Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 1084

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3-9 тоотод  оршин суух, регистрийн  дугаар 5055873, Жи Мобайл ХХКомпанийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр гудамж, Хүрд ХХКомпанийн хашаанд оршин суух, регистрийн дугаар МЭ 60052524, Буур Хээр овогт Сосорбарамын Нармандахад   холбогдох

 

Төхөөрөмжийн  үлдэгдэл төлбөр  220 000 төгрөг, алданги 110 000 төгрөг, нийт 330 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр  хүлээн   авч  хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай компанитай С.Нармандах 2014.08.25-ны өдөр 1135896 тоот төхөөрөмж зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулан 240 000 төгрөгийн үнэ бүхий  төхөөрөмжийг урьдчилгаа 20 000 төгрөг төлж үлдэгдэл 220 000 төгрөгийг 12 сарын хугацаанд сар бүр 20 000 төгрөгөөр төлөх нөхцөлтэйгээр авсан.С.Нармандах одоогийн байдлаар манайд 220 000 төгрөгийн төлбөртэй  болно.Төхөөрөмжийн  үлдэгдэл 220 000 төгрөг, алданги 110 000 төгрөг нийт 330 000 төгрөг гаргуулж  өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч С.Нармандах төхөөрөмжийн  үлдэгдэл төлбөр 220 000 төгрөг, алданги 110 000 төгрөг нийт 330 000 төгрөгийг төлж  барагдуулсан тул нэхэмжлэлийнхээ шаардлагаасаа татгалзаж  байна гэжээ.

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпани хариуцагч С.Нармандахаас төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 220 000 төгрөг, алданги 110 000 төгрөг нийт 330 000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч С.Нармандах 330 000 төгрөг төгрөгийг төлсөний улмаас нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 550 төгрөгийн 50 хувь болох 5275 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, үлдэх 5275 төгрөгийг төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Жи мобайл ХКомпанид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Жи Мобайл ХХКомпани Сосорбарамын Нармандахад холбогдуулан гаргасан 330 000 /гурван зуун гучин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төсвийн орлогоос 5275 /таван мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жи Мобайл ХХКомпанид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН