Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 238

 

 

 

 

 


2017 оны 04 сарын 21 өдөр           Дугаар 156/ШШ2017/00238    Хэнтий аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

156/2017/00182/И

    Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар би
           Нэхэмжлэгч: Сүхбаатар Мах Маркет ХХК-ийн нэхэмжлэлтэй
            Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Саригийн а-24 дүгээр байрны 06 тоотод оршин суух, Борынхон овогт Сүрэнгийн Мөнхсайхан (РД:СЕ58011700)-д холбогдох
           “24 249 950 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                                                                      
                                                                                                             
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Сүхбаатар Мах Маркеты ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
      “Сүхбаатар Мах Маркет” ХХК нь мах бэлтгэн, борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг компани юм. “Сүхбаатар Мах Маркет” ХХК, иргэн Сүрэн овогтой Мөнхсайхан нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 01/2016 тоот дугаартай Мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдсан. Тус гэрээнд бэлтгэн нийлүүлэгч 1,600 толгой мал нийт 38,000 кг бүхий 82,700,000 төгрөгийн мах нийлүүлэхээр, захиалагч гэрээний төлбөрийг 3 хувааж олгохоор тохиролцсон. Үүнд: Урьдчилгаа болгож тус гэрээний үнийн дүнгийн 35%-тай тэнцэх хэмжээний санхүүжилтийг гэрээ байгуулснаар бэлтгэн нийлүүлэгчид шилжүүлэх, дараагийн төлбөр болох тус гэрээний үнийн дүнгийн 25%-тай тэнцэх санхүүжилтийг бэлтгэн нийлүүлэгч гэрээний үүргийн 30% хувийг бүрэн биелүүлж махаа тушаасан тохиолдолд шилжүүлэх, үлдэгдэл төлбөрийг бэлтгэн нийлүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ 100% биелүүлж бүх махаа тушаасан тохиолдолд захиалагч үлдэгдэл 40%-ийн төлбөрийг 3 хоногийн дотор шилжүүлэх байв.
Ийнхүү захиалагч “Сүхбаатар Мах Маркет” ХХК нь урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөгийг иргэн С.Мөнхсайханд олгож гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.        Хугацааны дагуу С.Мөнхсайхан нь “Сүхбаатар Мах Маркет” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мах нийлүүлж дууссан байх ёстой байсан боловч С.Мөнхсайхан нь компанид 2 удаа мах нийлүүлэв. Үүнд: 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 88 тоо толгой мал, 1873 кг, 3 876 625 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 35 тоо толгой мал, 4274 кг, 9 501 550 төгрөг.
Ийнхүү гэрээний хугацаа дуусч мах нийлүүлэхгүй нь тодорхой болж гэрээний үүргийг зөрчсөн тул 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр С.Мөнхсайхантай тооцоо нийлэхэд үлдэгдэл 20,498,450 төгрөгийн тооцоог 3 хувааж 2016.07.20-нд 10,254,000 төгрөгийн мах нийлүүлэх, 2016.03.02- нд 4,000,000 төгрөг, 2016.03.31-нд 6,244,450 төгрөгийг тус тус бэлэн мөнгөөр төлөхөөр акт үйлдсэн.
С.Мөнхсайханд компаний зүгээс урьдчилгаанд авсан төлбөрийг төлөх нэмэлт хугацаа, боломж олгож хүлээсэн боловч төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдсөнгүй. Мах бэлтгэн нийлүүлэх гэрээний 6.2 дахь хэсэгг заасны дагуу гэрээний үүрэг биелэгдэх хугацаа буюу 2016.02.06-ны өдрөөс эхлэн үлдэгдэл төлбөр болох 20,498,450 төгрөгөөс 0,05%- иар алданги тооцож 3,751,500 төгрөгийг шаардаж байна. Иймд С.Мөнхсайханаас “Мах бэлтгэн нийлүүлэх” гэрээний дагуу 20,948,450 төгрөг, алдангид 3,751,500 төгрөг, Нийт 24,249,950 төгрөгийг гаргуулж “Сүхбаатар Мах Маркет” ХХК-д олгож өгнө үү гэжээ. /хх-ийн 1-2х/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвасүрэн нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Сүхбаатар Мах Маркет ХХК-ийн С.Мөнхсайханд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвсүрэн миний бие хүлээн авч Сүхбаатар Мах Маркет ХХК болон С.Мөнхсайхан нарын хооронд байгуулсан мах нийлүүлэх гэрээний үлдэгдэл 24 249 950 төгрөгийг төлж барагдуулах учир нь С.Мөнхсайхан нь тэтгэвэрээс өөр тодорхой орлогогүй тул өөрсдийн боломж нөхцөлд тулгуурлан өөрийн тэтгэвэр, бусдаас авах авлага, гэр бүлийн хүний тэтгэвэр зэргээр барагдуулахаар шийдвэрлэсэн болно. Үүнд: 2017 оны 05 дугаар сарын 05-нд 600 000 төгрөг,  06 дугаар сарын 07-нд 600 000 төгрөг, 08 дугаар сарын 04-нд 600 000 төгрөг, 08 дугаар сарын 16-нд 600 000 төгрөг, 09 дүгээр сарын 20-нд 600 000 төгрөг, 10 дугаар сарын 14-нд 600 000 төгрөг, 11 дүгээр сарын 15-нд 600 000 төгрөг, 12 дугаар сарын 15-нд 600 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 26-нд 1 621 000 төгрөг, улмаар сар бүрийн 25-нд 1 621 000 төгрөгийг хийж, 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Мөн явцын дунд хугацаанаас өмнө төлөх боломжийн эх үүсвэр гарвал дээрх хугацаанаас өмнө төлбөрийг төлж барагдуулна гэжээ. /хх-ийн 19х/

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                                                                                                                                                               
                                                                                                      
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Сүхбаатар Мах Маркет ХХК-нь хариуцагч С.Мөнхсайханд холбогдуулан 24 249 950 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.      
Хариуцагч С.Мөнхсайхан нь Сүхбаатар Мах Маркет ХХК-тай Мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан болох нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/2016 тоот гэрээний хуулбар /хх-ийн 8-11х/, хариуцагчийн тайлбар /хх-ийн 19х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Сүхбаатар Мах Маркет ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвсүрэн нь хүлээн зөвшөөрч зээлийн үлдэгдэл 24 249 950 төгрөгийг тодорхой графикийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 30-ны дотор хэсэгчлэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн дээрх зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
         
            Ийнхүү нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар явуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                        

ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Сүхбаатар Мах Маркет ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Мөнхсайханд холбогдох 24 249 950 /хорин дөрвөн сая хоёр зуун дөчин есөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг анхааруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгч Сүхбаатар Мах Маркет ХХК-наас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 279 199 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Мөнхсайханаас 139 599 /нэг зуун гучин есөн мянга таван зуун ерин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сүхбаатар Мах Маркет ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                                     Ж.БОЛДБААТАР