| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00964/и |
| Дугаар | 1099 |
| Огноо | 2017-04-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 1099
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
| |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчид гудамж, 48 дугаар байрны 31 тоотод оршин суух, регистрийн дугаар БЕ 83022005, Секел Кешубай овогт Сайлахуаны Жанаргүлийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөнчөлөө гудамж 102 дугаар байрны 10 тоотод оршин суух, регистрийн дугаар НЭ 77110302, Сутай овогт Сэрээжавын Мандахтуяад холбогдох
Худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 7 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
С.Жанаргүл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2016 оны 11 сарын 23-нд С.Мандахтуяагаас 3x4 харьцаатай ТҮЦ-ийн зориулалттай сууц болон БГД-т үйлдвэр үйлчилгээ эрхлэх 516 тоот зөвшөөрлийн хамт үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах эрхийн хамт 7.300.000 төгрөгөөр худалдан авсан, 2016 оны 12 сард ТҮЦ-ийг ачсанаар бид нар үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байдалд хүрсэн.Тог цахилгаан байхгүй байсан.Газрын кадастр хийлгээд газрын албанаас зөвшөөрөл авдаг хэлсэн.Газрын кадастр хийлгээд зөвшөөрөл авахаар өгөх гэтэл 18 хороо хаана гээд хаягийг байршил тодорхой байх ёстой гэтэл байхгүй байна гэсэн. Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журамын 2-р зүйл, 2.1.1, 2.1.2 хэсэгт байршлыг тодорхой заах талаар заалт байдаг.Үүнийг хэрэгжүүлээгүй 18 хороо гэсэн хуурамж зөвшөөрөл байсан.Энэ байдлаа 2016 оны 12 сард С.Мандахтуяад хэлж, гэрээнээсээ татгалзахад мөнгөө ааж өгөхөөр болж, 300.000 төгрөгийг шилжүүлсэн.Үлдсэн мөнгөө өгнө гэж хэлээд өгөхгүй өдийг хүрсэн.Би БГД-ийн хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, БГД-ийн газрын албанд тус тус хандсан.БГД-ийн засаг даргын орлогч Э.Батбилэг С.Мандахтуяа нь өөрөө үйл ажиллагаа явуулалгүй, бусдад шилжүүлж, заагдсан байрлалаас өөр байршилд дур мэдэн байршуулсан тул С.Мандахтуяагаас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдэрлүүлэх эрхтэйг гомдол барагдуулах тухай албан тоотоор өгсөн.С.Мандахтуяа ХХАГ-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг шилжүүлж өгөөгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул 2016 оны 12 дугаар сард гэрээнээсээ татгалзсан.Иймд 7 000 000 төгрөгийг С.Мандахтуяагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Жанаргүл шүүхэд гаргасан хүсэлтдээ:С.Мандахтуяатай эвлэрэлийн гэрээ байгуулсан тул бидний эвлэрэлийг баталж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Мандахтуяа шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би 7 000 000 төгрөгийг С.Жанаргүлд төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт авагдссан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Жанаргүл хариуцагч С.Мандахтуяад холбогдуулан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 7 000 000 /долоон сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Талуудын хооронд байгуулсан эвлэрэлийн гэрээнд 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор С.Жанаргүлийн талаас худалдан авсан ТҮЦ-ийг хариуцагч С.Мандахтуяагийн заасан байрлалд /Баянгол дүүрэгт/ дотор байсан /2 лангуу, 2 ширхэг шилэн лангуу/ эд хогшил тавилгын хамт зөөн байрлуулж өгөх /зардлыг нэхэмжлэгч тал хариуцна/, хариуцагч С.Мандахтуяа ТҮЦ-ний төлбөр болох 7 000 000 төгрөгийн 4 000 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны дотор, 3 000 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийн 50 хувь болох 63 475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 63 475 төгрөгийг улсын орлогоос, 63 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч С.Жанаргүлийн худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 7 000 000 /долоон сая/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг С.Мандахтуяа хүлээн зөвшөөрч, С.Жанаргүл ТҮЦ-ийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор С.Мандахтуяад /2 лангуу 2 ширхэг шилэн лангуу / эд хогшил тавилгын хамт хүлээлгэн өгч, 4 000 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны дотор, 3 000 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 20-ны дотор С.Жанаргүлд төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгөөс 63 475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 63 475 төгрөгийг улсын орлогоос, 63 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН