| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2017/00457/И |
| Дугаар | 00457 |
| Огноо | 2017-05-02 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 00457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар багт оршин суух, РВ65071602 дугаар регистртэй, эмэгтэй, Хар дархад овогт Барнасангийн Саруулын
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2017/00309/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Долгоржав нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Саруул шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1983 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс Баянзүрх сумын нэгдэлд малчнаар ажиллаж, хөдөлмөрийн дэвтэр авсан юм. Ингээд хөдөлмөрийн дэвтэр авахад тухайн үеийн алба хашиж байсан хүмүүсийн буруугаар миний нэрийг Саруултуяа гэж бичсэн байсан. Одоо би группт байдаг, группээс тэтгэвэрт ороход нэрний зөрчил гараад байгаа юм. Иймд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдлээс 1983 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон Барнасангийн Саруултуяа гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Барнасангийн Саруул мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд 1956 онд төрсөн, 61 настай, эмэгтэй, бага боловсролтой, малчин, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 15-15 тоотод оршин суух, РА56070500 дугаар регистртэй, Жөгд овогт Нанзадын Долгоржав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Саруул нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд 1983 оноос 1990 он хүртэл саальчнаар ажиллаж байсан бөгөөд нэгдлээс хөдөлмөрийн дэвтэр олгохдоо түүний нэрийг “Барнасангийн Саруултуяа” гэж буруу бичснээс нэрний зөрчилтэй болчихоод байгаа юм. Б.Саруул нь даралт харвасан, хөгжлийн бэрхшээлтэй учир группт байдаг, халамжийн тэтгэвэр авч байсан бөгөөд одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл түүний ажиллаж байсан хугацаа нэрний зөрчлөөс нь болоод тооцогдохгүй болоод байна. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Барнасангийн Саруултуяа гэх бүртгэл улсын бүртгэлд байхгүй, Барнасангийн Саруул гэх төрсний бүртгэл байгаа тухай лавлагаа авсан. Одоо бүх бичиг баримт нь Барнасангийн Саруул нэрээр явдаг. Нэгдэлд хамт ажиллаж байсан хүмүүс, гэр бүлийн гишүүд дотор нь Саруултуяа гэх нэртэй хүн байхгүй. Иймд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдлээс 1983 оны 12 дугаар 01-ний өдөр олгосон Барнасангийн Саруултуяа гэх хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Барнасангийн Саруул мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Саруул нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Б.Саруулын нэрийг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдлээс 1983 оны 12 дугаар 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт “Барнасангийн Саруултуяа” гэж бичсэн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “рв65071602, эцгийн овог нэр: Бандайн Барнасан, эхийн овог нэр Алтангэрэлийн Цэнд нарын гэр бүлд 1965/07/16-нд төрөхөд төрүүлсэн Барнасангийн Саруулыг 1965/07/26-нд Хөвсгөл аймаг Баянзүрх сумын 59-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа...” гэх бичилттэй 00/001474 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Барнасангийн Саруул /рв65071602/ Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 1965 оны төрсний бүртгэлийн 50 дугаарт Саруул нэрээр бүртгэлтэй байх бөгөөд Саруултуяа гэсэн бүртгэлгүй болно” гэх бичилттэй 1/328 дугаартай тодорхойлолт, “Даатгуулагч: Барнасангийн Саруул” гэх бичилттэй Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, №01935866 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, №0908786 дугаартай даатгалын гэрчилгээ, №0131719 дугаартай даатгуулагч хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, гэрч Б.Бямбаагийн “...Б.Саруул нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд саальчнаар 1986 оноос 1989 он дуустал хугацаанд ажиллаж байсан. Би сүүний машиндагчаар ажилладаг байсан... Барнасангийн Саруул гэдэг юм. Саруултуяа гэж ердөө байгаагүй юм. Яагаад тэгж бичигдсэн талаар мэдэхгүй юм... Эцэг эхээс 8-уулаа, 3 эмэгтэй, 5 эрэгтэй байдаг. Миний мэдэх Цэрэн, Батцэнгэл, гэрийн нэрээр нь Маахай, Сүүмий, Мөөтэй, тэгээд Саруул өөрөө, мөн 2 эмэгтэй нь нэрийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ тэднийхэн дотор Саруултуяа нэртэй хүн байгаагүй... Бид хамт 2 дугаар бригадад ажиллаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Энхтуяагийн “...Б.Саруул бид хоёр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдэлд саальчнаар 1986 оноос 1989 он дуустал хугацаанд үхэр саадаг байсан. Тэгээд 1990 оноос хувьчлал болоод нэгдэл тарж байсан... Барнасангийн Саруул гэдэг юм. Саруултуяа гэхээр мэдэхгүй юм... Төрөлхийн хөл гар муутай хүн байгаа юм... Эцэг, эхээс олуулаа. Хамгийн том нь Гантуяа, Батцэнгэл, тэгээд Саруул өөрөө. Үүнээс хойш бүтэн нэрийг нь мэдэхгүй, ямар ч байсан Мама, Маахай, Сүүмий, Цэрэн гэсэн хүмүүс байдаг юм. Гэр дотор нь өөр Саруул нэртэй хүн байхгүй...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо.
Иймд Барнасангийн Саруултуяа нэрээр 1983 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын “Соёл” нэгдлээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Барнасангийн Саруул мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА