| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 156/2017/00171/И |
| Дугаар | 236 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 236
2017 оны 04 сарын 20 өдөр Дугаар 156/ШШ2017/00236 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2017/00171/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, ерөнхий шүүгч Э.Ариунаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 592 тоотод оршин суух, Рэнцэндоржийн Лхагважав /РД: СЮ57082506/-ын хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Н.Энхзул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Лхагважав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Р.Лхагважав миний бие 1957 онд төрсөн. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа юм. Миний бие 1978 оны 5 дугаар сарын 8-наас 1985 оны 8 дугаар сарын 25 өдөр хүртэл Хэнтий аймгийн Барилга угсралтын конторт цахилгааны мастераар ажиллаж байгаад сургуульд суралцахаар болж ажлаас чөлөөлөгдсөн юм. Сургуулиа төгсөж ирээд 1989 оны 03 дугаар сарын 01 өдрөөс 1997 оны 04 дүгээр сар хүртэл Хэнтий аймгийн Захиалагчдын товчоонд захиалагчийн инженерээр ажиллаж байсан юм. Дээрх хугацаанд ажиллаж байх үеийн цалингийн тодорхойлолтод тухайн үед авч байсан цалин дутуу бичигдсэн ба нийгмийн даатгалын хэлтсээс сүүлийн таван жилийн цалингийн тодорхойлолтыг авч ир гэхэд дутуу байгаа тул миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ
Шүүх хэрэгт цугларсан /хх 3, 4, 5, 6, 16-17, 19-21, 22-25, 26, 28/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р.Лхагважав нь 1978 оны 05 дугаар сарын 08 өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 25 өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Барилга угсралтын конторт, 1989 оны 03 дугаар сарын 01 өдрөөс 1997 оны 04 сар хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Захиалагчдын товчоонд захиалагчийн инженерээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Р.Лхагважав нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
Хүсэлт гаргагч Р.Лхагважав нь 1978 оны 05 дугаар сарын 08 өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 25 өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Барилга угсралтын конторт, 1989 оны 03 дугаар сарын 01 өдрөөс 1997 оны 04 сар хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Захиалагчдын товчоонд захиалагчийн инженерээр ажиллаж байсан болох нь Р.Лхагважавын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 3/, гэрэл зургууд /хх 4-5/, Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний №378423 дугаартай бат илэрхийлэх /хх 6/, гэрч 1978 оноос 1980 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Барилга угсралтын конторт мастер, техникчээр ажиллаж байсан Н.Ганболдын мэдүүлэг /хх 16-17/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 19-21/, гэрч 1976 оноос 1979 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Барилга угсралтын конторт мужаанаар ажиллаж байсан Л.Дарамбазарын мэдүүлэг /хх 26/, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 28/ зэргээр тогтоогдож байна.
Р.Лхагважавын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1978 оны 05 дугаар сарын 08 өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 25 өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Барилга угсралтын конторт, 1989 оны 03 дугаар сарын 01 өдрөөс 1997 оны 04 сар хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Захиалагчдын товчоонд захиалагчийн инженерээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч Р.Лхагважав нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн учир шүүх хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасны дагуу Р.Лхагважавын улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүгчийн захирамжаар хойшлуулсан тул 70 200 төгрөгийг түүнээс гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Рэнцэндоржийн Лхагважав нь 1978 оны 05 дугаар сарын 08 өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 25 өдөр хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Барилга угсралтын конторт, 1989 оны 03 дугаар сарын 01 өдрөөс 1997 оны 04 сар хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Захиалагчдын товчоонд захиалагчийн инженерээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Р.Лхагважаваас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мөнхноминд даалгаж, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА