| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2020/0186/Э |
| Дугаар | 175/ШЦТ2020/207 |
| Огноо | 2020-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 175/ШЦТ2020/207
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Гантүшиг,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Ш.******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бага монгол овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2031003100191 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Бага монгол овогт *******ын *******, Монгол улсын иргэн, 1964 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн “Эрдэнэсант” суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодох, эдийн засагч мэргэжилтэй, өндөр настны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын * дугаар баг, Буурагчин ногоон дов гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:/*******;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ш.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутагт байрлах гэр хорооллын гудамжинд Э.*******ыг өмөөрч, иргэн Ц.*******ийн толгойн тус газар цохиж, биед нь толгойн дагз, зүүн чамархай хэсэгт шарх, тархи доргилт, хүзүү, цээжинд цус хуралт, баруун мөр, зүүн шуу, зүүн тохой, баруун зүүн өвдгөнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ш.******* нь 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 18 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутагт байрлах гэр хорооллын гудамжинд Э.*******ыг өмөөрч, иргэн Ц.*******ийн толгойн тус газар цохиж, биед нь толгойн дагз, зүүн чамархай хэсэгт шарх, тархи доргилт, хүзүү, цээжинд цус хуралт, баруун мөр, зүүн шуу, зүүн тохой, баруун зүүн өвдгөнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ш.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.*******ийн өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч ч байна. Хохирогчид эмчилгээний зардалд 484,600 төгрөг өгсөн. Дараа нь 362,400 төгрөг, нийт 847,000 төгрөгийг нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч Ц.*******ийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хашааны булан тойрох гээд гудамжинд явж байгаад булан тойроход ******* гэнэт гарч ирээд би өөдөөс нь түлхчихсэн юм. Тэгэхэд ******* “яаж байна аа” гэснээ “өө ах байсан юм уу?” гээд бид 2 юм ярилцаад би *******аас уучлалт гуйгаад байж байсан чинь цаанаас нь Ерөөгийн *******, Эрдэнэбаатар гэх хүмүүс хүрч ирээд намайг “чи дүү хүүг яагаад байгаа юм” гээд ******* нь миний араас толгой руу нэг юмаар цохих шиг болоод дээрээс өшиглөсөн. Тэгэхэд Алтай гэх манай сумын ах ирээд Ш.*******ийг надаас салгаж, би эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч Э.*******ы 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ц.******* гэх хүнтэй “Сайн байна уу?” гэж мэндлэхэд мэндийн зөрүүгүй намайг “чи юу гээд байгаа юм бэ?” гэж хэлээд миний баруун мөр рүү гараараа цохиж, цээж рүү 1 удаа өшиглөсөн юм. Тэгэхэд миний ард байсан Ш.******* гэх хүн нь намайг өмөөрч “чи яагаад хүн цохиж байгаа юм гээд цээж рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд миний ард байсан Ш.******* гэх хүн намайг өмөөрч “чи яагаад хүн цохиж байгаа юм бэ?” зүв зүгээр байгаа хүн яагаад цохиж байгаа юм бэ? гэж хэлээд Ш.******* гэх хүн нь Ц.*******ийг заамдаж аваад, барьж аваад газар унагаагаад хөлөөрөө мөр хэсэг рүү нь өшиглөж харагдсан юм...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч Н.Эрдэнэбаатарын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.******* гэх хүн таарч, хамт явсан ******* гэх хүнтэй уулзаж зогссон ба *******ыг цохиж унагаад өшиглөж харагдсан. Тэгэхээр нь Ш.******* бид 2 ******* дээр очиход Ш.******* “чи яагаад зүгээр явсан хүнийг цохиж байгаа юм бэ?” гэж хэлээд заамдаж аваад газар унагаж харагдсан...” гэх мэдүүлэг[4],
5. Гэрч Ц.Болорзаяагийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Аавын толгойноос цус гарсан байдалтай, дух нь халцарсан, өмсөж явсан хувцас нь цус болсон байсан. Хэнд зодуулсан талаар асуухад Ерөө сумын Ш.******* гэдэг хүнд зодуулсан гэж хэлсэн. ...Тэгээд 2020 оны 09 дүгээр сарын 27-ны ням гаригт Дархан-Уул аймаг руу аавыг авч яваад Саран-Элит эмнэлэгт очиж, КТГ-т үзүүлэн зураг авахуулсан. Эмчилгээний зардалд 340,000 төгрөг, замын зардалд 60,000 төгрөг зарцуулсан...” гэх мэдүүлэг[5],
6. Гэрч Ш.Болормаагийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ш.******* гэх хүн жилийн 4 улиралд хонио хариулаад л явж байдаг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд асуудал үүсгээд байдаггүй. Ер нь бол тохитой, томоотой хүн байгаа юм. Гэр бүлийн хувьд тогтвор суурьшилтай...” гэх мэдүүлэг[6],
7. Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 298 дугаар дүгнэлтийн Дүгнэлт хэсэгт: 1. Ц.*******ийн биед толгойн тус газар цохиж биед нь толгойн дагз, зүүн чамархай хэсэгт шарх, тархи доргилт, хүзүү, цээжинд цус хуралт, баруун мөр, зүүн шуу, зүүн тохой, баруун зүүн өвдгөнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[7],
8.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол[8], 9.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл[9], 10.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол[10], 11.Эрүүлжүүлэгдэж байсан болон захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[11], 12.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[13] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хохирол төлбөрт нийт 847,000 төгрөг нөхөн төлснийг үндэслэн шүүгдэгч Ш.*******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Ш.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “хохирлыг нөхөн төлсөн” болон түүний хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзсэн.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******т торгуулийн ял шийтгэл оногдуулж, түүний цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн шийтгэлийг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бага монгол овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг Ш.*******т анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ш.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ