Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/65

 


 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 

    Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

    Нарийн бичгийн дарга С.Б

    Улсын яллагч Ц.Л

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ч, Э.Х, Б.Ө, Ч.Г, С.Б, Б.Ч, Ж.Г

    Иргэний хариуцагч Д.Т

    Иргэний нэхэмжлэгч Г.Сг /онлайн/ 

    Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б

    Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б-т холбогдох 2024000560385 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгч: Монгол улсын иргэн, А.Б

 

Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч А.Б-г Завхан аймгийн Тэлмэн сум “Шумуултай ам" гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 83-74 ОРХ улсын дугаартай “Тоёото Альпард" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн а-д заасан “энэ дүрмийн 4-р хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4-р бүлгийн хавсралтын 3-д заасан “дугуйны хээний гүн ....үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн” мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас Б.Цогзолмаагийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Өлзиймаа, О.Энхжаргал, Л.Өлзийбат, С.Батсайхан, Д.Оюунбат, Ж.Наранцэцэг, Ж.Амгалан нарын 7 хүн нас барж, олон хүний амь нас хохироосон /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б-н мэдүүлсэн “ 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бүгд уулзаж 4 дүгээр сургуулийн урдаас 12 цагийн үед аялалдаа явсан. Эрт явах байсан боловч машиныхаа дугуйгаа засуулаад 12 цагийн үед гарсан. Бид 2 машинтай явсан. Аяллын үеэр бүгд нар бүгд эв найртай байсан. Бүгд сэтгэл хангалуун байсан. Хамгийн сүүлийн шөнө Хяргас нуурын Хэцүү хад гэх газар гэр буудал авсан. Өглөө Хар термисээс 9-10 цагийн үед шатахуун аваад замдаа гарсан. Нөмрөг сум руу ороод замдаа идэх зүйлээ авцгаагаад хөдөлсөн. Бороо их орж байсан. Замын хажууд хадан хясаатай газар байсан. Тэнд зогсож бүгд зураг даруулсан. Тэр өдөр миний бие жаахан таагүй байсан. Цогзолмаа багш миний даралтыг үзээд би даралтын эм уусан. Осол болохын өмнө ширүүн бороо орж байсан. Дугуй гэнэт хагараад том осол болсон. Тухайн үед 80-100 км цагийн хурдтай явж байсан байх. Бороотой зам нойтон үед хурдтай л явж байсан байна гэж сүүлд ойлгосон. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчдын ар гэрээс дахин дахин уучлалт гуйж байна. Та бүгдийн гаргасан хохирлыг төлж барагдуулна гэх мэдүүлэг,

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ч-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, 3 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл төлбөрөө нэхэмжилнэ, гомдол саналгүй гэх мэдүүлэг, 

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Х-йн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, сэтгэл санааны хувьд хүнд байгаа. 3.000.000 төгрөг авсан. Үлдсэн төлбөрийг нэхэмжилнэ. Мандал даатгалаас мөнгө аваагүй гэх мэдүүлэг, 

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, гомдол саналгүй, мөрдөн байцаагчид гарсан зардлын талаарх баримтыг өгсөн. 9.694.478 төгрөгийн нэхэмжилсэн. Үүнээс 3.500.000 төгрөг авсан. Даатгалаас мөнгө аваагүй. Үлдсэн төлбөрөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, гомдол санал байхгүй. Хурдаа тохируулаад амарч байгаад явсан бол энэ олон хүн уй гашууд автахгүй байсан байх даа. Үлдсэн төлбөрөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна. Шүүх хуралдаанд санхүүгийн хохирлын талаар ярьж байна. Надад болон миний дүү нарт учирсан сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх боломжтой гэж бодохгүй байна. Уг хохирлоо бага хэмжээгээр ч болов нимгэлүүлэх боломжтой гэж харж шүүх хуралдаанд оролцож байна. Уг шүүх хуралдаанд мөнгө өгсөн үү гэж асууж байна. Тэр өгсөн мөнгийг буяны ажилд зориулаарай гэж өгсөн гэж бодсон боловч тэр мөнгө өнөөдрийн шүүх хуралдаанд хохирол төлсөн гэж яригдаж байна. Тэр мөнгийг би буцаагаад шилжүүлье. Осол болсноос хойш хагас жилийн хугацаа өнгөрсөн. Би өс хонзон санаагүй. Гэхдээ харамсал, гомдол маш их байна. Энэ хүн хагас жилийн хугацаанд нэг ч удаа холбогдож уучлалт гуйгаагүй. Хурал дээр нэхэмжилсэн мөнгийг өгчихвөл хохирол барагдана гэж хэлж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хэрхэн ойлгож байгаа болон хэрхэн гэмшиж байгаа вэ? Би шүүх хуралдаанд анх удаа оролцож байгаа учир зөв зүйл хэлж байгаагаа мэдэхгүй байна. Гомдлыг бүрэн барагдуулна гэчихээд мөнгө яриад байна. Би гомдлоо бүрэн барагдуулах гэж ирээгүй. Гомдлоо нимгэлэх гэж ирсэн. Гэмт хэрэг хийсэн этгээдийг гэм буруугаа ухамсарлаасай гэж хүсэж байна. Гэмшиж байгаагаа үйлдлээрээ харуулах хэрэгтэй. Надад гэм буруугаа ухамсарлаж байгаа нь мэдэгдэхгүй байна. Би хатуурхаж байна гэж өөрийгөө бодоогүй. Шүүхээс энэ хүнийг хүндээр шийтгэж өгнө үү гэсэн хүсэлт тавихгүй гэх мэдүүлэг,

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ч-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, гомдол саналгүй, оршуулгын зардалд 3,000.000 төгрөг өгсөн. Үлдсэн төлбөрөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, бичгээр нэхэмжлэл гаргасан 3,5 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл төлбөрөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч “Мандал даатгал”ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, манайд гэнэтийн ослын даатгуулагч Амгалан нь зам тээврийн ослоор нас барсан. Тэр Голомт банкнаас 151 сая төгрөгийн зээл авч даатгуулсан байсан. Манай байгууллага цалингийн зээлийн үлдэгдэл 10,052,728 төгрөгийг даатгалаас гаруулах хүсэлтийн дагуу төлсөн. Иргэний хуулийн дагуу уг төлбөрийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг, 

 

Иргэний нэхэмжлэгч Д.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, Альфард маркийн машин нь миний нэр дээр байдаг. Уг машинаар явж байгаад энэ олон хүний амь эрсэдсэн. Үнэхээр харамсалтай байна. Багш маань ирээд хамт явъя гэж гуйсан. Ийм зүйл болно гэж мэдээгүй. Хүүхдүүдээс нь уучлалт гуйя. Хариуцлагаа хүлээнэ. Хохирогч нарын ар гэрээс уучлалт гуйя. Хохирогч нарынхаа араас байнга буян хийж байгаа. 49 хоногийг дуустал буян номын ажил хийсэн. Нэг ч өдөр буян хийхээ мартаагүй. Хохирогч нарын ар гэртэй очиж уулзаагүй нь үнэн. Айгаад очиж чадаагүй. Эрдэнэт хотод ирээд байнга ном уншуулж, 108 зул өргөдөг байсан.Одоо ч гэсэн 7 ширхэг зулыг өдөр бүр өргөдөг. Шаардлагатай гэвэл та бүхэнд харуулж болно. Буяны ажил учир үүнийг баримтжуулж, шүүхэд гаргаж өгөөгүй. 500,000 төгрөгийг буяны ажилд өгсөн учир буцааж өгөх хэрэггүй гэх мэдүүлэг, 

 

-Хохирогч Б.Ц-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...2020 оны 06 сарын 28-ны өдөр 12 цаг 30 минутын үед 2 машинтай 11-үүлээ хуваагдаж суугаад Орхон аймгийн 4-р сургуулийн гаднаас хөдөлж Булган аймгийн чиглэлд гарсан. Эхний өдөр элсэн тасархайд очиж хоносон. Маргааш өдөр Өвөрхангай аймгаар Нарийн тээл суманд очиход “Пажеро” маркийн машины хроп халж доголдсон. Тэр машинтай цааш явах боломжгүй болсон. Тэр машинд сууж явсан 3 зорчигч Оюунбат, Батсайхан багш, Золбоохүү багш нар миний сууж явсан “Альпард” маркийн 83-74 ОРХ улсын дугаартай машинд нэмж сууцгаасан. Альпард машинд 1 зорчигчийн суудал илүү байсан, 2 зорчигчийн суудал хэтэрсэн гэсэн үг...Хэцүү хад үзээд шөнөдөө Хяргас нуурын гэр буудалд хоносон. Маргааш өглөө нь буцахаар нутаг хөдөлсөн...Завханы Цагаанхайрхан сумын нутаг руу орж ирсэн.Нөмрөг суманд 17 цаг орчимд орж ирээд 18 цагийн үед хөдөлж явсан. 30 орчим км яваад машины дугуй хагарсан. Тухайн үед би жолоочийн арын эгнээний суудалд 2 суудлын зааг дээр суусан байсан. Миний зүүн талд Наранцэцэг багш, баруун гар талд Энхжаргал багш, цаана нь Оюунбат суусан. Арын эгнээнд Золбоохүү, Батсайхан, Өлзиймаа, Өлзийбат нар суусан байсан. Урд талд жолоочийн хажууд Амгалан багш сууж явсан.Машин засмал замаар явж байсан бид ярьж хууч хөөрч явтал гэнэт пис хийх чимээ гаран машин жолоодлогогүй болж 2 тийшээ мурилзаж дайвалзаж эхэлсэн. Би бусдадаа тайван байгаарай, шидүүлж болохгүй суудлын бариулаас тавьж болохгүй гэсэн ба бүгд орилолдож байсан. Миний мэдэхийн машин зүүн талаараа яах ийхийн зуургүй замын хажуугийн далан руу унаж, өнхөрч байсан. Нэг харахад миний баруун гар талд хүн харагдсан, машин дахин өнхөрсөн. Тэгээд зогссон. Жолооч машинаас бууж харагдсан. Би толгойгоо дарж үзтэл толгой зүгээр, цохигдсон шинжгүй байсан, хөлөө хөдөлгөтөл 2 хөл зүгээр байсан. ...жолооч хүн хүн дээр очиж яаж байна гэж байсан. Би цаадуул дээрээ оч гэхэд за яамай гээд цааш явсан....” гэх мэдүүлэг /1-р хх 90-95-р хуудас

 

-Иргэний нэхэмжлэгч М.З-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “....Нөмрөг сум өнгөрөөд Тэлмэн нуур өнгөрөөд засмал замаар жаахан явж байгаад осол болсон. Завхан Сонгино сум руу орж ирэхийн өмнө бид нар зогсоод цайлаад эмэгтэйчүүд жоохон дарс тойруулж уусан. Тэрнээс биш архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Надад нурууны 2 хугарал гэж гарсан. Тосонцэнгэлийн эмнэлэгт 400.000 төгрөгийг төлсөн. Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд 500.000 төгрөг болсон...Ямар нэг гомдол саналгүй. Шүүх хуралд суухгүй гэх мэдүүлэг/1 хх 118-119-р хуудас/

 

-Гэрч Ж.Н-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “....тухайн үед бороо орж байсан болохоор Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу орж хонохоор засмал замаар явж байхад замын урд талд хар өнгийн “Тоёото Альпард” машин зогсож байгаа харагдсан. Хажууд нь газраар хүмүүс болон эд зүйлүүд энд тэнд бутарсан, тарсан байдалтай байсан. ...би тэр эрэгтэй хүн дээр очоод юу болсон бэ гэхэд их сандарсан байдалтай машины хойд дугуй хагараад гэнэт замын хажуу руу жолоодлогогүй болчихоод онхолдчихлоо гэсэн. Засмал замаас осолд орсон машин хүртэл зайнд 8-9 хүн газарт хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би машин руугаа очиж утсаа аван 102-т мэдэгдэхэд манайх энэ ослын талаар мэдээлэл авсан шуурхай бүрэлдэхүүн явсан гэж хэлсэн. Би ослыг хараад 17 цагийн орчимд мэдээлэл өгсөн байх. Гадаа их үүлэрхэг засмал зам харагдахгүй, ширүүн бороо орж байсан....гэх мэдүүлэг. /1-р хавтас 163-164-р хуудас/

 

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, /1 хх-ийн 14-28-р хуудас/

 

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №000000032 дугаартай ...Ж.Амгалан нь авто ослын гэмтэл, дотуур цус алдалт уушги зүрхний язарсан шарх, цоорол, олон хавирганы хугарал гэмтлийн улмаас баруун уушгины уналт, цус алдалтын шок, амьсгалын хурц дутагдалд орж нас барсан...” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 170-171-р хуудас/, 

 

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №000000107 дугаартай ....Шинжилгээнд хүргүүлж ирсэн амь хохирогч Жамсрангийн Амгалангийн цогцосноос авсан улаан хүрэн зүйл нь цус мөн байна. Амь хохирогч Жамсрангийн Амгалангийн цогцосноос авсан цуснаас спиртийн агууламж илрээгүй болно гэсэн дүгнэлт / 1 хх-ийн 177-р хуудас/, 

 

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №000000034 дугаартай “...Ж.Наранцэцэг нь гавал тархины битүү гэмтэл, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, дотуур цус алдалт, зүрхний шарх, үнхэлцэг хальсны задрал, олон хавирганы хугарал гэмтлүүд нь дангаараа нас барахад хүргэсэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт. /1 хх-ийн 181-182-р хуудас/

 

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №000000111 дугаартай ....Шинжилгээнд хүргүүлж ирсэн амь хохирогч Жанцангийн Наранцэцэгийн цогцосноос авсан улаан хүрэн зүйл нь цус мөн байна. Амь хохирогч Жанцангийн Наранцэцэгийн цогцосноос авсан цуснаас спиртийн агууламж илрээгүй болно гэсэн дүгнэлт / 1 хх-ийн 187-р хуудас/, 

 

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №000000035 дугаартай “....Д.Оюунбат нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, дотуур цус алдалт, зүрхний задрал, үнхэлцэг хальсны урагдал, нугас тасрал, олон хавирганы хугарал гэмтлүүд нь дангаараа нас барахад хүргэсэн байх боломжтой гэмтлүүд байна....” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 191-192-р хуудас/

 

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №000000112 дугаартай ....Шинжилгээнд хүргүүлж ирсэн амь хохирогч Д.Оюунбатын цогцосноос авсан улаан хүрэн зүйл нь цус мөн байна. Амь хохирогч Д.Оюунбатын цогцосноос авсан цуснаас спиртийн агууламж илрээгүй болно гэсэн дүгнэлт / 1 хх-ийн 199-р хуудас/, 

 

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн №000000033 дугаартай “...С.Батсайхан нь гавал тархины битүү гэмтэл, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, дотуур цус алдалт, /зүрхний язарсан шарх, цоорол, олон хавирганы хугарал гэмтлүүд нь дангаараа нас барахад хүргэсэн байх боломжтой гэмтлүүд байна....” гэсэн дүгнэлт. /1 хх-ийн 203-204-р хуудас/

 

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №000000109 дугаартай ....Шинжилгээнд хүргүүлж ирсэн амь хохирогч С.Батсайханы цогцосноос авсан улаан хүрэн зүйл нь цус мөн байна. Амь хохирогч С.Батсайханы цогцосноос авсан цуснаас спиртийн агууламж илэрч байна. С.Батсайханы цогцосноос авсан цуснаас 0.8 промилл спиртийн агууламж илэрч байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт / 1 хх-ийн 209-р хуудас/, 

 

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн №000000037 дугаартай “...Л.Өлзиймаад хэвлийн хөндийн битүү гэмтэл, дотуур цус алдалт, / элэгний задрал, олон хавирганы хугарал гэмтлүүд нь дангаараа нас барахад хүргэсэн байх боломжтой гэмтлүүд байна...” гэсэн дүгнэлт. /1 хх-ийн 213-214-р хуудас/

 

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №000000108 дугаартай ....Шинжилгээнд хүргүүлж ирсэн амь хохирогч Л.Өлзиймаагийн цогцосноос авсан улаан хүрэн зүйл нь цус мөн байна. Амь хохирогч Л.Өлзиймаагийн цогцосноос авсан цуснаас спиртийн агууламж илрээгүй болно гэсэн дүгнэлт / 1 хх-ийн 219-р хуудас/, 

 

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн №000000038 дугаартай “...Л.Өлзийбатад нь гавал тархины битүү гэмтэл, суурь ясыг нэлэнхүйд нь хамарсан хугарсан, тархи эдийн голомтот цус харвалт, тархины эдийн няцрал, дотуур цус алдалт, олон хавирганы хугарал гэмтлүүд нь дангаараа нас барахад хүргэсэн байх боломжтой гэмтлүүд байна. Олон хавирганы хугарал гэмтэл нь нас барах шалтгаан болсон байх боломжтой гэмтэл байна....” гэсэн дүгнэлт. /1 хх-ийн 223-224-р хуудас/

 

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №000000110 дугаартай ....Шинжилгээнд хүргүүлж ирсэн амь хохирогч Л.Өлзийбатын цогцосноос авсан улаан хүрэн зүйл нь цус мөн байна. Амь хохирогч Л.Өлзийбатын цогцосноос авсан цуснаас спиртийн агууламж илрээгүй болно гэсэн дүгнэлт / 1 хх-ийн 229-р хуудас/, 

 

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн №000000036 дугаартай “...О.Энхжаргал хэвлийн хөндийн битүү гэмтэл, дотуур цус алдалт, элэг дэлүүний задрал, олон хавирганы хугарал гэмтлүүд нь дангаараа нас барахад хүргэсэн байх боломжтой гэмтлүүд байна. Олон хавирганы хугарал гэмтэл нь нас барах шалтгаан болсон байх боломжтой гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 233-234-р хуудас/

 

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №000000106 дугаартай ....Шинжилгээнд хүргүүлж ирсэн амь хохирогч О.Энхжаргалын цогцосноос авсан улаан хүрэн зүйл нь цус мөн байна. Амь хохирогч О.Энхжаргалын цогцосноос авсан цуснаас спиртийн агууламж илрээгүй болно гэсэн дүгнэлт / 1 хх-ийн 239-р хуудас/,

 

-Шүүх эмнэлгийн үзлэг хийж, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2020 оны 07 сарын 23-ны өдрийн 244 дугаартай “...Б.Цогзолмаад зүүн эгэмний хугарал, зүүн 2, 4-р хавирганы хугарал, тархи доргилт, зүүн дунд чөмгөнд зулгаралт, нурууны ар талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...зүүн эгэмний хугарал, зүүн 2, 4-р хавирганы хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 244-р хуудас/

 

-Шүүх эмнэлгийн үзлэг хийж, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 2020 оны 07 сарын 24-ний өдрийн 245 дугаартай “...М.Золбоохүүд тархи доргилт, зүүн шуу, сарвууны ар хэсэг, баруун суга, ташаа, бүсэлхийн ар хэсэгт зулгарсан гэмтлүүд тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 247-р хуудас/

 

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн №000000113 дугаартай....Шинжилгээнд хүргүүлж ирсэн Адилбишийн Болдбаатарын биеэс авсан улаан хүрэн зүйл нь цус мөн байна. Адилбишийн Болдбаатарын биеэс авсан цуснаас спиртийн агууламж илрээгүй болно гэсэн дүгнэлт / 2 хх-ийн 2-р хуудас/,

 

-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №000000246 дугаартай .... Иргэн А.Болдбаатарын биед гэмтэл учирсан байна. ЗТО-д орох үед үүссэн байх боломжтой тархи доргилт, баруун эгэмэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.Учир гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. А.Болдбаатарын биед учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт баруун эгэмний цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. А.Болдбаатарын биед шинжилгээ хийхэд асуултад тусгагдаагүй нөхцөл байдал тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт /2 хх-ийн 5-р хуудас/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн лабораторийн 2020 оны 08 сарын 05-ны өдрийн 3272 дугаартай “...Тоёото Алпард маркийн авто машины баруун хойд, зүүн урд гэж тэмдэглэгдсэн хаймар дугуйнууд хээний хувьд стандартад нийцэж байна. Баруун урд, зүүн хойд гэж тэмдэглэгдсэн дугуйнуудын хээ элэгдэж, элэгдлийн хязгаарт хүрсэн тул стандарт хангахгүй байна. Зүүн урд талын хаймар дугуй хагараагүй, хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед хаймар дугуй хийгүй болсон байна. Зүүн хойд талын дугуй нь хатуу, ир ирмэгтэй зүйлтэй харилцан үйлчлэх үед хаймар дугуй хагарсан байна.Зүүн урд талын дугуйнд үүссэн гэмтэл нь ослын үед, зүүн хойд талын дугуйнд үүссэн гэмтэл нь ослын өмнө үүссэн байх боломжтой. Зүүн хойд талын дугуйны гэмтэл нь тээврийн хэрэгсэл замаас гарч осол гарахад нөлөөлсөн байх боломжтой...." гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 12-36-р хуудас/

 

-Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон магадалгаагаар “...жолооч А.Болдбаатар нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д “жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ энэ дүрмийн 4-р хавсралтад заасан эвдрэл гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн байдлыг хангах, 4-р бүлгийн хавсралтын 3 дахь заалт “дугуйны хээний гүн үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн”, мөн дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн байх үндэстэй байна..." гэх магадлагаа /2-р хх-ийн 41-42-р хуудас/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 сарын 05-ны өдрийн 3334 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ослын хэргийн материалд тэмдэглэгдсэн мөр нь тээврийн хэрэгслийн тоормосны бүрэн зогсолтын мөр биш тул тухайн мөрөөр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй... гэсэн дүгнэлт /2 хх-ийн 60-61-р хуудас/

 

-Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээс гаргасан оршуулгын зардлын баримтууд, нэхэмжлэлүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо. 

 

Шүүгдэгч А.Болдбаатар нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 17-18 цагийн орчим Завхан аймаг Тэлмэн сумын “Шумуултай ам" гэх газар нутагт хот хоорондын хатуу хучилттай замаар 83-74 ОРХ улсын дугаартай “Тоёото Альпард" маркийн хүн тээврийн зориулалттай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн а-д заасан “энэ дүрмийн 4-р хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4-р бүлгийн хавсралтын 3-д заасан “дугуйны хээний гүн ....үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн”, мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчиж, тээврийн хэрэгслийн баруун урд, зүүн хойд дугуйн хээ элэгдэж элэгдлийн хязгаарт хүрсэн стандарт хангахгүй байхад хөдөлгөөнд оролцож, улмаар зүүн хойд талын хаймар дугуй хагарсан ба жолооч тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авч чадаагүйн улмаас тээврийн хэрэгсэл замаас гарч осол гаргаж М.Золбоохүүд тархи доргилт, зүүн шуу, сарвууны ар хэсэг, баруун суга, ташаа, бүсэлхийн ар хэсэгт зулгарал бүхий хөнгөн гэмтэл хохирол, Б.Цогзолмаагийн эрүүл мэндэд зүүн эгэмний хугарал, зүүн 2, 4-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл хохирол учруулж, Л.Өлзиймаа, О.Энхжаргал, Л.Өлзийбат, С.Батсайхан, Д.Оюунбат, Ж.Наранцэцэг, Ж.Амгалан нарын амь нас хохирсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, цогцосны өмсөж байсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хувцас болон эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хохирол төлсөн баримт, хохирлын баримтууд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, эрхийг хязгаарлаагүй байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар үйл баримт бүрэн хангалттай эргэлзээгүй нотлогдож тогтоогдсон ба 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 17-18 цагийн орчим Завхан аймаг Тэлмэн сум “Шумуултай ам" гэх газарт хатуу хучилттай засмал замаар 83-74 ОРХ улсын дугаартай “Тоёото Альпард" маркийн хүн тээврийн зориулалттай тээврийн хэрэгсэлд зорчигч тээвэрлэн жолоодож явсан А.Болдбаатарын болгоомжгүй үйлдэл, тухайлбал, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтээ хайхрамжгүй хандсан ба дугуйн хээний элэгдэл дүрэм стандартад нийцсэн байх жолоочийн үүргийг биелүүлээгүйгээс, мөн “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг биелүүлээгүйгээс /эс үйлдэхүй/ учирч болох нийгэмд аюултай хор уршигийг урьдчилан мэдэх боломжтой боловч мэдэлгүй хайхрамжгүй хандсан үйлдлийн улмаас олон хүний амь нас хохирсон хэргийн бодит байдал тогтоогджээ. 

 

Мөн, Замын хөдөлгөөний дүрмийн 23.9. Дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч” гэсэн заалтыг зөрчиж, уг дүрмийн 2.1-д заасан “B-жолоочоос гадна наймаас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин (бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй)” гэсэн ангилалд хамаарах 7 хүний суудалтай тээврийн хэрэгсэлд жолоочоос гадна 9 хүн тээвэрлэж явсан байдал тогтоогдсон байна. 

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №000000032 дугаартай ...Ж.Амгалан нь авто ослын гэмтэл, дотуур цус алдалт уушги зүрхний язарсан шарх, цоорол, олон хавирганы хугарал гэмтлийн улмаас баруун уушгины уналт, цус алдалтын шок, амьсгалын хурц дутагдалд орж нас барсан...” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 170-171-р хуудас/, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №000000034 дугаартай “...Ж.Наранцэцэг нь гавал тархины битүү гэмтэл, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, дотуур цус алдалт, зүрхний шарх, үнхэлцэг хальсны задрал, олон хавирганы хугарал гэмтлүүд нь дангаараа нас барахад хүргэсэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 181-182-р хуудас/, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №000000035 дугаартай “....Д.Оюунбат нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, дотуур цус алдалт, зүрхний задрал, үнхэлцэг хальсны урагдал, нугас тасрал, олон хавирганы хугарал гэмтлүүд нь дангаараа нас барахад хүргэсэн байх боломжтой гэмтлүүд байна....” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 191-192-р хуудас/, 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн №000000033 дугаартай “...С.Батсайхан нь гавал тархины битүү гэмтэл, суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, дотуур цус алдалт, /зүрхний язарсан шарх, цоорол, олон хавирганы хугарал гэмтлүүд нь дангаараа нас барахад хүргэсэн байх боломжтой гэмтлүүд байна....” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 203-204-р хуудас/, 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн №000000037 дугаартай “...Л.Өлзиймаад хэвлийн хөндийн битүү гэмтэл, дотуур цус алдалт, / элэгний задрал, олон хавирганы хугарал гэмтлүүд нь дангаараа нас барахад хүргэсэн байх боломжтой гэмтлүүд байна...” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 213-214-р хуудас/, 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн №000000038 дугаартай “...Л.Өлзийбатад нь гавал тархины битүү гэмтэл, суурь ясыг нэлэнхүйд нь хамарсан хугарсан, тархи эдийн голомтот цус харвалт, тархины эдийн няцрал, дотуур цус алдалт, олон хавирганы хугарал гэмтлүүд нь дангаараа нас барахад хүргэсэн байх боломжтой гэмтлүүд байна. Олон хавирганы хугарал гэмтэл нь нас барах шалтгаан болсон байх боломжтой гэмтэл байна....” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 223-224-р хуудас/, 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн №000000036 дугаартай “...О.Энхжаргал хэвлийн хөндийн битүү гэмтэл, дотуур цус алдалт, элэг дэлүүний задрал, олон хавирганы хугарал гэмтлүүд нь дангаараа нас барахад хүргэсэн байх боломжтой гэмтлүүд байна. Олон хавирганы хугарал гэмтэл нь нас барах шалтгаан болсон байх боломжтой гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 233-234-р хуудас/, 2020 оны 07 сарын 23-ны өдрийн 244 дугаартай “...Б.Цогзолмаад зүүн эгэмний хугарал, зүүн 2, 4-р хавирганы хугарал, тархи доргилт, зүүн дунд чөмгөнд зулгаралт, нурууны ар талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...зүүн эгэмний хугарал, зүүн 2, 4-р хавирганы хугарал гэмтлүүд нь ..гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 244-р хуудас/, 2020 оны 07 сарын 24-ний өдрийн 245 дугаартай “...М.Золбоохүүд тархи доргилт, зүүн шуу, сарвууны ар хэсэг, баруун суга, ташаа, бүсэлхийн ар хэсэгт зулгарсан гэмтлүүд тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 247-р хуудас/, Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн шалтгааныг тогтоосон магадалгаа зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн болгоомжгүй үйлдлийн улмаас олон хүний амь хохирч, Б.Цогзолмаагийн биед хүндэвтэр хохирол, М.Золбоохүүгийн биед хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байдал нотлогдсон тул шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас олон хүний амь насыг хохироосон гэмт хэргийн шинжтэй бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн лабораторийн 2020 оны 08 сарын 05-ны өдрийн 3272 дугаартай “...Тоёото Альпард маркийн авто машины баруун хойд, зүүн урд гэж тэмдэглэгдсэн хаймар дугуйнууд хээний хувьд стандартад нийцэж байна. Баруун урд, зүүн хойд гэж тэмдэглэгдсэн дугуйнуудын хээ элэгдэж, элэгдлийн хязгаарт хүрсэн тул стандарт хангахгүй байна. Зүүн урд талын хаймар дугуй хагараагүй, хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед хаймар дугуй хийгүй болсон байна. Зүүн хойд талын дугуй нь хатуу, ир ирмэгтэй зүйлтэй харилцан үйлчлэх үед хаймар дугуй хагарсан байна. Зүүн урд талын дугуйнд үүссэн гэмтэл нь ослын үед, зүүн хойд талын дугуйнд үүссэн гэмтэл нь ослын өмнө үүссэн байх боломжтой. Зүүн хойд талын дугуйны гэмтэл нь тээврийн хэрэгсэл замаас гарч осол гарахад нөлөөлсөн байх боломжтой...." гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 12-36-р хуудас/,...83-74 ОРХ улсын дугаартай “Тоёото Альпард" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн а-д заасан “энэ дүрмийн 4-р хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4-р бүлгийн хавсралтын 3-д заасан “дугуйны хээний гүн ....үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн” мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэж Тээврийн цагдаагийн албаны зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон магадлагааг шүүгдэгч түүний өмгөөлөгч нар эсэргүүцээгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байна.

 

Шүүгдэгч А.Болдбаатар нь Эрүүгийн хуульд заасан “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж  заасны дагуу шүүгдэгч А.Болдбаатарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд ” шүүгдэгч А.Б нь Завхан аймаг Тэлмэн сум “Шумуултай ам" гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 83-74 ОРХ улсын дугаартай “Тоёото Альпард" маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ийн а-д заасан “энэ дүрмийн 4-р хавсралтад заасан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4-р бүлгийн хавсралтын 3-д заасан “дугуйны хээний гүн ....үйлдвэрээс тогтоосон элэгдлийн тэмдэглэгээний хязгаарт хүрсэн” мөн дүрмийн 12.3-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас Б.Цогзолмаагийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Л.Өлзиймаа, О.Энхжаргал, Л.Өлзийбат, С.Батсайхан, Д.Оюунбат, Ж.Наранцэцэг, Ж.Амгалан нарын 7 хүн нас барж, олон хүний амь нас хохироосон болох нь шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгч А.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, төлөөгүй үлдсэн төлбөрүүдийг гаргуулах саналтай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болортуяа шүүх хуралдаанд “шүүгдэгч А.Болдбаатар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн учир ял хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Мөн шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол төлбөрөө барагдуулсан байдал зэргийг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж тус тус дүгнэлт гаргажээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэгт авагдсан хувийн байдлын талаархи баримтуудыг шинжлэн судалж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт учруулсан хохирлоос нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Д.Оюунбатын хууль ёсны төлөөлөгч Ж.Гэрэл-Эрдэнэ 10,912,761 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас шүүгдэгч 3,500,000 төгрөг төлсөн тул 7,412,761 төгрөг гаргуулахаар, хохирогч Ж.Амгалангийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ганчулуун 4,884,284 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас шүүгдэгч 3,500,000 төгрөг төлсөн тул 1,334,284 төгрөг гаргуулахаар, хохирогч С.Батсайханы хууль ёсны төлөөлөгч Б.Чингис 5,760,820 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас 3,500,000 төгрөг төлсөн байх тул 2,260,820 төгрөг гаргуулахаар, хохирогч Ж.Наранцэцэгийн хууль ёсны төлөөлөгч Э.Хүдэрээ 5,416,923 төгрөг нэхэмжилснээс 3,500,000 төгрөг төлсөн байх тул 1,916,923 төгрөг гаргуулахаар, хохирогч О.Энхжаргалын хууль ёсны төлөөлөгч Э.Чинсанаа 9,716,400 төгрөг нэхэмжилснээс 3,500,000 төгрөг төлөгдсөн байх тул 6,216,400 төгрөг, хохирогч Л.Өлзиймаагийн хууль ёсны төлөөлөгч Б.Өлзийбаяр 9,694,478 төгрөг нэхэмжилснээс 3,500,000 төгрөг төлөгдсөн байх тул 6,194,478 төгрөг гаргуулахаар,иргэний нэхэмжлэгч “Мандал даатгал” ХХК 10,052,728 төгрөг нэхэмжилснийг бүрэн хангаж гаргуулахаар гэм буруугийн шүүх хуралдаанаас шийдвэрлэсэн ба хохирогч Л.Өлзийбатын хууль ёсны төлөөлөгч С.Баясгалан нэхэмжлэл гаргаагүй, хохирогч М.Золбоохүү нэхэмжлэлээсээ татгалзсан, хохирогч Б.Цогзолмаа нэхэмжлэл гаргаагүй байна.

 

Хохирогч Ж.Амгалан нь Голомт банкнаас 2018 онд 15,000,000 сая төгрөгийн цалингийн зээл авсан ба амь хохирох үед зээлийн үлдэгдэл 10,052,728 төгрөг байсан болох нь, мөн зээлдэгч гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ, Голомт банкны даатгалын төлбөр нэхэмжлэх тухай нэхэмжлэх, ”Мандал даатгал” ХХК-аас 10,052,727.62 төгрөг Голомт банк руу шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн мэдээлэл /2-р хх-ийн 144/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байх тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 513 дугаар зүйлийн 513.2-д зааснаар гэм хорыг хариуцвал зохих иргэн болох шүүгдэгч А.Болдбаатар нь даатгалын компанид хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Шүүгдэгч хохирол төлөх үндэслэлээр шүүх хуралдаанаас 5 хоногийн хугацаагаар завсарлага авсны дараа Э.Хүдэрээд 6,216,400 төгрөг, Э.Чинсанаад 1,917,000 төгрөг, Б.Чингист 2,260,820 төгрөг, “Мандал даатгал” ХХК-д 10,052,728 төгрөг тус тус төлж /баримт хэргийн 3-р хавтаст/ бусад хохирогч нар, тухайлбал, Ж.Гэрэл-Эрдэнэ, Б.Өлзийбаяр, Ч.Ганчулуун нар төлбөр авахаас татгалзаж байгаа талаараа шүүхэд тус тус тайлбар ирүүлсэн /хэргийн 3-р хавтаст/ ба хохирогч Э.Чинсанаа “хохирлыг бүрэн барагдуулсан” гэж тайлбарлаж шүүх хуралдаанд оролцоогүй байна. Харин хохирогч Э.Хүдэрээ “ногоон Дарь эх бурхан бүтээлгэсэн” гээд 5 сая төгрөг нэмж нэхэмжилжээ.

 

Шүүх 3-р хавтаст хэргийн 68 дугаар хуудаст авагдсан Э.Чинсанаагийн нэхэмжлэл холбогдох баримтуудыг үндэслэн 9,716,400 төгрөгийн нэхэмжлэлээс төлөгдөөгүй 6,216,400 төгрөгийг гаргуулахаар, 3-р хх-ийн 35-59 дүгээр хуудаст авагдсан Э.Хүдэрээгийн нэхэмжлэл холбогдох баримтуудыг үндэслэн 5,416,923 төгрөгийн нэхэмжлэлээс төлөгдөөгүй 1,916,923 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн боловч, шүүгдэгч хохирол төлөхдөө Э.Чинсанаад 1,917,000 төгрөг буюу дутуу төлж, Э.Хүдэрээд 6,216,400 төгрөг буюу илүү төлж баримтыг ирүүлсэн байна. Иймд, хохирогч Э.Чинсанаа “хохирлыг бүрэн барагдуулсан” гэж тайлбарлаж шүүх хуралдаанд оролцоогүй нь андуурсан байж болзошгүй байх тул түүний нэхэмжлэлийн зөрүү 4,299,400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар зааж, Э.Хүдэрээгийн нэмж нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг “баримт нотолгоо хангалтгүй” үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн А.Б-н №342617 дугаартай BC ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас олон хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар шүүгдэгч А.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-с 4,299,400 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ч-д олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Х-н 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдьсугай. 

 

    6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн А.Б-н №342617 дугаартай BC ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

    7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,иргэний нэхэмжлэгч,хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.






 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Д.АРИУНЦЭЦЭГ