Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 516

 

 

 

 

 

  2021         04          27                                  2021/ШЦТ/516

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батаа, 

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 02273 0451 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн *******, 1979 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “Дойчэ Бэйкери” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 51-1 тоотод оршин суух хаягтай,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх  зааснаар 1 жил 9 сар хорих ял оногдуулж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 12-ны 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд барилгын ажил гүйцэтгэнэ хэмээн очсон боловч, ажил явдал гарлаа, туслаач хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд нийт 8 удаагийн гүйлгээгээр 3.100.000 төгрөгийг Хаан банкны 5890856378 дугаарын дансаар, иргэн С.Буянхишигийг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байхад нь шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Ажилд орсон хохирогчид хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байна”  гэв.

Хохирогч С.Буянхишиг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Гтай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр уулзсан. Надтай уулзахдаа 4-5 хүн байна ажил байвал өгөөчээ гэж гуйж байсан. Тэгээд би ажил өгөхөөр болоод аман хэлцэл хийгээд Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд ус цэвэрлэх байгууламжийн ажил хийхээр болсон...урьдчилгаа гэж 2.000.000 төгрөг авахаар болоод үлдсэн мөнгийг ажил хийх явц дундуур ажлыг нь харж байгаад өгөхөөр тохиролцсон. Улмаар ажил огт хийгээгүй. Эхлээд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ганцаараа Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд очоод ажил хийх хүмүүс араас ирж байгаа гэж хэлээд 2 хоносон. 3 дахь хоног дээрээ буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүүхэд нас барлаа гэж хэлээд би Дархан хүргэж өгөөд Г хот руу явсан. Үүнээс хойш 14 хоногийн дараа над руу залгаад ажил явдлаа хийсэн, одоо Сэлэнгэ явж ажлаа хийнэ, хүмүүстэй хамт очно надад мөнгө өгөөчээ өмнө өгсөн урьдчилгаа мөнгийг ажил явдалдаа хэрэглэчихлээ туслаач гэж надаас гуйсан учир би дахин 500.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш таг алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд ажил хийнэ ажлаа хараарай гэсэн учир очиж ажлаа хараад 7.000.000 төгрөгөөр ажил хийнэ гэж хэлж байсан. Тэгээд би хот руу буцаж ажил хийнэ гэж хэлж байсан. Тэгээд би хот руу буцаж ажил хийгээгүй. С.Буянхишигийг өөрөө хүрээд ир гэж мөнгө өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,

Иргэн С.Буянхишигийн Хаан банкны 5935108905 дугаартай дансны хуулга /хх-ийн 13-15/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд барилгын ажил гүйцэтгэнэ хэмээн очсон боловч, ажил явдал гарлаа, туслаач хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд нийт 8 удаагийн гүйлгээгээр 3.100.000 төгрөгийг Хаан банкны 5890856378 дугаарын дансаар, иргэн С.Буянхишигийг Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэртээ байхад нь шилжүүлэн авч залилсан болох нь

Хохирогч С.Буянхишигийн: “...Би Гтай 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр уулзсан. Надтай уулзахдаа 4-5 хүн байна ажил байвал өгөөчээ гэж гуйж байсан. Тэгээд би ажил өгөхөөр болоод аман хэлцэл хийгээд Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд ус цэвэрлэх байгууламжийн ажил хийхээр болсон...урьдчилгаа гэж 2.000.000 төгрөг авахаар болоод үлдсэн мөнгийг ажил хийх явц дундуур ажлыг нь харж байгаад өгөхөөр тохиролцсон. Улмаар ажил огт хийгээгүй. Эхлээд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ганцаараа Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд очоод ажил хийх хүмүүс араас ирж байгаа гэж хэлээд 2 хоносон. 3 дахь хоног дээрээ буюу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүүхэд нас барлаа гэж хэлээд би Дархан хүргэж өгөөд Г хот руу явсан. Үүнээс хойш 14 хоногийн дараа над руу залгаад ажил явдлаа хийсэн, одоо Сэлэнгэ явж ажлаа хийнэ, хүмүүстэй хамт очно надад мөнгө өгөөчээ өмнө өгсөн урьдчилгаа мөнгийг ажил явдалдаа хэрэглэчихлээ туслаач гэж надаас гуйсан учир би дахин 500.000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш таг алга болсон...”  гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******д зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй ба нөхөн төлөхөө илэрхийлж байх тул түүнээс нийт 3.100.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Буянхишигт олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *******д хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******-г зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар *******д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар   ******* нь  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол  хуулийн  хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар *******ас нийт 3.100.000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч С.Буянхишигт олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР