлаад өгсөн. Тэр 2 хувааж ууж дуусаад Б.Э  намайг “Чи миний мотоциклийг уначих. Хоёулаа хамт ******* ахыг айлд хүргэж өгчхөөд ирье” гэхээр нь би мотоциклыг нь унаад ******* гэх айлд очсон. Б.Э , ******* ах хоёрт тэр айл 1 шил архи гаргаж өгсөн. Тэрийг тэр 2 хувааж уусан. Тэгээд Б.Э  бид 2 буцаж явахдаа ******* гэх айлд орсон. Удалгүй Б.Э  тэр айлын ******* гэх хүнтэй маргалдаад бариад авахаар нь би дундуур нь ороод салгасан. Тэгсэн Б.Э  намайг барьж аваад “Чи *******ийг өмөөрлөө” гээд намайг заамдаад тавихгүй байхаар нь би гараас нь хазаж тавиулаад гараад явсан. Алхаад гэртээ ирсэн чинь Б.Э  араас манайд хүрч ирээд “Чи гараас хазчихаад явдаг яасан овоо банди вэ” гээд намайг барьж аваад манай гэрт миний нүүр лүү цохиод “Хоёулаа зодоон хийчихье” гээд байсан. Тэгээд бид 2 гэрийн гадаа гарсан чинь Б.Э  намайг цохиж авах гээд байхаар нь би түлхээд унгаасан. Тэгсэн уурлаад Б.Э  босоод манай гэрт орчихоор нь араас нь яваад орсон чинь ширээн дээр байсан хутга аваад миний зүүн гарын тохой руу хутгалчихсан. Тэгээд би Б.Э ыг барьж аваад хутгыг нь салгаад эхнэртээ өгсөн. Би Б.Э ыг арагдаж “Одоо манайд унтчихаад өглөө гэр лүүгээ яв” гэж хэлсэн. Тэгсэн удалгүй Б.Э  манай гэрээс гарч яваад эргэж орж ирээгүй гэр лүүгээ явсан байх. Өөр зүйл болоогүй. Б.Э , ******* ахтай маргалдаж байхаар нь би тэр хоёрыг салгасан чинь Б.Э  намайг заамдаад авсан. Тэгээд тавихгүй байхаар нь би гараас нь хазсан өөр зүйл болоогүй. Б.Э  намайг цохиж зодсон. Толгойн хэсэгт гараараа 5-6 удаа цохиж зүүн гарын тохой хэсэгт хутгалсан. Манай эхнэр ******* 2 бага хүүхдүүдтэй байсан. Өөр хүн байгаагүй... Би өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйл байгаа. 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Б.Э  гэх залуу намайг хутгалсан хутга нь манайд байсан. Одоо надад байгаа. Би энэ хутгыг одоо цагдаагийн байгууллагад эд мөрийн баримтаар хураалгах саналтай байна... Хөдөө явж малаа төллүүлэх тул хэргийг хурдан шийдүүлэх л саналтай байна. Б.Э аас нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдол саналгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй гэх мэдүүлэг / хх-ийн 26-27, 30, 44 /

4. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2021 оны 03 дугаар сарын 02-ны орой 21 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Их халбагант” 1 дүгээр багийн нутаг “Ихэн Цамчиран” гэх газарт гэртээ байж байсан. Манайд Б.Э , *******, ******* гурав орж ирээд манай эхнэр цай хийж өгсөн. Би *******д нэг шил “Ерөөл” нэртэй 0.5 граммтай архи өгсөн. Тэгсэн ******* цуг ирсэн Б.Э  гэх залуутайгаа манай өгсөн архины талыг нь хувааж уусан. Харин тэр хоёртой хамт ирсэн ******* гэх залуу архи уугаагүй. Тэгээд ******* манайд унтаад Б.Э , ******* хоёр гэртээ харина гээд явсан. Манай тэд нар ирэхдээ Б.Э , ******* хоёр архи уучихсан байсан. Харин ******* архи уугаагүй байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 52/

5. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2021 оны 03 дугаар сарын 02-ны орой 21 цагийн орчимд Баянлиг сумын “Их халбагант” 1 дүгээр багийн нутаг “Ихэн Цамчиран” гэх газарт гэртээ байж байсан. Манайд Б.Э , *******, ******* гурав орж ирээд би цай хийж өгсөн. Манайх *******д нэг шил “Ерөөл” нэртэй 0.5 граммтай архи өгсөн. ******* манай өгсөн архинаас өөрөө нэг татаад цуг ирсэн Б.Э  гэх хүнд нэг хийж өгөөд өөрөө унтаад өгсөн. Тэгсэн Б.Э  нь ширээн дээр тавьсан архинаас өөрөө хийж уучхаад цуг яваа *******д хийж өгсөн чинь ******* нь “Уухгүй” гээд архи уугаагүй. Тэгээд Б.Э  ******* хоёр “Гэртээ харина” гээд явсан. Манайд тэд нар ирэхдээ Б.Э , ******* хоёр архи уучихсан байсан. Харин ******* архи уугаагүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 56/

6. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2021 оны 03 дугаар сарын 02-ны шөнө 22 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Их халбагант” 1 дүгээр багийн нутаг “Эрээн үзүүр” гэх газарт гэртээ байж байхад манайд Б.Э , ******* нар орж ирээд мэндлээд Б.Э  нь “Ах архи байна уу. Би архи ууна” гэхээр би “Надад архи байхгүй” гэсэн чинь “Танд архи байгаа. Та гаргаад ир” гээд байхаар нь би “Архи байхгүй” гээд хэлээд байж байтал Б.Э  “Чамайг ална” гээд над руу дайраад намайг бариад авахаар нь би 'Ахын дүү ингэж болохгүй. Чи их согтуу байна” гэж хэлээд аргадсан чинь үгэнд орохгүй намайг цохиж бас мөргөх гээд байхаар нь би хамгаалаад байж байтал ******* “Чи Алтангэрэл ахыг ингэж болохгүй” гээд араас нь татсан чинь эргэж хараад *******ийг орон дээр түлхэж унагаагаад эргээд над руу зуухан дээр байсан данхтай цай аваад шидсэн. Харин намайг данхтай цай оноогүй. Тэгтэл ******* араас нь “Боль” гээд дахиад бариад автал Б.Э  “Чи юу юм бэ” гээд *******тэй хоорондоо барилцаж аваад бие биеийгээ цохиод орон дээр Б.Э  нь *******ийг дараад авсан дээрээс цохиод байхаар нь би араас нь “Боль” гээд таттал Б.Э  нь “Миний гарыг хазчихлаа” гэхэд ******* гараад явчихсан. Харин Б.Э  нь “Миний хуруу өвдөөд байна” гээд орон дээр сууж байгаад араас нь гараад явсан. Өөр зүйл болоогүй. Манайд тэр хоёр ирэхдээ Б.Э  нь архи уучихсан согтуу байсан. ******* нь эрүүл байсан. Б.Э  намайг цохиж зодоогүй цохих гээд байхаар нь би хамгаалаад цохиулаагүй. Би цохиж зодоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 60/

7. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Би тэр өдөр “Завилгаан” гэх газарт гэртээ манай нөхөр Р.Энхтүвшин бид хоёр 2 хүүхдийнхээ хамт байж байхад *******, Б.Э  гэх 2 хүн ирсэн. Тэгээд би цай хийж өгчхөөд байж байсан чинь манай нөхөр гаднаас малдаа яваад орж ирсэн. Тэгтэл ******* өврөөсөө нэг шил “Ерөөл” нэртэй 0,5 граммтай архи гаргаж ирээд манай нөхөр *******д өгсөн. Манай нөхөр өгсөн архийг нь задлаад ******* гэх хүнд аяганд хийж өгч байсан. Тэр архийг *******, Б.Э  нар нь 2 хувааж ууж дуусаад манай нөхрийг Б.Э  “Хамт яваад ******* ахыг айлд хүргэж өгчхөөд ирье” гэж хэлээд дагуулаад явсан. Би 23 цагийн орчимд унтах гээд хэвтээд байж байсан чинь манай нөхөр явган гэртээ хүрээд ирсэн. Тэгсэн удалгүй араас нь Б.Э  орж ирээд “Чи миний хурууг хазлаа” гээд манай нөхөр лүү дайраад гэр дотор хоорондоо зодоон хийгээд гэрээс гартал манай нөхөр Б.Э ыг гэрийн үүдэнд түлхээд унагасан. Тэгсэн Б.Э  босоод гэрт эргэж орж ирээд ширээн дээр байсан хутга аваад манай нөхрийг ороод ирэхээр нь зүүн гар луу нь хутгалчихсан. Тэгсэн манай нөхөр Б.Э ыг орон дээр дарж хутгыг нь аваад надад өгсөн. Тэгээд тэр 2 хоорондоо барилцаж аваад баганын хажууд дээр доороо гараад л зодоон хийж манай нөхрийн нүүр лүү нь Б.Э  хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгсэн манай нөхөр “Миний найз одоо тайвшир” гээд аргадаад байсан. Тэгсэн Б.Э  гайгүй болж нэлээн удаан дуугүй сууж байгаад манай гэрээс гараад явсан өөр зүйл болоогүй. Манай нөхөр архи уугаагүй эрүүл байсан. Харин Б.Э  нь Согтуу байсан. Гэхдээ ухаантай байсан. Ямар хэмжээний хэрэглэсэн талаар би мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 68/

8. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 149 дугаартай шинжээчийн:

1. *******ий биед зүүн бугалгад шарх гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

3.  Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй.

5.  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6.  Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой”... гэх дүгнэлт /хх-ийн 87-88/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Э  нь Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Их халбагант” 1 дүгээр багийн нутаг “Эрээн үзүүр” гэх газар байх иргэн *******ийн гэрт  үүссэн таарамжгүй харилцааг таслан зогсоосон *******ийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын “Их халбагант” 1 дүгээр багийн нутаг “Завилгаан” гэх газар байх гэрт нь очиж “маргааныг салгах үедээ хуруу хазлаа” гэх шалтгаанаар зүүн гар уруу нь хутгалж түүний  зүүн бугалгад шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Б.Энхтүвшин, гэрч *******, *******, *******, ******* нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 149 дугаар дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Э ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э  нь энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт шүүгдэгч Б.Э ын “Даюун 150” маркийн мотоцикл битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг мотоциклийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Б.Э т буцаан олгож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар 22 см урттай, бор иштэй хутга 1 ширхгийг хураан авсан бөгөөд хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон                  

            ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт Б.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч овогт Б.Э зургаан зуун  /   600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  зургаан зуун мянган /  600.000  / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Э т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Э  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 5. Шүүгдэгч Б.Э  нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 22 см урттай, бор иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Б.Э ын эзэмшлийн Даюун 150 маркийн мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг мотоциклийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Б.Э т буцаан олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ