Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 179

 


  Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5-р багт оршин суух /РД:ЛМ62022008, утасны дугаар 99042784/ Улаангууд овогт Цэндийн Эрдэнэчимэгийн

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэчимэг, нарийн бичгийн Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэчимэг нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд 1987-1995 он хүртэл хүнсний ногооны агротехникчээр ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тушаалын огноо ташаа бичигдсэн. Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн архив нь галын аюулд өртөн шатаж үгүй болсон тул миний цалин авч байсан үеийн материалууд улсын архивт огт байхгүй  болсон тул шүүхээр баталгаажуул гэсэн юм.         
Иймд миний 1987 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оны оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэл болон “Жаргалын зам” хувьцаат компанид агротехникчээр ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож  өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
    
 Хүсэлт гаргагч Улаангууд овогт Цэндийн Эрдэнэчимэг нь  1987-1995 оныг дуустал Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэл болон “Жаргалын зам” хувьцаат компанид агротехникчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Ц.Эрдэнэчимэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 13 тоот тушаалын хуулбар, “Жаргалын зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1988 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 104 тоот тогтоолын хавсралт, 503898 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн 166373 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Алхаабаатарын Эрдэнэчимэг нь Улаангууд овогт Цэндийн Эрдэнэчимэг мөн болох нь хүсэлт гаргагчийн болон гэрчүүдийн тайлбараар тогтоогдож байна.  

Хүсэлт гаргагч Улаангууд овогт Цэндийн Эрдэнэчимэг нь  1987 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оны оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэл болон “Жаргалын зам” хувьцаат компанид агротехникчээр ажиллаж байсан болох нь хэргийн материалд нотлох баримтаар хавсарган ирүүлсэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 13 тоот тушаалын хуулбар, “Жаргалын зам” нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1988 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 104 тоот тогтоолын хавсралт, 503898 дугаартай Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн 166373 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар,

      -гэрч Улаангууд овогт Нямын Гончиг /РД:ЛМ43031117/-ын “Ц.Эрдэнэчимэгийн аав, ээжийг нь сайн танина.  Эрдэнэчимэгийн аавыг нь Алхбаатар, ээжийг нь Цэнд гэдэг. Эдний хүүхдүүд зарим нь ааваараа, зарим нь ээжээрээ овоглодог байсан. Эрдэнэчимэг нь хэнээрээ овоглосныг би сайн мэдэхгүй байна. Ц.Эрдэнчимэг нь Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техникком төгсөж ирээд Сүхбаатар Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд хүнсний ногооны агротехникчээр 1987-1991 он дуустал ажиллаж байсан. “Жаргалын зам” нэгдэл нь 1991 онд хувьчлагдаж  Жаргалын зам хувьцаат компани болсон.  Ц.Эрдэнэчимэг нь үргэлжлүүлэн “Жаргалын зам хувьцаат компани”-нд 1995 он дуустал хүнсний ногооны агротехникчээр тасралтгүй ажиллаж байсан” гэх мэдүүлэг, 
 
           -гэрч Омоогийхон овогт Гомбын Довдондорж /РД:ЛМ44120717/-ийн “Ц.Эрдэнэчимэг нь Дорнодын Хөдөө аж ахуйн техниккум төгсөж ирээд Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд агротехникчээр 1987 онд ирж байсан. Тэр үед би “Жаргалын зам” нэгдлийн тэжээл үйлдвэрлэлийн бригадын дарга, ерөнхий инженерээр ажиллаж байсан. Ц.Эрдэнчимэг нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэлд агротехникчээр 1987-1991 он дуустал ажиллаж байсан. “Жаргалын зам” нэгдэл нь 1991 онд хувьчлагдаад ХХКомпани болсон.  Ц.Эрдэнэчимэг нь үргэлжлүүлэн “Жаргалын зам” хувьцаат компанид 1995 он дуустал хүнсний ногооны агротехникч буюу хүнсний ногооны салаанд ажиллаж байсан. Ц.Эрдэнэчимэг нь тус нэгдэлдээ тасралтгүй ажиллаж байсан” гэх  мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан гаргагч Улаангууд овогт Цэндийн Эрдэнэчимэг нь  1987 оны 03- дугаар сарын 07-ны өдрөөс 1995 оны оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Эрдэнэцагаан сумын “Жаргалын зам” нэгдэл болон “Жаргалын зам” хувьцаат компанид Агротехникчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
    
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ