Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 187

 


  
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би
    
    Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, “Чулуут”-ын 14-11 тоотын зүүн талын хашаанд оршин суух, /РД:ЛЮ77092861, утасны дугаар 98514648, 98650505/, Боржигон овогт Сумъяагийн Мөнхжаргалын нэхэмжлэлтэй,      
    
    Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Барилгын 13 дугаар гудамжны 0 тоотод оршин суух, /РД:ЛЮ89061474, утасны дугаар 88840439, 88075845/, Сүх овогт Баатарын Болор-Эрдэнэд холбогдох

     “Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 10 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн  авч танилцаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Боржигон овогт Сумъяагийн  Мөнхжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 8 дугаар сарын 19-нөөс 24-ний хооронд манай гэрт хулгай орж мөнгөн хазаар, хормойн шуулт, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, бага гарын мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн бугуйвч, маанийн хүрд, бойпор, эрэгтэй, эмэгтэй пойлусан бүс, зоос 9 ширхэг, шүр, маанийн үрэл зэрэг эд зүйлсээ алдсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж хулгайчийг илрүүлсэн боловч Сүхбаатар аймгийн Прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5/197 тоот тогтоолоор уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг хэргийг Цагдаагийн байгууллага шийдвэрлэхдээ хохирогч миний үнийн саналыг хэрэгт тусгаагүй. Прокурорын тогтоолд Б.Болор-Эрдэнэ нь хэргээ хүлээсэн бөгөөд эд хөрөнгийн хохирлыг барагдуулна гэсэн байдаг. Би өөрийн хөрөнгийг 10 000 000 /арван сая/ төгрөгөөр үнэлж байна. /Хазаар 1 500 000 төгрөг, дунд гарын аяга нэг бүрийн үнэ 600 000 төгрөг, нийт 1 800 000 төгрөг, бага гарын аяга нэг бүрийн үнэ 350 000 төгрөг, нийт 1 050 000 төгрөг, хормойн шуулт              2 000 000 төгрөг, мөнгөн бугуйвч 1 500 000 төгрөг, бүснүүд 200 000 төгрөг, хүрд                1 150 000 төгрөг, бойпор 500 000 төгрөг, үндсэн ширээ 300 000 төгрөг/ 
    Баруун-Урт сумын үнэлгээний комиссын үнэлгээг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд иргэн Б.Болор-Эрдэнээс миний хохирол болох 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

    Хариуцагч Сүх овогт Баатарын Болор-Эрдэнэ нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн С.Мөнхжаргалд учруулсан хохирлоо 2016 оны 4 дүгээр сарын 28-наас эхлэн сар бүр 350 000 төгрөг өгч барагдуулах болно. Би учруулсан хохирлыг эрүүгийн хавтаст хэрэгт заасан хохирлыг хэмжээгээр төлөх болно гэжээ.
    Зохигчид 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Миний бие нь С.Мөнхжаргалын нэхэмжилсэн эд хөрөнгийн хохирол             10 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би бөөнд нь төлөх боломжгүй тул 2017 оны 5 дугаар сарын 01-нээс сар бүр 250 000 төгрөгөөр төлөх болно. Боломж бололцоотой үедээ заавал 250 000 төгрөг гэхгүй 400 000-500 000 төгрөг болгож төлөх болно. Миний ажлын хаяг: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 20 дугаар хороо “Дэвшил” сангийн аж ахуй “Тэнгэрийн 7 од” ХХК-д засварчин. 250 000 төгрөгөө С.Мөнхжаргалын ХААН банкны 5630284830 тоот дансанд сар бүрийн 01-нд хийнэ. Нэхэмжлэгч С.Мөнхжаргал, хариуцагч Б.Болор-Эрдэнэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч С.Мөнхжаргал нь хариуцагч Б.Болор-Эрдэнээс “Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 10 000 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч Б.Болор-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага болох 10 000 000 /арван сая/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
    
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Мөнхжаргал нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Болор-Эрдэнээс 10 000 000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 174 950 төгрөгний тал хувь болох 87 475 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:

    1.  Боржигон овогт Сумъяагийн Мөнхжаргалын нэхэмжилсэн эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 10 000 000 төгрөгийг хариуцагч Сүх овогт Баатарын Болор-Эрдэнэ нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Мөнхжаргал нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1  дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Болор-Эрдэнээс 10 000 000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 174 950 төгрөгний тал хувь болох 87 475 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

    3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

    4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 


ШҮҮГЧ                       Ц.ЭРДЭНЭЗУУ